Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульдаа саналаа өгчихөөд ирэв үү?


- Иргэдийн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг үг хэзээ Монгол улсад яригдаж эхэлсэнийг эргэн санах хэрэгтэйг, утга учир нь юу болохыг ойлгож мэдэхийг хүслээ?

- 2020 оны Нийслэлийн болон Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа хүмүүсийн танилцуулга, мэдээллээс харахад ихэнхдээ тухайн дүүргийнхээ нам эвслийн дарга, дүүргийнхээ засаг даргын тамгын газарт төрийн захиргааны удирдах ажил алба эрхэлдэг, цаашилбал дүүргийн төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтанууд харагдаж байна.
Тэд сонгуулийн сурталчилгаандаа өөрсдийн санаачилж, хийж хэрэгжүүлсэн ажил гэдэгтээ нэгэнт тухайн албан тушаалд ажилласан хэн ч байсан түүний төлөө санал оруулж, дэмжиж, санхүүжилтийг дүүрэг, хот, улсаас хуваарилуулан гаргуулж хийлгэж байж сая ажил хийсэн нь харагдах зүйлсээ бичсэн байна.

- Сая сонгуулиа өгөхдөө Саналын хуудсанд сонгож дугуйлах нэрсийг хараад МАН, АН-ын нэр дэвшигчдээс гадна Нийслэлийн ИТХ-д ХҮН намын нэр дэвшигчид, Дүүргийн ИТХ-д ШИНЭ намын нэр дэвшигчид байгааг харж, сонголтоо хийлээ.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 5-р тойрог

Батбаярын МӨНХ-ЭРДЭНЭ  МОНГОЛ АРДЫН НАМ
Сүрэнхүүгийн ДЭЛГЭРБАЯР МОНГОЛ АРДЫН НАМ
Нарангэрэлийн СҮНЖИДМАА  МОНГОЛ АРДЫН НАМ

Түмэндэлгэрийн БАТЦОГТ  АРДЧИЛСАН НАМ
Жаргалсайханы МӨНХ-ОД  АРДЧИЛСАН НАМ
Ламзавын БАТДЭЛГЭР  АРДЧИЛСАН НАМ

Шалхайн МӨНХЦЭЦЭГ  ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ НАМ
Цэднээгийн ДУЛМАА  ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ НАМ
Хадбаатарын ИДЭРХАНГАЙ  ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ НАМ


Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 5-р тойрог

Бямбажавын БЯМБАЖАРГАЛ  МОНГОЛ АРДЫН НАМ
Эрдэнэбаярын ГАНЧИМЭГ  МОНГОЛ АРДЫН НАМ

Төмөрбаатарын БАЯСАХ  АРДЧИЛСАН НАМ
Төгсийн ЭНХБАЯР  АРДЧИЛСАН НАМ

Доноровын ГАНТУЛГА  ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ
Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР  ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ

Гиваабалжирын ЧАНЦАЛДУЛАМ  ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД НАМ


- Нийт нэр дэвшигчдээс авч байгаа мэдээллээ багтаасан нэгдсэн вэб сайтыг Сонгуулийн ерөнхий хороо ажиллуулдаг цаг ирэх шаардлагатай гэж бодлоо. Сонгуулийн ерөнхий хорооны вэбд нэр дэвшигчдийн жагсаалт pdf файлаар байгааг өргөтгөн, товч намтар, ажил үйлс, мөрийн хөтөлбөр, хөрөнгө орлогийн мэдүүлэг үзэж болдог вэб болоосой.

- Ирэх 4 жилдээ ямар шийдэл, өөрчлөлтийг бий болгохоо Түгжрэлийг төвөггүй шийднэ уриагаараа илэрхийлж байгаа ХҮН намын гишүүд энэ санал, шийдлээ ажил үйлс болгоосой.

- 2024 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд та нэрээ дэвшүүлэх үү?




Comments