Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв НҮТББ Эцэг эхчүүдэд зориулсан сургалтын тэмдэглэлээс

2020-8-22
Чингэлтэй дүүрэг, Иргэний номын санд
Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв НҮТББ-ийн Эцэг эхийн сургалт, хурал

Эцэг эхийн хурал цагтаа эхлэхээс өмнөхөн орчин тойронг ажиглахад Иргэний номын сангийн хашааг дагуулан хайлаас, хуайс зэрэг бутлаг мод тарихад санаачлан оролцох хэрэгтэйг анзаарлаа.

Багш Мөнхгэрэл:
Жилд 2 уулздаг Эцэг эхийн өдрийн үйл явдалдаа хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүддээ баярлалаа.
Хариуцлагатай шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Хүүхэд бүр сурах эрхтэй аян эхэлж байна. Ганц харандаа, үзгийг хүртэл сурах үйлдээ сайн хэрэглээсэй гэж бид хүсдэг.
Хүүхэддээ ямар нэг хэрэгтэй зүйлийг бүтээлцэх эцэг эх та бүхэнд амжилт хүсье.
БСШУЯам - энэ жил иргэний боловсрол, дуу хөгжим, биеийн тамир танхимаар орохгүй гээд  байгаа, Хүүхдэд хэрэгтэй эдгээр хичээлийг төвийнхөө хүүхдүүдэд  оруулахаар манайх ч хөтөлбөрөө өөрчилж байгаа. 
Хүүхдэд очих ёстой боловсролд бүгд анхаарцгаая.

adrf mongolia

Сургалтын багийн ахлагч Баурьжин:
Хүүхэд бүр сурах эрхтэй аяны талаар мэдээлэл өгье. 
Та бүхэн манай байгууллагыг надад танилцуулаад өгөөрэй. 
Байгууллагын бүтэн нэрийг мэддэг үү? Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв НҮТББ
Манай байгууллага юу хийдэг вэ
Ямар зорилгын төлөө явдаг вэ

Хүүхдийн төлөө явдаг. Манай байгууллагад явж байгаа хүүхдэд ямар өөрчлөлт, нөлөө гарав гэдгийг та бүгд мэдэж байгаа юу,
Бид оюутан болон хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Миний хүүхэд хэнтэй найзалж байна, юу зааж байна, тэр байгууллага нь юу заах гээд байдгийг та бүхэн сонирхоосой.
Манайхыг 1 үгээр хэлбэл, Хуваалцагч зөв хүнийг бий болгох зорилготой.
Хувиа хичээсэн иргэнтэй улс мөхдөг гэдэг үг.
Хуваалцагч иргэн, оюутан, хүүхдийг бий болгох зорилготой.

Хичээлийн хэрэглэл хандивладаг аян, форм солилцох өдөрлөгийг хийсэн. 200 хүүхдийн хичээлийн хэрэгслэлийн хандив цуглуулахад дэмжсэн олон байгууллага, оюутануудын сэтгэл хөдөлмөр шингэсэн байдаг.
Сургалтын төвийн хүүхдүүд хандивласан форм тэнд тавьсан байгаа.

Гэр бүлийн гишүүн болгон зөвхөн өөрийгөө бодоод байвал яах вэ?
Хүүхдийнхээ төлөө манай байгууллагатай хамтран ажилладагт баярлалаа. Жилдээ 2 удаа эцэг эхийн хурал хийдэг.



Гүйцэтгэх захирал Батцэцэг:
2014 оноос захирлаар ажиллаж байна. Ээж болсон байр сууринаас яръя.
2012 оны 12-р сард Солонгосд байхдаа танилцаж, сайн дурын ажил хийхээр найзтайгаа очиж байсан. Дулаан хувцаслах аянд оролцож байсан.

16, 17 улс руу цуглуулсан хандиваа, тэтгэлэгээ явуулдаг.
Миний мөрөөдлийн байгууллага гэж боддог.

Сумын төвийн онц сурдаг хүүхэд байлаа. 4-р ангид байхдаа математикийн олимпиадиар аймаг явах болж, миний сувилагч ээж миний охин сайн байна, гэхдээ ээж нь явуулж чадахгүй нь, энэ удаад өнжчих гээд үлдээхэд тэр үедээ би ээждээ гомдож байсан. Тэр зун аймаг болгоноос 2 хүүхэд шагнаж Найрамдал зусланд амраахад, Хотод хүүхдийн баяраар дуу дуулсан охинтой 1 өрөөнд орж, хүүхдүүдэд тусалдаг байя гэж шийдээд, Монголд салбар байдгийг мэдээд, Монголд хариуцаж ажиллах хүн хэрэгтэй байгааг, МУИС Хууль төгслөө, Солонгост магистерт сурлаа, тэнд 1 жил ажиллаад, үүсгэн байгуулсан Солонгос хүн байдаг. Монголын ADRF бол Монголын л өмч, Монголын сайн сайханы төлөө л энэ байгууллагыг ажиллуулж байгаа гэж хэлж байсан.
 
