Үндэсний их баяр НААДАМ-ын худалдаа үйлчилгээнд оролцож үзлээ
Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-н менежерээр ажиллаж байгаа нь бүтээлч хүмүүстэй танилцах, Үндэснийхээ онцлог брэнд бүтээгдэхүүний онцлогыг мэдэх, хамтран ажиллах боломж болж байна.
Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон гарч байгаа худалдаа үйлчилгээ нь дүүрэг дүүргээрээ газраа хуваарилан авч, дотроо дүүрэг бүрийнхээ байгууллагууддаа зөвшөөрөл 40000 гаруй төгрөгөөр олгож, тал талдаа үүрэг хариуцлагатай байдгийг мэдлээ.
Энэ 2019 оны Үндэсний их баяр НААДАМ-аар төв цэнгэлдэхийн зүүн талд байрлах Дэрэн хөл бөмбөгийн клубын ногоон хиймэл зүлгэн дээр олон асрууд баригдсаны нэг нь Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд ТББ-ийнх байлаа.
Энэ байгууллагыг санаачлагч, үүсгэгч Эрдэнэчулуун нь Бүтээлч Урлангийн ХАМТРАГЧдын нэг бөгөөд биднийг наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээнд хамтран ажиллахыг урьж, газрын зөвшөөрлийг авч, бэлтгэлийг хангаж өгсөнөөр
наадамчин олон тухлан суух, хөгжилдөн баярлаж байгаа энэ орчинд Үндэсний онцлох брэндүүдээсээ дэлгэн танилцуулж, ямар нэг худалдаа хийхгүйгээр, зөвхөн Номын хавчуургаа ном унших дуртай наадамчин олон, хүүхэд залууст бэлэглэлээ.
Дараах зүйлсийг эргэн харж, дүгнэн бодож, өөрчлөх хэрэгтэйг харлаа:
- Замын хөдөлгөөнийг секунд тутамд зохицуулж байгаа замын цагдаа, хүмүүсийн аюулгүй байдалд хяналт тавьж байгаа цагдаа нар, уул овоо мэт их хуванцар сав, хогийг цуглуулж байгаа тохижилт үйлчилгээний ажилтануудаар бахархаж байлаа. Тэд үнэхээр завгүй ажиллалаа, энэ олон хүмүүсийн хувьд НААДАМ юу болж хувирав аа?
- Хүмүүс гоёж гооджээ. Сайхан харагдаж байна. Харин тэр гоёл чимэглэл, хувцас хунарыг ирэх жилийн наадмаар өмсөхгүй, хүүхдүүд нь өсөөд хувцас нь багадчихна, аав ээжийн нь бие галбир энэ өдрийн идэж, амарч байгаа шигээ олон өдөрт байвал улам л бүдүүрнэ, дахиад л шинийг худалдаж авах байх даа, өөрөө бүтээхгүй тул мөнгөний төлөө завгүй ажиллана даа, мөн ч их гэр бүлийн цагаа алга болгож, өөрийгөө таньж мэдэх, амьдралаа тунгаан эрэгцүүлж, сонголтоо өөрчлөх цаг хугацаагүй болтлоо ажиллана даа гэж бодож үзлээ. Хувцасны тоо дуусна, буян барагдана гэж юу гэсэн үг юм бол доо.
- Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон хуушуурын түр гал тогоо ажиллуулдагыг бүр мөсөн болих хэрэгтэй, учир нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ариун цэвэр хангасан түр зуурын гал тогоо гэж хаана байх билээ дээ :-).
Цаашилбал, энэ өдөрт хэдэн мянган хуушуурыг хэдэн зуун удаа буцалгасан тосоор хайрч, хүмүүсийг хуушуураас өөр сонголтгүй болтол нь зайгүй хуушуураар үйлчилж байгаа нь иргэдийн баяр хөөрийг далимдуулж эрүүл мэндийг нь хохироож байгаа гэмт хэрэг гэлтэй :-(
Хоол хүнсийг зориулалтын ресторан, цайны газартаа хүмүүс очоод идэж чадна, мөн түгээлт, хүргэлтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг нэр хүндтэй компаниудынхаа орлогыг хаасан үйлдэл гэж бодож байна.
Наадам нь Үндэсний их баяр юм бол, Үндэсний хүнс хоол, зун цагийн идээ ундаагаа дэлгэн, зохистой хэрэглэхийг зааж сургах нь энэ баярын зорилго болоосой.
- Төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойруулан Зах нүүгээд ирсэн мэт олон янзын худалдаа ажиллуулдагыг мөн болъё! Үндэсний гар урлал, язгуур өв соёлыг таниулж, дэмжсэн худалдаа байвал зохистой. Хүүхдийн баяр мэт хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд, эмээ өвөө нар хүүхдээ яг л насанд хүрсэн хүн мэт нөгөө л хуушуураараа хооллож, нөгөө л өнгө алагласан хуванцар хятад тоглоомуудаар аргалж өнгөрүүллээ.
Баярын амралтын өдрүүдээ гэр бүлээрээ суралцах, мэдэхийн төлөө өнгөрүүлэх бус идэх, сугалаанд хожих, азтан болох, нүд хуурсан гоёл чимэглэл, эд бараа харж өнгөрүүлж байгаа хүмүүс, гэр бүлийг #ХоостАйл болоосой гэж бодлоо.
- Нэгэнт хурдан морь, хүчит бөх, мэргэн харваа, шагайн наадам гэж үндсэн 4 спорт наадаан байгаагаа дагасан, эсвэл өргөтгөсөн өөр спортын төрлүүдийг танилцуулсан, иргэдийг оролцуулсан, цаашилбал Монгол түмнийхээ бахархалт, үлгэрлэн дуурайх бүтээлч хүмүүсийг таниулсан үйл явдлуудыг НҮБ-ийн албан ёсны хэлүүд дээр Гадаадын аялагчдад зориулж зохиож, бэлтгэн явуулах хэрэгтэй мэт.
- Эрхэм та НААДАМаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ? Ирэх жилийн наадмаар та юугаа өөрчилсөн байх бол?

Comments