Бүтээлч Монголчуудын их өргөө хүртэлх зам

Бид Бүтээлч урлан Creative Gallery-н үйл ажиллагаагаа (11-р сарын 1 өдрөөс) 32-ын тойрог, шинэ зам дагуу байрлах БУММ компанийн 15 ханатай том гэрт шилжүүлж,  хамтран ашиглахаар ярилцаж, засварын ажилд биечлэн туслаж оролцсон.

Ингээд энэ том гэрийн засварын зардлыг БУММ компани хариуцан (иргэний хөдөлгөөнд хандивлах мөнгөөсөө засварт зориулах) гаргаж, бид засварын ажилд гар бие оролцож байгаа ч анхны төсөөллөөс ашиглалтанд орох үйл явц удааширч байгаа нь барилгын засварын бригадыг гэрээлэн авч ажиллуулахгүй, өөрсдийн хүчээр бага зардлаар хийж дуусгахтай холбоотой.

2020.1.31 өдөр бид энэ компанийн хашаанаас өөрсдийн эд зүйлсээ авлаа, 3 сарын 2-оос хойш Их өргөөнд уулзалт-ярилцлага зохион байгуулна гэж найдаж
байна.

Бүтээлч урлан Creative Gallery байгуулагдаж ажилласан 10 сар



Үндэстэн баг ХХК нь санаачлага гарган, бүтээлч хүмүүсээ нийгэмд танилцуулах, тэдний хийж бүтээж байгаа санал санаачлагыг бүрэн дэмждэг Creative Mongolia мэдээллийн сувгаа бодит орчинд буулгаж Үндэсний онцлох брэндүүдийн нэгдэл Бүтээлч урлан Creative Gallery-н үйл ажиллагааг дэргэдээ ажиллуулахаар шийдвэрлэж, менежерээр Ж.Бэгзсүрэн намайг ажиллахыг 2018.12.22нд хүссэн.

Бүтээлч урлан Creative Gallery-ийн үйл ажиллагаа, сургалтын эко орчин, Үндэстэн баг компанийн өдөр тутмын ажил зэргийг багтаасан 60м2 талбай (сарын түрээс 1.8 сая төг)-аа үзэсгэлэн, сургалтын орчин болгон тохижуулж, хэрэглэгчийн боловсролд чиглэсэн, соёл боловсролын  live мэдээлэл, сургалт, үзэсгэлэнгийн үйл явдлыг 2019 оны 1 сарын 9-нд нээлтээ хийснээс эхлэн 10-р сарыг дуустал дараах үр дүнд хүрчээ.

Үндэсний онцлох брэнд бүтээгдэхүүн, сургалтын эзэд болсон 61 бүтээлч, урлаач хүмүүсийн бүтээл, сургалтыг нэгэн цэгт төвлөрүүлж, хэн бүхэн үзээд, сонсоод бахархах орчин цагийн бүтээл, үйл ажиллагаатай нэгдмэл урланг бий болгосон нь

- Азийн ардын урлагийн их наадмын Үндэсний гар урлалын үзэсгэлэнд уригдан оролцсон
- Үндэсний их баяр Наадмын үеэр үндэсний урлал бүтээлийн үзэсгэлэн худалдаанд оролцсон
- Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга зочилж
- Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн мэргэжилтэнүүд зочилж
- Гадаад хүмүүсийн сонирхолыг татсанаар гадаадын 8 хэл дээр танилцуулгаа яриулсан
- Гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын эх орондоо ирэхдээ заавал орж үзэх газруудын нэг нь болж чадсан
- Б.Төгөлдөр, Н.Даш, Ц.Майдар багш нарын Хуур магнай, Уран бийр, 50-тын хүрд сургалтуудыг дэмжсэн,
- СУИС Соёлын сургуульд 2019.4.19 өдөр Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery-аа жишээ болгон номын санд Түрээсгүй танхим ажиллуулж Номын сангийн нийгмийн үнэлэмж, Хамтын ажиллагаа, Иргэдийн оролцоог шинэ түвшинд гаргахыг уриалж, мэдээлэл хүргэлээ
- Номын санч сэтгүүлийн 2019 оны №1-д  Бүтээлч хүмүүсээ дэмжигч номын сан нийтлэл бичиж үйл ажиллагааны арга туршлагаа түгээлээ
- Бид чадна ТББ, Дохионы англи хэлний ASL клуб, LEADAA-ийн Бямба гарагийн уулзалт, зэрэг нийгмийн сайн, сайханы төлөөх санал санаачлагуудыг Түрээсгүй танхим үйлчилгээгээрээ дэмжиж
зэрэг олон дурсамжийг бүтээж,

хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид анхаарлаа хандуулж, дараах нийтлэл нэвтрүүлгүүд гарчээ.

- Монголын Үндэсний Радиогийн өглөөний нэвтрүүлгээр
- eyreg.mn мэдээллийн суваг Эерэг өглөө ярилцлага нэвтрүүлэг
- Ж.Лувсандорж: Монгол залуус өөрчлөлтийг горьдож хүлээлгүйгээр өөрсдөө өөрчлөлт нь болох ёстой
- eyreh.mn Сэтгүүлч Сүрэн: Бидэнд мөрөөдөл бий, түүндээ хүрч бас чадна
- ECO TV Mongolia-ийн Эрүүл Монгол аян ярилцлагын цаг
- Royal TV-ийн My UB нэвтрүүлгээр Бүтээлч Урлан Creative Gallery хамтын ажиллагааны төв
- SBN TV-ийн Дуртай өдөр нэвтрүүлэг

Бүтээлч урлан Creative Gallerу дээр 2019-2-19 өдөр зохион байгуулагдсан Хүннүгийн өв соёл археологич Эрдэнэбаатар судлаачийн уулзалт ярилцлагад хүрэлцэн ирж, биднийг хамтран ажиллах, түрээс төлбөр авахгүйгээр дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж, урьж байсан БУММ компанийн захирал Баяндэлгэр ахд талархал илэрхийлье.


Энэ ахын бодол хүсэл NTV мэдээгээр
Энэ ах нь Монголоо нэгтгэх, бүтээгч хүмүүсээ нэгтгэх, хүсэл сонирхолоор нь үйлдвэрлэгч бүлгүүдийг дэмжих, 21-р зуун бол оюуны зуун гэдэгт итгэж оюуны тал дээр хөгжүүлэхийг эрхэмлэдэг, олон залуусын бүлэг Хандлага нэрэгч групп зэргийг дэмжиж, эв эеийг эрхэмлэж, өөрийн босгосон 15 ханатай Монгол гэрийг төлбөр хураамжгүй хэрэглүүлж байжээ.
Мөн нам бус, ардчилал, хүний эрх, зах зээлийн системийг дэмжигч, Улаанбаатар хотод ирэхийн тулд "зам явах бичиг" авах шаардлагатай байдаг социализмын үе, Хэнтий аймгийн захын наймааг эхлүүлсэн түүхтэй, тэр үедээ панзчин наймаачин нэртэй байж, Хэнтийд хийсэн панеран авдараа Дэнжийн 1000-ийн зах дээр 50 төгрөгөөр зарах, гар оёдлын машинаар оёдол хийх гэх мэт боломжийг эрэлхийлж ажилласаар, өнөөдөр төмөр болон модон хийцийн БУММ үйлдвэр, гадна тохижилт, цэцэрлэгийн тоглоом хэрэгслэлээс үйлдвэрлэдэг 10 цехээ хувьд гаргаж, импорт хийж худалдаалж иржээ. Урсгал зардлаа хангаад, ямар ч ажлыг голохгүй авч хийдэг 2 цех нь тогтмол ажилласнаар баг хамт олон болж сайжирч, ур чадвараа нэмж байгаа нь өнөөдөр амжилттай байна.
Автай сайн ханы өргөө гэдэг шиг Сэцэн хааны өргөөтэй болж, өөрсдийн өргөөндөө баяр ёслол, уулзалт, сургалтаа хийдэг болъё.

