Манай гэрийн 552 дах зочин
couchsurfing вэбээр бидэнтэй харилцаж
6-р сарын 17-20 өдрүүд хамт амьдарсан.
Иран улсад төрж өссөн, сүүлийн 7 жилд Канадын Ванкоур хотод амьдарч байгаа, өөрийгөө full time traveler гэж тодорхойлж, канадын цагаачлалын талаар зөвлөгөө өгч онлайнаар ажилладаг энэ залуу 2022 оны 2-р сард аяллаа эхэлж, Казакстан улсаас Монгол руу нисэж иржээ.
Баруун Алтайг, Хөвсгөлийн Далай ээжийг үзэх хүслээр аялж байгаа.
Маркогийн үнэлгээ
Lovely Couple, I couldn't be luckier than staying with Bee & Soy. He welcomed me to his amazing Ger. I stayed a few nights with him. I had a great time full of unforgettable memories. Priceless experience with him and his family. Soy is an amazing cook. I experienced different Mongolian cooking bread, food, and so on. If you have any chance to see and stay with him to miss this opportunity. Their food and cooking style just threw me back to my childhood. I notice that we have a lot in common in terms of food culture I have captured every moment of my stay with him and I never forget such an amazing experience with him.
Маркод өгсөн бидний үнэлгээ
Iranian full time traveler Marco happily lived with us in our Ger in 17-20th June, 2022. Thank you for your sharing Iranian culture and grandmother life with us and contribute by cooking ingredients sheep head, sheep heart, and millet.
#MongoliaFriend Marco is Iranian from Canada
Part 2
Хаагуур аялсан вэ?
- Улаанбаатар хот, Тэрэлж парк руу аялсан, мөн
Монгол орны баруун тал, Алтайн уулсаар аялсан
Баян-Өлгий руу автобусаар очиход 32 цагийн урт аялал болсон
Үзэсгэлэнтэй уулс, Казах айлын гэрт зочилсондоо талархая
Монголын хойд тал Хөвсгөл нуураар аялсан.
Би хамгийн эхэнд Алтайн уулс, Хөвсгөл нууранд очихийг хүссэн байсан.
Монгол, Иран улсуудын ижил төстэй тал нь Бэлчээрийн мал ахуй соёлтой айл
Сүүгээр хүнс бэлтгэх, танай гэрт эхнэрийн тань бэлтгэж байгаа хүнс хоол яг л миний хүүхэд нас, эмээтэйгээ байсаныг санагдуулсан.
Иранд бэлчээрийн мал ахуй нь улирлаа дагаж нүүдэг нь адилхан байна.
Одоо малтай айл маш цөөрч байна!?
Ахуй соёлоо ярилцсанд гялайлаа. Монгол оронд дахин зочлоорой.
Дараагийн удаад 3-уулаа болоод ирээрэй.
- Би тэгж амлаж чадахгүй. Тэгэхдээ ирнэ.
Дэлхийн хүмүүс, олон янзын ахуй соёлтой танилцан аялж, эрүүл мэндээ хайрлаж, хөөр хөгжил дүүрэн амьдралаа бүтээгээрэй.
Бид хүсэл зорилгоо хурай гэдэг онцгой үгээр хэлж дүүргэдэг. Энэ үгийг сонсож байсан уу?
Яаж хэлэхийг сурцгаая,
амьсгал бүтэн аваад, амьсгалаа гаргахдаа Хурай үгийг 3 удаа хэлдэг
Хурай Хурай Хурай
Бидний хүсэл биелэх болтугай гэсэн утгатай
Ярилцсанд гялайлаа
Гэр бүлийн бүтээлч аялал
лавлах утас 99861326
YouTube, Facebook-д #MongoliaFriend гэж хайж, үзээрэй
2022 оны #MongoliaFriend -ууд
буюу манай гэрт зочилсан гадаад найзуудын жагсаалт, товч танилцуулга
Comments