- Хэл, сэтгэхүй хоёр ямар холбоотой юм?
- Ялахын түрүүнд ялууштай нь бие, хэл, сэтгэл гурав
- Хүүхэддээ хэлээд мартсан үг тань Том хүн болоод буцаж ирдэг
- Монгол хэл, үгийн онлайн толь бичгүүд
- Бага насандаа гадаад хэл сургахаас зайлсхийх хэрэгтэй
- Хэл, үг үсгийг буруу хэлэхийг засахдаа
- Гадаад үгийг монголчилж хэрэглэх, Монгол үгийн утга алдагдахаар бол орчуулахгүй хэрэглэх
- Монголын радиогоо онлайнаар сонсох
- Хүүхэддээ хэлээд мартсан үг тань Том хүн болоод буцаж ирдэг
- Монгол хэл, үгийн онлайн толь бичгүүд
- Бага насандаа гадаад хэл сургахаас зайлсхийх хэрэгтэй
- Хэл, үг үсгийг буруу хэлэхийг засахдаа
- Гадаад үгийг монголчилж хэрэглэх, Монгол үгийн утга алдагдахаар бол орчуулахгүй хэрэглэх
- Монголын радиогоо онлайнаар сонсох
Хэл, сэтгэхүй хоёр ямар холбоотой юм?
Гавъяат багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Баянсан:
Хэл гэдэг чадвар бол зөвхөн хүнд байдаг. Амьтан бол хэлтэй биш.
Хүний онцгой 4 үндсэн шинжтэй:
- хийсвэрлэж сэтгэнэ
- ярьдаг, бичдэг
- хийж бүтээдэг шинжтэй. Шувуу үүрээ барьж байгааг зөн совин, амьдрах аргын рефлекс гэж хэлнэ
- хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, сайхан юм уу, муухай юм уу, хүсмээр юм уу, үзэн ядмаар юмуу гэж өөрийн болон хүний хэрэгцээний үүднээс үнэлж цэгнэдэг онцлог шинжтэй.
Хүний хэлийг судлах гэдэг бол 4 үндсэн шинж дээр тулгуурлаад хүнийг судалдаг шинжлэх ухаанууд байна.
- сэтгэл судлал, хэл шинжлэл
- танин мэдэхүйн шинжлэх ухаан, гүн ухаан, философи ч гэдэг
- угсаатны бүлгийн гишүүн учраас угсаатан судлал гэдэг салбар байна
- хийж бүтээдэг учраас эд өлгий, соёлын бүтээл дээр үндэслэн соёл судлал
- нийгэм, хамт олны дунд аж төрж, амьдардаг учраас нийгмийн байгууллагыг судалдаг, жолоодож удирддаг, нийгэм судлал гэдэг ухаан
Хэлний илэрхийлэл бол түүнд оноож өгсөн мэдлэгийн зүйл тархинд нь тусаагүй бол тэр үг ямар ч утгагүй
Нэг хэлний үндэсний сэтгэлгээг илэрхийлсэн үгийг нөгөө хэлэнд орчуулах боломж байхгүй. Иймд үндэсний сэтгэлгээг илэрхийлсэн үг гэдэг бол их нарийн, нандин зүйл.
