| вэб архиваас хуулбарлав |
Эх: Гэгээрлийн яамны хэвлэл. Монгол ардын зүйр үг. УБ. 1959 он
Гарчиг
Өмнөх үг
Эрдэм боловсролын тухай
Ажил хөдөлмөрийн тухай
Зөв зан байдлын тухай
Нөхөрлөл, зан байдлын тухай
Янаг амрагийн тухай
Муу зан, бүтэлгүй явдлын тухай
Архины хорын тухай
Элдэв санамж, сургаалууд
Ертөнцийн гурван онцлогуудын тухай
Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн вэбд Ардын аман зохиолын санг 2003-2004 онд үүсгэж, 2004-2-12 өдөр шинэчлэн засварлаж байжээ.
Манай монголчууд үр хүүхдээ сургамжлах, өөр хоорондоо ярилцах зэрэгтээ зүйр, цэцэн үгийг элбэг өргөн хэрэглэж заншжээ.
Yсэг дараалал
А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Y П Х Ц Ч Ш Э Ю Я
Сэдэв
Эрдэм боловсрол 39 ш
Ажил хөдөлмөр 183 ш
Зөв зан байдал 133 ш
Нөхөрлөл, эв найрамдал 97 ш
Янаг амраг 16 ш
Муу зан, бүтэлгүй явдал 713 ш
Архины хор 19 ш
Элдэв санамж сургаал 402 ш
Эрдэм боловсрол
Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэм
Ахын сургаал ач
Эгчийн сургаал элбэрэл
Алд биенд ам гэрч
Албан бичигт тамга гэрч
Баянд гэр өнгөтэй
Биенд эрдэм өнгөтэй
Бэлэн үг цээжинд байдаг
Билүү чулуу ууланд байдаг
Дуслыг хураавал далай болно
Дуулсныг хураавал эрдэмтэй болно
Зохиож бичихэд
Онол хэрэгтэй
Зорьсноо биелүүлэхэд
Зүтгэл хэрэгтэй
Муу уншаачин тоолооч
Муу оёочин төөлөөч
Муу эрэхээр
Сайн сур (сурагла)
Муу хүн мундраараа
Сайн хүн эрдмээрээ
Мэдэх сурахаас илүү эрдэм үгүй
Мэнд явахаас илүү жаргал үгүй
Нар гарахаар
Байгаль сэргэдэг
Ном уншихаар
Тархи сэргэдэг
Ноён хүн нутагтаа хүндтэй
Номтой хүн газар бүр хүндтэй
Олж мэдсэн эрдэмтэн
Олны дундаас тодорхой
Сайхан дээл өмссөн хүн
Савласан эрдэмгүй бол хөрөг шиг
Сурахад бүү залхуур
Сургахад бүү халшир
Сурсан бүхэн эрдэм
Сураагүй бүхэн гэм
Сурснаа мартаж
Судраа гээв
Төрийн хэлхээ-эрдэм
Төрлийн хэлхээ-эцэг эх
Гэрийн хэлхээ-тооно
Гэдэсний хэлхээ-хоол
Уншиж суухад бичиг сайхан
Уулзаж явахад нөхөр сайхан
Yзсэн далай
Yзээгүй балай
Цаст цагаан ууланд
Сарны гэрэл тусвал улам цайна
Саруул ухаантай хүн
Сайхан үгийг сонсвол улам мэргэжинэ
Шавийн эрдэм багшаас
Дэнгийн гэрэл тосноос
Эдээр биеэ чимснээс
Эрдмээр биеэ чимсэн нь дээр
Эрдэмд оройгүй
Yрд ганцгүй
Олзонд багагүй
Эрдэмгүй хүн задгай
Эрэггүй ус халимтгай
Эрдэмт хүн номхон
Их мөрөн дөлгөөн
Эрдэмтэй хүн
Эрэлгүй
Эрдэмтнийг дагасаар
Ядаж эвлэг
Мунхгийг дагасаар
Ядаж эргүү
Эрдмийг эхнээс нь
Эвийг эртхнээс
Эрдмийг гүн гэж
Бүү цөхөр
Эндэгдлийг бага гэж
Бүү омдгойд
Эрдмийг сурвал аминд тус
Эрхийг сурвал ажилд хор
Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сурлаар олдог
Эрдмийн дээд эв
Эрхэм баян эрдэм
Дунд баян өнөр
Адаг баян адуу мал, эд хөрөнгө
Эрхийг сурахаар
Бэрхийг сур
Эрийн жолоо зориг
***
2026.2.12
Эх: Kana
Монгол сургаал буюу зүйр цэцэн үгс
1. Бусдын амьдралыг анзаарах
Сөхөөгүйгээр хөдөлмөрлөж амьдар.
2. Амнаас гарсан сайн муу үг чинь
Эргээд өөрийн амьдралд үйл хэрэг болдог.
3. Ам муутын заяа муу.
4. Завхай хүн ханьгүй,
Залхуу хүн хоолгүй
5. Атаач хүний амьдрал хувхай
Ашигч хүний гэр хувхай
6. Үйл муутнаас бурхан хол
Үг муутнаас ерөөл хол.
7. Ховч хүний хошуу хүйтэн
Цувдаг хүний сэтгэл хүйтэн
8. Хүйтэн хошуутай хүнээс хол бай.( Тайлбар нь Дандаа бусдын амьдралыг муу ярьж хүн муулдаг хүнийг хэлдэг юм.)
9. Зүгээр орж ирсэн мөнгө
Зүгээр л гараад явна
10. Хүний нутгаас жаргал хайхаар өөрийн нутгаа диваажин болго (Тогтох Ван)
11. Хөлсөөн дуслуулж олоогүй бүхэн
Нулимсаа дуслуулж алдана
12. Мөрийтэй тоглодог хүнийг
Үхэл шорон, 2-оос өөр юм хүлээдэггүй.
13. Сайн явах санааных
Сайхан төрөх заяаных
14. Ажиллавал хураах
Архидвал хоосрох
15. Намар өвс овоолохгүй бол
Хавар үхдэл овоолно
16. Хүний муу үздэг хүн
Үрийн муугаа үздэг
17. Өөрийн буяныг үрж
Өрөөлийн буянд хялайх
18. Эхийн буяныг үрсэн хүн 3 жил хувхай Эцгийн буяныг үрсэн хүн 3 үеэрээ хувхай
…хэмээжээ 🪷🙏

Comments