Жич: энэ нийтлэлээ wayback machine хэмээх вэбийг автоматаар архивлаж авдаг цахим үйлчилгээнээс олж хуулбарлалаа.
Миний гэр бүлийн өрхийн санхүү (2008 онд)
Миний гэр бүлийн өрхийн санхүү (2009 онд)
Өрхийн төсөвөө тооцох нь буюу Амьдрал болж байна аа
Миний гэр бүлийн өрхийн санхүү (2008 онд)
2009-04-09 15:09 нэмсэн. 4 хариулттайЖ.Бэгзсүрэн миний гэр бүл 2008 оноо мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 7468407 төгрөгний орлоготой байж, 4673130 төгрөгний зардлыг гарган амьдарчээ. Үүнд:
- 1200000 төгрөгөөр БЗД-ийн иргэн Маналсүрэнгийн 3 давхар эсгийтэй иж бүрэн 5 ханатай гэрийг худалдан авч, өвлийн улиралд үндэсний гэр сууцандаа 6 ам бүлээрээ
дулаан амьдарч, зуны улиралд гадаадын көүчсорпер /couchsurfer/ зочиддоо монгол ёс заншил, гэр сууцаа танилцуулах боломжтой болсон.
- 1295000 төгрөгийг хүнсний бараанд /мах, махан бүтээгдэхүүнд 25780 төгрөг, гурил, гурилан бүтээгдэхүүнд 431040 төгрөг, сүү, сүүн бүтээгдэхүүнд 71280 төгрөг, төрөл бүрийн будаанд 55600 төгрөг, жимс жимсгэнэд 134580 төгрөг, чихэр элсэн чихэрт 64860 төгрөг, төмс хүнсний ногоонд 66550 төгрөг, архи тамхинд 0 төгрөг, цай кофед 37450 төгрөг, тосонд 115570 төгрөг ба бусад/ зарцуулжээ.
- 1895470 төгрөгийг ахуйн бараанд /бөс бараанд 140500 төгрөг, бэлэн хувцас 38750 төгрөг, гоо сайхны бараанд 60050 төгрөг, гэр ахуйн бараанд 297580 төгрөг, эрүүл мэндийн бараанд 68540 төгрөг, ариун цэврийн бараанд 47590 төгрөг, бичиг хэрэгслэлийн бараанд 85660 төгрөг ба бусад/ зарцуулжээ.
- 466340 төгрөгийг техник хэрэгслэлд /194990 төгрөгөөр Canon брэндийн тоон аппарат, унадаг дугуйнд 114100 төгрөг, гар утсанд 98000 төгрөг ба бусад/ зарцуулжээ.
- Автобус унаанд 93860 төгрөгийг зарцуулжээ.
Дээр би мөнгөн дүнгээр зардлаа харуулсан бол миний гэр бүл 6кг мах, 3кг хиам, 627кг гурил, 12кг хүүхдийн будаа, 1046л сүү, 22кг аарц, 105кг цагаан будаа, 28кг алим мандарин, 21кг үзэм, 31кг элсэн чихэр, 26 уут далайн байцаа, 302кг төмс хүнсний ногоо, 37л ургамлын тос, 8кг давс, 33кг дүпү, 23181л ус, 206ш нүүрийн саван, 13ш эм, тариа, 85ш эдийн саван, 12ш ном хэвлэл, 240удаа автобус унаа, 587удаа унадаг дугуйгаар зорчсон гэх мэт тоон мэдээ байгааг дуулгахад сонин байх болов уу.
2008 оны туршид Бэгзсүрэн миний Төгөлдөр хүү, Манужин, Гаадмаа, Мөнгөлөн охидуудад маань 96110 төгрөгийг аав ээж, ах дүү нараас, 556000 төгрөгийг улсын төсвөөс мөнгөн тэтгэмж болгон өгчээ.
Харин миний 11 дэхь жилдээ ажиллаж байгаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас цалин буюу хийсэн ажлын хөлс болгож 4838695 төгрөг, Мобикомын урьдчилсан төлбөрт дугаарынхаа нэгжээс зарж 36500 төгрөг, аавын маань бидэндээ үлдээсэн үнээнийхээ сүүнээс зарж 144260 төгрөг, ХАС банк дахь хадгаламжын хүүнээсээ 463723 төгрөг,
Дэлгэрэнгүйг http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task;=view&id;=233&Itemid;=81 хуудаснаас уншина уу.
Хариулах
Нийт 4 үр дүн. Энэ хуудсанд 1-4.
batmunkh
М. Батмөнх 2009-04-09 18:03 бичсэн.
айхтар тооцжээ
Би энэ нийтлэлийг яах гэж бичсэнийг чи ойлгох гэж хичээсэнд их баярлалаа. Хүн бүр чам шиг уншдаг ...
