#БүтээлчАйл. Өрхийн санхүү бүртгэл ба Эх оронч хэрэглээтэй айл


Би Улаанбаатар хотод 1994 онд оюутан болж ирээд, аавынхаа өгсөн мөнгийг өөрөө мэдэн зарцуулж, 3-4-р хорооллын эцэс хавиас нэг дэлгүүрээс кассетны electronic хөгжмийг олж хараад, баярлаж (аав маань тийм хөгжимтэй байсан), худалдан авч, Наран их дэлгүүрээс 60, 90 минутын  кассет 20 орчмыг авч дуу бичлэг хуулж байсан үе бий.
Мөн оюутан цагаас өнөөгийн Дэнжийн 1000-д байсан Нарантуул зах руу Бямба, Ням гарагийн аль нэгэнд гарч, худалдаж авсан хувцас, хэрэглэл, хүнсээ цаасанд бичиж жагсааж, авч гарсан мөнгөний үлдэгдэлтэйгээ тулгадаг байж билээ.

1998 онд их сургуулиа хавар нь төгсөж, намар нь Хотын нийтийн төв номын санд ажилд орж, сарын тогтмол цалинтай болж, улмаар гэр бүл болж, цалингаа юунд зарцуулахаа ярилцахаас аргагүй болж эхэлсэн.
2003 оноос өрхийн орлого зарлагаа нэг бүрчлэн бичиж байх шийдвэрийг би өөртөө гаргаж, мөнгөө зөв зарцуулъя гэж гэргийтэйгээ ярилцаж байсан.

Өрхийн санхүү бүртгэл нь Эх оронч хэрэглээтэй айл эсэхийг харуулдаг юм байна гэдгийг одоо л тунгаан бодож байна.

Comments