түрээсгүй танхим аян |
Сургалтын ЭКО орчин гэж ямар байх вэ? Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery нь судлаач, бүтээлч хүмүүсийнхээ олон нийтэд хандсан сургалтыг Түрээсгүй танхим аяны хүрээндээ дэмжиж эхэлсэн.
Бид
- тус сургалтыг хөтлөн явуулах судлаач багшийн ажлын намтар түүхийг вэбд нэгтгэж,
- сургалтын танилцуулга, мэдээлэл түгээлтийг сошиал орчинд хариуцан гүйцэтгэж,
- сургалтын бүртгэлийг хариуцаж,
- сургалтын явцад танхим болон
үйлчилгээгээр туслан дэмжиж,
- суралцагсадын цаашдын клуб болж өргөжихөд оролцож,
- бүтээлч багшдаа өрөөний тогтмол түрээсийн дарамтгүйгээр зөвхөн суралцагсадын тоогоор 20% хандив авч,
- дээрх бүх үйл ажиллагааг багийн хамтын бүтээлч ажиллагаагаар дэмжин ажилладаг.
Түрээсгүй танхимд явагдаж байгаа сургалтууд
Бид дараах сургалтуудыг ЭКО орчиндоо оруулж, бойжуулж байна:+ "50-тын хүрд" англи хэл сурах шинэ аргазүй сургалт
+ “Уран бийр” уран бичлэгийн ганцаарчилсан сургалт
+ "Хуур магнай" морин хуурийн сургалт
+ "Цайны завсарлага" ардын бүжиг дасгал
+ Хувь хүний имидж
50-ТЫН ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГАЗҮЙ СУРГАЛТ
"Хэл сурах нь – хобби, таамж бөглөх нь – алжаал тайлах амралт зугаа" Ц.Майдар- АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙГ 5 ХОНОГТ
- МОНГОЛ ХЭЛ БОЛОН АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН УЯЛДААГ ХАРЬЦУУЛЖ ОЙЛГОХ
- ҮЙЛ ҮГИЙН ЦАГИЙН ХУВИРАЛЫГ КОДЧИЛЖ ХЯЛБАРЧИЛСАН
- ҮЙЛ ҮГИЙГ НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭГДДЭГ 20 ЦАГ ДЭЭР ХУВИРГАЖ СУРАХ
Англи хэлийг олон жил үзээд, олон зуун үг цээжилсэн ч үйл үгийн олон цагийн хувиралд толгой эргэж холбож ярьж чадахгүй, эсвэл нийтлэг хэрэглэдэггүй олон дүрэмдээ төөрч англи хэлний учрыг ойлгоогүй л явна уу?
Тэгвэл монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлний үйл үгийн цагуудыг кодолж актив, пассивын бүх хувилбарыг Монгол хэлний үйл үгийн төгсгөлүүдтэй уялдуулж загварчлан 50-ТЫН ХҮРД аргачлалыг томъёолон, хялбарчилсан аргазүйг 10 гаруй жилийн туршид боловсруулсан Ц.Майдар багшийн сургалтанд уръя.
Сургалтаар 50-тын хүрд аргачлалын 3-р түвшинд суралцаж, өгүүлбэрийг 20 цаг дээр хувиргаж, цагийн ялгааг ойлгож, 1000 өгүүлбэрийг бүтээх 1 аргачлалд суралцаж, 10 хоногт яриад бичээд эхэлнэ.
Англи хэлний нийт 25 актив, 25 пассив цагаас эхний 20-г сурахад англи хэлээр чөлөөтэй харилцаж, Mongol Messenger сонинг ойлгох түвшинд очно, үлдсэн 30-аар нь гэрээ хэлэлцээр, шинжлэх ухаан, эдийн засгийн ойлголтын нарийн ширийнийг тодруулж бичихэд хэрэглэдэг тул Англичууд өөрсдөө өдөр тутмын харилцаандаа хэрэглэдэггүй.
Суралцагчид тавигдах шаардлага
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
- Англи хэлний үйл үгийн цагуудыг ойлгож хэрэглэх хүсэлтэй
- Сурсан аргачлалаараа өдөр бүр 1- 2 цаг давтах боломжтой
Сургалтын төлбөр: 140,000₮ (Сургалтын гарын авлага багтсан), 16 Ак/цаг сургалт + Speak.mn-д сурсанаа шалгаж, тестлэх 2 сарын эрх, онлайн зөвлөгөө.
