Зуны улирал
Малчин айлаас сүү авчирч, өрөм загсааж, тараг бүрж, гишүүнэ чанамал хийдэг
Бороо хуртай, нар солонготой, сүү цагаан идээ, ургамал цэцэг дэлгэрсэн зуны улиралдаа ямар хүнс тэжээл + ажил үйлстэй зусаж байна вэ?
Мод, бутны үр цуглуулж, тарих
Бүтээлч зуслан (Creative Camp)-ийн бүтээн байгуулалт болон багийн тоглолт
Залуу гэр бүлийг дэмжиж, Гэр бүлийн бүтээлч аялалыг зохион байгуулна
Гэр бүлээрээ Өвөр гүнтийн зусланд, цэвэр агаар, байгальд ирээд,
- манай гэр эсвэл модон байшинд байрлан,
- сүү цагаан идээ, ургамал, байгалийн хүнсээс хүртэн,
- Монголын хөлөгт тоглоом, 4 шагайгаар олон тоглоом тоглохтой танилцаж,
- дараах боломж, туршлагаас гэр бүлдээ танилцуулж, мөн
- танайх хүнс хоолны орц материал (хийдэг урлал бүтээлээ) авчирч аялаарай.
Гадаадын аялагчдыг гэртээ ирүүлнэ
Манай гэрт ирж байгаа гадаадын аялагчтай #MongoliaFriend бичлэг хийж, 2022 онд ирж байгаа зочдын жагсаалт бэлтгэсэн.
Сүү, цагаан идээ
Үнээний фермийнх биш, тугалаа хөхүүлдэг, үнээгээ бэлчээрлүүлдэг, үнээгээ гараар саадаг айлаас авчирсан сүү учраас амтлаг, тослог, шимтэй, зөөхийтэй өрөм загсана, ээзгий сайн унана, элгэн тараг бүрэлдэнэ
Comments