Таны сэтгэгдэл, мессеж бүхэн бидэнд урам зориг болж итгэл, ухаарал болдог.
"Бурмаар тэжээхээр Урмаар тэтгэ"
"Ам нээвэл Уушиг нээ" Монгол ардын зүйр цэцэн үг
АНУ-н сэтгэл зүйч, менежентийн ухааны судлаач, эрдэмтэн Абрахам Маслоу 1940 оны үед Хүний хэрэгцээний 5 шатлалын онолоо боловсруулжээ.
“Аливаа бодь гал , хувь хүн хэрэгцээгээ хангах эрмэлзэлд хөтлөгдөн идэвхждэг” гэсэн санааг онолдоо үндэслэсэн бөгөөд хангагдаагүй хэрэгцээ нь хүнийг идэвхжүүлэх анхдагч хэрэгцээ болохыг 1943 онд нотолсон байдаг. Энэ онолоор хүний хэрэгцээг 5 бүлэг болгон ангилсан бөгөөд ажилтны зан төлөв дээр шатлана гэж үзжээ. Эдгээрийг мөн чанар, ахиуц ханамжаар нь дарааллуулан пирамид хэлбэрээр байрлуулсан байдаг.
“Аливаа бодь гал , хувь хүн хэрэгцээгээ хангах эрмэлзэлд хөтлөгдөн идэвхждэг” гэсэн санааг онолдоо үндэслэсэн бөгөөд хангагдаагүй хэрэгцээ нь хүнийг идэвхжүүлэх анхдагч хэрэгцээ болохыг 1943 онд нотолсон байдаг. Энэ онолоор хүний хэрэгцээг 5 бүлэг болгон ангилсан бөгөөд ажилтны зан төлөв дээр шатлана гэж үзжээ. Эдгээрийг мөн чанар, ахиуц ханамжаар нь дарааллуулан пирамид хэлбэрээр байрлуулсан байдаг.
1. Физиологийн хэрэгцээ амьд явахад зайлшгүй чухал
Хооллох, хувцаслах, орон гэртэй байх, унтаж амрах, гэх
мэт амьдралын нэн чухал хэрэгцээ үүнд хамаарна. Эдгээр хэрэгцээ хүний бие
физиологоос үүдэлтэй төрөлх шинжтэй.
2. Аюулгүй байх
ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгцээ
нь орчны зүгээс бие мах бодь, сэтгэл зүйд
учруулах аюул заналаас хамгаалах, физиологийн хэрэгцээ ирээдүйд хангагдах
итгэлтэй байх явдал юм. Ирээдүйд итгэлтэй байх хэрэгцээний илрэл бол даатгал,
тэтгэвэр тэтгэмж баталгаатай, найдвартай ажлын байртай, ажиллах аятай нөхцөлөөр
хангагдсан мэргэжил боловсролтой байх зэрэг болно.
3. Нийгмийн хэрэгцээ буюу оролцооны хэрэгцээ нь аль
нэгэнд эсвэл хэн нэгэнд хамаатайгаа мэдрэх бусад хүмүүст хүн ёсоор үзэгдэхээ
мэдрэх, дотночлох хайрлагдах, дэмжигдэхээ мэдрэх гэх мэт нийгмийн харилцан
үйлчлэлийн хэрэгцээ юм.
4. Хүндлүүлэх хэрэгцээнд өөрийгөө хүндлэх хувийн
амжилт, мэдлэг чадвар, хүрээлэлдээ хүндлүүлэх хүлээн зөвшөөрөх хэрэгцээ
багтана.
5. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нь өөртөө байгаа
хүч бололцоог борлуулах, хувь хүний хувьд өсөн дэвжих явдал юм.
Өөр эх сурвалжаас:
“Өдрийн талхаа олж идэхийн төлөө амьдардаг гэдэг нь чухам үнэн ч хэрвээ таньд бүр хангалттай их хэмжээний талх байгаад дээрээс нь таны гэдэс хангалттай цадсан үед та юу хүсэж эхлэх вэ?
