Төгсөлтийн аргачлал 600 төслийн Төгсөлтийн баяр ба Тоног төхөөрөмжийн ашиглалтын тайлан


Дэлхийн зөн ОУБ нь БЗД, СХД-ийн нийт 600 өрхийн хүрээнд Төгсөлтийн аргачлал-600 төслийг амжилттай хэрэгжүүлж, өрхийн гишүүд эрүүл мэнд, оюун санаа болоод эдийн засгийн хувьд эерэг өөрчлөлтийг бий болгож чадсанаа өнөөдөр хамтдаа дүгнэж байна.

- гэр бүл, хүүхэд хамгаалал, бизнес эрхлэх мэдлэгийг дээшлүүлэх,
- хамтын оролцоо, хуримтлал, бүлгийн үйл ажиллагааг дундын хадгаламжийн бүлгээр бий болгох,
- мэргэжил олгох, тоног төхөөрөмжийн дэмжлэг, ахуйн болон хүнсний туслалцаа үзүүлсэн болон бусад үйл ажиллагаагаа танилцуулж өнөөдөр 130 өрх оролцсон төгсөлтийн баярыг зохиож,
төслийн үр дүнг бүх оролцогч талуудад танилцууллаа.

Төгсөлтийн аргачлал 600 төслийн Төгсөлтийн баярт оролцогчид

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филип, нэгдсэн хөтөлбөрийн захирал, үйл ажиллагааны захирал Энхзул, БЗД-ийн ИТХ-ын дарга Ганчимэг, Нийслэлийн ШУҮИГазрын хамт олны төлөөлөл, БЗД-ийн ЗД-ийн орлогч Булганбаяр, СХД-ийн ЗД-ийн орлогч Ундармаа, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хүний хөгжлийн хэлтсийн менежер Ганэрдэнэ, техникийн менежер Энхтүвшин, мэдээлэл хяналт үнэлгээ судалгааны хэлтсийн менежер Дэлгэрмөрөн, Төгсөлтийн аргачлал 600 төслийн менежер Түмэнжаргал, БЗД-ийн ЭМ-ийн төвийн дарга Энхзул, БЗД-ийн нийгмийн хөгжлийн хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн ЭМТ-ийн хамт олон, ХХҮХ, НХХэлтсийн хамт олон, БЗД-ийн 8, 12, 19, 21, 24-р хороо, СХД-ийн 24-р хорооны засаг дарга, ажлын албаны хамт олон, тус төслийн өрхүүдээс 180 өрхийн төлөөлөл ирж оролцсон.

Дэлхийн зөн ОУБ нь хажуудаа Хөх тэнгэрийн хүүхдүүд

төслийг хэрэгжүүлж олон хүүхдийн урлагийн авъяасыг дэмждэг байгаа. Найрал дууны хамтлагийн төлөөлөл 39-р сургуулийн Хонх хамтлаг ая дуугаа өргөж үйл ажиллагааг эхлүүлсэн.
Мөн 138-р сургуулийн найрал дуучид хүүхдүүд Аз жаргалын цэцэг, Бид нэг тивийнхэн дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн. Эдгээр хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлдэг Эрдэнэчулуун  багшдаа баяр хүргэе.

Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дах суурин төлөөлөгч:

- Сайн байцгаана уу, та бүхэндээ өглөөний мэнд хүргэе.
Өнөөдөр та бүхэнтэйгээ энэ танхим байгаадаа үнэхээр маш их баяртай байна. Яагаад гэвэл өнөөдөр бол баярын өдөр. Та бүхнээр маш их бахархаж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд та бүхний бүтээсэн ололт амжилтыг тэмдэглэхээр бид ирсэн. Та бүхэн үнэхээр шаргуу хөдөлмөрлөж, гайхалтай ажлуудыг хийсэн.
Дэлхийн Зөн байгуулагын бид өрх гэр бүл нэг бүр хүүхдийнхээ сайн сайхан байдлын төлөө бүрэн дүүрэн амьдралыг бий болгох чадамжтай гэдэгт итгэдэг.
ДЗ байгууллага Монгол орон, энэ салбарт өөрчлөлт, үр дүнг авчрахын тулд зөвхөн бид оффистоо суугаад ажиллах бус, харин орон нутаг, дүүрэг, хороо, сум руу гарч ажиллаж, төрийн байгууллагын хамтрагч та бүхэн рүү, иргэд, өрх гэр бүлийн гишүүн та бүхэнтэй хамтарч ажиллахад үнэхээр тэр өөрчлөлтүүд ирнэ гэдэгт итгэдэг.
Энэ бол ДЗБ-ын баяр тэмдэглэлт өдөр бишээ, энэ бол орон нутгийн та бүхний баяр.
Яг үнэндээ, ДЗБ, Төр захиргааны байгууллагын ажилтан удирдлагууд хэн маань ч хэн нэгнийг өөрчлөгдөхийг шахаж шаардаж чадахгүй, та бол өөрчлөлтийг өөртөө хийсэн.
Харин ДЗБ, Монгол орны төр засгийн байгууллага, удирдлагуудтай хамтран үргэлжлүүлэн ард иргэдэд өсөж хөгжихөд ямар нөхцөл боломж шаардлагатай байна, тэрний төлөө ажилласаар байх болно.
Бид энд баяраа тэмдэглэж байгаа ч, цаана нь тусламж хэрэгтэй зуу зуун өрхүүд байсаар байгаа. Тийм учраас өнөөдөр төгсөлтөө хийж байгаа иргэд та бүхнийг эдгээр үлдсэн өрхүүдэд туслах champion-ууд нь байгаасай гэж хүсч байна, та бүхэн сурсан мэдсэн бүтээсэн тэр зүйлсээрээ цаана нь үлдсэн орон нутгийн ард иргэдэд буцааж өгдөг, буцааж тэднийхээ сайн сайханы төлөө тэмцдэг хөгжлийн манлайлагч түүчээ нь байгаасай гэж хүсч байна.
Хэрвээ бид ингэж хамтдаа илүү сайнаар илүү цаашаа урагшилж чадах юм бол үнэндээ төсөөлснөөс давсан үр дүн хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэн харсаар байх болно.
Өнөөдрийн төгсөлтийн үйл явдалд нь баяр хүргэе.