Сургалтын хөтөлбөр
Даваа 18:00 - 20:30цаг Активын 10 цаг
Мягмар 18:00 - 20:30цаг Актив цагуудын семинар
Лхагва 18:00 - 20:30цаг Пассивын 10 цаг
Пүрэв 18:00 - 20:30цаг Пассив цагуудын семинар
Баасан 18:00 - 20:30цаг Дадлага, шалгалт
[Амжилттай төгсөгчидөд Сертификат олгоно]
Сургалтын дэлгэрэнгүй ТАНИЛЦУУЛГА, БҮРТГҮҮЛЭХ
“УРАН БИЙР” УРАН БИЧЛЭГИЙН ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
Монголчуудын оюун сэтгэхүй, хэл соёлын хосгүй өв дэлхийд ганцхан “босоо” Монгол бичгээ өвлөн суралцаж, урлаг гоозүйн мэдрэмж, уран бийрийн чадвараа хөгжүүлэхэд тань зориулж УРАН БИЙР сургалт зохион байгуулагдаж байна.Монгол уран бичлэг нь үндэсний утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж, утга агуулга, үсгийн хэмнэлээр бүтээл туурвидаг бийрийн урлаг юм.
Сургалтаар монгол бичгийн бүх үсгийн техник, үг бичих арга техник, цаашид өөрийгөө бие даан хөгжүүлэх суурь чадварыг олгоно.
🙍♂Сургалтын эх бичиг судлаач, уран бичлэгийн багш, “Монгол хэлний тайлбар толь”, “Монгол бичгийн зөв бичихзүйн толь” зэрэг монгол бичгийн ном бүтээлийн редакцийн багт ажилласан, 2013 оноос монгол бичиг, уран бичлэгийг түгээн дэлгэрүүлж яваа Нямсүрэнгийн Даш багш удирдан явуулна.
📌 Хөтөлбөр: Том бийрийн сургалт 30Ак/цаг (10 хоногийн сургалт + 1 сарын зөвлөгөө)
Өглөө, өдөр, амралтын өдрийн ангиас сонгон суралцах боломжтой.
[Өглөөний анги 8:00- 10:15 | Өдрийн анги 14:00- 16:15 | Амралтын өдрийн анги Бямба, Ням гаригт 13:00- 17:00🧠 6удаа]
Сургалтын төлбөр: 200,000₮ (Сургалтын бийр, янтай, муутуу цаасны үнэ багтсан + тухайн оролцогчдын каллиграфын тамганы загварыг гаргаж өгнө)
🕘 СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
1 дэх өдөр: Суурь ойлголт (бийртэйгээ харьцаж сурах, бийрийн техник, техникийн үг хэллэг, өргөлт, даралт, цохилт)
2, 3 дахь өдөр: Титэмт үсгүүд
4, 5 дахь өдөр: Шилбэт үсгүүд
6, 7 дахь өдөр: Нумт үсгүүд
8, 9 дэх өдөр: Гэдэст үсгүүд
10 дахь өдөр: Үсэг, үеэ холбоод үг бүтээх техник, гар салгаж бичих техник.
ДАВУУ ТАЛ
🧘♀Төвлөрч сурах нэг төрлийн оюун сэтгэлийн дасгал
🎷 Бийрний үс цаасанд хүрэх төдийг мэдрэх гарын мэдрэмжтэй болно
🎲 Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэ хоббитой болно
🌱 Зураг, дизайн, гоо зүйн мэдрэмж хөгжинө
🌸 Монгол бичгийн мэдлэг сайжирч, үгийн сан нэмэгдэнэ
- Үндэсний агуулгатай бэлэг дурсгалын бичвэр хийж сурна
- Уран бичлэгийг хараад ямар техникээр бичсэнийг ялгадаг болно
- График дизайны хүмүүст цаашид бүтээл хийхэд давуу тал болдог
🖇Сургалтын дараах 1 сарын онлайн зөвлөгөө: Тухайн оролцогчдийн хүсэл сонирхолд тулгуурлан “Бүтээл” хийх боломжтой. Төгсөгчид бүлгэмийн зохион байгуулалтанд орж, цаашид мэдлэг туршлагаа тогтмол солилцохоос гадна хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах боломжтой.
