Хөвсгөл аймаг дахь МСҮТ уруу зориод ирлээ


Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв уруу аялаад ирлээ. 

ЕБС-ийн 10-12-р ангид сурах уу, МСҮТөвд 2.5 жил суралцаад мэргэжил болон дунд боловсролоо хамтад нь эзэмших үү гэсэн сонголтоос,
9-р анги төгссөн охиноо энэ сургуулийн Аяллын хөтөч ангид бүртгүүлсэн байсан бид сургууль, дотуур байранд нь оруулж, багш нартай нь танилцаад, 4 өдөр аялаад ирлээ.

2020.8.30 Ням

Оройн галт тэргээр УБ хотоос Эрдэнэт өртөө руу 20:20 цагт хөдөлсөн бид шөнийн 01 цагийн үед Дарханд ирж 1 цаг орчим галт тэрэг зогсохыг мэдэж, галт тэрэгнээсээ гарч Дарханы вокзал орчмоор алхаж, тэндэх нийтийн ОО нь төлбөр хураамжгүйг мэдэж, баярлалаа.

Галт тэрэгний Нийтийн суудал нь 8100 төгрөгийн тасалбартай юм байна.

2020.8.31 Даваа

Өглөөний 7 цаг жаахан өнгөрөөгөөд галт тэрэг Эрдэнэтэд ирж, бид Эрдэнэтийн вокзалаас орон нутгийн автовокзал хүртэл 10 орчим км замыг таксигаар явах ёстойгоо

Эрдэнэтийн хүмүүсээс мэдлээ. Эрдэнэтийн галт тэрэгний зогсоол нь хотоосоо 10 орчим кмт зүүн зүгт нь байдаг, ийшээгээ Эрдэнэт хот дотроо явдаг нийтийн автобус нь ирдэггүй, зөвхөн хувь иргэд такси байдлаар үйлчилдэг энэ байдлыг өөрчилмөөр санагдлаа.


Галт тэрэг ирсэн үед суудлын жижиг тэргүүд 5 хүн суулгаад Эрдэнэт хотын төв рүү хүргэж өгөхөд, хүн тус бүрээс 2500 төг авч байна. 

Эрдэнэт өртөөний төмөр хашаанаас гарахад автобусны буудал байна. Бид тэнд очоод ямар нэг нийтийн унаа ирж магад гээд хэсэг хүлээлээ.

Хүмүүс багасаад ирэнгүүт 1 хүний төлбөр 2000 болж байна, сүүлдээ эхнэр, охин бид 3 нэг машин ирэхээр нь 5000 төгрөгөөр бид нарыг орон нутгийн авто вокзал - Дөмөг худалдааны төвд хүргэж өгөхийг хүсэхэд зөвшөөрч, бид тэнд очлоо.

Энэ Дөмөг төвөөс Булганы сумд болон Эрдэнэт руу микро автобус, хувийн машинууд явдаг, Харин эндээс хойшоо явсан Отгонбилэгийн гудамжны үзүүрт 2км орчимд байдаг Автовокзалаас УБ-Эрдэнэт-УБ шуудангийн автобус явдагийг алхаж очиж мэдлээ. Баруун талын орон сууцны 1-р давхарт Төмөр зам, Автобусны билетийн кассууд байрлаж байна.




Эрдэнэт хотын зүүнээс баруун зүг рүү, баруунаас зүүн зүгт алхаж танилцлаа.

Эрдэнэт хот дотроо явдаг автобусны чиглэл
Эрдэнэт хотын талбайгаар алхаж, дурсгалын зураг татлаа.


Нийтийн номын сан нь Урт цагаанд байрладаг болохыг мэдлээ.
 