Ийм учиртай байгууллага.
Хүүхдийг багаас нь дэмжье гэсэн байгууллага. Таны, бидний хүүхдийг эх орондоо хэрэгтэй хүн болгохын төлөө байдаг, эцэг эх таны оролцоо чухал гэж хэлье.
Та оролцохдоо ямар байдлаар оролцох вэ, Бидний хийж байгаа зүйлийг дэмжээд, хүүхэд, гэр бүлдээ сөрөг хандлага гаргахгүй байх
Өнөө өглөө хүүхдээ үнсээд, ээж нь ADRF руу яваад ирье, дүүгээ сайн харж байгаарай гээд ирсэн хэн байна вэ
Хүүхэддээ ямар хандлагыг үзүүлж байдаг вэ
Та аль нь юм бол
гомдомхой, ууртай, уйланхай, инээгээд явж байдаг, хайр цацруулдаг, найрсаг хүн

Бид тийм байж болохгүй юм шиг санагддаг, бусдын хүүхдийг ч гэсэн ижилхэн сэтгэлээр ханддаг байх
юу болсон юм, яасан юм гээд л найрсаг байх
Бид хүүхдээ юунд явуулаад байгаа, хэнд хариуцуулаад байна аа,
Байгаа орчиндоо эерэг, сайхан хандлагыг түгээдэг байя

Хамгийн сүүлд баярлалаа гэдэг үгийг хэзээ хэнд яагаад юунд хэлсэн вэ
Яахлаараа баярлалаа гэж хэлдэг вэ
Хүү 2 нас, бага 8 сартай, ээжийгээ гарахад нь цэцэгтэй плажаа өмс гээд, буцаад ирэхэд нь ээжээ найз чинь юу гэж байна вэ гэж асуусан нь төсөөлөшгүй байв

Бид ямар байгаагаас л хүүхэд маань хүмүүжиж байна, санаандгүйгээр өгсөн мессежээс л
Би муу сурах байхаа гэж хүүхэд хэлж байна, Аав хэлсэн - хэнийгээ дуурайсан юм вэ,
аав ээжийгээ л хүүхэд дуурайна - 98%
Хүүхдээ хичээлээ хий гэж загнаад, хүүхэд тань хийж байна уу, загнуулсан бол чинь сэтгэлээсээ хийдэггүй
Дагаад, ахыгаа хараад л үлгэр дуурайллаар л аягаа угааж, хичээлээ хийдэг шүү
Бид л үлгэр дуурайлал болж,
хүүхдээ ямар болгомоор байна, өөрсдөө л тийм байх

Биеийг нь төрүүлэхээс Ухааныг нь төрүүлдэггүй гэдэг үгийг өмнө нь би хэлдэг байсан, одоо ээж болсон өнцгөөс харахад тийм биш юм байна,
дүүгээ цохисон, өөр айлын хүүхэд дүүгээ цохиж байгааг харжээ, ааваасаа хүүхдийн ухаан өвлөгдөж байна
Хүүхдээ муу яваасай гэж боддог хүн байхгүй ч үгэндээ, хичээлээ хийхгүй явж байгаад улирна дээ, тэгж яваад, хэрэг төвөгт орвоо гээд л муу үгийг хэлээд байдаг гэнэ.
хэлэхдээ юу гэж хэлэх нь чухал юм байна, энэ хүүхэд тэр үгийг хэлчихлээ гээд л

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг нь өөрийгөө л хүмүүжүүлэх юм байна гэж боддог боллоо
Ядрах, залхуурах үедээ ч хүүхэд маань харж байгаа гээд л, гараа угаагаад л биеэ сэргээж, ажиллаж байна

Та нар юу гэж боддог вэ
Бид сургалтын төвөөрөө зөв байдал, дадлыг олгохыг хичээдэг.
Хүүхэддээ гэрт нь эерэг орчинг бүрдүүлж байгаарай.
Хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байна, Таниас хамаарч байна.
Багш нар эерэг хандлагатай.
Гэртээ очон үед эерэг нөлөөллийг хүүхэддээ үзүүлж байгаарай
Гэрээ гарахдаа үнсээгүй гарсан бол очоод хүүхдээ үнсээд

huuhed bur syrah erhtei ayan



Хүүхдүүдэд сургалтын хэрэгслэл өгсөн.

Comments