Бичлэгийг үзэх хаяг:
Мэдээлэл өгч байгаа байгууллагууд
- Hi-Pay wallet
Хэрэглэгч Та “Hi-Pay Wallet” аппликейшн болон www.hipay.mn цахим хуудсаар өөрийн мэдээллийг бүртгүүлэн, баталгаажуулалт хийгдсэнээр Hi-Pay үйлчилгээний хэрэглэгч болно.
Хэрэглэгч Та “Hi-Pay Wallet” аппликейшн болон www.hipay.mn цахим хуудсаар өөрийн мэдээллийг бүртгүүлэн, баталгаажуулалт хийгдсэнээр Hi-Pay үйлчилгээний хэрэглэгч болно.
- Aрд Койн
АрдКойн бол урамшууллын оноо. Харин технологийн хувьд блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн юм. АрдКойныг блокчэйн дээр гаргаж буйгаараа бусад төрлийн урамшууллын оноотой харьцуулахад “хувьсгал” хийсэн гэж хэлж болно. Дэлхийн том санхүү болон технологийн компаниудын идэвхитэй сонирхож, хөрөнгө оруулалт хийж байгаа салбарт манай баг хамт олон ороод аль хэдийн 3 жилийн нүүрийг үзсэн байна.
ArdCoin (ARDX) - is an innovative blockchain-based loyalty program that has been integrated into a mobile super wallet which is backed by an existing financial infrastructure which includes banking services, insurance provider, stock brokerage, investment banking and a pension fund. Ard App offers e-commerce on top of financial services and is supported by a nationwide network of postal branches.
ArdCoin (ARDX) - is an innovative blockchain-based loyalty program that has been integrated into a mobile super wallet which is backed by an existing financial infrastructure which includes banking services, insurance provider, stock brokerage, investment banking and a pension fund. Ard App offers e-commerce on top of financial services and is supported by a nationwide network of postal branches.
Faro - Фасебуук-тэй хамтарч боловсрол руу чиглэсэн төслүүдийг авч хэрэгжүүлж, ажилладаг, VR, coding, digital literacy-г олгох сургалт үйл ажиллагааг явуулдаг, англи хэлний боловсролыг дэмжиж hippo-cards апп-ыг хөгжүүлсэн, насан туршийн боловсролд анхаарч бүх насны хүмүүст Хүмүүс сонирхож сурахуйц боловсрол, hi-tech салбар руу шинэ үеийнхэнийг орох суурийг тавьдаг байгаа
боловсролын чиг хандлага - бие биенээсээ суралцах хэлбэрт шилжиж байгаа юм байна, Зөвхөн багшаас суралцах биш.
hi-pay wallet : Зүүн өмнөд Азийн ядуу муу мяа улсуудаас Монголын Санхүүгийн систем муу явж байгаа гэж ямар жишээгээр нь хэлж байгаа билээ?
Ганхуяг: 2007 онд Чоно Эдийн Засаг гэдэг яриаг эхлүүлж байсан, Эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд технологийг нэвтрүүлэх хэрэгтэй, нэвтрүүлэхийн тулд Хэрэглэгчдийн digital literacy боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй
Ганхуяг: Тоон шилжилтийг Ард койн, Ард даатгалаар хийж байгаа
Faro: тодорхой цагийг цахим орчинд өнгөрөө, тодорхой цагийг байгаль орчинд өнгөрөө, тэгж байж сэтгэл зүй эрүүл байдаг гэж заадаг. Ковидоос хамааралтай, гэрээсээ онлайнаар суралцаж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн асуудал үүсэж эхэлсэн
Faro: онлайнаар зааж байгаа боловч үр дүнтэй биш байна, зарим зүйлийг биечлэн заах ёстой байдаг юм байна, иймд hybrid загвар руу шилжинэ
Faro: боловсролын салбар ерөнхийдөө маш их хямарчихлаа, гадны сургуулиуд элсэлтээ авахын тулд төлбөрөө багасгаж байгаа, ийм учраас дотоодын сургуулиудад боломж их гарч ирж байна, Эерэг үр дүн авчираасай гэж найдаж байна
Hi-pay wallet: ковидоос үүдээд, зөвхөн ажилчид нь хоорондоо уулзаад ажил явахгүй, орлого багасч байна. 4 жилийн өмнөөс тоон төлбөр тооцоог эхлүүлж байсан,