Шуудангийн автобусандаа ачаагаа үлдээгээд, Эрдэнэт хотод байдаг хамаатан дүүгийн гэр рүү алхаж очиж, уулзаж ярилцахад сайхан байлаа. Дүүгийн захьсан Стори брэнд бүтээх нь номыг өгч, манайх өөрсдөө бэлтгэсэн шар тос, хайлсан өрөм, ааруулаасаа бэлэг болгож, 12 цагт нөхөр нь өдрийн цайны цагаараа гэртээ ирэхэд нь танилцаж, мөн ажил үйлсийг нь ярилцлаа. Эрдэнэт хот дахь ШУТИС-ийн харъяа, Эрдэнэт үйлдвэрийн өмч болох Их сургуульд багшилдаг нөхөр нь Эрдэнэт хотынхөө үүх түүх болон сургуулийнхаа талаар танилцуулж, оюутаны Дотуур байрны цахилгааныг нарны панель болон төвлөрсөн эрчим хүчний хосолмол шийдлээр хийхэд оролцсон болохыг мэдэж, туршлага мэдлэгтэй хүн энд байгааг мэдэж, creativemongolia.com-ийн бүтээлч хүмүүсийн жагсаалт, мэдээлэлд ажил үйлсийн товч танилцуулгаа илгээж оруулахыг хүслээ.

Эрдэнэтээс 15 цагт хөдөлсөн жижиг автобус давхисаар Булганы замд Янзтай зоогийн газарт түр зогсож, хооллолоо. Энэ хоолны газар нэг хэсэг аюултай болох нь яригдаж, магадгүй хориглогдсон байж магад меламин-тай аяга тавганд хоол хийж үйлчилж байгааг хоолны газрын ажилтанд анхааруулж, удирдлагадаа меламины талаар олж мэдэх, аяга, тавгаа солихыг зөвлөөд гарлаа.




 

Давхисаар Хөвсгөлийн мөрөнд 22 цагт ирж, бид Мөрөнгийн автовокзалаас такси унаанд сууж 3000 төгрөгөөр Хөвсгөл МСҮТ-д хүргүүллээ.


2020.9.1 Мягмар

Энэ өдөр Хөвсгөл МСҮТ-ийн дотуур байртай танилцаж, дотуур байрны 2 багштай нэр утсаа солилцлоо. Дотуур байрны нэг өрөөний сурагчид нийлж, өрөөндөө хулдаас дэвсэх, хөшиг хийх, мөн шинэчилсэн журмаар Дотуур байрны гал тогоо ажиллахгүй, харин сурагч бүхэнд сар бүр хоолны 90000 төг олгоно, өрөөндөө плитка авах, хоол ундаа өөрсдөө бэлтгэх зэргийг мэдэж, нэг талаас багшийн тайлбарлаж байгаагаар хүүхдийг бие даан амьдрахыг нь дэмжиж байгаа юм шиг, зөв юм шиг боловч нөгөө талаас 16, 18 нас хүрээгүй, эцэг эх асран хамгаалагчийн асаргаанд байх насандаа бие дааж хүнс хоолоо бэлтгэж, мөн мэргэжил эзэмшихээр сурна гэдэг нь эцэг эх биднээс анхаарал тавих, хүүхдүүдтэйгээ тогтмол ярилцах хэрэгтэйг ойлгууллаа.







Энэ дотуур байранд ариун цэврийн өрөө, цэвэр бохир усны шугам, нийтийн гал тогоо зэргийн засвар үйлчилгээ арай дуусаагүй, сантехник, барилгын ангийн оюутануудаас нь тус засварын ажилд оролцож байгааг харж, хичээлийн шинэ жилээс өмнө бүрэн дуусгаагүйд нь гайхлаа.

Хичээлийн шинэ жил эхлэхийг ажиглаад, 







Далай ээж зах руу алхаж, мөн Mountain View guesthouse-д очиж өглөөний цайгаа ууж, энэ компанийн залуустай танилцаж, ажил үйлсэд нь амжилт хүсч, 30 гаруй тоглоом тоглох, суралцахад туслах Есөн даваа тоглоомын богцоо бэлэглэлээ.

Бид Мөрөнд анх удаагаа очиж байгаа болохоор, хүмүүстэй урьдчилан танилцах, магадгүй ХоостАйл-ыг сонирхож мэдэхийг хүсдэг хүмүүстэй уулзаж, туршлага мэдлэгээ хуваалцах зорилгоор сошиал хуудсанд зарлал тавьсанд Mountain View-ийн залуус хариу бичсэн нь бид уулзах боломжийг олгосон.


