Анхаарч тогтоосон үг


Анхаарч тогтоосон үг

***

"Бэлгэ дэмбэрэлтэй үг хэлэх нь эв зохицолтой, сайн сайхан амьдралын үр болдог юм" Д.Чойжамц хамба

***

Монгол ёс уламжлал, язгуур өв соёл
facebook public group

ХоостАйлын эзэд бид, 
- Яс мөлжихөд гар хуруугаар дамжин биед ясны тос шингэх, мөн 
- ясны хальс идэж байвал тэр нь өнөө цагийн Хүнсний эслэг гэдэгт хамаарна гэж үнэлдэг болсон.
Хүнсний эслэг нь хоол боловсруулах замд задарч шингэдэггүй, гэдсийг цэвэрлэхэд тустай хүнсний зүйл гэж ойлгосон.

Chimedee Chimee
Аав ээж маань яс сайн мөлжиж бай.
Муу мөлжвөл амны хишигт муу, гараа сайн угааж алгандаа сайн барьж байгаад мөлжвөл биений хий хуй гардаг гэдэгсэн.
Шагай тойгийг цэмбийтэл мөлжвөл хөөрхөн хүү охинтой болдог ч гэдэг.
Хүзүү мөлжихөд  төвөгтэй бас таатай.
Ер нь яс сайн мөлжиж, мах шүүсийг зөв сайхан хүртэх нь Монгол хүн, хүүхдийг хүмүүжүүлэх, танин мэдэхүйн их ухаан,  идээ умдааны том  соёл  болой.

Bodhi Janchiv Jamsrandorj
Шагай засах, тойг цэвэрлэх, яс мөлжих нь хутга зөв барих, гарын баримжаа, хөдөлгөөний эв суух, гарын дүйтэй болоход их тустай л даа...

Oyunchimeg Shinendentsel
Яс цэмбийтэл мөлжих оюун ухаан тархи хөгжүүлэх том дасгал гэж өвөө хэлж сургадаг байсаан...

***

Эмч, эмнэлзүйн эмчилгээний хоол зүйч нараас бүрдсэн баг бөгөөд төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, улмаар эрүүл, урт удаан амьдрахад нөлөөлөх зайлшгүй бөгөөд үнэлж баршгүй хүчин зүйлийн нэг болох зөв, зохистой хооллолтын талаарх маш өргөн сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэх Tibi - Эрүүл, зохистой хооллолт хуудастай танилцаж, info@tibi.mn хаягаар нь имэйл илгээлээ.

*** 

2021.2.17 Лхагва
- газар хөдлөлтийг мэдэрсэн бол гэрээс гарч шороо атгаж аваад гартаа үрээд цацах - газрын хорыг зайлуулдаг дом
- газар хөдлөхөд хагацал хуваалцаж байна гээд шороо чулуу атгадаг ёс буй - хүний дотор муухайрахгүй болдог

2021.2.22
- заяагдмал хүнс, олдмол хүнс гэж байна.
унтахаас өмнө халуун бүлээнээр 250мл сүүгээ уугаад хэвшихийг зөвлөе

2021.2.23
МҮОНРадио Өглөөний нэвтрүүлгийн Миний жор булангаас тэмдэглэл:
- Баянхонгор аймгаас холбогдсон Алтанцэцэг:
Нойр булчирхайн өвчтэй байхдаа ингэж иддэг байжээ.
хонины сархинагыг цэвэрлэж аваад, хөлдөөчихнө. Нэг сархинагыг 3 тэнцүү хуваагаад 3 өдөр шөл хийж ууна. Буузны мах шиг татаад зөөлөн галаар буцалгана. 
9 өдөр шөлөө уугаад 10 хоног завсарлана. Завсарлахгүй уухлаар ходоод өвдөөд байсан. Дахиад 3 сархинагаараа 9 хоног шөлөө ууна.
500мл орчим усанд хийж буцалгаад ширгээд, амт нь ороод аяга шөл болоод ирэхээр нь болсон гэнэ.
Амтлагч хийхгүй. Давсаа тааруулж хийнэ.
- хөнжил дотроо ууна, хөлсөө сэвж болохгүй
- сархинагны гаднах харыг хусаж цэвэрлэдэггүй
- намар идэшний цагаар сархинагаа бэлдээд авбал сайн
- урь идүүлэхгүйн тулд цоохор сархинаг дотроо хийгээд хөлдөөчихдөг
Өөр хүн нэмж ярьсан: - мал барчихна гээд хэлэхээ больсон
- ямааны сархинаг байх шүү

