Монголын радиогийн фасебуук хуудсаар 6:00-9:00 цагийн Өглөөний нэвтрүүлэг, болон зарим нэвтрүүлгийг бид интернэтэд холбогдсон компьютераараа дамжуулан үздэг.
Шууд нэвтрүүлэг нь бодит цаг хугацаанаас жаахан хоцролттой байдаг ч, бид учрыг ойлгож, хоёр талт харилцааны давуу талыг илүүд үзэж, бүр сэтгэгдэл бичиж үлдээдэг, өмнөх өдрүүдийн нэвтрүүлгийг дахин дахин үзэж болдог нь маш их таалагдаж байгаа.
2020.1.8 өдөр Өглөөний нэвтрүүлгийг шууд сонсож байх үедээ, Монголын радиогийн ФБ хуудасны Videos цэсээр орж, Playlist-д нь өмнөх нэвтрүүлгүүд төрөлжин байрласаныг харж, өмнөх нэвтрүүлгүүдээс өөрийнхөө идэвхитэй оролцсон нэвтрүүлгийг хайж үзсэн юм.
Мөн 6-р сараас хойших Өглөөний нэвтрүүлгийн бичлэгүүдээ Playlist-дээ нэмээгүй байгааг анхааруулж, сэтгэгдэлд нь мэдээлж үлдээсэн.
2018.3.2-ны Өглөөний нэвтрүүлгийг үзэж, маш идэвхитэйгээр сэтгэгдэл бичиж харилцсанаа өнөөдөр эргэн олж, блогтоо нийтлэл болгон орууллаа.
Би дараах бодол санаа, сэтгэгдлээ бичсэн байна:
40:59 МҮОНРадиогийн хамт олондоо биднийг Монгол хүмүүн байхад туслаж, МУ-ын Төрийн дууллаар сэрээдэгт талархалаа илэрхийлж, Шинэ өглөөний мэнд хүргэе онлайн болон радиогоор сонсож байгаа нийт Монголчууд, монгол хэл, соёлыг сонирхон Монгол хэлийг идэвхи гарган суралцаж байгаа Дэлхийн Монголч хүмүүст энэхүү Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг буянтай өнгөрүүлэхийг хүсье.
43:24 Дээр харагдаж байгаа нэвтрүүлгийн утга төгөлдөр нэрсийн өмнө Цаг:Минут-ыг бичиж болох уу, анх удаа үзэж сонсож байгаа болон цагаа төлөвлөдөг хүмүүст хэрэг болж магад? эерэгээр хүлээн авч байгаад баярлалаа.
54:34 Өглөө эртлэн босдоггүй хүүхдээ орой нь эрт унтуулах ухааныг аав ээжүүд бид гаргаж, өрхийнхээ амьдралын хэмнэлд бага багаар өөрчлөлт хийсээр байгаад хүүхдүүдтэйгээ энэ сайхан нэвтрүүлгийг сонсож байцгаая!
Эрт босохгүй байгаа нь хүүхдийн маань буруу биш шүү гэдгийг эхлээд бодож үзээрэй, http://huuhedburt.mn хуудастай танилцаж, хүүхдийнхээ нас бие сэтгэхүйн онцлогыг бодолцоорой, буруу зүйл байгаа бол аав ээж бид өөрсдөөсөө хайж, өөрийгөө л сайжруулж засна шүү :-)
1:39:56 https://www.facebook.com/ubculture/videos/954124638080184/ хуудсанд нийтлэгдсэн Монгол Наадгай дуу, хүүхэлдэйн баатартай танилцаарай, Монголчуудаа!
Бидэнд бахархан, ухааран авч үлдэх энэ мэт олон зүйлс байгааг ухааруулж байгаа буянтай үйлстэн бүхэнд гялайлаа
1:45:33 Монгол улсынхаа наран мандах зүгийн Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга, Эрдэнэцагаан сумдын малчин ард түмэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсье. Байгаль Дэлхийнхээ буян хишгийг олон үедээ хүртэхийн тулд байгалиа байгаагаар нь авч үлдэхэд нэгдэн нягтарч, уламжлалт бэлчээрийн мал ахуйгаа хадгалаарай! Удахгүй Жава хэрэглэгчийн бүлэг - Mongolia Java User Group (MongoliaJUG)-ийн бид малчин аав ээж, ах эгчтэй Монгол хүн амьдрал ахуйгаараа бахархан, аялагч нарыг гэртээ ирүүлж, ажил амьдралдаа туслалцуулах 4 улирлын систем, малын ашиг шимээ хэрэглэгчид шууд хүргэх цахим системийг бий болгох хүсэлтэй байгаа
2018.3.12 Өглөөний нэвтрүүлэгт миний 10 хоногийн өмнө дэвшүүлсэн <<Нэвтрүүлгийн нэрний өмнө Цаг:Минут бичихийг хүссэн>> санал ажил хэрэг арай болж амжаагүй, цаанаа нэвтрүүлгийн алба, инженер техниктэйгээ харилцан ярилцаж, ажлын арга барилаа боловсруулж байсан байдаг.
2018.3.13 Өглөөний нэвтрүүлгээс эхлэн цаг минут бичигддэг болсон нь, радиогийн нэвтрүүлгийг интернэтээр үзэж байгаа үзэгч, цагаа хараад л, одоо ямар нэвтрүүлэг явж байгааг нь хялбархан мэдэхэд тусалсан. Мөн нэвтрүүлгийн цагуудыг харж мэдсэнээр аль нэвтрүүлгийг үзэж сонсохоо цагаар нь тооцоход амар болсон гэж найдаж байна.
Монголын Радиог цахимаар сонсогч бүхэн шууд нэвтрүүлэгт утсаар холбогдохын зэрэгцээ, сэтгэгдлээ бичиж үлдээх, нэвтрүүлгийг ФБ найзууддаа хуваалцахдаа өөрийн бодол санааг хамт нийтлэх илүү боломжтой болсоныг ашиглаарай.
Comments