Өрхийн мөнгөн орлого, зарцуулалтаа бичиж тэмдэглэж байгаа юу, танд компьютерын туслалцаа, зөвлөмж хэрэгтэй байна уу?
2008 онд хэдий мөнгөөр ямар худалдаа хийж байсан тэмдэглэлээ танд сонирхуулж, бодол нэмэхээр хуулаад ирлээ.
2008 онд хэдий мөнгөөр ямар худалдаа хийж байсан тэмдэглэлээ танд сонирхуулж, бодол нэмэхээр хуулаад ирлээ.
Нийтлэгч: Н. Бэгзсүрэн 2009-03-01 17:41
Өрхийн төсөвөө тооцох нь буюу Амьдрал болж байна аа
Бичсэн Administrator
Мягмар, 2009 оны 02 сарын 03
Миний гэр бүлийн өрхийн санхүү (2008 онд)
Ж.Бэгзсүрэн миний гэр бүл 2008 оноо мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 7468407 төгрөгний орлоготой байж, 4673130 төгрөгний зардлыг гарган амьдарчээ. Үүнд:
- 1200000 төгрөгөөр БЗД-ийн иргэн Маналсүрэнгийн 3 давхар эсгийтэй иж бүрэн 5 ханатай гэрийг худалдан авч, өвлийн улиралд үндэсний гэр сууцандаа 6 ам бүлээрээ дулаан амьдарч, зуны улиралд гадаадын көүчсорпер /couchsurfer/ зочиддоо монгол ёс заншил, гэр сууцаа танилцуулах боломжтой болсон.
- 1295000 төгрөгийг хүнсний бараанд /мах, махан бүтээгдэхүүнд 25780 төгрөг, гурил, гурилан бүтээгдэхүүнд 431040 төгрөг, сүү, сүүн бүтээгдэхүүнд 71280 төгрөг, төрөл бүрийн будаанд 55600 төгрөг, жимс жимсгэнэд 134580 төгрөг, чихэр элсэн чихэрт 64860 төгрөг, төмс хүнсний ногоонд 66550 төгрөг, архи тамхинд 0 төгрөг, цай кофед 37450 төгрөг, тосонд 115570 төгрөг ба бусад/ зарцуулжээ.
- 1895470 төгрөгийг ахуйн бараанд /бөс бараанд 140500 төгрөг, бэлэн хувцас 38750 төгрөг, гоо сайхны бараанд 60050 төгрөг, гэр ахуйн бараанд 297580 төгрөг, эрүүл мэндийн бараанд 68540 төгрөг, ариун цэврийн бараанд 47590 төгрөг, бичиг хэрэгслэлийн бараанд 85660 төгрөг ба бусад/ зарцуулжээ.
- 466340 төгрөгийг техник хэрэгслэлд /194990 төгрөгөөр Canon брэндийн тоон аппарат, унадаг дугуйнд 114100 төгрөг, гар утсанд 98000 төгрөг ба бусад/ зарцуулжээ.
- Автобус унаанд 93860 төгрөгийг зарцуулжээ.
Дээр би мөнгөн дүнгээр зардлаа харуулсан бол миний гэр бүл 6кг мах, 3кг хиам, 627кг гурил, 12кг хүүхдийн будаа, 1046л сүү, 22кг аарц, 105кг цагаан будаа, 28кг алим мандарин, 21кг үзэм, 31кг элсэн чихэр, 26 уут далайн байцаа, 302кг төмс хүнсний ногоо, 37л ургамлын тос, 8кг давс, 33кг дүпү, 23181л ус, 206ш нүүрийн саван, 13ш эм, тариа, 85ш эдийн саван, 12ш ном хэвлэл, 240удаа автобус унаа, 587удаа унадаг дугуйгаар зорчсон гэх мэт тоон мэдээ байгааг дуулгахад сонин байх болов уу.
2008 оны туршид аав Бэгзсүрэн, ээж Мөнгөнсоёмбо нарын Төгөлдөр хүү, Манужин, Гаадмаа, Мөнгөлөн охидуудад маань 96110 төгрөгийг аав ээж, ах дүү нараас, 556000 төгрөгийг улсын төсвөөс мөнгөн тэтгэмж болгон өгчээ.
Харин миний 11 дэхь жилдээ ажиллаж байгаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас цалин буюу хийсэн ажлын хөлс болгож 4838695 төгрөг, Мобикомын урьдчилсан төлбөрт дугаарынхаа нэгжээс зарж 36500 төгрөг, аавын маань бидэндээ үлдээсэн үнээнийхээ сүүнээс зарж 144260 төгрөг, ХАС банк дахь хадгаламжын хүүнээсээ 463723 төгрөг, көүчсорпер зочдоосоо 626930 төгрөг ба бусад орлогуудыг олжээ.
Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварт 921933 төгрөгийг тушаажээ.