БЗД ИТХ-ын дарга Ганчимэг:

- БЗД нь 346000 хүн амтай томоохон дүүрэг байгаа. ДЗМ байгууллага нь анх 2000 онд БЗД-д Дарь эх, Амгаланд төслөө хэрэгжүүлж, давхардсан тоогоор 60000 хүүхэд хамрагдсан байдаг. 2017 онд энэ хүүхдийн төсөл дуусч, 2017 оноос БЗД-д Төгсөлтийн аргачлал төсөл хэрэгжиж 550 гаруй өрх хамрагдсан байгаа.
ДЗМ байгууллага нь Дүүргийн иргэдийн хуралтай байнга хамтарч ажилладаг.

Төгсөлтийн аргачлал төслийн менежер Түмэнжаргал:

- ДЗМ байгууллагын Төгсөлтийн аргачлал-600 төслийн өрхүүдийн баярт хүрэлцэн та бүхэнд энэ өдрийн баярын мэнд хүргэе.
Одоогоос 2 жил гаруйн өмнө ТА600 төсөлд үр шим хүртэгчээр сонгогдоод, өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай ажиллаж, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан байдлыг хангахын тулд бусад өрхүүдээсээ 1 алхам урагшилж чадсан 180 өрхийн төлөөлөл энд ирсэн байгаа.
Өнөөдрийн манай энд цугласан ээж аавууд бол хүүхдээ хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргаар хүмүүжүүлж, хүүхдээ сонсдог болсон байна, хүүхдээ оролцуулдаг болсон байна, гэр бүлдээ ямар нэг шийдвэр гаргахдаа хүүхдийнхээ санаа бодлыг сонсож чаддаг болсон байна, хүүхдээ бурхны хайранд, аав ээжийнхээ хайранд эрүүл саруул өсөж торнихыг нь харж байна, боловсрол эзэмшихэд нь бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж чаддаг болсон байна, энэ бүх үзүүлэлт бол хүүхдийн сайн сайхан байдал гэдэг үзүүлэлт юм. Үр хүүхдийнхээ сайн сайхан байдлыг хангахад манай ээж аавууд маш амжилттай ажиллаж өнөөдөр энд төгсөлтийн баяраа хийж байгаад баяртай байна.
Өрхүүдийн хувьд гарсан бас нэг том өөрчлөлт бол өрхүүд өөртөө итгэлтэй болсон байна, өмнөө тавьсан зорилготой болсон байна, хувь хүнийг үнэлэх үнэлэмж өссөн байна, энэ сайхан өөрчлөлтүүдийг 3 жилд харсандаа баяртай байна.
Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд, 600 өрхийн цаана байгаа 1600 гаруй хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө туслалцаа дэмжлэг үзүүлсэн дүүргийн байгууллагууд, өрхүүдийн дунд найдвартай холбогч болж байсан хороодын хамт олон, Хянан зөвлөгчид, төслийн багийнхандаа баярлалаа.
Өрхүүдийн маань бизнес үржин цэцэглэж, ашиг орлого нь улам их нэмэгдэж, үр хүүхдүүдийнхээ сайн сайханы төлөө илүү ихийг бүтээгээрэй гэж ерөөе.

