Мөлжсөн толгойгоо шууд битгий хаяарай
... мөлжсөн ясаа сайтар цэвэрлэснийхээ дараа хамар нармайг нь хаяад буцалж буй сүүтэй цайндаа хийгээрэй.
Чанахад үлдсэн шөлнөөсөө бага зэргийг хийж, арвай нэмж сайтар самарснаар дахин давтагдашгүй амттай, хөлс гаргам амттай цай бэлэн болно. Хөлөрвөл нь сэвэлгүйгээр битүү хучиж унтвал нойр хоолондоо сайжирч ядаргаа тайлагдана. Мөн ясны сийрэгжилтийг ч төгс эмчилдэг.
Хуйх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний ханыг цэвэрлэх үйлчилгээтэй.
Эх сурвалж: http://seruuleg.mn/13714
нүдийг нь идэхгүй үлдээж, шүүсэн усанд дэвтээж, цагаан өнгөтэй шөл буцалгаж хэд хэдэн удаа идсэн. Шөлөндөө баатарлаг будаа гэдэг хөц будааг урьдчилан дэвтээсэнээ хийж, мөн шар будаа зэргийг чанаж будаатай шөл ууж үзсэн.
Дээрх нийтлэлийг уншаад, хонины мөлжсөн толгойныхоо хамар нармайг яагаад авдаг нь бодмоор зүйл байна, толгойныхоо ясыг 2, 3 хуваагаад шөл гаргахаар чанах нь зөв юм байна.
Үстэй толгой авсан бол
- Өвлийн улиралд хөлдүү хонины толгойны үсийг хусаж цэвэрлэж болдогыг үзлээ. Заавал газаар хуйхална гэхгүйгээр хөлдүү байхад нь иртэй хутгаар үсийг хусаж, энд тэнд үлдээд байгаа үсийг машины нум төмрийг галд улайсгаад хуйхалж цэвэрлэлээ.
Ингэж хийж үзээд, бага насандаа "хөлдүү шийрний үсийг нь хусаад, хуйхалбал цэвэрхэн болдог гэж" сонссон байсанаа хэрэгжүүлж үзэхээр хуйхлаагүй толгой 800 төгрөгөөр авсан маань зөв болжээ.
- Хонины толгойг сайн гэсгээж байгаад үс хуйх-арьсыг нь өвчиж аваад, чанаж үзлээ. Энэ бас болж байна.
Хонины толгойны махыг хүн бүхэнд хүртээхийн тулд
Зөв үү Тав уу подкастаас дараах мэдээллийг сонссон
- тагнайны мах нь хүний үе холбоос, уян налархай байдалд тустай нь төрөх насны эмэгтэй, өсвөр насны эмэгтэй хүүхдэд өгөх хүнс болдог байна
- нүдний эргэн тойрны өөхөнд байдаг дааврыг хүүхдийн ходоод боловсруулж чадахгүй учраас хүүхдэд өгдөггүй
Тархийг нь ямар хүн иддэг юм бол
Бага байхад, чанасан хонины толгойны дагзыг алхаар цохиж нээгээд, тархийг нь гөеөдөө авч өгөхөд, тархийг давс, ногоон сонгиноор амтлаад хуураад эмээ идчихэж байсан.
Тархины тэр тосорхог эд хүний биед яаж нөлөөлдөг бол?
Comments