Эрхэм танд танилцуулж байгаа энэхүү тооцооллыг он гарах тэрүүхэн мөчид компьютерийнхаа ард тухлан сууж, өрхийн төсвийн “Өсөх өрх” програмаа хэрэглэн гаргаж, “хүний хөгжил улсын хөгжлийн үндэс” эрхэм зорилгыг өвөрлөн, яруухан сэтгэж, яруулаг амьдрахыг хүсэн ерөөдөг “Яруу сэтгэгч” сониныхоо шинэ оны эхний дугаарт нийтлүүлж байгаадаа баяртай байна.
Лавлан асуух зүйл гарвал 99861326 утас, яахоо мессенжерийн mcl_begee нэр танд туслана. Баярлалаа. 2009 ондоо дахин дахин уулзахын ерөөл өргөе.
Энэхүү хямралын цаг үед хүн бүр хэт үрлэгэн зан гаргалгүйгээр зохистой хэрэглээг дээдлэж, бие биендээ туслаж, болохгүй бүтэхгүйгээ дуудан гонгиноцгоох биш амьдрал ахуйгаа зүй зохисоор нь удирдан зохион байгуулж чадвал хэн нэгний царайг харалгүйгээр амьдралаа сайн сайхнаар авч явж чадна гэдэгт би итгэдэг. Амьдрал яг “харагдаж байгаа шигээ биш” харин таны “толгой доторх бодол” гэдгийг бүү мартаарай.
Монголын ирээдүйд жаргалтай өдрүүд олон байг.
Эх сурвалж: http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task;=view&id;=233&Itemid;=81
2009 онд http://biznetwork.mn/topic/show/1605 хаягаар (өнөөгийн zangia.mn) вэбд нийтэлж байсан 2008 оны өрхийн төсвийн мэдээллээ wayback machine үйлчилгээний тусламжтайгаар хуулбарлаж ирэхдээ тэр үед бичиж байсан сэтгэгдлүүдийг мөн авчирлаа.
Өрхийн мөнгөн орлого, зарцуулалтаа өдөр тутамдаа бүртгэж хөтөлж, 1 жилийн нийлбэр тооцооллыг хийж үзэхэд сонин сайхан тоон мэдээллүүд гарч, түүнийгээ хэрэглэн өрхийн санхүүгийн сонголт, төлөвлөлтөө хийх боломжтой.
Сэтгэгдлүүд
Нийт 15 үр дүн. Энэ хуудсанд 1-15.
Н. Бэгзсүрэн 2009-03-26 10:21
Өөрийнхөө, эсвэл Өрх гэрийнхээ орлого, зарлагаа тооцож үзэх л хэрэгтэй.
Би эхнэртэйгээ 1999 онд танилцан, гэр бүл болсноосоо хойш буюу 2001 оноос хойш өрхийн орлого зарлагаа тэмдэглэлийн дэвтэр, автобусны билет, элдэв цаасанд бичиж явдаг, тооцоолох гэж оролдож эхэлсэн.
Өдөр бүр орлого, зарлагаа бичих ч янзтай шүү. Програм хангамжийн мэргэжлээр МУИС-ын МКС-д 1994-1998 онд сурч төгссөн, MS Excel хэрэглэх гэж үзэж, интернэтээс програм хайж зовсны эцэст
Өрхийн төсвийн програм зохиоё гэж зориглож улмаар ӨСӨХ ӨРХ гэдэг програмыг 2003 онд төрүүлж, өнөөдрийг хүртэл гэртээ хэрэглэж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд 10 гаран хүн 5000-10000 төгрөгөөр худалдан авч, зарим нэг нь тасралтгүй хэрэглэж л байх шиг байгаа юм.
Өсөх өрх програмаа хэрэгцээ шаардлагадаа тааруулан сайжруулсаар өнөөг хүрсэн ба өрхийн орлого зарлагыг БЭЛЭН МӨНГӨ, ХАДГАЛАМЖ, КАРТ гэсэн 3 хэлбэрээр гүйцэтгэдэг болж, хэрэгцээт нийлбэр дүнг харуулдаг болсон ч цаашид ч сайжруулах хэрэгтэй л байх.
2008 оны өрхийн орлого зарлагынхаа тухай Яруу сэтгэгч сонинд дараах нийтлэлийг бичсэн юм:
http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task;=view&id;=233&Itemid;=81
Та сонирхон үзээд, Өсөх өрх програмыг худалдан авч, хэрэглэхийг хүсвэл Нацагдоржийн номын санд флаш диск, 5000 төгрөгтэйгээ ирээрэй.
4-р сарын 1 өдрөөс програмдаа зарим нэг нэмэлт шинэчлэлт хийгэд, 10000 төгрөгөөр худалдах бодолтой байгаа.
Анхааран уншсан эрхэм танд баярлалаа.
