9 сарын 7. Амжилтаа хуваалцъя явган аялалд оролцсон тэмдэглэл
Миний гэр бүл 2018 оны 1-р сараас эхлэн Дэлхийн зөн Хонгконг байгууллагаас ивээн тэтгэж, олон улсын "Graduation" буюу Төгсөлтийн аргачлал хөтөлбөр, удирдамжийн дагуу Монгол улсын Дэлхийн зөн ОУБ-ын 2017-2020 онд БЗД, СХД-ийн 600 айл өрхийг сонгон хэрэгжүүлж байгаа Төгсөлтийн аргачлал-600 төсөлд багтаж,
- гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн цуврал сургалтууд
- бизнес эрхлэлтийн дэмжлэг сургалтууд
- өрхийн амьжиргаа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэхийг нь дэмжсэн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг
- дундын хуримтлалын бүлэг зохион байгуулалтаар өрхүүдийн хамтын ажиллагааг бий болгож, нийгмийн харилцааг нь дэмжсэн
гэх мэт шууд үр дүнгээ өгөх үйл явдлуудад оролцож байна.
* * *
2019-9-7 Бямба гарагт дараах удирдамж, зааврын дагуу явган аялалд оролцохын тулд 9 сарын 4-ны өдөр мэдээллийг хүлээн авч, 5-ны өглөө манай гэрт манай бүлгийнхэн цуглаж, удирдамжтайгаа бүрэн танилцаж, гишүүдээ бэлтгэл ажилд хуваарилж, 6-ны орой дахин цуглахаар болж, дор бүрнээ бэлтгэж эхэлсэн.
Бүлгийн туг дарцагтай болж, манайх гэрээсээ 10 сандал, эвхэгддэг жижиг ширээ,
20 хуушуур бэлтгэж очиж, бүлгийнхээ нийгмийн сангаас мөнгө гаргаж идээний чихэр, 2 уут боов болон хоолны материал бэлтгэн очиж оролцсон. Бүлгийн гишүүний гэрээс аяны майхан, аяны хийн зуух, хоол бэлтгэх хэрэгсэл авчирч, 2 гишүүний машинд хуваагдан сууж, энэ өдрийн үйл явдалд бүх гишүүд идэвхи чармайлттай, амжилттай сайхан оролцсон.
* * *
“Амжилтаа хуваалцья” явган аялалын удирдамж
Зорилго: ЗӨХХСҮХ болон ДЗОУБ-ын Төгсөлтийн аргачлал-600 төслийн зорилтот өрхүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүн, сайн туршлагыг хуваалцах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэхэд оршино.
Зохион байгуулагчид:
- БЗД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс
- БЗД-ийн 21-р хорооны “Хамтарсан баг”
- ДЗОУБ-ын “Төгсөлтийн аргачлал -600” төсөл
Оролцогчид: БЗД-ийн 21-р хорооны “Зорилтод Өрхийн Хөгжил Хамгааллыг Сайжруулах Үндэсний Хөтөлбөр” болон ДЗОУБ-ын “Төгсөлтийн аргачлал-600” төсөлд хамрагддаг төслийн зорилтот өрхүүд
Чиглүүлэгч: Төслийн ажилтан Б.Оюунболор, Хорооны засаг дарга Б.Наранцэцэг,
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Монголмаа
* * *
Бүлгүүд БЗД-ийн 21-р хорооны гадна 10:00 цагт цуглаж, бүртгэл, нээлтээ хийж. 12:00 цагт хорооны хашаанаас цуваагаар алхаж, сургуулийн урд талын төв зам хүрээд машин, унаандаа хуваагдан сууж, тоосгоны үйлдвэр хүртэл явж машинаа үлдээсэн.
Тоосгоны үйлдвэрийн ард талаас зүүн хойно харагдаж байгаа дэнж рүү алхаж хүрсэн, харин бүлэг бүрээс аяллын отог бэлдэгчид алхалтын бариа буюу дэнж дээр өмнө нь очиж майханаа барьж угтсан.