Монгол хүн бол Монгол газартаа эртнээс амьдарч ирэхдээ бий болгосон ертөнц, байгальтай харилцах соёлын ертөнц, мал ахуйтайгаа харилцах ертөнц, бие биетэйгээ харилцах ертөнц, энэ бүхнийг нь зөв аваад яваад байвал Монгол хүний биед хадгалагдсаар явна
Монгол хүн 5 хошуу малыг маллаж амьдардаг, байгаль дэлхийг хайрлаж эзэмдэж амьдардаг ухаан
Өсөхдөө сураагүй юмыг өтлөхдөө сурахгүй
Хургандаа цадаагүй бол төлөгөндөө майлна
Дээрх мэдээллийг дэлгэрүүлэн үзэх Монголоо ярьсан монгол #41 дэхь дугаар
Ялахын түрүүнд ялууштай нь Бие, хэл, сэтгэл гурав
Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа
ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ
Өсөхийн цагт санууштай нь Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь Сургааль, үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр ачлууштай нь Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь Яриа, дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгт тордож явууштай нь Билэг, ухаан, чадал гурав
Бадарч дээшлэхийн үндэс нь Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь Унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл нь Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь Балчир, идэр, өтөл гурав
Мөчид хоосны хэмжээ нь Өнгө, мөнгө, зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь Өтлөх, элэх, буурах гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь Мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь Нар, сар, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь Гал, ус, газар гурав
Үйл бүхнээс эрхэм нь Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхий туйл нь Төрөх, орших, үхэх гурав
Хүүхэддээ хэлж байсан үгээ эргэн бодоход
Дарвагараас болж үхдэг" гэдэг зүйр үгийг сонсож, уншиж өссөн боловч өнөө 40 нас хүртлээ хүнд, хүүхэддээ хэзээ үг хэлэх (Монголчууд, хүүхдээ өглөөний цагаар зэмлэж үг хэлдэггүй юм байна), ямар үг хэлээд байгаа (эерэг үгээр эхлэж байж бусад үгээ сонсгож чаддаг юм байна)-аа бодож тунгаадаггүй байжээ.
Японы эрдэмтэн Масару Эмото усны тухай маш сонирхолтой судалгаа хийсэн байдаг. Тусгайлан туршихаар бэлдсэн усандаа "баярлалаа" гэх үгийг япон, англи, хятад, герман, франц, солонгос, итали зэрэг янз бүрийн хэлээр хүртээхэд өөр хоорондоо яг адилхан биш ч гайхамшигтай гоё талстуудыг үүсгэн ус баярласан байх юм. Харин дээрх усны зэргэлдээх туршилтын савтай усанд "чи тэнэг" гэж илэрхийлэхэд ямар ч талст үүсэхгүйн дээр маш эмх замбараагүй муухай дүрс үүссэн байхыг зургаар илэрхийлсэн.
Үгийн хүчийг мэдэрцгээе, ийм л учраас үгийн тухай уншиж мэдэх, үзэж байгаа кино, нэвтрүүлгээс сонсож байгаа үг, яриаг тэмдэглэж авахад суралцаж байна.
toli.query.mn
Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь бичгийг цахим орчинд шилжүүлэхэд програм зохиогч залуус 2009 онд санаачлан эхлүүлж, нийтийн оролцоотойгоор өрнүүлэхэд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаа төлөөлөн идэвхитэй оролцож байлаа.
Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь бичгийг цахим орчинд шилжүүлэхэд програм зохиогч залуус 2009 онд санаачлан эхлүүлж, нийтийн оролцоотойгоор өрнүүлэхэд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаа төлөөлөн идэвхитэй оролцож байлаа.
МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэнгийн Информатикийн салбарын судлаачид монгол үндэстний эрхэмлэн дээдэлж, уламжлан баяжуулсаар ирсэн эх хэлнийхээ үгийн сангаас 60000 гаруй толгой үг, 80000 гаруй холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн Танд толилуулж байна.
Энэхүү толиос Та сонирхсон үгийнхээ тайлбар, утга зохиолын хэлний болон нутгийн аялгууны жишээ, уламжлалт монгол бичгийн бичлэгийг үзэж, дуудлагыг сонсохын зэрэгцээ тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэн, зураг оруулах боломжтой.