Биологийн энэ хэрэгцээнээс гадна хүнд илүү нарийн хэрэгцээнүүд бий болдог. Харин тэдгээр хэрэгцээ нь биелэгдээд эхлэхэд дахиад түүнээс илүү нарийн хэрэгцээ шаардлагатай болж эхэлнэ. Энэ нь нэг ёсондоо хүний энгийн хэрэгцээнүүд нь зэрэглэлийн үе шатлалтай байдаг байна” (Maslow, 1943, p. 375).
Маслоугийн хэрэгцээний шатлалын онол нь хүний хэрэгцээг таван шатлалд оруулан пирамид хэлбэрээр гаргасан байдаг.
Хамгийн доод шатны хэрэгцээг хангаснаар дээд талын шатлал руу ордог. Гэхдээ энэ нь заавал 100 хувь хангаж байж дээд талын хэрэгцээ рүү орно гэсэн үг биш юм. Шатлалыг доороос нь нэрлэвэл: физиологийн хэрэгцээ, аюулгүй байдлын хэрэгцээ, нийгмийн (хамт олон, хайр сэтгэлийн) хэрэгцээ, өөртөө итгэх итгэл тэгээд өөрийгөө олох хэрэгцээ.
Энэ таван шатлал бүхий загвар нь дутагдлын хэрэгцээ болон хөгжлийн хэрэгцээ гэж хуваагдаж болно. Эхний дөрвөн шатлал бол дутагдлын хэрэгцээ харин хамгийн дээд талынх нь өсөлт, хөгжлийн хэрэгцээ юм.
Хэрвээ энэ дутагдлын бүлгэмд байх хэрэгцээнүүд нь хангагдахгүй удах тусам энэ хэрэгцээгээ хангах хүсэл нь улам их хүчтэй болж ирдэг байна. Жишээлбэл, удаан хоолгүй явах тусам, улам л өлсөнө шүү дээ.
Харин тэдгээр дутагдаад буй хэрэгцээ нь бараг л биелсэн бол түүний төлөө тэмцэх хүсэл нь арилж, тухайн хүний өдөр тутмын үйл хөдлөл нь дараагийн шатны хэрэгцээг хангахаар зуршилд орон ажиллаж эхэлдэг байна. Харин өсөлт хөгжлийн хэрэгцээ болох өөрийгөө танин мэдэх хэрэгцээ нь өдөр тутмын амьдралын хэв маягт нь ороод эхэлсний дараа энэ хэрэгцээгээ хангах хүсэл нь улам хүчтэй болсоор байдаг байна.
Өсөлт хөгжлийн хэрэгцээ нь өөрт ямар нэгэн юм дутагдаад байгааг биш харин эсрэгээрээ хувь хүний хувьд илүү хөгжиж сайжрах талаар хүсэх хүсэл юм. Түүнчлэн эдгээр хэрэгцээнүүд нь бүгд хангагдсаны дараа тухайн хүн хүний хүрч болох оргилд хүрэх юм гэсэн санаа юм.
Хүн болгон энэхүү шатлалаас доороос хамгийн дээшээ хүртэл явах хүсэлтэй мөн түүнд хүрэх чадамжтай байдаг. Харамсалтай нь дээш ахих үйл явц нь ихэвчлэн доорх шатны хэрэгцээг хангаж чадаагүйгээс гацдаг байна. Хүний амьдралд тохиолдож болох туршлагууд, жишээлбэл гэр бүл салалт, ажилгүй болох гэх зэрэг нь доогуур шатны түвшиндээ наашаа цаашаа эргэлдэн байх шалтгаан болдог.
Таван шатлалт энэхүү загварын анхны загвар
1 Физиологийн хэрэгцээ — хүн амьдарахад шаардагдах биологийн хэрэгцээнүүд орно. Жишээлбэл: агаар, хоол, ус, орон байр, хувцас, дулаан тухлаг орчин, нойр зэрэг.