Төсөл хэрэгжих болсон шалтгааныг харуулсан видео

Төсөл хэрэгжсэн үйл явц, энэ ажилд оролцсон бүх талуудыг танилцуулсан видео

180 гаруй төгсөгчдөөс төлөөлөл Ганчимэг сэтгэгдлээ хэлж, үр дүнгээ танилцуулсан

БЗД 19-р хорооны Баян-оргил дундын хадгаламжийн бүлгийн гишүүн Ганчимэг төслийн үр шимийг хүртэж байгаа сэтгэгдлээ хуваалцсан:
- 15 өрх айлаас бүрдсэн бүлэг. Бүлгээ байгуулж, хамт олон болсоноор бид хоорондоо танилцаж сайхан уур амьсгал бий болсон. Хувь хүний хөгжил, хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, гэр бүлийн олон сургалтуудад суусанаар үр хүүхэдтэйгээ яаж харилцах, үгийг нь сонсох зэрэг олон зүйлийг ойлгосон.
Би гар урлалаар ээмэг зүүлт хийдэг, үр хүүхдийнхээ төлөө шинэ зүйл суръя гээд эсгий урлалаар сурсан. Цагаан сарын үзэсгэлэн худалдаа АСА циркэд болоход оролцсон. Манай багийн Ариунтуяа эгч Алтан саваа гэдэг бүлэгт нэгдсэн байгаа, бүлгийн Төгсжаргал ах дугуй засвар хийдэг байгаа. Бид нар өөрчлөлтийг өөрсдөөсөө гэдэг уриаг хэрэгжүүлж, манай багийн Дулмаа эмээдээ нийгмийн сангаасаа 100000 гаруй төгрөг өгч, өрх бүрээс 2-оос дээш эд зүйлс өгч тусалсан байгаа. Бүлгийн нэг аавыгаа өвлийн өвгөний хувцастай болгож 15 өрхийн хүүхдүүддээ бэлэг өгч баярлуулсан.
115 өрх айл бүрээс 5000 төгрөг цуглуулж, 44-р сургуулийн дэргэд 420ш модыг тарьсан. Хуримтлалын мөнгөө задлах хүртэл би өөрөө ч сайн ойлгоогүй байсан, мөнгө төгрөг цуглуулж амжаагүй, 223000 төг авахдаа баяртай байсан. Дахиад үргэлжлүүлээд хуримтлалдаа оролцож, зорилго тавиад 600000 төгрөг болгож авна гээд оролцоод явж байна. Манайх 3 охинтой, хүүхдээ харангаа ээмэг зүүлт хийж борлуулж байгаа. Нөхөр маань Нарантуулд ачаа зөөдөг байгаад, төслөөс дугуй засварын тоног төхөөрөмж авч, ажилладаг болсон. Орлого зарлагаа анх мэдэхгүй, ороод ирсэн мөнгөө хэрэглээд л, өнөөдөр тийм юм авна гээд л зарцуулчихдаг, зорилгогүй байсан. Одоо орлого зарлагын дэвтэр хөтөлснөөр бид зорилготой болсон. Эхлээд авсан юмнуудаа бичээд байсан чинь аягүй шаардлагагүй, авах ёсгүй зүйлс уугаад идээд хаях юмнууд зөндөөн байсан, сүүлдээ тэрийгээ хасаад, манайхан гаазтай ундаа их уудаг юм байна, хүүхдүүддээ хааяа зайрмаг авч өгдөг юм байна, хүүе тамхинд ийм мөнгө зарцуулдаг юм байна, багасгах, тамхиа зогсоох болж байгаа. Мөнгө яаж хуримтлуулахаа мэдлээ.
Хүүхдүүдээ дугуйланд хамруулдаг болсон. Би өөрөө төслийн дэмжлэгээр няравын сургалтанд суугаад, цэргийн ангид няраваар ажилладаг болсон.

Төслийн хүрээнд 24 үйлдвэрлэгч бүлэг бий болсоны 10-ийг нь танилцуулсан видео

- хүн бүрт хийж чаддаг ажил байдаг. хүн бүхэнд хийхийг хүсдэг зүйл бий. хүн бүхэнд боломж олго, түүнийг юу хийж чаддагийг хар. амьдралд юу чухал вэ гэж асуувал гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд гэж олон хариулт бий ч бодит байдал дээр ажилтай байх чухал юм гэдгийг та бид мэднэ, ажилгүй бол орлогогүй, орлогогүй бол амьдралаа хэрхэн авч явах билээ, хувиараа бизнес эрхлэхийг боддог ч юуг яаж хаанаас эхлэхээ мэдэхгүй, санаанаас цаашгүй мухардаж суугаа хүмүүс олон бий, тэднийг зөв чиглүүлж дэмжвэл хүнийг царайчлаж, төрөөс халамж хүсэхгүйгээр амьдралаа аваад явах бүрэн боломжтой, харин тэд энэ боломжийг хэрхэн олж авах вэ, хийх хүнд арга олддог гэдэг дээ, хүмүүс дотор зүгээр сууя гэсэн бодол байгаагүй гэдгийг баттай хэлье, чаддаг зүйлээ хийгээд үр хүүхэд гэр орноо  хүний дайтай авч явах гэсэн бодол тэднийг хурцалж, яг хэрэгтэй цаг үед нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төгсөлтийн аргачлал-600 төсөл тэдэнд зорилгодоо хүрэх эхний алхамыг бүрдүүлж өгсөн, анхны юм бүхэн амаргүй, бичил бизнес эрхлэнэ гэдэг дэлгүүрээс талх авахтай адилгүй, хэдэн хүн ажиллах хэрэгтэй вэ, хэдий хэр зардал гарах вэ, хэр хугацаанд ашиг олох вэ, хүмүүсийн ажлыг яаж хуваарилах вэ гээд тооцоолж бодох, төлөвлөж шийдэх асуудлууд олон бий, энэ бүхнийг шийдэх аргыг ДЗөнгөөс зохион байгуулсан санхүүгийн, маркетингийн сургалтаас сурч авсан болохоор одоо алзахгүй, үсчин гоо сайханч, оёдолчин, гагнуурчин, тогооч, цахилгаанчин зэрэг олон төрлийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж техник ур чадвараа сайжруулсанаас гадна хүүхэд бүр эрүүл байх, гэр бүлийн харилцаа, эрүүл зөв хооллолт, орчны эрүүл ахуй, аливаа гамшиг эрсдэлд бэлэн байх зэрэг өрхийн даван туулах чадварыг дэмжсэн олон сургалт, арга хэмжээнд хамрагдсан, 1120 өрхийн 5624 иргэний судалгааг гарган ажиллаж байна, энэ өрхүүдээс 500 өрхийг ДЗОУБ-ийн ТА600 төсөлд хамруулж хамтран ажиллана, СХД 24-р хорооноос 100 өрхийн 568 иргэн хамрагдаж байна, бид хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө ажиллаж байна гээд 2 нарны хооронд борви бохисхийлгүй зүтгэж, бяцхан үрсээ унтаж байхад нь орхиж гараад, унтаж байхад нь гэртээ орж ирэх нь энүүхэнд, гэвч хүүхдийнхээ юу хүсч байгааг, тэдэнд юу хэрэгтэй байгааг анзаарч хардаг билүү, ажилгүй нь ажилтай болж, ажилтай нь орлогоо нэмэгдүүлж, тоног төхөөрөмж, ажлын байр, хамт олон гээд юм юмтай боллоо, хамгийн гол нь ажил хөдөлмөрийн амт, амьдралын аз жаргал гэж юу байдгийг энэ хүмүүс мэдэж авч мэдэрч байна, ажил хөдөлмөр нь аз жаргалын зөв гарц гэж юутай үнэн вэ, өрхийн амьжиргааг дэмжиж, хөрөнгө болон орлогыг нэмэгдүүлэх зорилготой ТА600 төсөл