Hi-pay wallet: одоо бол тоон шилжилт руу явах юм байна, виртуаль, оюуны өмч руу хөрөнгө оруулах нь зөв юм байна гэж ярьдаг болсон, хүмүүс анхаарлаа хандуулж байна, энэ салбарт ажиллаж байгаа залуусын зовхи нь өөдөө байгаа, сүүлийн үед coin их судалж байгаа
Ганхуяг: аливаа хямралд хүмүүс бэлтгэлтэй байх ёстой байдаг, Хас-д байхад бид хямралаас үүссэн гэж ярьдаг, 2001 онд dot com bubble хагарахад хямрал гарч байсан, супер цикл гэж байдаг,
Ганхуяг: бизнесээ дархлаатай болгох, вакзинжуулалтыг өдөр тутам хийж байх ёстой, эрсдлийг тооцож удирдах тооцоогоор бизнесээ хийх ёстой, боломж гарвал Тэнгэрийн одыг шүүрч байгаа мэт ажиллах,
Ганхуяг: бизнесээ дархлаатай болгох, вакзинжуулалтыг өдөр тутам хийж байх ёстой, эрсдлийг тооцож удирдах тооцоогоор бизнесээ хийх ёстой, боломж гарвал Тэнгэрийн одыг шүүрч байгаа мэт ажиллах, миний мөрөөдөөд банканд байхдаа хийж чадаагүй зүйлийг HiPay wallet хийсэн,
Ганхуяг: зөв цагтаа хөрөнгө оруулалтаа хийх ёстой байдаг, 250 дахин нугалсан бизнес дэлхийд гараагүй - Ардын Койн шиг,
Ганхуяг: Монгол шууданг хувьчлагдахаас өмнө 2005 оноос бид анхаарч ирсэн, 11 жил тэвчээртэй хүлээсэн, 105 төгрөгөөр авсан хувьцаа өнөөдөр 820 төг-р зарагдаж байгаа
Ганхуяг: Биткойн 2009 онд гарсан, би олон түмэнд нээлттэйгээр ийм юм болоод байна шүү гэдгийг 2017 онд зарлаж байсан,
Ганхуяг: spam, луйвар бол их явагддаг, үүн дээр тодорхой ажлуудыг хийж, ойлголтын зөрүүг арилгах
Hi Pay Wallet: 2017-5-31нд Үндэсний төлбөрийн системийн хууль батлагдсанаар, олон журам гарч, хөгжиж байна, 11 финтекийн компани нэгдэж Монгол банканд хүсэлтээ гаргаж байгаа - тусгай зөвшөөрөл
Hi Pay Wallet: нийгмийг тэргүүлэгч, хурдтай хөгжиж байдаг учраас
Hi Pay Wallet: нийгмийг тэргүүлэгч, хурдтай хөгжиж байдаг учраас, төсөл нь явагдахаар журам нь дагаад гардаг Олон улс, Хятадын хүртэл туршлага байна
Faro: хүн болгон боловсролыг тэгш хүртэх ёстой байдаг, цахим орчинд privacy гэдгийг хуульчлагдахыг хүлээж, хуулийн төслүүдээ боловсруулж багт ажиллаж байгаа
Faro: багш гэдэг ажлыг attractive болгох хэрэгтэй байгаа, багш нь байнга чанаржих хэрэгтэй байгаа, тиймээс Гэрчилгээ олгоно
Ганхуяг: хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэхийн тулд - яг одоо бол Төр оролцохгүй байх, мэдээж хэрэг жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хэрэгтэй, Хөрөнгийн зах зээл дээр хүмүүс баяжиж болдог юм байна, мөнгө нь тэр хүний төлөө өдөр шөнөгүй ажиллаж байдгийг харуулах
Hi-pay Wallet: аль нэг банкны мастер виза карттай байж Дэлхийн хаанаас ч бараа худалдаж авч чадаж байна, гэтэл Монгол бараагаа дэлхийд гаргаж чадахгүй байна,
Hi-pay Wallet: Аялал жуулчлалын салбарт Төлбөр тооцооны буруу байдлаас болж
Hi-pay Wallet: 3 кашмерын компанитай ажиллаад жил хагас болж байна, тэд бараагаа гадаад зах зээлээс захиалах боломж,
Hi-pay Wallet: Монгол улс Олон улсын төлбөр тооцоог хүлээж авдаг болохын төлөө бид ажиллаж байна,
Hi-pay Wallet: төлбөр тооцоо нь орж ирж байж, бараа бүтээгдэхүүн гадаад руу худалдан авагч руу тээвэрлэгддэг болох
Ганхуяг: бусад улсаас үсрэнгүй хөгжих ямар боломж байна: -нэгэнт Сингапур шиг боомтууд хийх, нэгэнт Хямд бандааш оёх боломжгүй учраас байраа олох хэрэгтэй, Оюуныг тэтгэсэн салбарыг сонгох, Байгаль орчинг түшсэн АЖ, adventure, яваандаа хурал цуглаан хийдэг,
Ганхуяг: агуулга талаасаа гадаад руу мөнгөө бариад эмчилгээ үйлчилгээг авах биш, мэдээж хэрэг Боловсролын төв УЛС болох