58563 өргөн хэрэглээний үг (хэлц үг, яриа, хүний нэр, бичиг, хоршоо үг),
3603 явцуу хэрэглээний үг (нутгийн аялгуу, хуучирсан, хүндэтгэл, цээрлэсэн, этгээд, ёгт, доромж, шашин, зурхай, бөө), 3521 аман зохиолын үг (зүйр цэцэн үг, оньсого, тоглоом, хууч, домог),
5303 нэр томъёо (амьтан, анагаах, биологи, газар зүй, гео, геологи, геоэкологи, гүн ухаан, одон орон, техник, тоо, түүх, ургамал, физик, хөгжим, хими, хэл шинжлэл)
Хэрэглэгч Та гар утсандаа ‘МОНГОЛ ТОЛЬ’ аппликэйшин (aпп)
татаж авснаар интернэтгүй орчинд “Монгол Хэлний Их Тайлбар Толь”-ийг
ашиглах боломжтой
МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ
Төслийн захиалагч Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
Төслийн гүйцэтгэгч: Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн
- Монголчуудын бүхий л үеийн түүхийг цогцоор нь бүрдүүлэх, түүхийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх
- Түүхэн үйл явдал, үйл явц, бие хүн, түүх, соёлын дурсгал, угсаа-соёл
- Нэмж ашиглах ном материал, эх сурвалж
- Гэрэл зураг, газрын зураг, фото зураг, архивын болон сурвалж баримт, гар зургийг нэмэлт болгон оруулах
- Монголын түүхийн цахим тайлбар толь нь цагаан толгойн үсгийн дарааллаар байх бөгөөд сэдэв агуулгаар холбоостой байх, үргэлж баяжигдан өргөжих, шинэчлэгдэх
- Нийт 1000 толгой үгийг 2016 онд бичиж дуусгасныг 2020 онд 10000 толгой үгээс бүрдсэн бүрэн хэмжээний тайлбар толь болгох
http://toli.gov.mn
“Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн” гэсэн үндсэн зарчимтай Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт тусгасан. Дээрх маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж, төрийн албан ёсны хэл, үндэсний соёл иргэншлийн дархлаагаа хамгаалах үүднээс Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг батлан гаргаж байна. Энэхүү толь нь 38000 үгийг багтааснаас гадна нэр үг, үйл үгийн хувилал, түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үг, дэлхийн улс орнуудын болон нийслэлийн нэрийг кирилл үсгээр хэрхэн бичих журмыг шинээр тогтоосон дорвитой бүтээл болжээ.
Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу толь зохиох ажлын хэсэг байгуулагдан тус Зөвлөлийн Ажлын албаны дэргэд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж нэг жилийн хугацаанд уг толийг боловсруулав.
Энэхүү журамласан толийг зохиохдоо 1941 онд Ц. Дамдинсүрэн зохиож 1983 онд нэмэн засварлаж хэвлэсэн дүрэм (Ц.Дамдинсүрэн, Б.Осор, «Монгол үсгийн дүрмийн толь» Редактор С.Мөөмөө, Улаанбаатар., 1983. 404-429 тал)-ийг баримталсан болно. Өөрөөр хэлбэл Ц.Дамдинсүрэнгийн дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, харин зарим нэг нэмэлт тайлбар, тодруулга хийсэн болно. Гэхдээ дээр дурдсан толь (1983)-д туссан үгийн тоо харьцангуй цөөн, нэлээд үгийг журамлахдаа монгол хэлний үгийн бүтэц, бүтээврийн байрын тогтсон зүй тогтлыг зөрчсөн, үгийн гарал, уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэргийг засаж журамлалаа.
Гар утасны программ
Та гар утсандаа ‘Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь’ программыг
суулгаж интернэтгүй орчинд ашиглаарай.
‘Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь’ номын pdf файл
http://toli.gov.mn/-ийг нээх
Гадаад хэлийг бага наснаасаа сурах, эсвэл гадаадад өсч байгаа Монгол хүүхдэд юу тулгардаг талаар
2022.2.7 МNB-ийн Монголын мэдээ
Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ: ... Би хэн билээ гэдгээ хүүхдүүд таньж, асууж эхэлж байна...
Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ: ... Би хэн билээ гэдгээ хүүхдүүд таньж, асууж эхэлж байна...
Хэл, яриа, бөөрөнхий хэлийг засах
Хүүхдээ өхөөрдөж үгийг буруу дуудлагаар хэлэх нь бөөрөнхий хэлтэй болох эхлэл болно.
- Карма багшийн хэл яриа, ээрүү гацаа засал, ярианы уран чадварын төв ажилладаг.
- Карма багшийн хэл яриа, ээрүү гацаа засал, ярианы уран чадварын төв ажилладаг.