Бүтээлч Монголчуудын ИХ ӨРГӨӨ бий болох явц

Өнөөдөр бид Бүтээлч урлан Creative Gallery-н үйл ажиллагаагаа (11-р сарын 1 өдрөөс) 32-ын тойрог, шинэ зам дагуу байрлах БУММ компанийн 15 ханатай том гэрт шилжүүлж,  хамтран ашиглахаар болсон.
Ингээд энэ том гэрийн засварын зардлыг БУММ компани хариуцан (иргэний хөдөлгөөнд хандивлах мөнгөөсөө засварт зориулах) гаргаж, бид засварын ажилд гар бие оролцон,
Үндэсний онцлох брэндүүдийн үзэсгэлэн танилцуулга, бүтээлч хүмүүсийн уулзалт сургалт зэргийг явуулахын зэрэгцээ, Үндэсний хөдөлгөөн, Үйлдвэрлэгч бүлгүүдийн уулзалт, хэлэлцүүлэг өрнөж байх Бүтээлч Монголчуудын ИХ ӨРГӨӨ-г ажиллуулахаар зорьсон.

2019.10.21 Даваа
     Лувсандорж уулзалт, яриа өрнүүлжээ
     Энэ том гэр 2 жил орчим ашиглагдаагүй тул ашиглалтанд оруулах, гадна бүрээсийг бүрэн шинэчлэх, онгойж унжсан дээврийн эсгийг засах, дотор цаваг авч угаах, тоононы гялгар уутыг авч, битүүмжлэл хийх, бусад засварт гар бие оролцохоор боллоо.



2019.10.22 Мягмар
  Үндэстэн баг компанийн залуус гадна орчны талбайг цэгцлэх, тоглоомуудыг зөөж байршуулах, том гэрийн засварын ажилд бэлтгэл хангах



2019.10.23 Лхагва
    Орой 17 цагт би ирэхэд манайхан
- гэр дотор байсан сандал, ширээг гаргаж, цаваг, хөшиг зэргийг салгаж,
- гэрийн шалан доор хийх хөөсөнцөр зөөж авчирч байв.


2019.10.24 Пүрэв
Энэ өдөр Болдоо хүч нэмж, Үндэстэн багийнхан бид мужааны бригад (99182265 Батбаяр)-д туслахын зэрэгцээ, шалны доор хөөс хийх ажлыг эхлүүллээ.
Гэрийн ард байсан асар майханыг нийтийн хүчээр хашааны зүүн урд зөөсөн.
Мужааны багийнхан гэрийн дээвэр туургыг буулгаж, ОСП хавтангийн дунд хөөсөнцөр хийж дулаалж, гадуур нь төмөрлөх ажлыг хийхээр болжээ.




2019.10.25
    Энэ өдөр мужааны ажилд Болдоо бид хоёр туслангаа шалны энд тэндээс сөхөж, доод талд хөөсөнцөр хавтангуудыг бүгдийг хийж гүйцээсэн.
    Эсгий болон зулхай материалаар хийсэн дээвэр туургийг эвхэж, асар майханы доор зөөж хийсэн.


2019.10.26 Бямба
    Энэ өдөр бид Макс өргөө компанийн хамт олонд сургалттай байсан тул, Болдоогоо мужааны багийн ажилд туслуулсан.

2019.10.27 Ням
     Цаваг, хөшгийг хэсэглэж хувааж хими цэвэрлэгээнд өгөхөд бэлтгэв. Гадна талын бүрээсээр гадаа хураасан том гэрийн ширээ, сандалыг хучиж хамгаалав.
Мужааны багийнхан дээврийн дотор талаас осп хавтангаа амжилттай бэхэллээ.


