Шинийг санаачлагч, хэл судлаач Ц.Майдар багшийн 50-тын хүрд аргачлалын сургалтаас тэмдэглэл


Шинийг санаачлагч, хэл судлаач Ц.Майдар багшийн 50-тын хүрд аргачлалын сургалтаас тэмдэглэл

Оршил
   Би энэ хүнийг 1998 оны 10-р сараас хойш таньж, харилцаж байна. Тэр үед Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 1-р давхарт баруун гар тийш коридороор яваад төгсгөлд нь байх өрөөнд (одоо бол Хөтөлбөрийн өрөө болсон) Ногоон хувьсгалын гээд хүмүүс ажиллаж, ногоо тарих ажлыг танилцуулсан үзмэр дэлгэж, арга ажиллагааг танилцуулж мэдээлж, мөн үр тарааж, худалдаалж, ногоо тарих багаж хэрэгслэлийг  худалдаалж байсан.

Хожим нь Ц.Майдар ахын англи хэлний хичээл заадаг Охфорд клуб энэ өрөөндөө хожим хичээллэж, номын санч нарт анхан шатны хичээл явагдаж байсаныг санаж байна.
НҮБ-д ажиллаж байсан, англи хэлний бичгийн орчуулга, төсөл бичиг баримт боловсруулахад маш сайн тул Номын сангийн захиргаанаас энэ хүний ажил үйлсийг бүрэн дэмжиж, өрөө тасалгаа гарган өгч, улмаар Номын сангийн үйл ажиллагааг шинэчлэх Авсралийн Олон улсын хөгжлийн агентлаг (AusAID)-д 1997-1998 онд, Хууль эрх зүйн мэдээллийн төв, Хөдөлгөөнт номын сан, Хараагүй иргэдэд зориулсан DAISY цахим ном төсөл болон бусад төслүүдийг англи хэл дээр орчуулах, боловсруулахад, улмаар төслүүд хэрэгжиж тайлан мэдээгээ англи хэлээр бичихэд 2000-2010 онуудад туслаж байсан ачтан.


Хамтын шинэ алхам

Ц.Майдар багшийн ажил амьдралын намтар түүхээс creative mongolia вэбээс танилцаж болно.

2019 онд Бүтээлч урлан Creative Gallery-д би ажиллах болсоноор, мөн тус галлерейн үүсгэн байгуулагч залуус сургалтын эко орчин бүрдүүлэх талаар ярилцаж, Ц.Майдар багшийн 50-тын хүрд аргачлал сургалтыг бид хамтран зохион байгуулахаар сонгосон.



Сургалтын зарлал мэдээллийг хамтран бэлтгэж, улмаар сошиал орчинд түгээж, сургалтын бүртгэлийг хариуцан гүйцэтгэж, сургалтын түрээсгүй өрөө танхимаар хангаж, 50-тын хүрд аргачлалыг нийтэд түгээхэд дэмжиж 2019-3-р сараас ажиллаж байна.

Ц.Майдар багш юу заадаг вэ?

Англи хэлээр өгүүлбэрийг хэрхэн бүтээж болохыг мэдэж авсан суралцагчийн сэтгэгдэл

50-тын хүрд гэдэг аргачлалын учрыг нь олж мэдье гэж суралцсан, зорилгодоо хүрлээ

Ц.Майдар багшийн 50-тын хүрд аргачлал нь Бүтээлч Урлан Creative Gallery дээр танилцуулагдсаар байна


Сургалтын дэлгэрэнгүй танилцуулга, хэрхэн бүртгүүлэх нь Career Code фасебуук хуудсанд байрладаг.


Comments