2019.9.13-15. Herbalife Nutrition компанийн Supervisor's Summit 2019 сургалтандаа суралцлаа



2019.9.13-15 Herbalife Nutrition компанийн Supervisor's Summit 2019 сургалтандаа суралцлаа

Энэ жилийн Супервайзеруудын дээд чуулга уулзалт нь Corporate Convention Center-ийн 4-р давхарт бүртгэл явагдаж, 3-р давхарын том танхимд 800 гаруй супервайзерууд 3 өдөр суралцсаны 2 өдөрт бид оролцлоо.

Тэнцвэржүүлсэн шим тэжээлийн мэргэжилтэн компани Herbalife Nutrition -аас Монгол улсад 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа Чуулганаас Герман улсын Ульмын их сургуулийн эрдэмтэн багшаас хүнсний шим тэжээлийн ухаан, үр дүнтэй хэрэглээний зөвлөмж, мөн Казакстан улсын Эрүүл амьдалын хэв маягийн клубүүдийн амжилт, туршлага, тус компанийн өнөөгийн тоо баримтууд, маркетинг, БДГ-тэйгээ хамтран ажиллаж байгаа боломжуудаас суралцлаа.




ublife вэбд нийтлэгдсэн ярилцлагыг унших


Энэ сургалтын тов жилийн өмнө зарлагдаж, тасалбар нь 6 сарын өмнөөс худалдаалагдаж эхлэхэд нь бид суралцах сонирхол хүслээ дагаж, бие даасан гишүүний боломжоо ашиглан билетээ авч байсан.

Гэргий бид хоёр өөрсдийн болон эргэн тойрны хүмүүсээ эрүүл, идэвхитэй амьдралын ойлголт, хэвшилтэй болоход зөвлөж, үйлчлэхээр 2012 оны 3-р сараас хойш тогтмол суралцаж, олж мэдсэн мэдээллийг хэрэгжүүлэх, арга ажиллагааг эзэмшиж үр дүнтэй ажилладаг.

2018 онд бид Улаанбаатар-Минск хот руу аялаад ирэх 16000 орчим км замыг газраар туулж, аялахдаа эрүүл чийрэг, хүч чадалтай байсан нь өдөр тутмын хооллолт, амралтаа цаг хугацаа, чанартай байлгасанд оршдог.



Сургалтын тэмдэглэлээс


Comments