Зуух - Галын илч
Зуух нь хоол хүнс бэлтгэх, гэр доторх агаарыг халаах давхар үүрэгтэй, мөн түлш нь агаар бохирдуулдаггүй байхыг одоо л бодож тунгааж байгаа. Өвөл болохоор л утаа угаар ихтэй нүүрс түлэхээс өөр аргагүй гэж боддог бодлоо өөрчилж эхэллээ.
Бага байхад, Сүхбаатар аймагт 1980-аад оны үед хөдөө гэртээ очиход, гөеө маань зуух барих газраа бага зэрэг хонхойлж, тэндээс гарсан хар шороог үхрийн нойтон баас, бага зэрэг усаар зуурч, хоёр гарын алгаар хашиж, эрхий хуруугаар дээрээс нь дарж өгч, дугуй зуухаа барьдаг байсан. Одоо санахад 20-25 см өндөр л байсан байх.
Усаар норгосон хутгаар зуухын ам, хүхээний нүхийг зүсэж гаргаж, усаар шавшин зуухаа өнгөлж, шавар зуухныхаа дээхэн талаар нь төмөр утсаар нэг бүслүүр хийж, галаа түлээд л хатаачихдаг байсаныг, бүр ийм зуух 2-ыг зэрэгцүүлэн барьж яндангийн хүхээг рүү 2 зуухныхаа утааны нүх (хүхээг)-ыг гаргадаг байсан.
Дараах зуухны зургийг Сүхбаатар аймгийн Наран сумын малчин залуус илгээсэн.
Тэр зууханд аргалаа түлж, сүүгээ хөөрүүлж, хоол цайгаа бэлтгэдэг, үнсийг нь хутгуураар дээрээс нь авдаг, зуухаа төмөр тагаар тагладаг байж билээ.
Мөн аав маань гэртээ тоосгоор дөрвөлжин пийшин барьж, ширэм дээр нь тавьж, шавраар тоосгуудыг нааж, шавраар өнгөлж, нүүрс түлэхэд гэр их халдаг сайхан байсан. Энэ зуух 70-80см өндөр болдог байсан санагдана.
Энэ үед Сүхбаатар аймагт айлууд нь Талбулгийн уурхайн нүүрс түлж эхэлсэн байх. Өвөлдөө хөрзөн түлдэг манайхан хааяа маш хүйтэрсэн шөнө нүүрс түлдэг болсонтой холбоотойгоор зуухыг тоосгоор доторлодог болсон байх?
Хотод 2002 оны үед агаарын бохирдол, утаагүй зуух, сайжруулсан зуух гээд яригдаж Готовдорж зохион бүтээгчийн Г-2000 маркийн зуухыг манайх худалдан авч, шүүрнийхээ доороос агаар оруулдаг нүх, хүхээг нь 2 замтай болохоор утааны дулаан удаан үлддэг, тортогыг авдаг 2 нүх нь хүхээний хэсэгт байдаг гээд сайхан зуухыг хүхээгний төмөр нь хайлж сэтэрснээр таталт нь муудтал 2016 он хүртэл хэрэглэсэн. Өнөөдөр дээд ширэмийг нь тоосгон пийшэндээ хэрэглэж эхэлсэн.
Нүүрсийг бүрэн шатаах, утааг багасгах гэж Цэвэр агаар төслөөр Турк улсаас импорталсан "Өлзий" зуухтай болж, эхэндээ тогоо тавьж болдоггүй нь эвгүй байсан ч, бүрэн шаталтаараа халаалт дулаан, цэвэр агаартаа тустайг эрхэмлэж өнөөдрийг хүртэл хотод хэрэглэж байна. Өлзий зуух нь дулаанаа барьдаггүй.
2020 оны 5 сард Өвөр гүнт зусланд нүүж ирээд, мод, аргал түлэх
1-р тогоонд хоол цай буцалж байхад, 2-р тогоонд цасаа хайлж, усаа халааж байдаг давуу талтай байна.
Өвлийн улиралд гэртээ орж ирээд 10-15 минут гал түлэхэд л зуухны халуун нь шууд гадагшилдаг нимгэн төмөр зуух хэрэгтэй юм байна.

гэрийн зуух барихаар шийдлээ.
Эхлээд яаран барьсан нь нэг тогооны, хүхээг өндөрсгөж барьсан.
2 тогооны зуух
Энэ удаад нэгд нь сүү хөөрүүлж байхад нөгөө тогоонд нь хоол, цайгаа хийж байдаг 2 тогоо тавьдаг, 1 амтай, 1 хүхээтэй тоосгон пийшэн барьлаа.

Энэ тоосгон зуух нь зун цагт гэр халаахгүй сайн талтай байна.
2020.8.20
Зуухаа өндөр болголоо. Тогоотой сүүг өргөх, шилжүүлэхэд нуруундаа ачаалал өгөхгүйн тулд өндөр болгох шаардлага гарсан.
Энэ зууханд үнсээ доошоо авах шургуулга, галын хотол жижиг хийсэн дутагдал бий.
2020.11.28
Өвөл гэрт дулаанаа хурдан түгээдэг зуух бол яах аргагүй төмөр зуух юм байна. Дотроо тоосгогүй, дан төмөр зуухыг тоосгон зуухтайгаа холболоо, энэ зуухаа гибрид зуух гэж нэрлэлээ.
Галаа төмөр зуухандаа түлэхэд эхэлж халж, гэрийн агаарыг дулаацуулахын зэрэгцээ утаа нь тоосгон зуух руу шилжин, хоёр дах тогоог багаар халаадаг, тоосгон зуухны хойд талд эргэсэн хүхээгээр нь утаа орж яндангаар татагдана.
2020.12.15
Ханан пийшингийн зарчмыг Монгол гэрт хэрэглэж үзлээ. 1-р зуухны утааг 2-р тоосгон зуухаар дамжуулж гаргах нь илүү үр дүнтэй байна.
Зуухны талаарх бодол шийдэл маань явсаар байгаад
Гэрээ өвөлд бэлтгэх ухаарал шийдэлд хүргэлээ
Дулаан гутал, үстэй, хөвөнтэй дээлтэй өмсөх нь гэрийг үргэлж дулаан байлгах шаардлагагүйг бид одоо л ойлгож байна.
Хүйтэн, сэрүүн орчинд хүний биед илчлэг үүсгэдэг бор өөхний давхарга нь дандаа дулаан орчинд байгаад байхлаар үүрэггүй болж хурсан цагаан өөх болдог гэж саяхан уншиж байлаа.
Comments