номын сангийн салбараас IVP хөтөлбөрт хамрагдсанаа дурслаа |
Америкт төгсөгчдийн Үндэсний бага хуралд оролцсон тэмдэглэл
Хотын нийтийн төв номын санд ажиллаж байхдаа АНУ-ын засгийн газрын тэтгэлэгээр дараах хөтөлбөрт хамрагдсан нь намайг alumni гэж тооцогдож, Дэлхий дээрх 1 сая гаруй alumni-ийн эгнээнд багтаасан.
- манай номын сангаас дэд захирал, Америкийн төвийн захирал, бид 3 ажилтан 2005 оны 8-р сард АНУ-д Олон улсын зочдын хөтөлбөрт хамрагдаж, АНУ-ын 5 хотоор очиж
төрөл бүрийн номын сан, номын сангийн байгууллагууд дээр очиж танилцан, АНУ дах нийтийн номын сангийн талаарх арвин ойлголт мэдээлэлтэй болж, Хотын төв номын сангийнхаа үйл ажиллагаанд өөрчлөлтүүдийг хийсэн үр дүнтэй.
Үүнээс хойш Хотын төв номын сангийн үйлчилгээ, технологийн шинэчлэл зэрэгт гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийг дэмжиж, дараах 2 сургалтанд хамрагдсан.
- 2010 онд би дангаараа Мэрилэнд мужийн Балтимор хотын 2 номын санд 14 хоног дадлага хийж, танилцаж ирсэнээ тэмдэглэл болгон хуваалцсан.
- 2011 онд Тайван улсад зохион байгуулагдсан American Space & Corner-уудын сургалтанд АНУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн, УБ хотын болон Ховд аймгийн нийтийн номын сан дээрх Америкийн соёл мэдээллийн төвийн номын санчидтай хамт оролцож байсан.
Америкийн засгийн газар (State Department)-аас татвар төлөгчдийнхөө мөнгийг Америкийн соёл, шинжлэх ухааныг Дэлхийн иргэдэд танилцуулахад зарцуулдаг дараах олон хөтөлбөрүүдийг маш үр дүнтэйгээр хэрэгжүүлдэг. Богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдсан хэн боловч Засгийн газрын Төгсөгч State Alumni болж цаашид хамтын ажиллагаанд татан оролцох хүч болдог.
Энэ удаагийн Америкт төгсөгчдийн Үндэсний 5-р бага хуралд оролцсоноор Монгол улсад alumni нарын идэвхи чармайлт ямар өргөн далайцтай өрнөж байгааг, улмаар 2020 онд Ази, Номхон далайн бүсийн alumni-ийн чуулган Монгол улсад зохион байгуулагдах гэж байгааг мэдэж, бахархлаа.
өыб
Comments