Хөтлөгч:
- энэ бол бидний дөнгөж эхлэл, бүгдээрээ цаашдаа мянган мянган өрхийг хөгжүүлэн, Дэлхийн тавцанд гарсан бизнесийг бий болгоно, бидний зорилго том, хүрэх газар их байгаа

Энэхүү төслийг гардан эхлүүлж байсан, ДЗОУБ-ийн мэдээлэл хяналт үнэлгээ судалгаа хөгжлийн менежер Дэлгэрмөрөн:

- сайн байцгаана уу, Зүрхэндээ итгэлээр дүүрэн, зүсэндээ гэрэл цацруулсан 600 өрхүүд минь ээ, 2017 онд ДЗМонгол байгууллага нь ДЗХонгконг дах салбарын тусламжтайгаар 600 өрхийг хамруулсан төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийг орж ирж байхад 600 өрхийн аж амьдралыг сайжруулах чиглэлээр ажиллах хүндтэй даалгаварыг хүлээн авсан. Эхэндээ бол нилээн сандарч байсан. 600 өрхийн цаана 3000 гаруй хүмүүс, тэр дунд 1560 гаруй хүүхдүүдийн ирээдүйн асуудал яригдаж байсан.
Бид ганц л зүйлийг зорилгоо болгосон, ганц л зүйл дээр төвлөрсөн. Тэр юу вэ гэвэл 1560 хүүхдийн ирээдүйг хайраар гэрэлтүүлье. Яаж хайраар гэрэлтүүлэх вэ, мэдээж хэрэг аав ээжийнх нь энэрэл хайр. Тэд нарт өгч байгаа бүхий л зүйлс хамгийн чухал. Тийм учраас эцэг эхчүүдийн хүүхэддээ хандах хандлага, тэдгээрийн боловсрол мэдлэг, хүүхдийнхээ амьдарч байгаа орчин нөхцөлийг сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх бүхий л боломжийг дээшлүүлэхийн төлөө зорьж ажилласан.
2 жилийн энэ хугацаанд бидэнд хамгийн их түшиг тулгуур болж байсан, биднийг хойшоо ухрах үед дэмжиж байсан, бид нар өдөр бүр хараад урам зориг авч байсан тэр бүх хүмүүс бол та нар юм шүү. Энэ бүх урам зориг, ялалтын эздийн төлөөлөл болсон 180 хүн энд цугласан байна, бүгдэд нь баяр хүргэе.
Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлс, зорьсон зүйлсээр бидний тархи бүрэлддэг, тэгэхдээ ганцхан зүйлийг нь онцолж хэлье, тэр нь бид нар өнөөдөр алдаж чаддаг болчихож, алдаанаасаа суралцаад дахиж босч ирж чаддаг болсон байна, одоо та бүхэн амьдралдаа дахин алдаа гаргасан ч энэ амжилтаараа дахин босч чадахаар хүч, урам зоригтой, өөртөө итгэлтэй, өөдрөг бодолтой, мөрөөдөлтэй тэмүүлэлтэй тэрэндээ хүрэхийн төлөө зүтгэдэг болсон байна.
Төгсөлтийн аргачлал төсөл эхлэхдээ тухайн өрхүүд маань бие, сэтгэл, оюун санааны хувьд эерэг өөрчлөлтөнд хүрнэ гэсэн ганцхан зорилгыг дэвшүүлсэн. Энэ зорилго аль хэдийн биелсэн байна, цаашаа халиад бусдад хайрыг түгээдэг энэ сайхан хэмжээнд очсон байна гэж хэлье.
Та бүхэн маань хороо дүүрэг, хажуудаа байгаа хөрш айлдаа энэ хайрыг түгээгээрэй. Хороо дүүрэг хэсгээ бүхэлд нь өөрчлөөрэй. Төгсгөлд нь амжилт хаанаас ирдэг вэ гэж, би өөрийнхөө ойлголтоор хэлэх юм бол, амжилт гэдэг бол алдаанаас гарч ирж байгаа сургамж юм шүү. тийм учраас 2 жилийн хугацаанд алдсан, алдаанаасаа суралцсан, амьдралаа сайжруулсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. гарцаа байхгүй энэ хугацаанд биднийг дэмжиж хамтран ажиллаж байсан БЗД, СХД-ийн тамгийн газар, мөн хэлтэс, албууд, хороодын засаг дарга нар, өрхүүдийг маань байнга сэтгэл санаагаар дэмжиж өдөр тутам урамшуулж хамт алхаж байсан Хянан зөвлөхүүддээ баярлалаа гэж хэлье.
Тусгайлан баяр хүргэх хэсэг хүмүүс байгаа, тэр хүмүүс бол ТА600 төслийн хамт олныг тайзан дээр уръя, 24-р хорооны ажилтан Болормаа, 8-р хорооны ажилтан Одонтунгалаг, 12-р хорооны ажилтан Солонго, 21-р хорооны ажилтан Оюунболор, 24-р хорооны ажилтан Мөнбиш, 19-р хорооны ажилтан Алтанхуяг, 12-р хорооны ажилтан Заяа, жолооч Намхайнямбуу ах - 600 өрхийн аж амьдрал, үүний цаана байгаа 1560 хүүхдийн гэрэлт ирээдүй, сайн сайхан байдлын төлөө өөрийнхөө бүхий л цаг хугацаа, сэтгэл зүрх, оюун бодол, бүх зүйлээ зориулж байсан төслийн ажилтанууд та бүхэнд баярлалаа гэж хэлье.

