Эхэлсэн түүх
Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүн нь суралцаж, түгээхийн хүслээр хувиараа зохион байгуулдаг Эрүүл амьдралын хэв маягийн клуб (Зөв хооллолтын клуб)-ын үйлчилгээтэй 2012 оны 3-р сард бид танилцаж, тус компанийн бүтээгдэхүүн, сургалтанд тогтмол оролцохоор сонголт хийж,
Олон улсын бизнесийн багцийг худалдан авч, багцан доторх гэрээг бөглөж, анхны коктейл, шейкэр аягатай болж, бидний хүсэлт 4-р сарын эхээр баталгаажиж байсан.
Н.Х эгчийн урьсанаар (энэ эгч маань ёс зүйн зөрчил гаргаад, Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүн байх эрхээ хасуулсан), бие даасан гишүүд хамтран зохион байгуулдаг Үр дүнгийн баярт анх оролцож,
- Өвс ургамал ба Амьдрал (herb and life) компанийн түүх, бүтээгдэхүүн, маркетингийн тухай анх сонсож,
- Зөв хооллолтын клубт үйлчлүүлсэн хүмүүсийн биеийн бүтэц, амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт, үр дүнг сонсож мэдэж,
- манай гэр бүлийн өдөр тутмын амьдралын хооллолт, сонголтын үр дүнд бий болж өөрчлөгдөж байгаа биеийнхээ бүтцийг анх хэмжүүлсэн нь
- мэддэггүй зүйл бидэнд их байгааг харуулж, суралцаж, мэдэх хүслийг төрүүлсэн.
Жил ирэх тусам хүнс, эрүүл мэнд, дасгал хөдөлгөөний судлаач эрдэмтэдээс шинжлэх ухааны олон судалгаа, нээлт үр дүнгээ клиник туршилтаар баталгаажуулж, хүмүүсийн амьдралд бүтээгдэхүүн, үйлчилгээ нь нэвтэрсээр байдаг.
Үүний зэрэгцээ бид Монгол ахуй, уламжлалт соёл мэдлэгт мөн тэмүүлж, аль болох хослолыг бий болгоход анхаарсан.
2012 онд бид "You are, what you eat, Та юу идэж байна, түүнийхээ бүтээл нь болдог", "Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найзтайгаа, орой хоолыг дайсандаа" гэж ойлгож,
2014 оноос "Herbalife Global Nutrition Philosophy" Хүнс тэжээлийн Дэлхийн Философи, "эрүүл амьдралын хэв маягийн клуб", "фит клуб"
2016 оноос "тэнцвэржүүлсэн шим тэжээл", оройн коктейль,
2017 оноос "Би Дэлхийг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгодог"
2021 оноос "бүтээгдэхүүний хөтөлбөр" -т суралцаж, Дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдаас бид суралцаж, өөрийн клубын үйлчлүүлэгч нартаа зөвлөж туслаж байгаа.
Хүнс тэжээл, эрүүл амьдралын хэв маягийн талаарх мэдлэгт суралцсан
ОХУ-ын Новосибирск хотод 2016 онд, Беларусын Минск хотод 2018 онд #шагайтайүүргэвч аяллаар очиж, Олон улсын сургалт Extravaganzaгийн цар хүрээг харж, мэдэрч,
Шим тэжээлийн мэргэжилтэн компани Herbalife Nutrition-аас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод
- 2013, 2014, 2015 онд Extravaganza сургалт,
- 2016-2019 онд Supervisor's Summit сургалт
2017 онд улирал тутмын Клуб хөгжлийн хөтөлбөрийн 2 өдрийн семинар сургалт, Амжилтын түлхүүр сургалтуудаас суралцаж, хүн мэдэхгүйгээ сонсож, мэдэрч, амьдралдаа үр дүнг олохоор хэрэгжүүлэхийн баяр бахдалыг мэдэрч байдаг.
2021 оноос бид сар тутмын Онлайн сургалтуудад идэвхитэй хамрагдаж суралцаж байна.
Спорт, дасгал хийдэг болжээ
- Улаанбаатар марафон 2014, 2015, 2016, 2017, 2018 гүйлтийн 5, 10км замд гүйдэг болж,
- 2018 онд Үзэсгэлэнт Улаанбаатарын цом өртөөт марафонд гэргий бид хоёр гэр бүлийн ангилалд тэргүүн байр эзэлсэн амжилтууд,
- өдөрт 10000 алхах,
- дугуйгаа тогтмол унах нь зөв гэдгийг бие сэтгэлд сайнаар нөлөөлдөг ач тусыг онол үндсээр нь мэдэж авч, өглөөний дасгалыг тогтмол хийх амьдралын сонголттой болсон.
Биеийн бүтцээ хянаж, үр дүндээ сэтгэл хангалуун байдаг
2012-3-25 өдөр биеийн жин, өөх, булчингийн харьцаа, биологийн нас гэдэг биеийн бүтцийн тоон үзүүлэлтээ анх мэдэж авсан нь бидэнд нээлт болж, өнөөг хүртэл өөрсдийн төдийгүй ээж аав, ах дүүс, найз нөхдийнхөө биеийн бүтцийн тоон үзүүлэлтээ хэмжиж мэдэхэд нь тусалсаар байгаа.
Чек, урамшууллаар нэмэлт орлоготой байдаг
Үйлчлүүлэгч болон бие даасан гишүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээг үр дүнтэй хүргэдэг клубын систем, спонсорын үүрэг хариуцлагаа өдөр бүрийн зөвлөгөө мэдээлэлдээ нэвтрүүлсэнээр клубт зочлох эрх, бөөний ашиг, жижиглэн худалдааний ашгийг хүртэж, Herbalife Pay цахим картаар урамшуулал хүлээн авч байгаа.
Herbalife Nutrition компанийн дүрэм журмыг даган биелүүлснээр дээрх бүх боломж ирдэг
- жил бүр компьютер үйлчилгээний хураамжийг төлдөг
- гэр бүлийн болон үйлчлүүлэгчдийн хэрэгцээнээс илүү бүтээгдэхүүн худалдан авдаггүй
- эрүүл амьдралын хэв маягийн гэр клуб, үйлчлүүлэгчдэд үйлчлэх эрүүл ахуй, клубын дүрмийг баримталдаг
Comments