🚩 Суралцагчид тавигдах шаардлага:
- Монгол бичгийн анхан шатны мэдлэг
- Үзсэн хичээлээ бие дааж давтах цаг гаргах
- Гэртээ давтах бэх, цаасаа өөрсдөө худалдаж авна. Зөв бэх, цаас авахын тулд багшаас зөвлөгөө авна.
Сургалтын дэлгэрэнгүй ТАНИЛЦУУЛГА, БҮРТГҮҮЛЭХ
“ХУУР МАГНАЙ” МОРИН ХУУРЫН СУРГАЛТ
Монгол хүний хийморийн бэлгэдэл хоймортоо залсан морин хуураа айл бүр ЭГШИГЛҮҮЛЖ, ТОГЛОЖ СУРЦГААЯ!Морин хуураа тоглож сурснаар хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлж, гэр бүлийн цагаа хамтдаа бүтээж, монгол айл бүрт морин хуур хөгжим нь эгшиглэснээр өрх бүлийн сэтгэлийн жавар үргээгдэн, аз жаргалын эгшиг хүнгэнэн цууриатаж, бахархалт өв соёл өвлөгдөн түгэн дэлгэрэхийн үндэс билээ.
Сургалтаар морин хуур хөгжмийн анхан болон дунд шатны мэдлэгийг олгож, тоглох зөв суурийг тавьж өгөхөд оршино.
Сургалтыг Ази Номхон Далайн 31-р Жемборийн Нүүдэлчин цогцолбор төвд Морин хуурын багшаар ажиллаж, 20 орны 200 гаруй хүүхдүүдэд Морин хуурын анхан шатны мэдлэг олгох, сургах үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Төгөлдөр багш удирдан явуулна.
ХӨТӨЛБӨР
Хүүхэд (6- 15 нас) | Мягмар, Пүрэв гарагт 90 минут хичээллэнэ.
- Морин хуурын анхан, дунд шатны мэдлэг
- Суулт, татлага, холбоос, барилт
- “Булигаар хүрэн цүнх”, “Цагаан суварга” 2 ая заана
Өглөөний анги 9:00- 10:30 цаг,
Өдрийн анги 12:00- 13:30 цагт хичээллэнэ
Сарын төлбөр: 39,000₮
Насанд хүрэгчид (16- с дээш нас) | Даваа, Лхагва, Баасан гарагт 120 минут хичээллэнэ
- Морин хуурын анхан, дунд шатны мэдлэг
- Суулт, татлага, холбоос, барилт
- 2- 3 ая тоглох барилыг заана.
Өглөөний анги 9:00-11:00 цаг
Өдрийн анги 13:00-15:00 цагт хичээллэнэ
Сарын төлбөр: 49,000₮
СУРГАЛТЫН ОНЦЛОГ
- Морин хуураа ойлгож, хэрэглэж, эгшиглүүлж чаддаг болно
- Гоо зүйн мэдрэмжтэй болно
- Суралцагч нь хувийн Морин хуур байхгүй бол PEGASUS брэндийн морин хуурыг 10%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдаж авах эрхтэй
- Ямарваа нэгэн байгууллага, өрх бүлийнхээ үйл явдлын үеэр морин хуураараа ая дууны мэндчилгээ барьж чаддаг болно.
Суралцагчид тавигдах шаардлага:
Өөрийн гэсэн сургалтын морин хууртай байх
Морин хуур хөгжмийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх
Үзсэн хичээлээ гэртээ давтах цаг гаргах
Нотны дэвтэр, үзэг балтай ирэх
Сургалтын дэлгэрэнгүй ТАНИЛЦУУЛГА, БҮРТГҮҮЛЭХ
Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery хаяг
зүүн талаас нь: Интер номын их дэлгүүрийн ар талд, Адмон хэвлэлийн үйлдвэрийн хажууд,
урд талаас нь: Соёлын төв өргөөний ард талын Модерн Номадс, Hotel9 зочид буудлын ард
10 давхар ногоон байрны 2 давхарт, 208 тоот
урд талаас нь: Соёлын төв өргөөний ард талын Модерн Номадс, Hotel9 зочид буудлын ард
10 давхар ногоон байрны 2 давхарт, 208 тоот
Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery - зургаан мэдрэхүйн урлан
Лавлах утас: 99861326, 88596789
Comments