- Зүйр үг, түргэн хэллэгийг бага наснаас нь хэлж өгч, цээжлүүлэх
- Тоглоом тоглохдоо ерөөл, оньсого, тоглоомын үгсийг хэрэглэх нь засах арга болно
- Монголын хөлөгт тоглоомуудаас сурах, тоглоход туслах Есөн даваа тоглоомын богц
Монгол ахуй соёлыг илэрхийлэх үгийг орчуулахгүй хэрэглэх шалтгааныг ойлгох, Гадаад үгийг монголчилж хэрэглэх
Жил бүрийн 2 сарын 21 өдөр нь International Mother Language Day - Эх хэлний өдөр байдаг юм байна, мөн International Tourist Guide Day - Аяллын хөтөч тайлбарлагч нарын өдөр юм байна.
Монгол ахуй соёлын илэрхийлэл болдог орчуулбал утга нь алдагдах үгсийг таньж, жагсаалт үүсгэн албажуулж, хөтөч-тайлбарлагч нарын сургалтанд ашиглахыг Монголын аялал жуулчлалын холбоонд уриаллаа. Гялайлаа
2021.2.16
Гарааны бизнес буюу Start Up гэх нэр томъёоны ард бизнесийн санаа, технологийн шийдэл, багийн ажиллагаа, бизнесийн гэрээ бичиг баримтанд юуг анхаарах зэргийг үзүүлж байгаа Start Up гэдэг солонгосын олон ангит киног үзлээ.
6-р ангиас
- 48 цагийн хугацаанд явагддаг hackathon (интернэт, гар утасны технологиор асуудлыг шийдвэрлэхэд санаа, шийдэл гаргаж, эхлүүлэх) үйл явдал яг ямар байдгийг харлаа
8-р ангиас
- viral marketing - тухайн зорилтот хүнтэй холбоотой дурсамж, шинэ мэдээллийг хамтад нь явуулна, мэдээллийг хүлээж авсан зорилтот хүн нь уг бүтээлийг хийсэн хүнийг хэрхэн таньдагаа ярьж, бүтээлийг хэрэглэхэд төрсөн бодол сэтгэгдлээ олон нийтэд өөрийн хүслээр ярих нь маш том үнэлгээ болж, олон хүн сонирхох эхлэл болж байна
- зарим уулзалт ярилцлагын үеэр дууны бичлэг хийж авах нь маш тустай байдаг
- аливаа зүйлийг санаа зовчих вий гээд нуух дэмий, эртхэн бие биенээ сонсож мэдэх нь хожим үл ойлголцол гарахаас сэргийлнэ
9-р ангиас
- эрсдэл - энэ нь аюулаас өөр утга, алдагдал үүсэж болно гэсэн үг
10-р ангиас
- demo day - бүтээгдэхүүн, бизнес моделио танилцуулах өдөр, энэ өдрийн өмнөхөн demo day orientation буюу зохион байгуулагчид нь багийнхантай уулзаж, зөвлөгөө өгч, асуулт хариулт өрнөдөг.
Монголын радиогоо онлайнаар сонсох
2021.2.17 Лхагва
МҮОНРадио Өглөөний нэвтрүүлгийг интернэтээр шууд сонслоо
- газар хөдлөлтийг мэдэрсэн бол гэрээс гарч шороо атгаж аваад гартаа үрээд цацах - газрын хорыг зайлуулдаг дом
- газар хөдлөхөд хагацал хуваалцаж байна гээд шороо чулуу атгадаг ёс буй - хүний дотор муухайрахгүй болдог
- газар хөдлөхөд хагацал хуваалцаж байна гээд шороо чулуу атгадаг ёс буй - хүний дотор муухайрахгүй болдог
2021.2.22
- заяагдмал хүнс, олдмол хүнс гэж байна.
унтахаас өмнө халуун бүлээнээр 250мл сүүгээ уугаад хэвшихийг зөвлөе
унтахаас өмнө халуун бүлээнээр 250мл сүүгээ уугаад хэвшихийг зөвлөе
2021.2.23
МҮОНРадио Өглөөний нэвтрүүлгийн Миний жор булангаас тэмдэглэл:
- Баянхонгор аймгаас холбогдсон Алтанцэцэг:
Нойр булчирхайн өвчтэй байхдаа ингэж иддэг байжээ.