Ганхуяг: гадаадын хамгийн баян хүмүүс Монголд ирж амьдардаг болгоё, ядаж зундаа амьдардаг, Чөлөөт бүсүүдийг ажиллуулах, БОГИНО хугацаанд Ард coin-оо ав, хувьцааг Авдартаа хий
Faro: public awareness, media awareness - олон нийтэд чиглэсэн компанит ажил, Монгол оюуныг дэлхийд гаргаж байж Дэлхийд гарна
Faro: эх орныхоо хөрсөнөөс бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад технологи хөгжүүлж, нэвтрүүлж байж хийнэ, Технологи нэвтэрснээр хөгжсөн салбар бол Уул уурхай шүү дээ,
Hi-pay wallet: хөгжлийн эдийн засаг : нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг яаж 10000 болгох вэ, манайх яаж орлого олох вэ - IT outsourcing боломж байгаа ч хүний нөөц бага байна,
Hi-pay wallet: Израйл - outsourcing nation гэж зарласан, илүү орлого олж байж хөгжинө, Монголдоо байж байгаад Дэлхийд зайнаас хийх ажил, дэлхийн улсуудын Технологийн case-уудыг харах,
Ганхуяг: зэрэгцүүлээд зөндөөн ATM тавьсан ЯДУУ сэтгэлгээг халж БАЯН МОНГОЛ улсыг цогцлооё
БийСоё: ЭЦСИЙН ЭЦЭСТ хүн чанарыг давж гарах ТЕХНИК ТЕХНОЛОГИ байдаггүйг бид бүгд ТООЦНО
БийСоё: Эцсийн эцэст ХҮН ХҮНЭЭРЭЭ ҮЛДЭХ Л !
= = Нэмэлт мэдээлэл
2021.3.2
А.Эрхэмбаяр: Биткойн олборлоход нэг улсын хэрэглээтэй тэнцэхүйц эрчим хүч зарцуулж байна
эх сурвалж: https://gogo.mn/r/25wo9
Криптовалют гэж юу вэ? Биткойн яагаад ийм үнэтэй байна вэ? Олборлолт гэдэг нь юу вэ? Криптовалютад хөрөнгө оруулах нь ашигтай юу? зэрэг асуултынхаа хариултыг эндээс авна
Криптовалютыг товчоор тайлбарлавал бараа, үйлчилгээг онлайнаар худалдан авч солилцоход ашиглах төлбөрийн хэрэгсэл юм.
Криптовалют нь цаасан мөнгө эсвэл зоос шиг бодит биш, харагдаж бас гарт баригдахгүй бөгөөд “Digital currency”-н нэг төрөл юм.
...
“Bitcoin/Биткойн” бол нээлттэй эхийн програм хангамж дээр суурилан 2009 онд бүтээсэн криптовалют бөгөөд хамгийн анхны төвлөрсөн бус удирдлагатай дижитал валют юм.
Үүнээс хойш олон төрөл үүсэж бий болсоор өдгөө 6700 гаруй төрлийн криптовалют зах зээлд арилжаалагдаж байна. Энэ оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар нийт криптовалютуудын үнэ 1.6 их наяд ам.долларыг давжээ.
Үүнээс 970 тэрбум ам.долларыг нь биткойн дангаараа эзэлж байна. Араас нь Ethereum, Tether, Binance Coin, Cardano зэрэг валютууд удаалдаг.
...
"Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс биткойны талаар "хангалттай мөнгөтэй л биш бол худалдаж аваад хэрэггүй" гэж зөвлөж байсан. Учир нь криптовалютын үнийн тогтворгүй байдал нь их хэмжээний мөнгөө алдахад хүргэж болзошгүйг анхааруулж байсан юм."
...
Кембрижийн их сургуулийн судалгаагаар Биткойн олборлоход дэлхий даяар дунджаар 130 терраватт цаг эрчим хүч зарцуулж байна. Энэ нь Нидерланд улсын хэрэглээтэй дүйцэх хэмжээ бөгөөд ашиглаж буй цахилгааны гурваны хоёрыг нь чулуун түлш шатаан гаргаж авдаг аж.
...
Биткойны дараа орох үнэлгээтэй Ethereum-ийг хөгжүүлэгчид олборлох системийг өөрчлөн байгальд илүү бага хор хөнөөл учруулах, цахилгаан эрчим бага хэрэглэдэг болгохоор ажиллаж буйгаа хэлсэн.
Хэдий сөрөг нөлөө бий ч томоохон компаниуд криптовалют тэр дундаа биткойнд хөрөнгө оруулж, олборлох үйлдвэр, багууд бий болсоор байна. Үүний улмаас цаашид криптовалютаас үүдэлтэй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихэссээр байгаа нь асуудал дагуулж байгаа юм.
Эх сурвалж: CoinMarketCap, NerdWallet, TheGuardian, BBC
= =
Comments