Музейн төлбөрөөс чөлөөлөх тухай тушаалыг Монгол улсын Соёлын сайд гаргаж, дээрх дурсамжит өдрөөс эхлэн 18 нас хүртэлх хүүхдэд төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилж эхэлсэнд 44 настай би үнэхээр их баярласан.
Хүүхдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох авьяас, ур чадвараа хөгжүүлэхэд нь музейн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байдаг.
Эцэг эх, багш, олон нийтийн байгууллагууд өнгөрсөн, одоо, ирээдүйн СТЕМ боловсролоор хүүхдүүдээ сургаж төлөвшүүлэхэд музейн хүч чадлыг ашиглана гэж итгэж
29, 34 насандаа АНУ-д ажлаар зочилж музейнүүд нь хураамж төлбөргүй байдгийг мэдэж, иргэн бүрийн мэдэх эрхийг хангаж байгаад нь талархаж байсан хоёр дурсамжыг блогоосоо хуулбарлаж дэлгэе.
29, 34 насандаа АНУ-д ажлаар зочилж музейнүүд нь хураамж төлбөргүй байдгийг мэдэж, иргэн бүрийн мэдэх эрхийг хангаж байгаад нь талархаж байсан хоёр дурсамжыг блогоосоо хуулбарлаж дэлгэе.
2005 оны 8-р сарын 7. Ням гараг.
АНУ-ын нийслэлд Олон улсын зочдын хөтөлбөрөөр очоод, National Mall өргөн чөлөөгөөр алхахдаа, замын хоёр талд байрласан том барилга, өргөн дэлгэр үзмэрүүдтэй Африк Америкийн түүх соёлын үндэсний музей, Байгалийн түүхийн үндэсний музей, Үндэсний агаар, сансарын музей болон Үндэсний урлагын галерейг үзэхдээ төлбөр хураамжгүй, 24 цагаар ажилладаг гэдгийг бидний хөтөч орчуулагч Аариймаа эгчээс сонсож мэдээд гайхаж, баярлаж байсан.
National Mall дах олон музейг үзсэн |
2010 оны 10 сарын 10. Ням гараг.
АНУ-ын Балтимор хотын Enoch Pratt Free Library, Maryland State Library for Blind and Physically handicapped-д дадлага хийхээр очихдоо амралтын өдрөөр Волтерын урлагийн музейг үзэхээр очиж, орох хаалганы дэргэдээс түүхийг нь уншиж, үйлчилгээтэй танилцан бахархаж, зохион бүтээгч З.Түмэн-Өлзий гуайн 1990 оны 8 сарын 21 өдөр эхлүүлсэн, Монголын анхны хувийн музей болох Олон улсын Оюун ухааны музей ингэж ажиллаасай гэж харьцуулан бодсон.
Волтер нь бизнестээ амжилт олж, 19-р зууны Европын уран зураг, Азийн урлагийн бүтээлүүдийг худалдан авч цуглуулж байжээ. Түүнийг нас барсны дараа хүү Хэнри нь аавынхаа бизнес болон цуглуулгыг үргэлжлүүлж, 1931 онд 22000ш цуглуулгаа Балтимор хотын удирдлагад шилжүүлэн “энэ бүхнийг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгоно уу" гэж өгснөөр энэ музей байгуулагдсан гэжээ.
Музейг үзэхэд төлбөргүй, сэдэвчилсэн үзэсгэлэн бэлтгэж төлбөртэй үзүүлдэг нэг танхимтай, музейн шинэчлэлтэнд шаардлагатай хөрөнгийг хандивлагч, гишүүнчлэл, бусад менежментээр цуглуулдаг нь дурсгалын самбараас харагдаж байлаа.
Музейд ороод өөртөө үйлчилж, 25-тын зоосоор ажилладаг автомат шүүгээнд цүнхээ үлдээж түлхүүрийг авч /гарахдаа цүнхээ авах үедээ 25-тын зоосыг шүүгээ нь буцаагаад гаргаад өгчихнө/, зөвлөх ажилтан, сайн дурын туслахаас музейн хэвлэмэл танилцуулга авч, үзвэрийн өрөөнд музейн тухай 15 минутын киног үзэж, гарахдаа дэлгүүрээс оюун ухааны тоглоомууд болон бараануудаас худалдан авах гэх мэт олон боломжтой.
Энэ музей нь нийтийн номын сантайгаа хамтран олон нийтэд төлбөргүй хөтөлбөрүүдийг явуулдагыг сонирхож суралцах бодол төрсөнөө би 2006 оноос бичиж байгаа блогтоо тэмдэглэж үлдээжээ.
Дурсамжаа хуваалцсан Жамсранжавын Бэгзсүрэн
46 настай, УБ хотын БЗД-ийн 21-р хорооны иргэн
ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗАРЛАСАН "МУЗЕЙ БА ДУРСАМЖ" ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЧ, ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.
Чойжин ламын сүм музей нь Олон Улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр бүх насны иргэдийн дунд “Музей ба дурсамж” эсээ бичлэгийн уралдааныг 2022.05.05-2022.05.15-ны өдрийн хооронд зохион байгуулсан.
Уралдаанд нийт 72 бүтээл ирснээс мэргэжлийн шүүгч, хөндлөнгийн шүүгчдийн баг 2022.05.17-ны өдөр шилдгүүдийг шалгарууллаа.
НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД:
Тэргүүн байранд: Л.МӨНХТУЯА (Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш)
Дэд байранд: Т.БАЯРБАТ (Баянзүрх дүүргийн иргэн, TВ7 телевизийн сэтгүүлч)
Гутгаар байранд: Б.ЗАЯАТ (Баянзүрх дүүргийн 1-р хорооны ахмад настан)
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН АНГИЛАЛД:
Тэргүүн байранд: Д.ДОЛГОРСҮРЭН (Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн 11 А ангийн сурагч)
Дэд байранд: Б.ГЭРЭЛТУЯА (Сүхбаатар аймаг Түмэнцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 А ангийн сурагч)
Гутгаар байранд: М.ГЭРЭЛ (Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 4-5 ангийн сурагч)
Нийт оролцогч нартаа талархал илэрхийлэн, амжилт хүсье.
Comments