Өрхүүдийн төлөөлөлд Дурсамж гардуулж өгсөн

БЗД ТГазраас Өргөмжлөл, шагнал гардуулсан:

- Эрхэм хүндэт Золжаргал танаа,
БЗД-ийн эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхи санаачлагатай оролцож, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийг ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлийг тань үнэлж засаг даргын нэрэмжит өргөмжлөл олгов.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Засаг дарга Баясах
ТА600 төслийг БЗД-д хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, ДЗМ ОУБ-ын зохицуулагчдын нэг Дэлгэрмөрөндөө, мөн Одонтунгалаг, Намхайнямбуу нарыг Нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэрийг тань үнэлж УБ хотын 380 жилийн ойн медалиар шагнав.

Axel Fischer Academy-ийн лектор Амартүвшин:

- Бүгдэд баяр хүргэе. Гайхалтай үйл явдалд урьж оролцуулсанд баярлалаа. Энэ гайхалтай төслийг бодит байдал болгоход хувь нэмэр оруулсан баг хамт олон, Олон улсын баг гэж байгаа, мэдээж та бүхэн байхгүйгээр энэ өдөр бий болохгүй байсан, тэгэхээр хажуудаа байгаа хүнтэй гар бариад, баяр хүргэе.
Би та бүхэнтэйгээ 4 чухал зүйлийг маш товчхон хуваалцъя гэж бодсон. Энэ 4 чухал зүйлийг амьдралын туршид эзэмшиж байх ёстой. Нэг нь бол багаж, мэдлэг хэрэгтэй. Та бүхэн тодорхой хугацааны туршид багагүй мэдлэгийг олж мэдсэн байх. Шинэ зүйл сурсан хүмүүс байна уу, одоо гараанаас гарахад сэтгэл санаа нь хэр байна. Дажгүй юу. Ямартаа ч бидэнд мэдлэг хэрэгтэй, чадвар, багаж зэвсэг хэрэгтэй. 2-рт бидэнд зөв хүмүүстэй хамт байх чухал. 3-рт алсын хараа байх ёстой. Аль болох холыг харах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр чинь бидний дөнгөж эхлэл шүү дээ. 4 дэх зүйл бол маш чухал. Та бүхэнд жижиг түүхийг хуваалцъя.

Бүргэдийн өндөгний түүх

Нэг залуу ууланд явж байгаад шувууны өндөг олжээ. Бор цоохор өнгөтэй, бариад үзэхэд бүлээн байж. Тэр өндгийг олзуурхаад, ямар шувууны өндөг болохыг мэдэхийн тулд гэртээ авчирсан. Дотор нь байгаа ангаахайг гаргахын тулд одоо яах ёстой вэ, дарах ёстой биз дээ. Өндөглөгч тахианд даруулсан. Тодорхой хугацааны дараа өндөгнөөс царай муутай, маш сонирхолтой өнгөтэй сонин ангаахай гарч ирсэн, энэ бол яав ч тахианы ангаахай биш байсан. Нөгөөх чинь өөрийгөө тахианаас төрсөн тахиа байна гэж бодсон. Тэгээд найзуудтайгаа мэндлээд, тахианы ертөнцөд хөл тавьсан. Өдөр болгон энэ шувуунд тохиолдож байсан нэг үйл явдал бол, тэр өөрийгөө зарим нэг талаараа бусдаас өөр байгааг, зарим талаараа бусдаасаа сул дорой байгааг мэдэрч байсан. Өдөр болгон хашаан дотор аялахдаа, амьдралтай танилцахдаа ямар нэгэн байдлаар өөрийгөө тахианаас өөр байна гэдгийг үргэлж мэдэрдэг байсан. Залаа хүлээгээд байсан чинь залаа ургадаггүй, сүүлдээ будаагаа тонших гэтэл хошуу нь тахир болоод, будаагаа идэж чаддаггүй, өөртөө итгэлгүй маш сонин ганцаардмал болсон. Бусад шувуунууд түүнийг азгүй тахиа гэдэг болсон, яагаад гэхлээр тахианаас өөр өнгөтэй, үсгүй гэмээр, залаагүй. Бүр сүүлдээ өөртөө итгэлгүй, зожиг тахиа болж хувирсан. Нэг өдөр тахианд хашаанд гайхалтай явдал болсон. Гайхалтай том үзэсгэлэнтэй бүргэд шувуу тахиан хашаан дээгүүр нисэж өнгөрч. тэгсэн чинь эм тахианууд нурж унаж байна гэнэ, яагаад гэвэл эм тахианы мөрөөдөл нь нисдэг залуутай танилцах гэнэ. Манай тахиа та нар юу яриад байна гэж асуухад, чи хар даа бид нар эм тахиа болж төрсөнийх ийм бүргэдтэй танилцаж үзэх юмсан гэжээ. Найзуудаа би нисчих юм бол та нар надтай үерхэх юм уу гэж асуухад чи тэнэг байхаа тахиа нисдэггүй ш дээ гэжээ. Сэтгэлээр унаад ийшээ явахад нь хэсэг эрэгтэй найзууд нь юм ярьж байна гэнэ, хөөш эрчүүдээ та нар юу ярьж байна, бид нар шувуу мөн биз дээ, мөн, гэхдээ нисдэггүй, тахианы мөрөөдөл нь нисэж үзмээр байсан. Тэгэхээр нь хэдүүлээ далавчтай юм чинь хамт нисчихье л дээ гэж нөгөө тахиа уриалж. тэнэг тахиа ч тэнэгээр л үлдэх юм даа, тахиа нисдэггүй шүү дээ гэжээ. Одоо та бүхнээс хамгийн чухал асуултаа асууя, энэ түүх 2 янзаар дуусах боломжтой, 1-р хувилбар юу байж болох вэ, энэ бол үнэндээ бүргэдийн зулзага, нөгөө хувилбар нь юу байж болох вэ, насан туршдаа азгүй тахианы хувь тавилан. Нэг бол бүргэд гэдгээ мэдээд ниснэ, нэг бол насан туршдаа өөрийгөө бусад тахиануудтай харьцуулж би хашаандаа хамгийн азгүй нь гээд үлдэнэ. Өнөөдөр баярын өдөр юм чинь танд боломж өгье, энэ түүхийг та нар төгсөг, энэ хоёр хувилбарын алийг нь залгамаар байна, бүгдээрээ бүргэд болгоод дуусгах уу.