1/1Н. Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн
М. Мишээл Пингвин 2009-04-09 18:32 бичсэн.
та сайн тооцоолжээ, сар сараар нь гаргаад явчихдаг уу, би заримдаа тооцож үздэг л юм, сонин л тоо харагддаг юм, ихэнхдээ хэрэггүй юм авсангаа мэдэрдэг шүү хэхэ
ингэхэд бүтэн жилийнх гэхэд махны хэрэглээ бага байна шүү эсвэл андуурсын болов уу 6 кг мах гэж байхын, ургамлын тос жимс жимсгэнэ их хэрэглэж байхыг бодоход, хүнсний гурвалжин нь зөв харсан айл байх
хүүхдүүд чинь нэлээд ариг гамтай байж бэлэн хувцас бага авсан байна, бөс барааг ихээр авсанг харвал хувцасаа оёж өмсдөг юмуу, гэрээн тордсон нь харагдаж байна, бичиг хэрэгт махнаас даруй 3 дахин илүү зардал гарсан байхыг бодоход хүүхдүүд ном эрдэмд их шамдажээнуу,
хүнсний бүтээгдхүүний нийт хэрэглээнд оролгын 17,34%-г гэхээр танайх Монголын дундаас дээгүүр орлоготой айл шиг хардаж байна хэхэ
мах бага хэрэглэсэн нь танайх малтай болохоор тэгж гарсан юмуу, мал гаргасан бол зарлага болох уу...
заза больё , та ер нь их тэвчээртэй шаргуу хүн үү?
Бэгзсүрэн ах мундаг хүн шүү та ч.....Цагаан хоолтон ариун мөртөнгүүд олширох болтугай...
1/1Б. Магсаржав
Н. Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн 2009-04-10 09:20 бичсэн.
Махны хувьд бол сүүлийн 3 жилд мах бараг идээгүй өрх гэр юм аа. Хүн төрөлхтөн бол ЧОНО мэт махан тэжээлтэн биш гэдгийг эрдэмтэд хүний олон шинжээр нь баталсан байдаг гэж Яруу сэтгэгч сонин дээр нийтлэгдсэн Соёлж-эрүүл хоолны газрыг үндэслэгч Гэрэлмаа багшийн цуврал нийтлэлүүдийг уншиж мэдэж, мөн соён гэгээрүүлэгч Шри Чинмойн Монгол дахь төвийн төлбөргүй лекцүүдэд сууснаар, гэр бүлдээ ярилцан шийдвэр гаргаж, мах үнэ тэнгэр хадсан сүүлийн 3 жилд амьдралын өөрчлөлт хийсэн юм.
Харин энэ цагаан сарын үеэр мах хямдарсан цагаар 1 гулууз хонины мах авч, өвөл, хаврын хатуу ширүүн, хүйтэн цагт хүнсэндээ хэрэглэсэн, энэ нь бид нар анхнаасаа Цагаан хоолтон болохын тулд бус ЗӨВ амьдрахын тулд МАХЫГ БАЙНГА хэрэглэхээс татгалзаж байгаагаа харуулж байгаа хэрэг.
Тооцооллыг хийхдээ ашиглаж байгаа ӨСӨХ ӨРХ програмыг би өөрөө зохиосон бөгөөд, сонирхсон хувь хүн Нацагдоржийн номын санд ирж, миний компьютер дээр хэрхэн ажиллаж байгаатай нь танилцаад, инсталлыг нь флаш дискэндээ хуулж авч, 10000 төгрөгөөр худалдан авах боломжтой.
Уг програмыг хэрэглэснээр, өдөр бүр эсвэл орлого, зарлагаа алдалгүй л бүртгэн оруулж байх ёстой юм. Жил, сар, өдрийн бүхий л тооцооллыг програмын даруулуудыг дараад л гаргаж харах боломжтой.
Зөв амьдрахын тулд зөв сэтгэж, зөв тооцоолох л чухал гэж би итгэдэг. Зөв амьдарснаар өрх гэрийн амьдрал жаргалтай сайхан байхын зэрэгцээ, улс нийгэмд илүү зарлага гарахгүй, дэлхий ертөнцийн ХЯЗГААРЛАГДМАЛ баялгийг хэмнэж, олон хүнд хүртээх боломжийг олгодог сайн талтай.
Ж. Дөшбат 2010-07-10 14:54 бичсэн.