Хэрвээ энэ хэрэгцээ нь хангагдахгүй бол хүний бие ажиллахад хүндрэлтэй. Маслоу үзэхдээ энэ хэрэгцээ нь хүний хамгийн чухал хэрэгцээ бөгөөд энэ хэрэгцээ хангагдсны дараа дараагийнхаа хэрэгцээг бодож эхэлнэ.
2. Аюулгүй байдлын хэрэгцээ — энэ нь шууд утгаараа аюулгүй байдалд хамгаалалттай байх, хууль дүрэм, тогтвортой байдал, айдас хүйдэсгүй байх явдал.
3. Нийгмийн (хамт олон, хайр сэтгэлийн) хэрэгцээ — физиологийн болоод аюулгүйн хэрэгцээ нь хангагдсны дараа хүний дараагийн шатны хэрэгцээ нь нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх, нийгэмд хамаарагдах мэдрэмж юм.
Жишээлбэл: найз нөхөрлөл, ойр дотно мэдрэмж, итгэх, хүлээн зөвшөөрөгдөх, хайрыг мэдрэх, хайрлагдах. Ямар нэг бүлэг буюу найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олонд хамаарагдах гэдэг нь энэ шатны хэрэгцээнд орно.
4. Өөртөө итгэх итгэлийн хэрэгцээ — энэ хэрэгцээг Маслоу хоёр бүлэгд хуваасан байдаг ба (i) өөрөө өөртөө итгэх итгэл (амжилт, аливаа зүйлд гаргууд болох, биеэ даах) ба (ii) бусдаас хүндэтгэл хүлээх мөн хүлээн зөвшөөрөгдөх.
Маслоу үзэхдээ хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүдэд энэ хэрэгцээний хоёр дах ангилал болох нэр хүнд, бусдын хүндлэлийг олох нь хамгийн чухал хэрэгцээ бөгөөд энэ нь цаашид жинхэнэ өөртөө итгэх итгэл, нэр хүндэд хөтөлдөг гэсэн байдаг.
5. Өөрийгөө олох — хувь хүн өөрийнхөө чадвар, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх, хувь хүний өөрийн хөгжил дэвшлийн төлөө хүсэж тэмүүлэх эрмэлзлэл. Энэ нь “хувь хүний хүрч болох бүх зүйл хүрэх” гэсэн хүсэл юм (Maslow, 1987, p. 64).
Эдгээр үе шатчлал нь хувь хүн бүр дээр дараалал нь өөр байж болохыг Маслоу мөн дурьдсан байдаг. Жишээлбэл зарим хүмүүсийн амьдралд өөртөө итгэх итгэл нь магадгүй хайраас чухал хэрэгтэй хэрэгцээ нь байж болно. Зарим хүмүүст бүр өөрийгөө хайж олох хэрэгцээ нь бүр хамгийн энгийн хэрэгцээ ч байж болох талтай.
Хэрэгцээний шатлалын хураангуй
(a) Хүмүүс шатлалтай хэрэгцээгээр өдөөгдөж байдаг
(b) Хэрэгцээ нь аль илүү чухал давамгайлах байдлаар хуваагдсан байдаг ба дараагийн шатны хэрэгцээг хүсэхсээс өмнө хамгийн энгийн хэгцээнүүд нь эхлээд хангагдах хэрэгтэй байдаг
(с) Энэхүү шатлал нь бүр хатуу тогтсон шатлал биш буюу хувь хүнээс шалтгаалж дараалал нь өөр байх боломжтой.
(d) Хүний ихэнх зан төлөв олон хэрэгцээний нийлбэрээр дүнгээр гарж ирж илэрж байдаг
Илүү өргөжүүлсэн хэлбэрийн хэрэгцээний шатлал
Маслоу анх 1943, 1954 онуудад гаргасан таван шатлалтай эхний онол загвараа цаашид судлан 1970 онд дээрээс нь танин мэдэхүйн бас гоо зүйн хэрэгцээ (Maslow, 1970a), дараа нь бие мах бодийн бус хэрэгцээ гэж нэмсэн байна (Maslow, 1970b).