МОНГОЛЧУУД БИД юу хэрэглэхээ мэддэг хүмүүсээ.
S. Uugii 2010-02-18 11:56
өсөх программыг татаж авах гэсэн боловч чадсангүй. Энэхүү программаа дахин шинээр оруулж өгнө үү.
Д. Тамир 2010-02-19 15:31
Холбоотой сэдвүүд гэдэг дээр ганц сэдэв байгаа биз? Тэр сэдвийн сэтгэгдлүүдийг уншаад үздээ.
Н. Бэгзсүрэн 2010-02-18 18:13
http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task;=view&id;=1325&Itemid;=65
хуудсанд мэдээлэл байрлуулсан.
ӨСӨХ ӨРХ програмыг татаж авах хаяг: http://share.gogo.mn/c9Obe1NaDK67821266499678/ooinstall.zip
Програмыг 1 жилийн турш ашиглах боломжтой.
Б. Амарбаяр 2010-02-19 22:04
Сайна уу
Би Угийн бичиг гэсэн монгол програм хийх ажилдаа орчихсон байгаа
Та бүхэн тусалж дэмжээрээ
Н. Бэгзсүрэн 2010-02-22 10:10
Та амар сайн уу,
ӨСӨХ ӨРХ програмыг олон хүн сонирхон ашиглах хүсэлтэй байгаа болон програмын тухай ирж байгаа зөвлөлгөө, саналд урамшин,
програмдаа дараах 3 шинэчлэлтийг оруулж, хувилбарыг 4.1 болгож, инсталыг шинээр бэлтгэлээ.
Нэмэлт өөрчлөлтүүд:
- Програмын үндсэн цонхонд функцүүдийг сонгох Даруулууд байрлууллаа
- Сар тутмын харьцуулсан тайлантай болсон
- Бүх өгөгдлийг архивлан хадгалах, Архивын файлаас дуудан авчирдаг болгосон
ӨСӨХ ӨРХ програмын 4.1 хувилбарыг GOGO-ээс татаж авах холбоос:
http://share.gogo.mn/6lJKWe4CCD91681266848750/ooinstall4.1.zip
ӨСӨХ ӨРХ програмын 4.1 хувилбарыг sharedcom-оос татаж авах холбоос:
http://www.4shared.com/file/227074895/ef68e45c/ooinstall41.html
Баярлалаа, Ж.Бэгзсүрэн
2010-2-22
Н. Бэгзсүрэн 2010-02-23 13:40
ӨСӨХ ӨРХ өрхийн төсвийн програмын сургалтыг Гэртээ явуулъя
Сайн байна уу,
ӨСӨХ ӨРХ өрхийн төсвийн програмыг хэрхэн ашиглах тухай 3 цагийн сургалтанд оролцох боломжийг олгоё.
Сургалт миний гэр бүлийн дунд, компьютер дээр үзүүлж явагдана.
Ямар нэг төлбөр хураамж авахгүй ба та бидэнтэй хоол хүнсний тухай, эрүүл зөв амьдралын тухай хууч хөөрч, ярих өрнүүлэхэд л хангалттай. Харин та БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн автобусны буудлаас 140 алхамд байрлах манай гэрт хүрэлцэн ирж оролцох учиртай.
Сургалтанд оролцохыг хүсвэл БИЗНЕТ-ээр имэйл илгээх шаардлагатай. Сургалт нь зөвхөн Ням гаригт л явагдах боломжтой учраас бидэнтэй цагаа тохирно уу. Автобусны буудлаас тосч авч, хүргэж өгнө.
Хачирхалтай ч гэмээр, сонирхолтой ч гэмээр МЭДЭЭ илгээсэнд бүү гайхаарай. Боломжгүй зүйл гэж үгүй. Би Монголчуудын дотоодын коүчсорпинг-ийг энэ алхамаараа эхлүүлж чадна гэж найдаж байна.
ӨСӨХ ӨРХ програмыг хэрхэн удирдаж ашиглах талаарх хичээл ихдээ л 1 цаг болох байх. Иймд заавал 3 цаг манай гэрт байх албагүйг анхаарна уу.
Харин гэр сургалт нь зөвхөн Ням гаригт 1 л удаа явагдах тул, БИЗНЕТ-ийн сонирхсон гишүүн надтай БИЗНЕТ-ийн имэйлийг ашиглан холбогдож, цагаа тохирох шаардлагатай.
Надтай урьдчилан цагаа тохирсон оролцогч нь Үзэг, Цаасаа авчирсан байхад л хангалттай шүү.
Анхааран уншиж, амьдралдаа ухаалаг өөрчлөлт авчрах эрхэм танд баярлалаа,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
Жич: Миний болон гэр бүлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Миний профайлаас уншихыг хүсье.