2019.10.28 Даваа
Мужааны багийнхан гэрийн дээвэр болон хананд 5см-ийн хөөсөнцөр зүсэж дүүргэх үед, завсар зайнд хөөс шахаж битүүмжлэх ажил болон тоононы дотор талын гялгар ууттай рам, гадна талын гялгар плёнкыг хуулж авч, плёнкны хормойд мөс, цас тунаж үлддэг болохыг харлаа.









2019.10.29 Мягмар
Мужааны багийнхан дээврээ осп хавтангаар дүүргэж, өнөөдөр 100ш осп хавтан ирж, ханыг хөөсөнцөрөөр дүүргэж, осп хавтангаа хадаж байна. Хаалганы 2 талд цонх гаргах болжээ.

2019.10.30 Лхагва
   Энэ өглөө ХААИС-ийн номын сангийн мэдээллийн ажилтануудтай уулзалт хийж өдөр ирээд, зулхайг гэрийн шаланд дэвсээд осп хавтан хадаж шалыг тэгшилнэ гэсний дагуу зулхайг дэлгэж үзлээ. Зулхай чийг татдаг, эвгүй үнэртэй юм байна, зарим тааран ууттай нь хөлдүү байв.
Төмрөөр дээвэрлэх, гадна хананд рекэн мод хадна гэж ярьж байсан, шийдэл нь нимгэн төмрөөр гадна талыг бүрэх аргаа бодож ярилцахад би брезентэн дээвэр оёдог аргаар тууш туушид нь төмөрлөх боломжтойг санал болголоо.
Том гэрийн зүүн хойд талд залгаа 10 ханатай гэр барих, түүн дотроо Бүтээлч урлангийн бүтээгдэхүүнийг дэлгэх, том гэр дотроо байнга уулзалт цуглаан явагдах тул бүтээгдэхүүнийг том гэрт дэлгэх нь тохиромжгүй гэж Баяндэлгэр ах үзэж, бид зөвшөөрсөн.
10 ханатай гэрийн тооно нь бүтэхгүй байна гээд 5 ханатай гэрийг том гэртээ залгаж барихаар шийдэж, 4 ханатай гэрийн шал авчирч засаж томруулахаар боллоо. Мөн 5 ханатай гэрийн шинэ эсгий дээвэр туурга, машины бүтээлгэн материалаар хийсэн битүү дээвэр, хаяавч, өрх, цагаан бүрээс (нийт 1.2сая төгрөг) зэргийг Нарантуул захаас авчээ.
 






2019.10.31 Пүрэв
Энэ өдөр жорлондоо хаалга хийх, 4 ханатай гэрийн шалыг 5 ханатай болгож засаж сэлбэх ажлыг Мужааны багтайгаа хамтран хийлээ. Мөн мужааны багийнхантай ярилцаж, шаландаа чийг шингээдэг, үнэртэй болгоод байгаа зулхайг дэвсэхгүйгээр шийдэж, осп хавтанг шаланд хадаж эхэллээ.








2019.11.1 Баасан
Том гэрийн шаланд осп хавтан дэвсэж дуусч, өчигдөр орой 5 ханатай гэрээ барьсан тул, одоо том гэр, жижиг гэрээ холбох хоолой хийв.
Нугас авчруулж, жорлонгийн хаалгыг хийж амжлаа.



2019.11.2 Бямба
Мужааны багийнхан гадна талыг төмөрлөх, бид гадна талбайд явган зам тавихад оролцож эхэллээ.



2019.11.3 Ням
Үдээс өмнө Traveling Spoon системээр гадаад залууд үйлчилж ирээд,
Бүтээлч урлан Creative Gallery-аас бүх бараа, тавиур, хэрэгслэлээ нүүлгэж, БУММ компанийн контайнерт буулгасан.
Түрээсийн өрөөгөө хүлээлгэж өгсөн.