1. Biological and physiological needs — агаар, хоол, ус, орон байр, дулаан байх зэрэг
2. Safety needs — аливаа зүйлсээс хамгаалалтай байх, тогтвортой байх, хууль дүрэм зэрэг
3. Love and belongingness needs — нөхөрлөл, дотно байдал, итгэл, хүлээн зөвшөөрөгдөх, хайрлаж дурлаж, хайрлах хайрлуулах. Ямар нэг бүлэгт тав тухтайгаар хамаарагдах (ажил, гэр бүл, найз нөхөд)
4. Esteem needs — (i) өөртөө итгэх итгэл(ii) бусад хүмүүсээр хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх
5. Cognitive needs — мэдлэг, аливаа зүйлийг ойлгож ухаарах, сониуч байх, танин мэдэх, аливаа зүйлийн утга учрыг мэдэх, тааварлах зэрэг
6. Aesthetic needs — гоо үзэмж, гадаад байдал зэрэг
7. Self-actualization needs — өөрийн бүтэн чамамжийг хайх, ойлгох, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх, байнгын өсөлт дэвжилтийг хайх
8. Transcendence needs —өөрөөсөө гадны хүчин зүйлүүдээс эрч хүч авч өдөөгдөж амьдрах хүсэл. Жишээлбэл байгалын сайхнаас таашаал мэдрэмж авах, бясалгал, гоо зүйн гайхамшгийн таашаах, шинжлэх ухаанд дурлан судлан таашаал авах, бусдад туслан таашаал авах зэрэг
Өөрийгөө танин мэдэхүй
Маслоу (1943) хүмүүсийн сэтгэл зүйд юу нь болохгүй байна вэ гэдэгт төвлөрөхийн оронд хүмүүсийн сэтгэл зүйд ямар чанарууд нь зөв байдаг вэ гэдэгд төвлөрж судалжээ. Тэрээр хүний чадамж болоод хэрхэн хүн өөрийн чадамжаа бүрэн дүүрэн ашиглаж болох талаар судлах сонирхолтой байжээ.
Хүний амьдралын урам зориг нь өөрийн хэрэгцээ нь хэр хангагдсан байгаа болон хувь хүний өсөлт дэвшилт дээр суурилдаг. Өөрийгөө танин мэдэж байгаа хүмүүс нь өөртөө сэтгэл хангалуун бөгөөд өөрийн хийх чадамжтай бүх зүйлээ хийж байгаа хүмүүс байдаг.
Өөрийн танин мэдэхүй, өсөж хөгжих энэ үе шатанд хүмүүс байнгын өөрчлөгдөж өсөж байдаг. Энэ үе шатанд хүмүүс амьдралын утга учрыг эргэцүүлэн өөрт нь хамгийн чухал юм юу болохыг хайж эхэлдэг байна.
Хувь хүн бүр өөр тул өөрийгөө танин мэдэх энэ үе шат нь мөн хувь хүн бүрийг өөр замруу хөтөлдөг (Kenrick et al., 2010). Зарим хүмүүст өөрийгөө танин мэдэх нь утга уран зохиол, урлаг уран сайхныг бүтээх хэлбэрээр гарлаа гэхэд зарим нь спорт, шинжлэх ухаан эсвэл мэргэжил хэлбэрээр илэрж болно.
Маслоу хувь хүний танин мэдэх энэ хэрэгцээний хангалт нь ямар нэг үйл явцын оргилоор хэмжигдэж болно гэж үзсэн. Жишээлбэл аливаа хүн өөрийн тэмүүлж байсан зүйлээсээ маш их хэмжээний аз жаргал, баяр баяслыг мэдрэх нь өөрийгөө танин мэдэхүйн хэмжүүр болж болох юм бишүү гэсэн байна.
Гол нь энэхүү өөрийгөө танин мэдэх үйл явц нь байнгийн өрнөж байх бөгөөд ямар нэгэн төгс, за ингээд л сайхан жаргалтай төгсгөлд хүрлээ гэсэн цэгт хүрнэ гэсэн үг биш юм (Hoffman, 1988).
