дундын хадгаламжийн бүлгийн гишүүн өрхийн хувьцаа, зээлийн бүртгэлийн дэвтэр |
Дэлгэрэх өргөө Дундын хадгаламжийн бүлэг 2-р циклийнхээ сүүлийн хурлаа 2020.2.16 өдөр бүлгийн гишүүн Тулгын гэрт хийж, 17 өрх айл хувьцаа худалдаж авсан мөнгө болон хувьцааны хүүгээ хуваарилж авлаа.
Манай бүлэг 1-р циклийн сүүлийн болон 2-р циклийн эхний хурлаа 2019.3.30 өдөр Дарь эх хүний хөгжлийн төв дээр хийж эхэлснээр, бүлгийн гишүүд тогтсон өдөр, цагтаа
хуралдаа ирж, бүлгийн журмыг баримтлан 2019-2020 онд 2-р циклдээ 21 удаа хурлаа явуулжээ.
Эхэндээ сарын дунд, сүүлийн Ням гарагт хурлаа 21-р хорооны иргэний танхимд хийж явсан.
Бүлгийн гишүүдийнхээ ахуй байдал, аж ахуйтай танилцахаар 7 сарын 29 өдрөөс эхлэн гишүүдийнхээ гэрт очиж хийж эхэлсэн.
Мөн 100 айл амардаг Даваа гарагт хурлаа хийж үзсэн.
Бусад бүлгүүдээс санаа авч, сар бүрийн 15, 30 өдөр хурлаа хийж байхаар 9 сарын 30нд шийдсэн.
дундын хадгаламжийн бүлгийн 21 удаагийн хурлын нэгдсэн мэдээ |
Бидний Дундын хадгаламжийн бүлгийн хувьцааны хүүгээ хуваарилах хурал дараах байдалтай өрнөсөн.
1. Бүлгийн гишүүд цугласан
2. Түлхүүр хадгалагч 3 гишүүд Хайрцаг хадгалагчид түлхүүрээ өгч, хайрцгаа нээсэн
3. Улаан, цэнхэр уутанд үлдсэн Хуримтлал, нийгмийн сангийн эхний үлдэгдлээ тоолж тулгасан
4. Бүлгийн гишүүд дарааллын дагуу энэ хурлын хувьцаагаа худалдаж авч, дэвтэрт тэмдэглэл хийгдсэн.
5. Өнөөдөр худалдаж авсан хувьцаа, нийгмийн сангийн мөнгөө тоолж, тооцоотойгоо тулгасан
6. 21-р хорооны 6 бүлгийн нэгдсэн шинэ жил тэмдэглэхэд такс 40000 төг-ийг хүүгүй олгоход авсан мөнгөө буцааж Хуримтлалдаа өгсөнийг тулгаж нягталсан.
7. Бүлгийн гишүүд зээл, хүүгийн төлөлтөө гүйцээж, бүх зээл төлөгдөж, дэвтэрт бичилт хийгдсэн
8. Нийт хуримтлалын дүнг тоолж, компьютерийн тооцоотой тулгасан
9. Өрх бүхэн худалдаж авсан нийт хувьцааны тоогоо дэвтэр дээрх тамгалалт, компьютерийн бүртгэлтэй тулгасан.
дундын хадгаламжийн бүлгийн гишүүн өрхийн хувьцаа авсан тэмдэг |
10. Нийт хуримтлалын дүн 5952100 төгрөгийг нийт хувьцааны тоо 1196-д хуваах замаар, нэгж хувьцааны үнэлгээ дүнг тооцож, 4000 төгрөгийн нэгж хувьцаа одоо 5000 төгрөг болсоныг зарласан.
Дундын хадгаламжийн санд 1-р циклийн үлдэгдэл 77600 төгрөг дээр бүлгийн гишүүн 17 өрх 21 удаа хурал хийхдээ 1196 хувьцааг 4784000 төгрөгөөр худалдан авсан мөнгөн дүн нэмэгдэж, гишүүдийнхээ өргөдлөөр ажил, амьдралдаа зарцуулахад 9.001.500 төгрөгийг итгэлцэл, бүлгийн дүрмийн дагуу зээлээр олгож, үүний дүнд 1.086.000 төгрөгийн хүү хуримтлагдсан зэргийг хэлж бичүүлсэн.
Нийгмийн санд 1-р циклийн үлдэгдэл 25500 төгрөг дээр нийт 296000 төг цугларч, 299230 төгрөгийг бүлгийн үйл ажиллагаа болон гишүүн өрхөд дэмжлэг болгон түгээсэн зэргийг хэлж бичүүлсэн.
11. Бүлгийн дүрмийн дагуу хуралдаа 10-аас бага удаа оролцсон буюу 50% ирц хүрээгүй 2 өрхөд хувьцааны ноогдол хүү олгохгүй болохыг тодорхойлсон.
12. Бүлгийн гишүүн өрх худалдаж авсан нийт хувьцааны мөнгөн дүнгээ бүтнээр авахын зэрэгцээ 15 гишүүн өрх нийт 1,155,000 төг-ийг ноогдол хүүндээ хуваарилж авсан.
дундын хадгаламжийн бүлгийн гишүүн өрх хувьцааны ноогдол хүүгээ тооцож авсан |
13. Хуримтлалд үлдсэн мөнгөөс Бүлгийн ахлагч, нарийн бичиг, хайрцаг хадгалагч 3 гишүүн өрхдөө 10000 төг-ийн урамшуулал олгосон.
3-р циклээс эхлэн бүлгийн хариуцлагатай ажил хариуцсан гишүүддээ сар, улиралд урамшуулал өгөхөөр ярилцаж байгаа.
14. Нийгмийн сангийн хуримтлалаас Бүлгийн 50-аас дээш настай 5 өрх айлд тус бүр 10000 төг дэмжлэг, мөн бүлгийн нэг гишүүний эмчилгээнд 30000 төг тэтгэмж олгов.
15. Дундын хадгаламжийн бүлгийн 3-р циклийн эхний хурал энэхүү "хорооно" вирусын хөл хорио тавигдсаны дараа явагдахаар, мөн бүлгийн хуримтлалаа АТМ-ээс мөнгө авах, хийх, банк дотроо дансаар гүйлгээ хийхэд шимтгэл авдаггүй ХАС банкны дансуудаа ашиглах, бүлгийн дүрмээ хэлэлцэж шинэчлэн явуулахаар боллоо.
дундын хадгаламжийн бүлэг нь гишүүн өрхөө дэмжиж ажилладаг |
Миний өрх гэр нь
Дэлхийн зөн ОУБ нь БЗД, СХД-ээс 600 айлыг сонгон Төгсөлтийн аргачлал-600 төслийг хэрэгжүүлж, миний оршин суугаа БЗД 21-р хороонд 6 дундын хадгаламжийн бүлгийг байгуулсаны нэг Дэлгэрэх өргөө дундын хадгаламжийн бүлгийнхээ нарийн бичгийн ажилд сонгогдож, бүлгийн хурлын бүртгэл, тооцоог хариуцан гүйцэтгэж, бүлгийнхээ цахим чаатанд мэдээлэл оруулахад анхаарч ажилласан.
3-р циклд бүлгийн тооцоо бүртгэлийн excel файлдаа нийт ирц, нийгмийн сангаас хүртсэн дүнг харуулдаг болгоно.
Бид ямар ажил үйлчилгээг Төгсөлтийн аргачлал 600 төслийн өрх айлуудад хүргэх хүсэлтэйгээ 2019 оны 5-р сард танилцуулсан бичлэг
Comments