Бүлэг бүрээс аялалын отог бэлдэгчид алхалтын бариа руу унаатай хөдөлнө. 1030 – 1100 Б.Монголмаа
Б.Оюунболор
3 Аялалын бариа руу явган алхагчид алхаж эхэлнэ. 1100 – 1300 Б.Нарандаваа
Э.Цоггэрэл
Цайны завсарлага 1300 – 1330
4 Бүлгүүдийн мэндчилгээ /Урлагийн номер/ 1330 – 1400 Б.Оюунболор
Б.Монголмаа
5 Бүлгүүд туршлага хуваалцах цаг 1400 – 1500 Б.Оюунболор
Б.Монголмаа
Үдийн хоол 1500 – 1600
6
Хөгжөөнт тэмцээн
1600 – 1830 Б.Оюунболор
Б.Нарандаваа
Б.Монголмаа
Э.Цоггэрэл
7 Амжилттай оролцсон багуудыг урамшуулах 1830 – 1900 Б.Оюунболор
Б.Монголмаа
Оролцогч багууд дараах зүйлсийг бэлтгэж оролцоно:
Баг бүр өөрийн онцлогыг илтгэсэн жигдрэлттэй байна. /0.5 оноо/
Баг бүр багийн нэр эсвэл уриаг илтгэсэн туг эсвэл тэмдэгтэй байна. /0.5 оноо/
Багийн гишүүд явган аялалд тохирсон хувцаслалт болон хувийн бэлтгэлээ сайтар хангаж оролцоно. /1 оноо/
Бүлэг бүрээс 2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг аялалын отог бэлтгэх ба багууд хэрэгцээтэй хүнс болон унааг бэлтгэж оролцоно. /1 оноо/
Багууд мэндчилгээ бэлтгэж оролцоно. /1 оноо/
Баг бүр дараах мэдээллийг бэлтгэж оролцоно. /2 оноо/ Үүнд:
- 2018 онд ДХБүлгийн ногдол ашиг хэд байсан, нийт хичнээн төгрөгийн хуримтлал бий болгосон? Одоо хэдэн төгрөгийн хуримтлалын сантай байгаа?
- ДХБүлгээс нийт хэдэн үйлдвэрлэлийн бүлэг үүссэн?
- Бүлэгт харьяалагдаж байгаа нийт өрхийн хэд нь орлогоо нэмэгдүүлж чадсан?
- ДХБүлгээс авсан зээлээрээ бизнесээ хэрхэн өргөжүүлсэн, ямар бүтээн байгуулалт хийсэн зэрэг амжилтуудаа онцлох.
- Бүлэгт онцлох ямар амжилт байна вэ?
- Нийгмийн сангийн хуримтлалын хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулав?
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан үйл ажиллагаа, бусад үйлчилгээнд хамрагдсан байдал, үр дүн гэх мэт үр дүнгийнхээ хүрээнд мэдээлэл бэлтгэж танилцуулна. Мэдээллийг бүлгийн ахлагч, нарийн бичиг нар хамтран танилцуулна.
Тэмцээн
o Буухиа - өртөөгөөр /1 оноо/
o Олс таталт – тойргоор /1 оноо/
o Эрдэнэсийн эрэлд – баг бүр 1 эрдэнэс олно. /1 оноо/ гэсэн 3 төрлөөр явагдана.
Энэхүү явган аялал нь бүлгүүд хоорондоо туршлага солилцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхөрсөг арга хэмжээ тул багийн гишүүд сахилга баттай, бие биеэ хүндэтгэн соёлтой оролцоно. /1 оноо/
Анхаарал зүйлс:
Тэмцээнд 1 ДХБүлгээс 6 хүн оролцоно. /эрэгтэй 3, эмэгтэй 3/
Тэмцээнд оролцогч нь зорилтот өрхийн эхнэр, нөхрийн аль нэг байна.
Аялалд хүүхэд авч явахгүй болохыг хатуу анхаарна уу!
Архи болон согтууруулах ундаа авч явах, хэрэглэхийг хориглоно.
Багийн гишүүдийн мэдүүлгийг 2019.09.06-ны өдрийн 17.00 цаг хүртэл мэргэжилтэн Б.Монголмаа хүлээн авна.
Comments