Мод тарих нь бидний анхаарлын төвд байдаг.
Нэг мод тарьвал нэг насны буян
Хоёр мод тарьвал хойд насны буян
- Шагайтай үүргэвч аяллаар гадаад улсын хот тосгодод, зам дагуу, тариалангийн талбайн захаар модыг системтэйгээр тарьжээ, мод тарьсанаар олон давуу тал бий болдогийг анзаарсан.
- Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд ТББ (World Garden in Mongolia NGO)
санаачлага, ажил үйлс Баянзүрх хайрханы хойд энгэрт өрнөдөг - Монголын бурханы шашинтануудын байгаль хамгаалах үйл ажиллагаа
Мод тарих Олон улсын болон Монголын өдрүүд
- World Planting Day - March 21
- Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болж байгаа дэлхийн 33 дахь орон болж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарлаж байна.
Дэлгэрэх өргөө хуримтлалын бүлгийн гишүүн Алтансүх ахын хашаанд ургасан саваа модноос мөчир тайрч авчирч, хашааныхаа гадаах урд талд 5 суулгац суулгасан. Энэ 2019 оны 5, 6-р сард усалж байсан бол 7-р сараас эхлэн хур бороо элбэг байсан учраас сайхан ургаж байна.
2018.10.20
Хорооноос өгсөн 5 суулгацыг Япон найзтайгаа хамт хашааныхаа дотор зүүн талд тарьлаа.
2018.4.29 Хашааныхаа урд талд машин зогсдоггүй болгож, гэргий бид хоёр мод тарив
Улиасны мөчир авчирч, хашааныхаа гадна талд машин орж ирдэг замыг хааж мод тарьсан энэ оныхоо 6-р сард Минск аялаад буцах замдаа танилцсан Фанель биднийг ОХУ-ын Башкир республикийн нийслэл Уфа хотын ойролцоох гэртээ зочлуулж, Мод тарьж ургуулсанаар устай болж, улмаар шувуу амьтад ирдэг болохыг тайлбарлан ярьсан нь үнэхээр сайхан байсан.
2017 оны өвөл ирсэн Испани найзууд боргоцойноос үрийг ялгаж авч, ургуулах талаар зөвлөж зааж өгсөн.
2013.6.1 Уругвай найзтайгаа хашааныхаа урд хаалганы баруун талд улиасны мөчир тарьсан. Ойрхон үндэстэй 2 улиас ургаж байгаа.
2013.5.6 Хашааныхаа гадна урд, зүүн талд хүүхдүүдтэйгээ хамт улиас мод тарьсан. Энэ модноос зөвхөн хашааны зүүн талд 5 нь ургаж байгаа.
1999 он
Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хайлаас модны 15-20см өндөртэй суулгац бэлэглэхэд, би Франц найз Себастияантайгаа хамт, хашаандаа өөр өөр газарт тарьсан. Тэр үед энэ франц залуу аргалын нунтаг, нүүрсний хог, модны үртэс зэргийг ухсан нүхнээс гарсан шороотой хольж тарьж байсан.
5 суулгац өгсөнөөс 2 нь одоо ургаж байна. 3-ыг нь үнээнүүдээсээ хамгаалж чадаагүй.
Тариулсан модоо үнээнээсээ хамгаалж чадаагүй
???? онд 100ш саваа мод 250000 төг-өөр авч, суулгац болгоны доор чийг барьдаг цагаан нунтаг 250000 төг-р хийлгэж тариулж, 2-3 жил сайхан ургаж байхад үнээнүүд маань амталж идсээр, одоо нэг ч байхгүй болсон :-)
Comments