2019.11.4 Даваа
Дээвэр төмөрлөгдөж дууслаа.
Бид явган хүний хавтан зам 5 эгнээгээр тавьж эхэллээ.


2019.11.5 Мягмар
Дээвэр төмөрлөгөөний ажил дуусч, жижиг гэрийн шалны осп хавтанг хадаж, 8 талтай 3ш вакум цонх захиалгаар хийсэн залуу авчирч, хананд цонхны нүх бэлдээгүй тул мэргэжлийн суулгалтын үйлчилгээгүйгээр үлдээгээд явсаны дараа цонхны зайг гаргаж бэлдлээ.
Бид явган замаа 7 эгнээтэй болгож өргөтгөж дуусгасан.


2019.11.6 Лхагва
Том гэр, жижиг гэрийн дотор талаа цэвэрлэх, хаяаг шороогоор манах ажил хийж эхэллээ.

2019.11.7 Пүрэв
Хаяа манах, жорлон руу нэг эгнээтэй хавтан явган зам тавьж эхэллээ.

2019.11.8 Баасан
Жорлон руу нэг эгнээтэй хавтан явган зам тавьж, тэгшилж гарсан шороогоор том гэр, жижиг гэрийн хаягаа манаж дууслаа.
Тооно шиллэх, гадуур нь плёнкаар бүрэх шийдэл гарч, шилний компанийн хүмүүс орой шилээ авчирч, шил суух ховил 0.5см байгааг 1-1.5см болгох шаардлагатайг хэлээд маргааш орой ирэхээр явсан.
Тооно руу дотроос нь ажиллах шатыг угсарч, хэмжээс авч макет хайчилж үзлээ.






2019.11.9 Бямба
Тоононд ховил нэмэхээр фризер багажийг мужааны багаас авчруулж, тоононд ховил гаргаж ажиллалаа. Шилний компанийнхан ажилтай байна гээд энэ орой ирсэнгүй.




2019.11.10 Ням
Шилний компани ирэхгүй гэсэн тул, мэргэжилтэн залуу Үүрцайхыг авчирч, тооныг шиллэх талаар асууж ярилцахад дундаа вакумтай давхар шил хэрэглэе, нимгэн шил нь дангаараа байвал салхинд шуурах аюултай гэдгийг мэдэж аваад,
шаланд дэвсэх зузаан хулдаас ирлээ.
халаах хэрэгслэлүүд ирлээ.




2019.11.11 Даваа
Үндэстэн багаас Лука, Даваа бид 3 энэ өдөр эндээ ажиллаж эсгүүр хийж үзлээ. Баяндэлгэр ахын гэрээс цэнхэр, 3 сувагтай 8мм поликарбонат хавтангийн зүсвэрүүд авчирлаа. Маргааш цас орох тул гялгар уутаар тооныг бүтээж, уяж бэхэллээ.


2019.11.12 Мягмар
Тооно битүүлсэн гялгар уутны баруун хойд, зүүн урд талын хэсэг сөхөгдөж, өчигдөр оройны цас гэрт бага зэрэг орж ирсэнийг цэвэрлээд, буцаж ирлээ.





2019.11.13-14
Дэлхийн зөн ОУБ-ийн Дундын хадгаламжийн бүлгүүдийн хянан зөвлөх, дарга нарт зориулсан сургалтанд оролцсон.

2019.11.15 Баасан
Үдээс өмнө Дэлгэрэх өргөө дундын хадгаламжийн бүлгийн хуралдаа оролцоод, үдээс хойш 32-ийн гэр дээрээ очиж, дээвэр дээрх цасыг буулгаж үзэв. Төмөр дээвэр дээр хөлдсөн модон шат гулсдаг юм байна.

2019.11.16
Дэлгэрэх өргөө бүлгийн өрхүүдээр орох үнэлгээний ажилд хагас оролцоод, үдээс хойш Америкт төгсөгчдийн 5-р бага хуралд оролцсон.

