Дасгал хийхийг хүсдэг үү, аялахыг хүсдэг үү

дасгал хийцгээе

Аялал, дасгалын талаар юу бодож, хийж явдаг вэ?

- Ажлын хамт олонтойгоо өдрийн дасгал, гудамж хашааны айлуудтайгаа өглөө, оройн  дасгал хийж эхлэхийг хүсдэг үү?

- Эрхэм та өөрийн эрүүл мэнд, амьдралын чанараа сайжруулахын тулд эргэн тойрны хүмүүс, ажлын хамт олон, найз нөхдөө уриалж дасгалын цаг, клубтэй болсон уу?

- Аливаа дасгал хөдөлгөөн, аяллын үеэр зөв хооллож, ундалсаны үр дүнд биеийн эрч хүч, сэтгэл санаа өндөр хэвээр байдаг, гүйцэтгэл улам сайжирдагийг та мэдэх үү?

- Шагайгаар 80 орчим тоглоом тоглож болохыг бичсэн ном байна. Үүнээс хүний авхаалж самбаа, гар, харааны хурд хүчийг сайжруулах тоглоомуудаас суралцахыг хүсч байна уу?

- Та алхах, гүйх, дасгал хийх үедээ биеийн жингээ ямар
байлгахыг хүсдэг вэ? Биеийн бүтцээ сайжруулахыг хүсдэг үү?



- Дасгал хөдөлгөөний ач холбогдол, дасгалуудын сонголт, хэрхэн зохион байгуулах талаар сургалт явуулж, хамтран ажиллана.

Бидэнд хүсэл, оролдлого

- Сүхбаатарын талбайд өглөө, орой гүйдэг бүлэг
- Улаанбаатар хотынхоо эргэн тойрны 4 хайрханд алхаж аялах
- Жил бүрийн 5-р сард Улаанбаатар Марафон олон улсын гүйлтэнд 5, 10км замд гүйнэ

Эрүүл, аз жаргалыг мэдрүүлэх Дасгал, аяллыг хэвшил болгоё

Нэг. Гэртээ, ажил дээрээ дасгал хийх
Өглөө бүр гэртээ дасгал хийж, дасгалыг үр дүнтэй хийснээр бие сэтгэл үргэлж өглөөний дасгалдаа бэлэн байх юм.


Хоёр. Хамт олноороо, ажил дээрээ дасгалын бүлэг байгуулах
Дасгал хийх хүсэл нь дасгалын ач холбогдлыг ойлгосон цагт аяндаа бий болно. Дасгалын ач тусын талаар уулзалт-сургалт зохион байгуулдаг.
Гурав. Улаанбаатар хотынхоо 4 зүгт автобусаар хүрч, ууланд алхалт, аялал
Дөрвөн хайрхандаа алхаж хэвших нь гэр бүл, ажлын хамт олныг эрүүл хэв маягт төдийгүй уламжлал соёлд хөтлөнө. 
Дөрөв. Унадаг дугуйтай аялал
    Өдөр тутамдаа тээврийн хэрэгсэл болгон унадаг дугуйг хэрэглэхийн зэрэгцээ 2-3 хоногийн аялал зохион байгуулна.
Тав. Гадаад улсуудад өв уламжлалаа ашиглан, мэдлэг чадвараа сорьж аялах


Шагайтай үүргэвч - 2016 УБ-Новосибирск аялсан бичлэг




Шагайтай үүргэвч - 2018 УБ-Минск аялсан тухай ярилцлага


MGL радиод өгсөн ярилцлага


Шагайгаар тоглох, тэр дундаа
4ш шагайгаар 10 хүртэл тоглоом тоглох боломжийг танилцуулж байгаа


Бидний оролцдог спортын арга хэмжээ

5-р сар
Улаанбаатар марафон



Улаанбаатар Марафон 2019 үйл явдлын ЗУРГИЙН АЛЬБОМ ҮЗЭХ 


9-р сар
Өртөөт марафон



Илүү их мэдээллийг

аяллын, дасгалын клуб танд хэрэгтэй байна уу
аяллын, дасгалын клуб танд хэрэгтэй байна уу



Comments