Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ийн 5 жилийн ойд оролцсон тэмдэглэл

Хүүхэд багачуудаа цэцэрлэгийн насанд нь ямар арга технологиор хөгжүүлэх талаар судлаж, суралцаж, санал, санаачлага гаргаж ажилласан энэхүү байгууллагийн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын мэргэжилтэнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаатай байж, зохион байгуулж байгаа үйл явдлуудад нь дэмжих хүч (volunteer) болж
оролцож байдагтаа бахархаж байна. 
Мөн тус ТББ-ийн Фасебуук хуудсаар нь харилцаж мэдээлэл авч чаддаг.

 

Тэд ТББ-аа байгуулан ажилласаны 5 жилийн ойг угтан, Цэгээр наадъя улсын уралдааныг анх удаа зохион байгуулж дүгнэсэн үйл явдлаа хамтатган, Blue Mon барилгын 1-р давхарт байрлах Norphei Art Gallery-ийн танхимд үзэсгэлэнгээ дэлгэж, бүтээлийн эздэд шагнал гардуулсан үйл явдал өрнөсөн.

 

Цэгээр наадъя дуу

Ая Ч.Алтансүх
Шүлэг Ш.Норжмаа

Дуучин Н.Азжаргал, З.Оргил, Г.Энгүүн, Б.Сод-Эрдэнэ

Цэцэглэн дэлбээлж буй хүүхэд, багачууд
Цэцэрлэгийн багш, удирдлагууддаа зориулав.

(Багш хүн хүүхдийн мөрөөдлийг гэрэлтүүлж чадвал хүүхэд бүр мөрөөдөлдөө хүрч чадна)

Цэгээр наадъя дэвтэр дээрээ
Цэгцтэй бичиж сурлаа даа
Бодож cэтгэж зурах бүрдээ
Боломж бүр нь нээлттэй дээ

Дахилт: Цэг холбож зурлага бичдэг
Зурлагаа харж зураг зурдаг
Насан туршдаа дээдлэн хүндлэх
Нандин дурсамжтай миний дэвтэр

Балчир насны бүтээл болсон
Багахан ч гэсэн хачир чимэггүй
Хүүхэд насны дурсамж дүүрэн
Хүслийн жигүүр дэвтэр мину

Дахилт: Цэг холбож зурлага бичдэг
Зурлагаа харж зураг зурдаг
Насан туршдаа дээдлэн хүндлэх
Нандин дурсамжтай миний дэвтэр

Эгэл энэ дэвтэртээ бид
Эзэн нь болж хайрладаг даа
Эргээд дэвтрээ дэлгэн харахад
Энгүй мөрөөдлийн эхлэл дээ

Дахилт: Цэг холбож зурлага бичдэг
Зурлагаа харж зураг зурдаг
Насан туршдаа дээдлэн хүндлэх
Нандин дурсамжтай миний дэвтэр


ЦЭГЭЭР НААДЪЯ-МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭЕ!

"Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл" ТББ (99158825)


- Фасебуук хуудсанд байрласан хаяг

- Youtube-д байрласан

ТББ-ийн үйл ажиллагаа нь 2-5 насны хүүхдийн нас, биений онцлогт тохирсон, цэцэрлэгийн багш, хүүхдийн эцэг эх нарын өдөр тутмын харилцаа, хүүхдээ таньж мэдэх, бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэх үйлсэд чиглэсэн байдаг. 

 -  “Цэгээр наадъя”- Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх төсөлт ажил 
-  “Сайн хүүхэд”- Хүүхдэд бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгох төсөлт ажил 


Цэгээр наадъя улсын 1-р уралдааны бүтээлийн зургуудаас

 










Тус ТББ-аас бүтээсэн 2, 3, 4, 5 насныханд зориулсан бүтээл, гарын авлагууд

- цэцэрлэгийн багш, эцэг эх нь хүүхэдтэйгээ хамтран бүтээл хийх
- гэр бүл, багштайгаа баг болсон хамтын ажиллагааг дэмжсэн
- гарын жижиг булчиндаа тохирсон цэг, зураасны аргачлал, давтамж
- бүтээлч сэтгэлгээг дэмжсэн орон зайгаа төлөвлөн сэтгэж зурсан байдал
- хүүхэд наснаасаа өөрийн хийж байгаа зүйлдээ анхаарал тавих, өөрийгөө шударгаар үнэлж сурах зан чанар төлөвшүүлэх 
- сургуульд орох цагт багшаа анхааралтай сонсох, хичээлийн цагт тэвчээртэй суух бэлтгэл болох онцлогуудтай юм байна.

Comments