- Нарангэрэл: Урт гэзэгтэй хүн байна. 156см урт гэзэгтэй - миний өндрөөс урт.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд хад жалганд ганга өвс ургадаг. 36 жил мал маллаж байна.
8 сарын 15-аас 9 сарын 15-ны хооронд түүж аваад, сүүдэрт хатаагаад, шавших юмуу угааж хэрэглэдэг. 2017-2018 онд Монголын урт үстэй бүсгүйчүүд тэмцээнд орж байр эзэлж байсан. 99 хувьтай эрүүл үстэй гэж үнэлж байсан.
Монголынхоо сайхан бүсгүйчүүдийг сайхан байгаасай гэж хайрлаж явдаг.
Үсээ байнга шууж явдаг. Үсээ угаангуут сэгсрээд салхинд гардаг нь буруу, 30-40 минут битүү алчуураар боож өөрт нь амьсгал чийгийг нь өгдөг.

- Дарханаас: Ааруул, аарцны хатаасан үйрмэгийг төрөл бүрийн хоолондоо хэрэглэхийг зөвлөж байна


2021.2.24
Монголын радио Өглөөний хөтөлбөр Миний жор булангаас
- настай эгч: цусны цагаан цогцос дэмждэг зүйл бол сүү 
 (би өөрөө цагаан эс буюу дархлааны эс гэж бодлоо) 


2021-2-27 08:35 цаг
Монголын радио 
"Таван цул - эм" танин мэдэхүйн нэвтрүүлэг

дэлүү - хоол хүнсэнд хэрэглэхэд төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлж чадна
уушиг - төмрийг нилээн хэмжээгээр агуулдаг, эрүүл хүний төмрийн хэрэгцээг хангаад байх боломжтой, дэлүү бол бүр их төмөр агуулдаг
боловсруулахдаа чийгийг нь багасгах - борцлох, уушгийг борцолдог уламжлалтай, борцолсон уушигны эрдэс бодисын агууламжийг судлаад үзсэн.
Шимт бодисын өдрийн хэрэгцээний 15 хувийг хангаж байвал шимт бүтээгдэхүүн, 30 хүртэл хувийг хангаж байвал баялаг бүтээгдэхүүн гэдэг.
Төмрийг 15мг-ийг авах хоногийн хэрэгцээ байдаг.

Таван цул -хүний өсөлт хөгжлийг дэмжиж өгдөг.
Калийн үр нөлөө - булчин шөрмөсийг суллахад оролцдог - 100гр хатаасан дэлүү

Цус төлжилтийг хэр их нөхөж байгааг туршсан - хатаасан дэлүү нь төмрийн бэлдмэл Тотема-г 40 хоногийн туршилтын дараа гүйцэж ирсэн, 5гр - хоолны халбага хатаасан дэлүүг хоолондоо цацаж, хийж идэхэд болно

Өнгөрсөн зууны дунд үе хүртэл Монгол хүнд төмөр дутлын цус багадалт байхгүй байсан гэж үздэг. Химийн гаралтай эм бэлдмэл авч хэрэглэхээс илүү уламжлалт хоол хүнсээ хэрэглэхэд суралцацгаая

2021.2.27
МҮОНТ 

0-3 насанд EQ буюу сэтгэл зүйн хөгжил явагддаг
3 наснаас хойш оюун ухааны хөгжил явагддаг

2021.3.2
бодол хүртэл таны зөв хооллолт юм шүү

2021.3.4
мөр + өөд + өл, бурхан багш таны юу хүсч байгааг мөрөөдлөөр тань мэдэж биелүүлдэг

2021.3.5
Монголын радио, Өглөөний нэвтрүүлэг

хүүхдийг 1-5 насанд нь энхрий нэрээр нь дууддаг, хоч нэрээр биш

үр хүүхдээ өхөөрддөг нь учиртай, янз бүрийн хийн авлага, өвчин зовлонгоос сэргийлж.
шорон оронд орсон хүмүүс л бие биенээ аагий, баагий гэж дууддаг харагддаг.
бие дээрээ шивээс хийх тун муу гэдэг.

өхөөрдөх нэр бол гоё шүү дээ, хүн 3-аас дээш өхөөрдсөн нэртэй байхад сайн байдаг гэж Лам хүн бичсэн байсан шиг санагдаж байна, хүүхдийг дан өхөөрдсөн нэрээр нь дуудахаар том болоод өөрийн нэрээ мэддэггүй муу тал байдаг учраас бодолцох
хүүхдэд гэрийн нэр бол ээлтэй юм уу гэж боддог

оноож өгсөн нэрийг бол хагаслаж дуудах муу гэдэг. 

Comments