Гоё ганган, хэлбэр дүрсийн зохиомжтой хайрцаг сав, баглаа боодолтой бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө,
“Гаднаа гяланцаг, дотроо паланцаг”эсэхийг нь нягтлан үзэхэд илүүдэх юун.
Өнгөн тал нь сайхан ч мөн чанартаа базаахгүй зүйлийг бид ингэж хэлээд, дахин хэрэглэхгүй юм шүү гэж дотроо бодож явдаг байх.
Сав баглаа боодлын үйлдвэрлэлийн өртөг нь шингэсэн тул, доторхыг нь хэрэглээд, гаднах сав баглааг
хаяад байх нь тийм ч ухаалаг хэрэглээ биш байх.
Биднийг бага байхад, гурил, будаа, элсэн чихэр, сүү, тараг гэх мэт олон хүнсийг хэрэглэгч өөрөө хийх саваа барьж очиж, хийлгэж авдаг байсан, ийм байдлыг сэргээсэн дэлгүүр Европын улс орнуудад ажиллаж эхэлсэнийг та сонссон байх.
Зах зээлийн систем эхэлснээс хойш илүү ихийг худалдах, илүү хялбар болгох зэрэг олон нөхцөлд тааруулж, гялгар уут, цаасан уутан савлагаа бий болсон байх.
Тамхи худалдан авахад үнэнд нь хайрцаг, гялгар цаасан бүрээсний өртөг шингэсэн байдаг..
- тамхины гоё ганган хайрцаг нь төдийгүй хайрцаг дээрх "муу муухай бүхний үндэс шүү" гэсэн утгатай зураг, үгсийг монгол хэлээр хэвлэж наасан байдгийг бид хардаг, эдгээрт гарсан бүх зардал таны худалдаж авахдаа төлж байгаа ширхэг тамхины үнэнд ч шингээстэй л байгаа?
- хүнсний барааны шошго дээрх үг өгүүлбэрийг үл тоовол, хиймэл зөгийн бал, хиймэл варень, ач тусгүй элсэн чихэр, эслэг бусад шим тэжээлгүй болсон цагаан гурил авч идсээр, түгжирсээр байх болно
Comments