Эрүүл биеийн төлөө - Арьсан гутлыг Гутлын мэргэжилтэнүүд
Гутал сонгон худалдаж авахаасаа өмнө анзаарах зүйлс:1. Үндэсний үйлдвэрлэл, монгол хүний хөдөлмөр шингэсэн эсэх
2. Байгальд хог хаягдал болдоггүй байдал
3. Эрүүл мэндийг дэмждэг эсэх
4. Стандартаа баримталж урлаж бүтээсэн мэргэжилтэнүүдийн гутал эсэх
5. Улиралдаа зохицсон эсэх
Гутал урлаач, бүтээгч нар төрөлжин мэргэших, хамтдаа хөгжих, хамтран ажиллахыг Бүтээлч Монголчуудын нэгдэл дэмждэг.
Гутлын хэрэглэгч нар мэдлэгтэй, мэдээлэлтэйгээр худалдан авалтаа ухаалаг болгохыг
Бүтээлч Монголчуудын нэгдэл дэмждэг.
Гутал урлахуй
Буриад гутал урлагч буурлуудаар буриад гутал хийх аргачлал заалгаарай
Монгол гутал урлахуй
Үндэсний үйлдвэрлэл, монгол хүний хөдөлмөр шингэсэн эсэх
- монгол түүхий эдээ ашигласан бол цаанаа монгол хүнээ дэмжжээ- монгол хүмүүс ажиллаж оёж бүтээсэн бол мөн л монгол хүний ажилтай, орлоготой байлгана
Байгальд хог хаягдал болдоггүй байдал
- жилд хэдэн гутлыг нийт хэдэн төгрөгөөр худалдаж авч, өмсөж хэрэглээд, урагдаад, муудахаар нь хаяад байгаагаа тоолж үзээрэй. Арьс нь тэгж амархан урагдаж элэгддэггүй, хүнд амархан гологддож хаягддаггүй, хэрэглэх тусам илүү өнгө орж, хайр хүрдэг онцлогтой.- арьсыг байгалийн аргаар идээлж, боловсруулсан бол улам л байгальдаа хор хүргээгүй гэсэн үг
Монгол гутлын их бие нь арьс, ул нь даавууг жонхуудаж нааж бэхжүүлээд, олноор нь давхарлаж наасан ултай байсан уу?
Эрүүл мэндийг дэмждэг эсэх
- арьс нь чийг хадгалах багтаамж хамгийн өндөр, хүний нүдэнд үл харагдах нүх ихтэй, түүнтэй чийгийг багтааж, гадагшлуулдаг онцлогтой- нум төмөр нь хөлийн хэлбэр, алхалт гишгэлтийг дэмжсэнээр нурууны суулт, гэмтлээс сэргийлнэ.
хөл өвчилсөн эсэхийг хөлний үнэр харуулах байх. ДрБаатар брэндийн Анхилуун улавчийг хэрэглэж, хөлдөө эмийн ургамлын шимээр эрүүлжүүлэхийг хичээж болох юм.
Стандартаа баримталж урлаж бүтээсэн мэргэжилтэнүүдийн гутал эсэх
- европын загварын гутлыг Чех, Итали аргаар эсгүүр, оёдол хийгдсэн эсэх.- оёдол стандарт утсаар, ирмэгээс мм-ээ барьж оёгдсон эсэх
Улиралдаа зохицуулах, зөв арчилж удаан өмсөх
- өвлийн улиралд гутлын ул хөлддөггүй, цас мөсөнд хальтирдаггүй байх- арьс дэвтэх, сунах, хорчийж хатаж хэлбэрээ алдах зэргээр гэмтэх учраас арьсан гутлыг бороонд өмсөж ихээр норгохгүй байх, норсон тохиолдолд зөв хатаах
- арьсан гутлыг өвөл өрөө тасалгаанд хадгалах нь зүйтэй, хүйтэнд хадгалж арьсыг гэмтээхгүй байх
Видео мэдээлэл
- Цэвэр арьсан гутал мөн эсэхийг хэрхэн таних вэ?
- Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery хамтран бүтээгч S.Shoes-ийн гутал үйлдвэрлэл
- Гутал, арьсан эдлэлийн дизайнер Сайнбаян. Хүүхдийн гутлыг сонгон авах, хөлний эмгэгээс сэргийлэх нь
#үндэснийүйлдвэрлэл #өрхийнурлал #бүтээлчмонголхүн #ажилбүтээлтэймонголхүн #цувжяваабараасцуглажсуусаншаазгайдээр
Comments