САЙХАН ТООЦОО БАЙНА. БИ Ч БАС ӨРХИЙН ТӨСӨВ ХӨТЛӨӨД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА. . БИ 6 САРААС ЭХЛЭН ЦАГААН ХООЛ ИДЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА. ГЭХДЭЭ МАХНААС БҮРЭН ГАРАХ ГЭСЭН ЮМ БИШЭЭ. ЗҮГЭЭР ЗУНЫ 3 САР ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ Л ХЭРЭГЛЭЖ ҮЗЭЖ БАЙНА . ЕР НЬ ДЭЭР ҮЕИЙН ХҮМҮҮС ЭНЭ УЛИРАЛД ЦАГААН ХООЛ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН БИД НАР Ч БАГАДАА ХӨДӨӨ ГЭРТЭЭ ОЧООД БАРАГ МАХ ИДЭХГҮЙ ИХ ХЭЦҮҮ БАЙДАГ БАЙСАН ШҮҮ. ОДОО ХӨГШИРСӨН ХОЙНОО ОРОЛДООД ҮЗЭХ САНААТАЙ БАЙНА. ҮГҮЙ БОЛЖ БАЙНАА МАХ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ХАРИН СҮҮ ЦАГААН ИДЭЭ МААНЬ МАШ ҮНЭТЭЙ ЮМ БАЙНА. МАХАН ХООЛ ИДСЭНЭЭС ИЛҮҮ ЗАРДАЛ ГАРЧ БАЙХ ЮМ. ТӨРӨЛ БҮРИЙН НОГОО, МАХ ОРЛУУЛАГЧ, ГЭЭД ОЛОН ТӨРЛИЙН ЗҮЙЛИЙГ ИДЭЖ БОЛЖ БАЙНА . ГЭХДЭЭ БИ ГОЛДУУ ЦАГААН ИДЭЭ ИДЭХ ГЭЖ ОРОЛДСОН ЧИНЬ ҮНИЙГ НЬ ДИЙЛЭХ ШИНЖ АЛГАА. МАНАЙ ЭНД СҮҮ 800₮. БАЙНА. ТАРАГ ЭЭДМЭЭ ӨӨРӨӨ ХИЙЖ БАЙНА. ЗАХААС САЙН ЧАНАРЫН ААРУУЛ 6500₮, ӨРМӨН ТОС 4500₮ ЗА НЭГ ИЙМЭРХҮҮ ҮНЭТЭЙ БАЙХ ЮМ. ЭНЭ НЬ МАХТАЙ ХООЛНООС ХЭД ДАВСАН ҮНЭТЭЙ БОЛЧИХООД БАЙНА. ЗА ТЭГЭЭД ЗАРИМДАА СҮҮНДЭЭ ЯМАР НЭГ ЮМ ХОЛИДОГ БОЛОЛТОЙ. ХАЛУУНААР НЬ УУГААД Ч ХҮЙТНЭЭР НЬ УУГААД Ч ЯГ АДИЛ ЕРДӨӨ 10 МИНУТ БОЛООГҮЙ Л ЁРООЛГҮЙ САВАНД ХИЙСЭН ЮМ ШИГ Л ГАРААД ЯВЧИХ ЮМ. ГЭТЭЛ БИ ЧИНЬ САР ГАРАН ЦАГААН ИДЭЭ ИДЭЖ БАЙГАА ХҮН ШҮҮ ДЭЭ. ЦАГААН ИДЭЭГЭЭ ИДЭХЭД Ч ХЭЦҮҮ ЦАГ БОЛСОН БОЛОЛТОЙ. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭДЭГ БҮРЭН АЛДАГДСАН БАЙНА ГЭЖ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ОЙЛГООД БАЙНА. БИД НАР ЧИНЬ ЕР НЬ ЮУГАА ИДЭЭД БАЙГАА УЛСУУД ЮМ БОЛДОО. ЦАГААН ХООЛ ГЭДЭГ ЗҮЙЛ МИНИЙ ТӨСВИЙГ СҮЙРҮҮЛЭХ БОЛОЛТОЙ.
6 ам бүлтэй айлын 2009 оны өрхийн төсвийн тооцооллоос
Миний гэр бүлийн өрхийн санхүү (2009 онд)
2010-01-11 18:39 нэмсэн. 6 хариулттайЖ.Бэгзсүрэн миний гэр бүл 2009 оноо мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 2009-1-1 өдрөөс 2009-12-31 хүртэлх хугацаанд 10204319 төгрөгийн орлоготой байж, 6403908 төгрөгийн зардлыг гарган амьдарчээ.
Дараах сонирхолтой тооцооллуудыг танд уншуулъя.
- 636500 төгрөгийн нийт зардал гаргаж, Түргэн ургалттай саваа мод 85 ширхэгийг хашаандаа тариулж, 1л усыг 2 төгрөгөөр худалдан авч услаж, бусад зардал гаргаснаар 78 саваа мод маань ургаж, хамгийн өндөр нь 180см болсон. Одоо ирэх ондоо 3м өндөр болж ургахыг нь харахыг хүсэж байна.