Өөрийгөө танин мэдэх үе шатын Маслоуын тайлбараар:
“Хувь хүний өөрийгөө танин мэдэн өөртөө сэтгэл хангалуун байх хүсэл нь тэр хүн өөрийнхөө чадамжийг танин мэдэхэд суурилна.
Жишээлбэл нэг хүн сайн ээж байх талаар бодож байхад зарим хүнд гоо зүйн хувьд төгс төгөлдөрт хүрэх, зарим хүнд гайхалтай нээлт хийх эсвэл урлаг туурвих зэрэг нь туйлын хүслүүд нь байж болох юм (Maslow, 1943, p. 382–383).”
Өөрийгөө танин мэдэж буй хүмүүсийн нийтлэг чанарууд
Хэдийгээр хүн бүр өөрийгөө танин мэдэх чадвартай ч, тэр хэрэгцээгээ хангах хангалттай цаг гардаггүй ч юмуу боломж бүрдэхгүй байх тохиолдол элбэг. 1970 онд Маслоуын барагцаалснаар зөвхөн хүмүүсийн зөвхөн хоёрхон хувь нь өөрийгөө танин мэдэх энэхүү хэрэгцээгээ хангахаар амьдардаг байна. Ингэхдээ Маслоу тэдгээр хүмүүс нь ямар чанаруудтай байдаг вэ гэдгийг сонирхсон байна.
Маслоуын өөрийн дүгнэлтээр өөрийгөө танин мэдэх түвшинд байгаа 18 хүний дундаас тэрээр 15 чанарыг онцолж гаргаж ирсэн байна. Эдгээр 18 хүмүүс дотор Абрахам Линколин болон Алберт Эйнштейн нарыг багтаан судалсан байна.
Нийтлэг чанарууд
Бодит байдлыг үр ашигтайгаар хүлээн авж, ирээдүйн мэдэгдэхгүй байгаа зүйлүүдтэй нийцэх
Өөрийгөө болон бусад хүмүүсийг байгаагаар нь хүлээж авдаг
Бодол, үйлдэл зэрэгийг газар дээр нь шийдвэрлэх
Problem-centered (not self-centered);
Хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй
Амьдралыг объектев талаас нь харж чаддаг байх
Маш бүтээлч
Resistant to enculturation, but not purposely unconventional;
Хүмүүнлэг
Амьдралын энгийн зүйлүүдэд чин сэтгэлээсээ талархах чадвартай
Цөөхөн хэдэн хүнтэй маш ойр дотно чин сэтгэлийн, сэтгэл дүүрэм сайхан харилцааг бий болгох
Peak experiences;
Need for privacy;
Ардчилсан үзэл баримтлал
Маш өндөр ёс зүйтэй
Өөрийгөө танин мэдэхүйд хөтлөх зан чанар, үйл хөдлөлүүд
(a) Амьдралыг яг л хүүхэд шиг бүрэн дүүрэн өөрөө шингээж бас төвлөрж хүлээж авах
(b) Ганц найдвартай зам дээр үлдэхийн оронд шинэ зүйлсийг туршиж үзэх
(с) Уламжлалт ёс, олныг дагах дууриахын орон өөрийнхөө юу хүсэж байгааг сайн сонсон ажил амьдралаа дүгнэх
(d) Худал хуурмаг дүр гаргалгүй шудрага байх
(e) Таны үзэл баримтлал олонхитой нийлэхгүй байвал ганцаардах байдалд бэлтгэлтэй байх
(f) Үүрэг хариуцлага үүрж, маш сайн ажиллах
(g) Өөрийгөө хамгаалдаг, зөвтгөдөг зүйлсүүдээ тодорхойлж түүнийгээ хаях зоригтой байх
Мэдээж хувь хүнээс хамааран дээрхээс өөр өөр зан чанарууд, үйл хөдлөлүүд байх боломжтой. However, self-actualization is a matter of degree, ‘There are no perfect human beings’ (Maslow,1970a, p. 176).