2019.11.17 Ням
Өчигдрийн цасан шуургаар тооно битүүлсэн гялгар уут хийсэн байна. Гэрт тооноор орсон цасыг зөөж цэвэрлэлээ.
Манай Үндэстэн багийн залуусийн багийн сургалтууд эхэлсэн тул, тэд засварын ажилд оролцох боломжгүй болсон.
Хүлэмжний поликарбонат хавтангаар тооноо битүүлж хийхээр шийдсэн байсан тул энэ ажлыг гүйцэтгэх багийг бүрдүүлэхэд Баяндэлгэр ах анхаарлаа хандуулж, Хөдөлгөөний Мөнхбаяр ах залуустайгаа ирж уулзаад, маргааш ажил эхлэхээр боллоо.
Би поликарбонат хавтан зардаг 32-т байгаа орос барааны дэлгүүрүүдээр орж, 8мм-ийн хавтан нь агаарын 1 сувагтайг мэдэж, 2м-ийн өргөн, 6м-ийн урттай 4мм-ийн хавтан (120.0х3ш) авъя гэж санал тавьж, авчирлаа.



2019.11.18 Даваа
Тооно битүүлж шинэчлэх ажлыг гүйцэтгэх 2 залуу өдөр ирж, бид хэрхэн яаж хийхээ ярилцаж, өчигдөр авсан 4мм поликарбонат хүлэмжний хавтан нь туялзаж байгаа тул, 1-2см илүү зүсээд төвийлгөж хийх санал гаргалаа. Дээд 1, доод 2-ийг поликарбонатаар битүүлээд, плёнкны 2м өргөн нь тооны доод талд таарч байгаа тул 3м-ийн уртаар тайраад шууд бүтээх ажлаа хийе гэх мэт шийдлээ ярилцаад, маргааш өдөртөө арай гайгүй тул маргааш болъё, мөн өдрийн хоолоо эндээ идэх хүсэлтэй байгааг нь ярилцаж мэдлээ.

2019.11.19 Мягмар
Цонх хийх 2 залууд ажил гарчээ.
Баяндэлгэр ах найзтайгаа ирж, энэ найзын зөвлөгөө бол тоононы хойд зүгийн хэсгийг хөөсөнцөртэй хавтангаар битүүлэх, урд хэсгийг гэрэл тусдагаар байлгах, олон хүн цуглаад өдөртөө цан мөс тоононд үүсдэг гэнэ, иймд өдрийн цагт хүн их цугласан үед нээх нээлхийг яаж хийх, хүйтэн үед тунгалаг плёнк хөлдөөд хатуу тул яаж хийх вэ гэж бодож тунгааж, ярилцлаа.
Маргааш ирж тооныг битүүлнэ.

2019.11.20 Лхагва
Үдээс хойш Баяндэлгэр ахын багийн найз Баадангаа ирж, тоононыхоо 24 нүхний 7-д нь поликарбонат хавтангаа хэмжээс авч, суулгаж амжлаа. Энэ ажилд би тусалж оролцлоо.




2019.11.21 Пүрэв
12м өргөн, урттай гялгар уутаар тооноо бүтээгээд шүршдэг 519 гэсэн шар савтай цавуугаар төмөр дээвэртээ наахыг зөвлөж, гялгар уут авчирчээ.
Баяндэлгэр ахын багийн найз, тооныг битүүлж өгөхөд туслаж байгаа Энхбаатар  ах ажилтай болжээ.

2019.11.22
Инвок инк дээр очиж түрээслэгчийн сэтгэгдэл бичлэг хийх, Дэлхийн зөн Хүний хөгжлийн төвд зочилж өрөө түрээслэх боломж, мөн Startup Terminal-д зочилж Бүтээлч урлан Creative Gallery-г хамтран ажиллуулах хүсэлт гаргалаа.