Өнөөдрийн гол үйл явдал энэ шүү. Би та нарт 4 зүйлийг тодорхойлох ёстой гэсэн,

1 нь багажтай, мэдлэгтэй байх ёстой, 2-рт зөв хүмүүстэй хамт байх, 3-т алсын хараатай байх, 4-рийг нь одоо хэлэх гэж байна, миний нүд рүү харж байгаарай, өнөөдрийг хүртэл танд үүнийг хүмүүс хэлээгүй байж магадгүй. Одоо нэг зүйл яръя. Та хэдэн настай, ямар хүйстэй, хаана амьдарч байгаа, өнөөдрийг хүртэл ямар амьдрал туулсанаас үл шалтгаалаад та бол тэр хүн. энэ хорвоо дэлхий дээр алдаж болохгүй нэг л зүйл байгаа. тэр бол өөртөө итгэх. та хэн вэ, та энэ ажлыг хийж чадах уу, эсвэл гэр бүлийн дотор ийм асуулт гардаг, дандаа л би энэ амьдралын төлөө зүтгэх ёстой юм уу, яагаад заавал би  уучлах ёстой юм, яагаад заавал би хүүхдээ хүргэж өгөх ёстой юм, яагаад би гэж, яагаад гэвэл та энэ амьдралын хамгийн чухал хүн. энэ арга хэмжээ хэний төлөө зохион байгуулагдаж байна, таны төлөө, багш нар хэний төлөө ярьж байна, та гар утсаа хэний гар утас гэх вэ, таны хүүхэд хэний хүүхэд вэ, бүх зүйл таных юм биш үү, та өнөөдөр өөрийгөө үнэлгүй гэж үү, би та нарт дахиад нэг жижигхэн түүх ярьж өгье, би 14 настай байхдаа ажил хийж эхэлсэн, аав маань өвдсөн, энэ гэр бүлийн гол орлогыг авч явдаг эрэгтэй хүн өвдсөн чинь ээж бид хоёр маш хүнд байсан, энэ өдрөөс би ажил хийж эхэлсэн, аавыгаа элэгний өвчнөөр алдаад, ээж сэтгэлээр унаад, энэ өвлийг арай гэж давсан, хавар ирж, шувуу жиргээд, ээж маань баярлаад, тэгж хэлсэн, ашгүй дээ миний хүү хажууд байгаагүй бол би энэ өвлийг давахгүй байсан байх аа гэж хэлэхээр нь би өөрөөрөө бахархаад, баярлаад байж байтал, араас нь миний хүү төрөхгүй ч байж болох байсан гэж хэлсэн. Би яагаад төрөхгүй байх байсаныг асуухад, ээж маань бага хүүгээ 10 настай байхад нь шийдвэр гаргасан, энэ үед ээж 37, аав 47 настай, ээж дахин жирэмслэхэд оройтсон байв, нөхөр нь 10 насаар ах, өөрөө 37 настай, 3-рт химийн лаборантын ажил нь хортой нөхцөл тул энэ 3 шалтгаанаас төрж болохгүй шийдвэр гаргасан байв. Тэгсэн чинь 1980 оны эхээр ээж жин нэмж эхэлсэн, найзууд нь чи арай жирэмсэн болчихсон юм биш үү гэхэд, үгүй үгүй би ёстой төрж болохгүй гэсэн ч эмнэлэгт үзүүлэхэд 4 сартай хүүхэд хэвлийдээ тээж байгаагаа мэдсэн. Эмч нь загнаад ятгаад, би төрсөн нь одоо Амраа багш. Би энэ түүхээрээ дамжуулж юу хэлмээр байна гэхлээр, хэрвээ би энэ түүхийг сэтгэлээр унасан үедээ сонссон бол бараг л гутармаар түүх, би бол төлөвлөгдөөгүй хүүхэд юм байна гэж, гэтэл цаана нь сайн мэдээ байгааг та анзаарна уу, төрөх ёстой бол төрнө, ээж нь төлөвлөсөн ч байна уу, төлөвлөөгүй ч байна уу, баян байна уу, ядуу байна уу, царайлаг байна уу, охин хүүхэд байна уу ерөөсөө хамаагүй, төрнө гэдэг бол амьдралаас өгч байгаа хамгийн том бэлэг мөн юм, тийм биз дээ, голох зүйл юу ч байхгүй, дараа нь надад аймаар түүх ярьсан, юу байсан гээч, чиний дээр нэг, доор нэг аборт байсан гэж, миний ээж муу хүн байгаагүй шүү, зүгээр л амьдрал хүнд байсан, та нар ойлгоно бизээ, одоо нэг юмыг ойлгоё, бид нар төрөх ёстой хүмүүс, ерөөсөө хувь тавиландаа эргэлзэж болохгүй гэсэн үг, төрсөн л юм чинь энэ хорвоод гайхалтай үйл хэргийг бүтээхээр ирсэн, амьдралд үе үе боломж ирдэг, миний амьдралд Дэлхийн зөн ямар боломж өгсөнийг та мэдэх үү, намайг 14 настай байхад ДЗөн ногооны үр өгсөн, миний гар дээр ирсэн ууттай үр тухайн жилийн мөнгө болох боломж байсан, тэр үед ногоо тариад явж байсан хүүхэд өнөөдөр ирээд танд хичээл заана гэж хэн төсөөлөх юм, өнөөдрөөс эхлэн бид өөрийгөө голж болохгүй шүү гэж хэлье, өөртөө итгэх итгэлээ нэмсэн байх, ирээдүйг итгэлээр бүтээдэг.

