Шил - дахивар


Шил, бүтэн шил, шилний хагарай - Дахивар баялаг


Шилтэй холбоотой миний амьдралын дурсамж
Шил, шаазан эдлэл үйлдвэрлэл
Шилийг дахин ашигладаг



Шилтэй холбоотой миний амьдралын дурсамж

Дурсамж 1. 
6-р ангид байх, 1990 онд сургуулийн хичээл тараад аавынхаа дүүтэй хамт дэлгүүрээс шилтэй ундаа авч уугаад, шилийг нь байшингийн хана руу хага чулуудаад (юу бодож, яагаад чулуудсан юм бол доо) ундаа авч уугаагүй мэт гэртээ ирсэн.
Аав дүүгээсээ болон надаас яагаад оройтож ирэв, юу хийв гэж асуусан байх, тэгээд хэдэн асуултын дараа аавын дүү намайг ундааны шил хана руу чулуудаж хагалсан үнэнийг хэлсэн.
Аав: өөрөө хийж бүтээж чадахгүй зүйлээ эвдэж болохгүй. бүтэн шилийг дэлгүүр буцааж аваад дахин хэрэглэдэг гэж хэлсэн байх. Би ч суран бүсний амт үзсэн байх.

Дурсамж 2.
Өнгө өнгийн шил, зурагтай шилний хагархай (аяга, бусад)-г цуглуулж, айл гэр болж тоглоход хэрэглэдэг байсан байх.

Шил, шаазан эдлэл үйлдвэрлэл

1980-1990-ээд оны Шаазан ваарны үйлдвэр гэж сонсож байсан.

Шилийг дахин ашигладаг

2021 онд Шинэ шил  ХХК байгуулагдаж байна, бүх төрлийн шилний хаягдлыг түүхий эдээр цуглуулж байна гэсэн.

АПУ компани шил буцаан авах талаар дараах мэдээллийг 2022.2-р сард нийтэлсэн байсан
- Шилээ буцаан худалдан авах “Чи чадна” төсөлд эрчимтэй нэгдэж буй агентууддаа баярлалаа. Та өөрт ойрхон байрлах цэгүүдэд очиж шилээ тушаагаарай. Хамтран ажиллах агент, СӨХ тэргүүтэй байгууллагуудыг “Чи чадна” төсөлд нэгдэхийг уриалж байна. Холбоо барих: 📞70121212 📞70071111


Comments