- 710000 төгрөгийн нийт зардал гаргаж, Нараар ус халаадаг төхөөрөмжийг авч ашигласан нь урамтай сайхан байсан ч, өвөл зунгүй ашиглаж болох, -40 хэмийг ч даах хүчин чадалтай төхөөрөмжийн маань 3-р хоолой цуурч, холболт дээрээ зад хөлдөж гэмтчихээд байгааг компани уруу холбоо барьж засуулах арга хэмжээг авна гэж бодож байгаа
- 395550 төгрөгийн болон бусад мөнгөөр хэмжигдэхгүй зардлуудыг гарган тэжээж байгаа үнээ маань тугалж, одоо 3 тооны үхэртэй болж, ирэх 2010 оны зун сүү таргаар тасрахгүй, ходоодоо цагаална даа гэж баярлаж сууна.
- Хүнсний бараанд 1864198 төгрөгийг зарцуулсан байгаагаас 271510 төгрөг нь 625 кг гурил, 136750 төгрөг нь 70 кг алим жимс, 78250 төгрөг нь 490ш өндөг, 73498 төгрөг нь зөгийн бал, 64040 төгрөг нь 31 кг үзэм, 62180 төгрөг нь 34кг мах худалдан авахад зарцуулагджээ.
- Ахуйн бараанд 1543860 төгрөгийг зарцуулсан байгаагаас эрүүл мэндээ бодож, 110000 төгрөгөөр 29ш-тэй германы гал тогооны ком хэрэгсэл, 60000 төгрөгөөр ус цэвэршүүлэгч, 72000 төгрөгөөр 3м-ийн өргөн, 8м урт PVC хулдаас, 85000 төгрөгөөр жигнүүртэй ган суулга, гэрийн шалны оронд хэрэглэхээр 190000 төгрөгөөр 23ш XPS хавтан, 48000 төгрөгөөр хоолны шкаф зэргийг авсан хөрөнгө оруулалтууд болжээ.
- Гэр бүлийнхээ чөлөөт цаг, Оюун ухаанд хөрөнгө оруулалт хийхээ хойш тавьсангүй тул, Көүчсорпинг-ээ амжилттай үргэлжлүүлж нийт 46 тоглоом шинээр нэмсэнээс, Оюун ухааны музейгээс 80000 төгрөгөөр 18ш тоглоом худалдан авчээ, бас 24 номыг шинээр нэмсэнээс Ээждээ бичсэн 1000 захидал, Хоол ба сэтгэл, Уншихгүй байж болохгүй ном, Байхгүй юмгүй ном, Түмэндээ хүргэх тус зэрэг номууд нь миний хүүхдүүдийн ширээний ном болж биднийг баярлуулж байна. Ирээдүйд Монгол эх орон, Эх Дэлхийгээ баярлуулах хүүхдүүддээ баярлалаа.
Лавлан асуух зүйл гарвал 99861326 утас, яахоо мессенжерийн mcl_begee нэр танд туслана. Баярлалаа. Өрхийн төсвийн нээлттэй тайлангаараа дахин уулзахын ерөөл өргөе.
Хариулах
Нийт 6 үр дүн. Энэ хуудсанд 1-6.
Көүчсорпер-ууд манайд ирэхдээ ТОГЛООМ авчирч өгдөг ЗАНШИЛ тогтоохыг хичээн ажиллаж байна
1/1Н. Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн
М. Мишээл Пингвин 2010-01-11 20:06 бичсэн.
та ч мун хичээнгүй хун юмаа, би бас бух орлого зардалаа бичээд уздэг юм билуу:), коучсарфингаар та мунгу олдог юм уу, хэлний бэрхшээл тулгараад бгаа, уул ни сонирхолтой.
Танд амжилт хусиэ
М. Нямбана 2010-01-11 20:27 бичсэн.
Үнэхээр сүрхий хүн юмаа та ч
b.batchuluun
.. .чулуун 2010-01-15 10:38 бичсэн.
таалагдлаа
В. Баярсайхан 2010-01-15 10:47 бичсэн.
яааяа. тооцоо сайн байнаа
М. Мишээл Пингвин 2010-01-15 11:16 бичсэн.
Маш гое санаа бна, би онисон тоглоомийн музей узэх дуртай, гэхдээ манай улс шиг тийм оюн ухаан уралдуулсан тоглоомтой газар хэр олон бдг юм болдоо, танд амжилт хусээ
Бэгзсүрэн 2010-01-15 15:54 бичсэн.
Өрхийн орлого, зарлагын бүртгэл, тооцооны ӨСӨХ ӨРХ програмыг 10000 төгрөгөөр худалдан авч, ашиглахыг хүсвэл 99861326 уруу SMS бичээрэй. Баярлалаа.
Comments