Охиныхоо Дотуур байрны амьдралд нь шаардлагатай байгаа, шалны алчуур, резинэн бээлий, гутал арчих дэвсгэр, юм угаах төмөр сав, гурилын элдүүр, арц, шүдэнз, санитол, нойтон сальфетка, 10кг гурил зэргийг авч хүргэж өгөөд,

Мөрөнд байдаг танил дүүгийн гэр рүү алхлаа. Мөрөнгийн гудамжны уртыг яана, өргөнийг яана гэдгийг мэдэрч, хороолол-гудамж-хаалгыг дугаарласан 1-2-3 гэсэн хаягжилтын дагуу алхсаар очлоо. Эрүүл амьдралын хэв маягийн клубын үйлчилгээг хотод гэртээ ажиллуулж, энэ дүү болон ах дүүстэй нь 2012 онд танилцаж, харилцдаг бид ах дүүгийндээ ирж байгаа мэт зочилж, хуучиллаа.


 

Мөрөнд унадаг дугуйтай давхиж баймаар газар байна.

 

2020.9.2 Лхагва

Эртлэн босоод, биеэ цэвэрлэж, цайгаа уучихаад УБ хот руу буцахаар Мөрөн хотоос зүүн тийш гарсан төв зам руу алхлаа. Замдаа Мөрөнгийн зүүн захад үерийн усаар урсаж цугласан хог хаягдал, дахиваруудыг харж, 

иргэдийн оролцоотой хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах ёстой юм байна гэж бодсоор алхлаа.

Мод тарьж хашаалсан 7-р зурвасын дэргэдүүр засмал зам руу орлоо.


 Баярсайхантай 25км давхиад, 


 

дараагийн машинаар Тосонцэнгэл сум хүрч, 3 дах танил Жавхаа нь УБ хот руу Булганаар дайрч явах юм байна.

Азтай хүмүүс л бидэнтэй зам дээр таардаг гэж бид итгэдэг. Зам дээр гар өргөн, замын машинд дайгдан 3 машинд сууж, Мөрөнгөөс Улаанбаатар хотод сайн яваад 21 цагт ирсэн.

Мөрөнгөөс засмал замаар давхисаар Намнангийн ар хөндийн мананг харж, Түлүүгийн даваанд хооллож, айраг авч,  

 


Булган аймгийн төв хүртэл засмалаараа давхиад, Булган сумын баруун урд дээрээс шороон замаар УБ руу чиглэж, Орхон сумаар дайрч, Хишигөндөр, Бүрэгхангай сум руу салдаг замуудыг харж, 353/204 км дээрх Хоолон гэрүүдийг өнгөрөөд засмал замд орж ирлээ. Хотоос 192кмд Баяннуур сумын хойгуур засмал замаар давхиж, Бэрхийн даваа, Чавганцын хөтөл даваад, Дашинчилэн руу салдаг замаас буюу Лүнгийн гүүрний баруун талд Урьхан хоолны газар руу ороод ирлээ. Урьхан дээр амьтны хүрээлэн нүүж ирээд түр ажиллаж байгааг гаднаас нь харж сонирхлоо. 22-ын товчоо, Монос дээд сургуулиар орж ирж байна.


2020.9.3 Пүрэв

Өчигдөр Жавхаагийн машинд 32000 төг-р газ хийсэн, мөн Түлүүгийн давааны айрагны худалдаанаас авсан 5л айраг, самарны мөнгөө дансаар нь шилжүүллээ. 

Хүн өөрийн юмаа танилцуулж, худалдаалж байгаа болохоор Хөхүүрийн айраг зарж байсан  Х.Батчимэг бидэнд итгэж, бэлэн мөнгөө аваагүй юм, Хотод очоод дансаар нь шилжүүлье гэсэн хүсэлтийг зөвшөөрч, нэрийн хуудсаа өгч (95844908, 88533225), бидний нэрийн хуудсыг авсан энэ бүсгүйгээс Сайн явж байна  уу, айрагны мөнгөө хийгээрэй гэсэн мессеж гар утсанд ирж байгаа нь таалагдлаа.