хонины сархинагыг цэвэрлэж аваад, хөлдөөчихнө. Нэг сархинагыг 3 тэнцүү хуваагаад 3 өдөр шөл хийж ууна. Буузны мах шиг татаад зөөлөн галаар буцалгана.
9 өдөр шөлөө уугаад 10 хоног завсарлана. Завсарлахгүй уухлаар ходоод өвдөөд байсан. Дахиад 3 сархинагаараа 9 хоног шөлөө ууна.
500мл орчим усанд хийж буцалгаад ширгээд, амт нь ороод аяга шөл болоод ирэхээр нь болсон гэнэ.
Амтлагч хийхгүй. Давсаа тааруулж хийнэ.
- Нарангэрэл: Урт гэзэгтэй хүн байна. 156см урт гэзэгтэй - миний өндрөөс урт.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд хад жалганд ганга өвс ургадаг. 36 жил мал маллаж байна.
8 сарын 15-аас 9 сарын 15-ны хооронд түүж аваад, сүүдэрт хатаагаад, шавших юмуу угааж хэрэглэдэг. 2017-2018 онд Монголын урт үстэй бүсгүйчүүд тэмцээнд орж байр эзэлж байсан. 99 хувьтай эрүүл үстэй гэж үнэлж байсан.
Монголынхоо сайхан бүсгүйчүүдийг сайхан байгаасай гэж хайрлаж явдаг.
Үсээ байнга шууж явдаг. Үсээ угаангуут сэгсрээд салхинд гардаг нь буруу, 30-40 минут битүү алчуураар боож өөрт нь амьсгал чийгийг нь өгдөг.
- Дарханаас: Ааруул, аарцны хатаасан үйрмэгийг төрөл бүрийн хоолондоо хэрэглэхийг зөвлөж байна
2021.8.31 МҮОНРадионы өглөөний нэвтрүүлгээр
Хүн амьдралд өөрийгөө олно гэхээс илүү өөрийгөө бүтээдэг гэж хэлбэл зохино
Аз жаргал, зовлон, аль аль нь түр зуурынх гэдгийг санаж сэтгэлээ бүү чилээ
@@@
Надад хүн хараал хийчихэж үү гэж хардаж ирлээ над дээр
Нарийн ярьвал чи өөрийгөө хараачихжээ гэсэн их гайхах юм
Ёр дуудаж ёолж идсэн хоол бүр чинь хор болж
Ёо ямар хэцүү юм бэ гэж үглэх бүрдээ чи өөрөө насаа богиносгочиж
Үйлсгүй заяагүй гэж үр хүүхдээ өдөр шөнөгүй хараадаг юм байна
Үхэл дуудаж муу ёрыг хооллон сүг бас тэжээдэг юм байна
Амны билэг сэтгэлийн гал хоёроо сайхан асаа гэхээр өө худлаа гээл явчихлаа
Ахиад өөр бөө дээр оччихсон засуулж явна аа л гэнэ гэхдээ бахь байдгаараа
Эр нөхөр нь архинд живж амьдралд алдахад хорвоогоор нэг зарлаж явна
Эрүүл саруул хүн шиг хүнийг зүхсээр байгаад ноён нурууг нь сэвтээчихсэн
Чамд өөрт чинь л их учир байна даа гэхээр шал хачин бөө байна гэж намайг шоолов
Чанга хатуухан хэлж яхирлахаар ярдаг юм байна гэж зэвүүцэв
Надаар чи засуулаад нэмэргүй эхлээд сайхан сэтгэлээ зас гэхээр гайхна
Надад мөнгө харуулж нэг үзээд за за хэрэггүй ирж гээд тэнэг хэвээрээ гараад явна
Чамд хэн ч хараал хийгээгүй гол нь чи өөрөө хэцүү байна шүү
Чамайг гэх хүн бүхнийхээ хувь тавилангийн тогоог харлуулж байна шүү
Үг хэл сэтгэл бодлоо жаахан уужуу болгочихвол уг нь болчихно доо
Уруудаад байгаа амьдрал чинь тэвхийтэл сайхан босоод л ирнэ дээ
.
Халзан морьт. Р. Отгонцэцэг
https://www.facebook.com/halzaa.hak
@@@
Comments