❶. Баттулга 2010-02-24 01:04
Windows 7 дээр суулгасан чинь доорх алдаа заагаад байна
An error occurred while attempting to initialize the Borland Database Engine (error $2108) гэсэн messagebox гэж ирээд тэгээд ok дарахаар нэвтрэх цонх нээгдсэн ч юу ч гэж оруулсан буруу байна гээд ордоггүй ээ.
Build: 2010-02-21 9:31 version: 4.1
Н. Бэгзсүрэн 2010-02-26 10:30
ӨСӨХ ӨРХ програмд байгаа алдаануудыг 2010-2-25 өдрийн байдлаар засварласан ШИНЭ ИНСТАЛЛ.
Хэрвээ та ӨСӨХ ӨРХ програмыг хэрэглэж эхэлсэн байсан бол, цаашид байнга хэрэглэхийг хүсэж байгаа бол, одоо хэрэглэж байгаа хувилбараа uninstall хийж, ЭНЭХҮҮ ШИНЭ ХУВИЛБАРЫГ татан авж, ашиглаж эхлэнэ үү.
Баярлалаа.
Татаж авах холбоос
http://share.gogo.mn/gTMHZryYr983001267195842/ooinstall4.1.zip
Ж. Наранчимэг 2010-03-07 14:47
Их зөв зүйл хийж байгаа юм байна. Би анх удаа татаж аваад ашиглах гэж байна. Таньд амжилт хүсье.
Н. Бэгзсүрэн 2010-03-09 10:14
ӨСӨХ ӨРХ програмд байгаа алдаануудыг 2010-3-8 өдрийн байдлаар засварласан ШИНЭ ИНСТАЛЛ.
Хэрвээ та ӨСӨХ ӨРХ програмыг хэрэглэж эхэлсэн байсан бол, цаашид байнга хэрэглэхийг хүсэж байгаа бол, одоо хэрэглэж байгаа хувилбараа uninstall хийж,
ЭНЭХҮҮ ШИНЭ ХУВИЛБАРЫГ татан авж, ашиглаж эхлэнэ үү.
Баярлалаа.
Татаж авах холбоос
http://share.gogo.mn/9a13oZBERO41381268145163/osokhorkh_4.1.2.zip
S. Group 2010-03-09 17:44
маш сайхан бүтээлч ажил эхлүүлжээ, амжилт хүсье
A. Togoo 2010-03-15 13:52
энэ программ ажиллахгүй байна
Н. Бэгзсүрэн 2010-03-15 14:01
ӨСӨХ ӨРХ програмыг компьютертаа суулгахдаа,
яагаад ч юм, бүү мэд,
- бүх ажиллаж байгаа хэрэглээний програмуудаа хаагаад, компьютертаа Restart хийж, өсөх өрх програмынхаа инсталлын disk1\setup.exe-г ажиллуулаарай.
Инсталл нь эхлэхгүй байна, гэсэн алдаа нь дээрх аргаар суулгахад гарахгүй байна гэж зарим хэрэглэгч нараас мэдээлснийг дамжууллаа.
Холбоо барьж, энэ мэдээллийг дамжуулсан ӨСӨХ ӨРХИЙН хэрэглэгч нартаа их баярлалаа.
Амжилт хүсье.
Хариулах
Г. Наранчимэг 2010-03-17 16:47
programaa ahin bairshuulahguumuu tataj avmaar bn
D. Undaraa 2010-03-16 14:04
suulgachihlaa, orlogo zarlagiin har dewter hodoldog uhaantai, programchlagdaad ene ilvv amar bolhiin bnaa bayarlalaa
Ц. Солонго 2010-11-11 14:55
сайн байна уу
энэ програм аа дахин тавьж өгч туслаач. надад маш их хэрэг болоод байгаа юм аа . гуйж байна.
Нийт 15 үр дүн. Энэ хуудсанд 1-15.
Бусад нийтлэл
Өрхийн мөнгөн орлого, зарцуулалтаа бичиж тэмдэглэж байгаа юу, танд компьютерын туслалцаа, зөвлөмж хэрэгтэй байна уу?
Ажил үйлсээс сонгох цэс доторх 2000 оноос өрхийн өрхийн төсвөө хөтөлдөг ангилалыг сонгож, сонирхон үзээд, бодол сэтгэгдлээ илгээх, мөн түгээн мэдээлж болно.
Хог хаягдалаа багасгах шийдвэр гаргах сонголтоо өөрчлөхөд өрхийн хэрэглээний бүртгэл тооцоолол туслана.
Энэ нийтлэлийг Дэлхийн зөн Монгол байгууллагаас хэрэгжүүлсэн Төгсөлтийн аргачлал 600 төслөөс өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг дэмжих зорилгоор өгсөн тоног төхөөрөмж Dell нотебуук, гэр интернэт төхөөрөмжийг хэрэглэж бэлтгэлээ.
Comments