Эдгээр 15 чанарыг заавал бүгдийг нь хангаж байж өөрийгөө танин мэдсэн хүн болохгүй, зөвхөн өөрийгөө танин мэдсэн хүн л эдгээр 15 чанарыг бас харуулахгүй. Маслоу өөрийгөө танин мэднэ гэдгийн төгс төгөлдөртэй огтхон жишэж зүйрлээгүй. Өөрийгөө танин мэдэх нь бараг л өөрийнхөө юун хүрмээр байн түүндээ хүрж байгааг л хэлэх юм. Тиймээс хичнээс хорон санаат, мулгуу, бүдүүлэг хүн ч бас өөрийгөө танин мэдсэн байх боломжтой.
Шүүмж
Маслоуын хамгийн хязгаарлагдмал байсан юм түүний аргачлал юм. Ерөнхийдөө өөрийгөө танин мэдэх түвшний хүний чанарыг гаргахдаа 18 хүний намтар дээр тулгуурлаад гаргасан нь шүүмжлэх гол хүчин зүйл юм.
Цаашлаад энэ намтарыг судалсан хүмүүс нь маш өндөр боловсрол эзэмжшсэн цагаан эрэгтэйчүүд байсан байна (such as Thomas Jefferson, Abraham Lincoln, Albert Einstein, William James, Aldous Huxley, Beethoven).
Хэдийгээр эмэгтэй хүмүүс (such as Eleanor Roosevelt and Mother Teresa) дээр хожим 1970 онд судалж үзсэн ч энэ нь нийт авч үзсэн хүмүүсийн маш бага хувь нь байсан юм. Тиймээс энэ нь эмэгтэйчүүд болон нийгмийн доогуур давхаргын эсвэл өөр гарал үүслийн хүмүүс дээр ерөнхийлөхөд хэцүү юм бишүү гэж шүүмжилдэг.
2011 онд судлаачид Маслоуын онолыг 123 орны 60,865 хүний дата дээр судалж үзжээ (Tay and Diener, 2011). Тэдний дата цуглуулга нь 2005 оноос 2010 хүртэл үргэлжилсэн байна.
Судалгаанд оролцогчид нь Маслоуын загвартай ойролцоо байх асуултуудууд хариулсан ба асуултууд нь энгийн хэрэгцээ (хоол, орон байр), аюулгүй байдал, ниймгийн хэрэгцээ (хайр, дэмжлэг), хүндлэл, гарамгай болох, мөн бие даасан байдал. Мөн өөрсдийн байгаа байдлаа гурван дискрет хэмжүүрээр хэмжсэн байна. 1. өөрийн амьдралын үнэлгээ 2. өдөр тутмын амьдралын эерэг мэдрэмжүүд 3. өдөр тутмын амьдалын сөрөг мэдрэмжүүд.
Судалгааны үр дүн нь ерөнхий хүмүүсийн хэрэгцээний талаарх онолтой хүмүүсийн гарал үүсэл, соёлын ялгаанаас үл хамааран ижил байсан байна. Гэхлээ шатлалын байрлал нь өөр өөр байсан байна.
“Хамгийн энгийн хэрэгцээ нь хангагдаагүй үед таны хамаг анхаарлыг тань авдаг байна. Харин та бусад хүмүүсээс ашиг авахын тулд тэдгээр энгийн хэрэгцээг хангаад байх шаарлага байдаггүй.” Бид хичнээн өлссөн байсан ч найзуудтайгаа найзууд хэвээрээ л байх болно. Тиймээс эдгээр хэрэгцээ нь харин ч бие биенээсээ үл хамаарсан байдаг гэж онцолжээ. “Бидэнд энэ бүх л хэрэгцээ хэрэгтэй.”