Охиноо МСҮТ-д суралцуулахаар хүргэж өгсөн бидний зорилт биелэж, сайн яваад, ажлаа бүтээгээд ирсэн бид Өвөр гүнтийн зуслангийн гэртээ ирлээ.


Аялал эхлэхээс өмнө

2020.8.12

Энэ өдөр mergejil.mn вэбд хайлт хийж, зөвхөн Хөвсгөл МСҮТ болон сургуульд Аяллын хөтөч мэргэжлээр сургадаг болохыг мэдэж, Хөвсгөл МСҮТ руу утсаар холбогдож, бүртгэл хариуцсан багшийн утсыг авсан.

2020.8.13 

Хөвсгөл МСҮТ-ийн бүртгэл хариуцсан багш Дэлгэрмөрөн руу утсаар нь холбогдож, мөн охиноо утсаар бүртгүүлчихлээ. Нэг ангид 20 суралцагч бүртгэхээс 4 дэх нь болж бүртгүүлсэн.
Ингээд бид охинтойгоо ярилцаж, хэзээ Мөрөнд очих, яаж очих, юу бэлдэх зэргээ төлөвлөж эхэлсэн.


2020.8.26

Охин маань авга эгчийнхээ хүүхдийн орос хэлний хичээлд зуны амралтаараа зөвлөж тусалсаныг эгч нь 150000 төг-р урамшуулсаныг хүлээн авч, ээжтэйгээ Нарантуул зах гарч өөртөө чемодан авчээ.


2020.8.29 Бямба

Өвөр гүнтийн зуслангаас Дарь эхийн гэртээ ирж, 18 цагийн үед Вокзал дээр очоод 20:20 цагийн УБ-Эрдэнэтийн билет авах гэтэл хэдхэн минутын өмнө дуусчихжээ.

Ингээд аав, ээж, охин гурав 30-ны оройн суудлаар Эрдэнэт орох 3 билетийг иргэний үнэмлэх, төрсөний гэрчилгээ гэсэн бичиг баримтаа үзүүлж худалдан авахад, маргааш замын түгжрэл ихтэй учраас галт тэрэгний буудал дээр цагтаа ирсэн байхыг сануулж байсан нь үйлчилгээ байсан.

Аялж ирсэний дараа

2020.9.5 

Мэргэжил сургалт үйлдвэрлийн төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харъяалагддаг болохыг хайж мэдээд, тус яам руу МСҮТ-ийн дотуур байранд суралцагч хүүхдүүдэд хоолоор үйлчлэх гал тогоо ажиллахгүй нөхцөлд ямар чиглэл зөвлөмж өгч байгааг нь мэдэхээр имэйл бичлээ.

"Хөвсгөл МСҮТ-ийн дотуур байранд хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж идэж байгааг зогсоож, нэгдсэн хоолны газрыг сэргээн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ үү?

Миний охин Б.Гаадмаа нь 2020 онд 9-р ангиа УБ хот БЗД-ийн 102-р сургуульд төгсөөд, аав ээжийнхээ хүсэлт зөвлөгөө, өөрийнхөө шийдвэрээр Хөвсгөл МСҮТ-ийн аяллын хөтөч ангид суралцаж эхэллээ.
Бид охиноо тус Хөвсгөл аймгийн МСҮТ-д 8 сарын 31нд хүргэж дотуур байранд нь оруулаад, дотуур байрны багштай харилцаж, 9 сарын 3нд УБ хотод буцаж ирээд байна.

Энэ МСҮТ нь дотуур байрны гал тогоогоо ажиллуулахгүй болсон, хүүхдүүдийг бие дааж амьдрах, хоол хүнсээ өөрсдөө бэлтгэх, хамтдаа өрөөндөө хоолоо бэлтгэж идэхийг дэмжиж байгаа юм байна. Сар бүр хоолны 90000 төгрөгийг байрны хүүхдэд олгоно гэж байрны жижүүрийн самбарт бичсэн байсан.