2019.11.23
Япон залуу ирж, гэртээ өнжлөө.

2019.11.24 Ням
Баяндэлгэр ах 9:30 цагт утасдаж, өнөөдөр Баадангаа (Энхбаатар) ирж, тооноо полистер хавтангаар битүүлэх ажлаа хийнэ, хамтарч оролцоорой гэснээр би ирж ажиллалаа.







2019.11.25 Даваа
Дэлгэрэх өргөө дундын хадгаламжийн бүлгийн хурал 11:30 цаг хүртэл өрнөж, манайд ирсэн Япон залуугаа дагуулж ирж Их өргөөгөө танилцууллаа.
Баадангаа ахын удирдлага доор ажиллаж, тоононы бүх нүхээ полистер хавтангаар битүүлчихлээ. Adhesive spray нэртэй шүршдэг цавуугаар гялгар уутыг мод, төмөр рүү нааж болохгүй байгааг харлаа, магадгүй хүйтэн орчноос болж байгаа байх.
Баяндэлгэр ах ууган хүү Мичидтэйгээ ирж, том гэр рүү татсан тогны утасны гадуур бүрээстэй болгож, мөн тооно, төмөр дээвэр хоёрын завсраар цас, ус нэвтрэхгүй болгоход цэнхэр, хөлддөггүй, зузаавтар гялгар уутаар бүтээж битүүмжилж, гялгар уутыг дранк модоор дарж тогтооход гар бие оролцлоо.







2019.11.26
Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөний компьютерийн ажил, Кофе юу, Цай юу нэвтрүүлгийн mpeg файлыг mp4 болгож хөрвүүлээд, нэвтрүүлгийн эхлэл төгсгөлд байгаа сурталчилгааг таслаж хасаад, бага хэмжээтэй файл болгоод, ФБ бүлэг рүү нийтлэхэд туслаад, үдээс хойш Traveling Spoon вэбээр манайд зочлож байгаа гадаад зочинтойгоо ажиллалаа.

2019.11.27 Лхагва
Том гэрт Баадангаа ахд туслаж, паарнуудыг оруулж, цахилгааны утас холбож, халааж эхэллээ. Одоо гэрийг халааж, обой наах ажил эхлэх юм.

2019.11.28-30
Хэнтий аймгийн Галшар суманд очиж "Түүхэн аялал жуулчлалд Галшарчуудын оролцоо"зөвлөгөөнд оролцоод ирлээ.

2019.12.1 Ням
Үдээс хойш том гэрт ирж үзлээ. Өнгөрсөн өдрүүдэд Баадангаа ах хаалганы эргэн тойрон, цонхны нүх, тоононы поликарбонат зэргийг хөөс, зэргийг шахаж, зайнуудыг битүүлжилсэнээр, том гэрт шинэ халаагуур тавиад амнаас уур гарахгүй болтол халжээ.

2019.12.2-5
Хулдаас дэвсэхээр задлаж үзлээ. 2м өргөн, 20м урттай хулдаас нилээн хүнд юм байна.

2019.12.6
Гэрт гадаад хүн ирж, үйлчиллээ.

2019.12.7,9-10
Баадангаа 7 хоногоор хөдөө явсан тул, би хүлээлгийн байдалд шилжлээ.
Том шилийг буцааж өгч, хулдаас дэвсэх бэлтгэл хангаж ажиллахыг Баяндэлгэр ах зөвлөсөний дагуу, шилний компани дээр тогтмол очиж, хэзээ авахыг нь лавласаар байна.
Хулдаас дэвсэх засвар дээр удирдах хүнгүй байгаа.


2019.12.11 Лхагва
Тооныг шиллэнэ гэж Баяндэлгэр ах сонголт хийж авсан 11ш том шилийг компанид нь буцааж өглөө. 11:00-15:30 цагт шилний компани дээр би биеэр байж, том гэрийн шаланд хулдаас дэвсэхэд бэлтгэж байгаагаа, шилний мөнгө 420000 төг-ийг хэд хоногоос буцааж өгч болох юм байна лээ гэж учирласан.