Эх сурвалж: https://medium.com/@dulaankhan/таны-хэрэгцээ-хангагдаж-байна-уу-529ed3ccdc51
2020.07.10
MB
- Сайн байна уу, дэмждэг шүү, амжилт хүсье. нэвтрүүлгийг чинь үздэг, их сонирхолтой санагддаг. үзэж харах юмтай мэдээлэл мэдлэг өгдөг сайхан хүмүүс байна лээ 🥰👏🏻👏🏻👍🏻💪🏻💪🏻👍🏻
- Би хувиараа ажил хийдэг, элдэв долоон мэдээлэл жаахан хомс, зурагт, фасебуук, интернэтээс жаахан мэдээлэл авдаг. өөрийн чинь хийж байгаа ажил гадаад хүмүүст эх оронд минь ирэхэд тусалдагт надад их таалагдсан. эхнэр тань бас их дэмжиж тусалдаг мундаг сайхан гэр бүл байна лээ, та нарт ирээдүйн хийж бүтээх гэж байгаа ажил амьдралд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
- Амар мэнд ээ, сайхан наадав уу? сайн үйл хийж сайхан ажил өрнүүлж байгаа та бүхэндээ өндрөөс өндөр амжилт хүсье. 👍🏻👏🏻
1, 2 хүн гэлтгүй дэлхий хүмүүст Эх орноо сурталчилж гадаад хүмүүст Эх орондоо ирэх гүүр нь болж байгаа танай гэр бүлээр бахархаж мөн гадаад хүмүүсийн өмнөөс их баярлаж байна. Бас танайхыг зорьж ирсэн хүн болгонтойгоо бичлэг хийж зурагтаар гаргаж байвал бүр их сонирхолтой байх болов уу, нэг телевизтэй хамтарч ажиллаад санал хүсэлтээ хуваалцаж байвал зүгээр юм шигээ, би тэр орон орны хүмүүсийн зан ааш манайд зохицож байгаа байдал бас өөр зөндөөн талыг нь харуулсан нэвтрүүлэг хийвэл үнэхээр сонирхолтой, хүмүүсийн үзэх дуртай танин мэдэхүйн сайхан нэвтрүүлэг болох байх гэж хувийн зүгээсээ болож байна, хэлтэй бол хөлтэй гэдэг шиг үнэхээр мундаг юмаа, цаашдын хийж буй ажил амьдралд нь сайн сайхан, аз жаргал, өндрөөс өндөр амжилт хүсье.
би уг нь тань шиг сонирхолтой, даанч хэл ус мэдэхгүй юм даа ккк хүн хүнээр л дутдаг хүн байгаагаараа бие биендээ чадах чинээгээрээ туслаж дэмжиж амьдрахаас өөр юу хэрэгтэй билээ, өөрийн тань хүмүүст туслаж дэмжиж байгаа буян хэдэн мянга дахин үржигдэж үр хүүхдэд тань гүүр болж ирэх болтугай гэж ерөөе 🥰👏🏻👍🏻👍🏻👏🏻🥰🥰💪🏻
2020.7.10
ЦХ
- Танай гэр бүлийг зурагтаар харж байсан. Өгөөмөр мундаг залуу байлаа. Би жирийн нэг багш
- Сайн байна уу? Чиний блогуудыг үзсэн. Би бас хааяа хөтөч хийдэг. Гэртээ төлбөргүй зочин байлгах дуртай. Ховдод найзуудаа ирвэл надтай холбож өгөөрэй. Танай гэр бүлээс үлгэр жишээ авч байна шүү
2020.7.8
ПБ
Баярлалаа. Их энгийн амьдардаг юм шиг тэгсэн хэрнээ их сонирхолтой амьдардаг юм шиг санагддаг. Аялал их таалагддаг.
2020.7.8
БЛ
- Сайн, сайн байна уу
Хүмүүс чин сэтгэлийн харилцаа намайг баярлуулдаг
Хүмүүс эрүүл энх элэг бүтэн байх нь намайг баярлуулдаг
Монгол оронд төрсөндөө би талархаж явдаг даа 🙂
- Баярлалаа, таны блогийг уншихдаа үргэлж таатай байх болноо
2020.7.8
ЦД
Сайн байна уу баярлалаа гэр бүлд нь аз жаргал сайхан бүхнийг хүсэе
Comments