15 настай хүүхдүүд Мөрөн хотын Далай ээж худалдааны төв  болон дэлгүүрүүд руу очиж мах, гурил, будаа, хүнсний зүйлээ цуглуулж, өрөөндөө хоолоо бэлтгэж идэж байгаа нь эцэг эхийн асрамжинд байж суралцдаг, боловсрол эзэмшдэг насандаа хүндэдсэн ачаа гэж бид үзэж байна.

Мэргэжлийн боловсрол сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс дотуур байрны сурагчиддаа зориулсан гал тогоо ажиллуулахгүй байгаа МСҮТ-д ямар чиг үүрэг өгч байгаа вэ?
Миний бодлоор, дотуур байрны багш нар нь нэг өрөөнд байгаа сурагчдын эцэг эхчүүдийг хоорондоо ярилцах шийдвэр гаргахыг зөвлөж, бүр шаардаж, хүүхдээ хоол хүнсээ худалдаж авахад санаа зовохгүй байхад анхаарал тавьж, хичээл сурлагын чанарыг алдуулахгүй байхыг хүсмээр байна.

Та бүхнээс хариу мэдээлэл хүсье,
Ж.Бэгзсүрэн
утас 99861326
"


2020.9.6

Шийдэл аялал жуулчлалын бүтээмжийн төв ТББ-д Хөвсгөл МСҮТ-ийн гадаах жорлонг эко болгох, Аяллын хөтөч 2.5 жил сургалтанд 5 сурагчтай байгааг мэдсэнээ хэлж, суралцагчийн тоог нэмэгдүүлэх ямар боломж байгааг асуулаа.

 

2020.9.10

Хөвсгөл өнгө мэдээллийн сайт, Хөвсгөл ЗДТГазарт аялал жуулчлалыг тэргүүн эгнээд тавьж байгаа энэ аймгийн Хөвсгөл МСҮТ аяллын хөтөч мэргэжлээр 5-хан сурагч суралцаж байгаа нөхцөл байдалтай танилцаж, сурвалжилж, шийдэл хайхыг хүсэж сошиал хуудсаар нь хүсэлтээ илгээлээ.


2021.8.30 Даваа

Дарь эхээс Баруун 4 зам хүрэхэд 6км юм байна, таксидаж 6000 төг болсон. Жолооч ахд 6500 төг өгсөн. Баруун 4 замаас Зүүн салаагийн автобус ирэхэд сууж, Драгон очиж, 8 цагаас хөдлөх шуудангийн автобусанд 7:30 цагийн үед суусан.

Охин маань өчигдөр өглөө Драгон очиж, билетээ бичүүлсэн. Билет бичих үед ПСР шинжилгээний хариу гар утсанд ирсэн мессеж хангалтгүй, вэб хуудсаас хэвлэсэн байх ёстой гээд 500 төг-р хэвлүүлжээ.

 

Нэмэлт тэмдэглэл

Хөвсгөл руу хайрцагтай ачаа яаж явуулах вэ

Хүүхэддээ хувцас, хэрэглэл ачаагаар явуулахад Драгон дээр очиж шуудангийн жолоочид ачаагаа үзүүлж, хэлсэн үнийг нь бага зэрэг буулгах боломжтойг ярилцаад, мөнгийг бэлнээр төлж, эсвэл ачааг тосч авсан хүн нь ачаа хүргэлтийн мөнгөө төлнө гээд өгчихдөг. Ачаа авсан автобусны дугаар, очих цаг, жолоочийн нэр утсыг авч, ачаа тосч авах хүндээ өгсөн.

2022.9.30
Драгон дотор байгаа ачаа тээш хадгалах, илгээх төв нь ачааг хэдэн цаг хадгалаад, шуудангийн жолоочид хүлээлгэж өгөх үйлчилгээндээ 2200 төгрөг авдаг. 

Ачааг цаана нь тосч авч байгаа хүн 10000 төгрөг жолоочид тушааж ачаагаа авч байна.

2023.4.2

Өнөөдөр охин маань Хөвсгөл далайн эрэгт байдаг Taiga lodge баазад ажиллахаар явлаа. Шинээр байгуулагдсан тус компанийн үйлчилгээнд амжилт хүсье.


Comments