180 өрхийн хийж бүтээсэн нь үзэсгэлэн болж дэлгэгдсэн байна

Төлөөлөгч та бүхэн танилцана уу. Өрхүүд маань батламжаа гардаж авна.

Энэ үйл явдалд уригдан оролцсон өрх, бүлгүүдийн бүтээл, урлалын үзэсгэлэн

Үзэсгэлэн тавигдсан бүтээлүүдийн фото альбом

Манайх энэ төсөлд бүрэн хамрагдаж, ойлголт мэдлэгээ цэгцлэх, бусад өрхүүдтэйгээ бүлэг болон ажиллаж эхэллээ.
Оролцсон сургалт, үйл явдлуудын тэмдэглэлээ блогтоо бичсэн: https://bit.ly/35WNIyQ

Уригдан ирж оролцож байгаа бүх 130 гаруй өрхөд батламж гардуулсан.


"Хүүхэд бүрийн сайн сайханы төлөө Дэлхийн Зөн Монгол

БАТЛАМЖ

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас 2017-2020 оны хооронд хэрэгжүүлсэн "Төгсөлтийн аргачлал-600" төсөлд хамрагдан өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай, эрч хүчтэйгээр хөдөлмөрлөж, үр хүүхдийнхээ сайн сайхан байдалд үнэтэй хувь нэмэр оруулсанд тань гүнээ талархан энэхүү БАТЛАМЖ-ийг гардуулав.

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг.
Өрх жаргалтай бол Үрс жаргалтай

ДЗМ ОУБ-ын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул
2019.12.03 "

Энэхүү Төгсөлтийн аргачлал төсөл нь олон улсын Ultra Poor Graduation аргачлалаас суралцсан ДЗОУБ-ын Хан-Уул ОНХХ нь 2014 оноос  ХУД-ийн Засаг даргын хамтран өрхийн амьжиргааг дэмжих “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороонд 60 өрхийн амьжиргааг дэмжихээр ажиллаж эхэлсэн байдаг.

2017-2020 онд БЗД, СХД-ийн 600 айлд хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрт Бэгзсүрэн миний гэр бүл хамрагдсанаар 

- ойролцоо гудамж, нэг хорооны хүмүүс бие биенээ таньж, дэмжиж амьдрах боломж олгож байгаад баяртай байна. Манайх энэ төсөлд бүрэн хамрагдаж, ойлголт мэдлэгээ цэгцлэх, бусад өрхүүдтэйгээ бүлэг болон ажиллаж эхэллээ.
- суралцаж мэдэж авч байгаа мэдээлэл, оролцсон үйл явдлуудын тэмдэглэлээ бичиж үлдээж, эргэн харж, бусад хүмүүст уншиж мэдэх боломжийг олгож байгаа
- Дундын хадгаламжийн бүлэг, тэдгээр өрх, үйлдвэрлэлийн бүл, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сошиал орчиноор дэмжих, өрхийн орлого зарлагаа компьютерийн бүртгэлд оруулахад заах, хамтран ажиллах эхлэл тавигдлаа.
- бүтээлч иргэдийг дэмжсэн Бүтээлч Урлан Creative Gallery-г бий болгон ажиллахад өрөө тасалгааны дэмжлэг эрэлхийлж байгаа


- Мөн өрхийн орлогоо нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь зориулсан тоног төхөөрөмжийн дэмжлэгээр нотебуук компьютер, интернэтийн төхөөрөмж авсанаа өдөр тутамд ашиглаж, ашиглалтын тайлан бичиж өгч эхэлсэн.

