Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтын мэдээллийн технологи, мэдээлэл харилцааны ажилд хамтран ажиллаж байна


Би компьютер, програм хангамжийн инженер мэргэжлээрээ иргэд, байгууллага, компанийн интернэт, вэб, компьютерын ажилд туслаж, зөвлөж ажилладаг.

2003 оноос Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг ТББ-ийн компьютерийн ажилд нь туслаж, оролцож өнөөг хүрсэн.

Тус ТББ нь ЭМЯ, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр, зөвлөх үйлчилгээгээр Нийслэл, дүүрэг, хорооны эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэнүүдэд зориулсан
"Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох" сургалтыг энэ саруудад явуулж байна.
 
Би энэ төслийн
- компьютер, техник хэрэгслэлийн ажиллагааг хариуцах, 
- зураг бичлэг хийх, 
- компьютерын файлын эх бэлтгэх, хэвлэх, 
- блог хуудас, сошиалд мэдээлэл бэлтгэж оруулах
- сургалтанд оролцсон эмч, мэргэжилтэнүүдээс сургалтын талаарх сэтгэгдэл, санал хүсэлт авах ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Блог нийтлэл appdo-mongolia.blogspot.com 



Энэ ажлынхаа хүрээнд СЭМҮТ-ийн их эмч, ЦЕГ-ийн мөрдөгч нарын хичээл сургалтыг сонсож, мансууруулах (хар ярианд хар тамхи гэдэг юм байна), сэтгэцэд нөлөөт эм бодисын талаарх мэдээлэл, хүний бие сэтгэц, нийгмийн хор уршиг зэргийг олж сонсож байна.













Тус ТББ-тай хамтран 2003 онд вэб бүтээж
Шилдэг вэб шалгаруулах уралдаанд оролцож байсан









Архи, тамхи, эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг
Энэхүү вэбнээс Мансууруулах бодис, Архи, Тамхи, Эм, Хар тамхины хорын талаарх ойлголт, урьдчилан сэргийлэх, хорт муу зуршлуудаас гарах арга зам, зөвөлгөө, энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэвлэлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцана.
Энэ бүтээлээрээ Шилдэг вэб 2003 уралдаанд оролцож байсан.
Багийн дугаар: 35
Багийн гишүүд: Нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн, Ажилтанууд: Ичинхорлоо, Ж.Бэгзсүрэн

Дээрх вэбд байсан агуулгыг хуулбарлаж блог нээж байршуулсан



Comments