#MongoliaFriend Jasmijn from Belgium

Манай 558 дах зочин
Couchsurfing вэбээр бидэнтэй харилцаж,


8-11 July өдрүүдэд бидэнтэй хамт Өвөр гүнтийн зусланд амьдарсан.

Энэ бүсгүйд манайд ирэх боломж байгааг дуулгаж couch offer мессеж илгээхэд түүнээс хариу ирсэн.

Бидний бичсэн үнэлгээ
Jasmijn lived in 8-11th July 2022 happily and luckily with our family and 2 traveler friends Marco and Moon. She has a happy laugh during talking and like to painting. We need to study from her story, how she decide to be a vegetarian, because sheep and cows cannot live naturally and happy. We was happy to talk about her traveling, which a way to make more friends and building her big family.

Жасмины бичсэн үнэлгээ
This was the most unique couchsurfing experience I ever had! Bee and Soy are amazing people! It was so interesting to get to know more about the Mongolian way of living. Bee has a lot of interesting information to share (about literally everything!) and Soy is an excellent cook and she teached me how to make lazy dumplings. Thank you so much for everything, this was truly an unforgettable experience and I'll cherish those memories for ever!


Энэ инээд бэлэглэдэг бүсгүй Ази тивийн зарим улсаар 4 жилийн өмнө 6 сар аялж байсан. Энэ удаагийн аяллаар Монгол, Солонгос, Филиппин, Индонези улсаар аялна гэнэ.  
Бельги улс нь флемиш (мөн dutch хэл гэдэг), франц, зүүн талд маш цөөн хүмүүс герман хэлээр ярьдаг гэж хуваагддаг гэдгийг бидэнд танилцууллаа.


#MongoliaFriend Jasmijn from Belgium
8-11 July 2022
by couchsurfing

Наадмын баярын мэнд хүргэе!

Өөрийгөө товч танилцуулна уу?

Миний нэрийг Жасмин гэдэг. Бельги улсаас ирсэн.
Энд 3 хоног амьдарсан.

Та нэрийнхээ утгыг хэлж өгнө үү? - Жасмин Jasmine - цэцэг, цайны ургамал. Dutch хэлээр Jasmijn гэж бичдэг.

Энэ цаг улиралд Монголд аялах 
шийдвэрээ яаж гаргасан вэ?

Москвагаас галт тэргээр ирье гэсэн боловч, Орос-Украйны нөхцөл байдлаас хамаарч онгоцоор ирсэн.

Бельги улсаас Турк руу 3 цаг, 
Истанбулаас Улаанбаатар руу 7 цаг нисэж ирсэн.

Монгол хүнтэй танилцах, байгальд аялах, мөн зураг зурахаар ирсэн үү? Тиймээ, би зурах чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй. 

Та хэр их аялдаг вэ? Жилийн цалингаасаа мөнгө хуримтлуулж байгаад  аялаад л байх дуртай. 

Ази тивээр аялах дуртай болсон. 4 жилийн өмнө Хятад, Вьетнам, Камбожи, Лаос, Тайланд, Малайзиар 6 сар аялсан

Энэ  удаад Монгол, Солонгос, Филиппин, Индонези улсаар аялах хүсэлтэй.

Манай энд, байгалиас юуг мэдэрч байна вэ? Амар тайван байдал. Ямар нэг сандрах, яарах, бухимдахгүй амгалан байхад дуртай.

Бельги улсын онцгой түүх, бидний мэдэж байх хэрэгтэй мэдээллээс бидэнд ярьж өгнө үү?

Бельги бол жижиг газар нутагтай. Манай тэнд  тэнгисийн элсэн эрэг дээр зундаа маш сайхан.

Бельги улс нь флемиш (мөн dutch хэл гэдэг), франц, зүүн талд маш цөөн хүмүүс герман хэлээр ярьдаг гэж хуваагддаг.

Нийслэл Брюсельд франц, флемиш  хэлээр ярьдаг.
 Улсын албан ёсны 3 хэл: франц, флемиш, герман

Хэрвээ бид Бельгид очвол юуг үзэх, мэдрэх хэрэгтэй гэж зөвлөх вэ?

Би шарсан төмс (French fries) санал болгоно. 7 хоногт 1 удаа л идэхийг зөвлөнө. Хэтрүүлбэл бие маш амархан өөхөлнө.

Ярилцсанд гялайлаа.

#MongoliaFriend Jasmijn from Belgium
by couchsurfing

#Гэрбүлийнбүтээлчаялал -ыг лавлах утас 99861326

YouTube, Facebook-д #MongoliaFriend  гэж хайж, үзээрэй


2022 онд манай гэрт


Comments