Ultra Poor Graduation аргачлал

Энэ төслийг олон улсын Ultra Poor Graduation аргачлалаар хэрэгжүүлсэн байдаг.

Оюун сэтгэхүй, эд материал, хоол хүнс, нийгмийн оролцооны ядуурал, бүр цаашилбал Хүн гэдгээ ойлгож ухаарахгүйн ядуурал гэж өргөн утгаар ядуурал гэдэг үгийг ойлгохоор оролдож, Монгол хүн ядуу сэтгэлгээтэй байж болохгүйг ойлгож ухаарч, хүн бүр төрөлх чадвараа сэргээн ашиглацгаая.
"Амьдарна гэдэг чинь ухаан шүү дээ"



Дэлгэрэх өргөө Дундын хадгаламжийн бүлгийн гишүүн өрх, 
бүлгийн нарийн бичиг Ж.Бэгзсүрэнгийн хүлээн авсан 

Тоног төхөөрөмжийн ашиглалтын тайлан

2019.11.14
Төгсөлтийн аргачлал-600 төсөлд хамрагдаж байгаа Ж.Бэгзсүрэн би 2019.1.8 өдөр Амжиргаа сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг “компьютерийн мэргэжлээ ашиглан, сошиал медиагийн сургалтанд хамрагдсан тул цаашид бүтээлч өрх, бүлгүүдээ дэмжиж интернэт, сошиалд лайв мэдээлэл түгээх, өрхийн орлого, зарлагын бүртгэлээ компьютерт бүртгэхэд нь зөвлөх, заах” зорилго бий болгонбичиж, хүсэлтээ гаргасанаар дараах 2 төхөөрөмжийг 2 жилийн гэрээгээр хүлээн авсан:
- 2019.3.21 өдөр Dell Inspiron 15 нотебуук компьютер
- 2019.5.1 өдөр утасгүй холболтын Ger интернэт төхөөрөмж

Ажил 1. Дэлгэрэх өргөө дундын хадгаламжийн бүлэг
Дундын хадгаламжийн бүлгийнхээ 
- хурлын үеийн зураг, хурлын дараабүлгийн гишүүдийн хувьцаа, зээлийн тооцоог Excel програмд хийж баталгаажуулж, танилцуулдаг
- бүлгийн Фасебуук чаат-д дээрх мэдээллээ нийтэлж танилцуулдаг болсон.  
Мөн сургалтанд хамрагдаж, сурч мэдсэн агуулга мэдээллээр14 нийтлэлийг блогтоо оруулжээ.
host-ail-begzsuren.blogspot.com/search/label/2018 оноос Төгсөлтийн аргачлалаар

Ажил 2. Бүтээлч Урлангийн өдөр тутмын ажил
2019-1-9 өдрөөс Бүтээлч урланCreative Gallery-н өдөр тутмын үйл ажилд оролцож эхэлсэн байсан тул, хүлээж авсан нотебуук компьютер, интернэтээ өдөр тутамдаа хэрэглэж эхэлсэн. Энэ ажлаараа Creative Gallery дээр ирсэн, бүтээлээ байрлуулсан бүтээлч, урлаач 
- 50 гаруй хүмүүстэй харилцаж, Үндэсний онцлох брэндүүдийг таниулсан 
- 20 гаруй лайв ярилцлага, бичлэгийг, 
- 190000лайк-тай Creative Mongolia, 9000 лайк-тай Creative Gallery хуудсаар давхар түгээж байна.
Үндэстэн баг ХХК-аас ивээн тэтгэсэн Бүтээлч Урлан нь 2019.1.9 өдрөөс 2019.10.31 өдөрт буюу 10 сарын хугацаанд Инвок компанийн түрээсийн 60м2 талбайтай байранд ажиллаж, 11 сарын 1 өдрөөс түрээс багатай шинэ байр хайж байгаа ба 32-ийн тойрогт байрлах БУММ компанийн 15 ханатай гэр барилгыг хамтран ашиглахыг зорьж байгаа ч том гэрийн засвар удаашралтай байгаа.
www.facebook.com/CreativeGalleryMongolia/videos/

Ажил 3. Өрхийн төсвөө Excel програм дээр бичих
Дэвтэрт жагсааж бичдэг өрхийн орлого, зарлагаа  Excel програмд шивэх, хүснэгтэлж тооцоо хийж эхэлсэн. Энэ туршлага, аргачлалаа блогтоо бичихээр бэлтгэж байна.

Ажил 4. Гадаадын аялагчдыг гэртээ ирүүлж хоолоор үйлчлэх
Монгол айлын хоол хийх аргатай танилцах, хамтдаа хооллох хүсэлтэй гадаадын аялагчийн захиалгыг  үйлчилдэг Traveling Spoon вэбээр 2019.8.2 – 11.3 өдрүүдэд 9 удаа зочид хүлээн авч үйлчлэх энэхүү #ХоостАйл-ын үйлчилгээний бүхий л онлайн харилцаа, блогтоо нийтлэл бичих зэргийг компьютер, интернэтээ ашиглан баяр хөөртэйгээр гэрээсээ хийсэн.
beesoy.blogspot.com/2019/08/20190802-traveling-spoon.html

Тайлан бичсэн:                                  Ж.Бэгзсүрэн

Comments