Монгол эх нутагтаа Монгол хүн болж төрсөн нь учиртай гэж бодож амьдарч эхэлбэл та бид юугаа өөрчлөж эхлэх бол?
- Юуны төлөө бид завгүй байна вэ?
- Юуны төлөө бид завгүй байна вэ?
- Завгүй ажилласаны дүнд ямар үр бүтээл гарч байна вэ?
- Хүүхэд багачууд маань Монгол ахуй соёлоороо бахархаж өсч байна уу?
- Өдөр бүр хүнс, хоолоо худалдаж авч идэх үү, эсвэл аль болох өөрсдөө бэлтгэж идэх үү?
- Хотжилтын нөлөөнд автаж, завгүй ажиллаж, өдөр бүрийн зардлаа төлөх илүү их мөнгөний төлөө ажилласаар байх уу?
- Ач, зээдээ бид хүний амьдралын ямар үнэнийг харуулж, заах ёстой бол?
- Дэлхийн улс орнуудын соёл, ахуйгаас ялгагдах Монгол соёл, ахуйг үр хүүхдүүддээ өвлүүлж чадаж байна уу?
- Удам угсаагаараа бахархдаг, хүндэлдэг хүн байх нь яагаад чухал юм бол?
Хүн төрөлхтөн амьдралын утга учрыг бодож тунгааж, судлаж нээж, сургаж таниулсан нь олон мянган жил үргэлжилсээр байгаа гэдэгт би итгэж, өнөө цагийн интернэт, гар утас, техник технологийн дунд амьдралаа бүтээж байхдаа эргэцүүлэл дүүрэн амьдарч байна.
Хүний үүсэл хөгжлийг 950000 (750000-800000) жил гэж баталсан археологийн судалгаа байдаг гэнэ.
- Эх орон, гудамж талбайгаа байгалиар нь байлгахад анхаарч байна уу?
- Үр хүүхэд, ач, зээтэйгээ тоглонгоо тэднийгээ хүмүүнжүүлэх, амьдралыг таниулах арга ухаан Монголын хөлөгт тоглоомд байгаа гэдэгт итгэх үү?
Аав ээжтэйгээ ярилцахыг хэзээ хүсэх бол? амжиж ярилцацгаая!
Малчин ах дүүс, хамаатантайгаа амь нэгтэй, хүч хөдөлмөрөө хоршин амьдрах аргыг эрэлхийлж эхэлнэ.
Бид өнөөдөр ахмад хүмүүс буюу түүхээсээ суралцахгүйгээр өнөөдрийн амьдралаараа маргаашийн ирээдүйг бүтээсээр байвал биднийг сонсох хүүхэд, ач зээ гарч ирэх үү?
Дэлхийн улс орнуудад очиж хөгжлийн алдаа, оноог нь сурч мэдэхээс илүү Гэртээ гадаадын аялагчдыг ирүүлж, тэдний амьдралын байдал, сонголт, шийдвэрээс нь суралцах боломж байдаг.
Ээж аавыгаа бодож санах, Эх нутаг руугаа хөлгийн жолоо залах өдөр заавал ирнэ
Дэлхийн улсуудад аялахдаа нутгийн хүн ардтай уулзаж, Монгол ахуй соёлоо ярилцах, тэр хүний амьдрал ахуйтай танилцаж бахархах нь бидний #ШагайтайҮүргэвч аяллын зорилго байдаг
Танайд хоноё нэвтрүүлэгт ажил үйлсээ танилцуулахыг зорьсон
Comments