2019.12.12 Пүрэв
- Байгалам брэнд бүтээлээ буцааж авлаа

2019.12.13 Баасан
- Цаасан хайчилбар, Цаасан наамал бүтээлүүдийг олголоо.

2019.12.14 Бямба
Баадангаа ирж, Асарын бүтээлгийг 3-уулаа засахад би оролцлоо.
- УндрааАрт, ДрБаатар, Бэсүд бүтээлээ буцааж авлаа.

2019.12.15 Ням
- Угалз, Чакра ирж бүтээлээ буцааж авлаа.
- Хээлэн, Сайхан брэндийг хүргэж өгсөн.

2019.12.16 Даваа
- Байгалам-ийн үлдэгдэл бүтээл, баглаа боодол,
- highgarden-ийн цай, номууд,
- эсгий ширмэл урлаач Баасанжав,
- Хүннү соёл судлаач Эрдэнэбаатар,
- Морин хуурийн Пегасус зэрэгт бүтээлүүдийг нь хүргэж өгсөн.

2019.12.17
Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ийн 5 жилийн ойн үзэсгэлэнгийн бэлтгэл, нээлтэнд туслаж оролцов

2019.12.18 Лхагва
- Амайн 47ш ном,
- S-Shoes-ийн гутал, Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн пүүзийг Хангай хотхонд хүргэж өгөв.

2019.12.19 Пүрэв
Баадангаа өчигдөр Эрхэстэй хамт хулдаасаа дэвсэж эхэлжээ. Өнөөдөр би туслаж, багананы доор осп хавтан хийж, хулдаасаа дэвсэж амжлаа.




2019.12.20
school police ажил

2019.12.21 Бямба
- Хулан хэйндмэйд 32 дээр ирж бүтээлээ авав
- ЧийЭкэ гутлыг хүргэж өгөв.

2019.12.22
Миний мэндэлсэн өдрийн тэмдэглэл

2019.12.23 Даваа
Өчигдөр том гэрийн дотор байсан майга ширээ, том сандалыг оруулжээ. Шалны хулдаасаа наахад арай хүйтэн байна гэж Баадангаа ярьж байна.



- Наад брэндийн бүтээлийг хүргэж өгч, тооцоо нийлэв.
- Урангоо бүтээлүүдийг хүргэж өгөв
- Инару бүтээлийг хүргэж өгөв.

2019.12.24 Мягмар
- Богцхон брэнд БУММ компанийн байранд ирж, бүтээлээ буцааж авлаа. Тооцоо нийллээ.
- Бажуна брэндийн 12 хувцас, 11ш өлгүүрийг 5-р байранд хүргэж өгөв
- Монгол нэхмэлийн тавчикийг Урангоогийн өрөөнд хүргэж өгөв.

2019.12.25 Лхагва
Бүтээлч Монголчуудын ИХ ӨРГӨӨнд 100 хүүхэд бэлгээ авахаар өнөөдөр ирэх тул,  Баяндүүрэн ахын зөвлөснөөр Баадангаа ах хаадын хөргийг хойморт байрлууллаа. би сандлын тоосыг арчиж, Баадангаа ахтай хамт гэрийн гол хэсэгт тулгыг зөөж орууллаа.


- АЗЗА брэндийн модель, 7ш өлгүүрийг нь 155-р байранд нь хүргэж өгсөн
- Монгол нэхмэлийн 4ш ороолтыг Урангоо өрөөнд хүргэж өгөв.

2019.12.26 Пүрэв
Сайхан брэндийн хувцасны 2ш төмөр өлгүүрийг хүргэж өгөв.
Өчигдөр тулганд давсуудыг хийж, асаахад бэлэн болжээ.






Comments