Энэ өдрүүдэд "нүүрсний хулгайчдыг илрүүлж олонд зарлаж, арга хэмжээ авахыг шаардсан" жагсаал цуглаан Нийслэлийн төв талбай дээр өрнөж байна.
Миний жагсаалын сонголт: Ойлголтоо нэгтгэх, Худалдан авалтаа цэгцлэх
1) Монгол хүний нэр төр, Монгол үндэстэний онцлог ахуй соёлыг хэрэглэж амьдрах2) Хүн бүхэн гэр бүл, ах дүүс, худ урагтайгаа ойлголтоо нэгтгэж, хамтын хариуцлагатай амьдралыг бүтээх
3) Хүн бүр ЭХ ОРОНЧ худалдан авалт, хэрэглээ, өв соёлынхоо утга агуулгыг тунгаан бодож байгаагаа үлгэрлэж амьдрах
СОШИАЛ ОРЧИНД СЭТГЭГДЭЛ
Onol Tungalag
Ер нь монгол эрчүүдийг , удирдагчдыг нь хооронд нь зөрчилдүүлж" ГЭДСЭНД НЬ ХӨЛӨӨ ЖИЙЛЦҮҮЛДЭГ" аргыг орос хятадууд маш зохион байгуулсаар ирсэн түүхтэй😭😱Яандаа монгол эрчүүд минь эвлэхгүй л бол эх орон чинь , ирээдүй хойч чинь ХӨӨРХИЙ болчихлоо шүү🇲🇳😭
Urfels Odin
Жагсаал хийхэд сайн удирдагч хүмүүс хэрэгтэй шүү! Шаардлагаа маш тодорхой бичээд улс төрчдөд хугацаа зааж бичиж өгөөд, шаардлага биелүүлсэн цагт л жагсаалаа зогсоох хэрэгтэй. Одоо ард түмэн ингэж мөлжүүлж байснаа мэдээ авлаа.
Т.Доржханд: Арай ч дээ... Дэлхийн түүхэнд ийм гэрээ байхгүй‼️
Ж.Ганбат: Энэ гэрээг ЗГ-т танилцуулалгүй байгуулсан байна‼️
УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Төрийн нууцад оруулж байгаад хулгай хийсэн. Ямар ч гүйцэтгэлгүйгээр мөнгө гарсан байна. Нууцалсан гэрээнд "ханшийн эрсдэлийг "ЭТТ" ХК 100% үүрнэ" гэж орсон байх юм
ТЭМЦЛИЙН НӨГӨӨ ТАЛД АНХААРАХ СЭДЭВ
Ц. Буянцогтоо
ЗАСГИЙН ГАЗАР ЭХ ОРНООСОО УРВАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ !!!
Энэ томоохон үймээн самууны цаана Гитэд ах нь оршиж байгаа юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрж байх юм. 5Толгойг олон улсад нээлттэй хувьцаат компани болгох юм гэнэ дээ. Ийм зорилготой байж, хөөе...
Гитэд нь дэлхийн тавцнаа тийм төрлийн юм хийсээр байгаа гэдгийг олон улс ярьж бичиж байна. Тавантолгой бол Гитэдийн стратегийн том сонирхол мөн гэдгийг ч дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд ярьж бичсээр ирлээ.
Олон улсад нээлттэй хувьцаат компани болгохлоор авлига, луйвраас ангид болчихдоггүй гэдгийг монголчууд мах цусаараа мэдрэхээрээ нэг болсон доо, уг нь. Оюутолгойг эзэмшиж буй Рио Тинто гэдэг чинь дэлхийн хувьцаат компаниудын толгой нь шүү дээ. Энэ компани улс үндэстнийг луйвардан хоосруулдгаараа алдартай. Авлига өгдгөөрөө алдартай. Үүнийг бид махан биеэрээ мэдрээд өнөөдөр явж байгаагийнх ойлгохоор болсон баймаар сан.
5Толгойг олон улсад нээлттэй хувьцаат компани болгох ямар ч шаардлага байхгүй. Үүнийг манай мангарууд яаж тайлбарлаад ч зөвтгөж чадахгүй.
5Толгойг Айпөөднө гэж буй Засгийн газар Гитэдийн хомнист намд жинхнээсээ урвасан байж магадгүй! Ингэж бид хардах хэрэгтэй. Асуух хэрэгтэй. Хариу авах хэрэгтэй. Бид тийм эрхтэй. Эзэн эрхтэй этгээдийн зүй ёсны эрх, бас үүрэг мөн.
Дахин хэлье. 5Толгой бол Гитэдийн манай улс дахь хамгийн том стратегийн ашиг сонирхол нь мөн!
Эрх баригчдыг Гитэдийн тал элдвээр дарамталж байгаад Айпөө хийлгэхээр тохирсон байж магадгүй. Үгүй гэвэл ЗГ түүнийгээ нотлох үүрэгтэй.
5Толгой шиг нүүрсний ил уурхай дээр Айпөө хийх ямар ч шаардлагагүй. Хүй нэгдлийн үеийн аж үйлдвэр дээр тийм юм хийдэггүй юм аа, илжигнүүд ээ! Энэ увайгүй үйлдлээ зогсоо!!!
Dulamjav Erdenechuluun
Биднийг худлаа уярааж, уянгалуулж, хошгируулж, тайвшруулж байгаад таван толгойг маань нямка IPO хийж зарах гээд байна шүү.
Луу гийн барьцаанд байгаа түшмэлүүд IPO гээд манайханы мэдэхгүй үг хэлж дасгаж байгаад....
Манайхан гэнэн цайлган
Benderiya Lkhagvasuren
Жагсаал магсаал нэрс мэрс зарлана марлана гэж зориуд молигодож байгаад ар худрагаар чинь хууль гууль мууль батлаж, IPO майпө гаргаад байгаа юм бишүү?
СЭРцгээх болоогүй юмуудаа таминь
ТАЛБАЙ ДЭЭР ТЭМЦЭЖ БАЙГАА ЗАЛУУС
Жүжигчин У.Цогтбаяр:
Манай хамаатнууд тийм ч мөнгөтэй хүмүүс биш. Гэтэл намайг гэр бүлээ аваад гадагшаа яв, зохицуулаад өгөе гэж байна. Хэзээ ийм байсан юм. Намайг хардаж сэрдэж байгаа бүх хүмүүс надтай хамт шалгуул!!!
ДАРААХ АСУУДЛЫГ ОРХИЖ ҮЛ БОЛНО
Гарваа Гарваа is with Bayrsaihan Lhagva and 29 others
Хоногт 5 сая 600000 литр ус хэрэглэж 8300 баррель тос олборлож 30 жил хятад руу зөөж байгаа Петрочайна датчин тамсаг ийн тухай,Бүтээгдэхүүн хуваах нууц гэрээний тухай,Монголд ямар ч ашиггүй байгаа тухай шуугиулаад өгөөч жагсагч тэмцэгчдээ бид баялагын эзэд нь Монголчууд газрын тосныхоо ашгийг хүртэхгүй л байсаар байх уу Шэйрлээд явчаарай....
..................... эх орон сүйрч байнa..🙏🏻🙏🏻😡
‼️‼️❌❌ Нууц гэрээ хэнд ашигтай вэ?❌❌
One-Life Munkhuu
Хаан банк 2700000 харилцагчтай 1 удаагийн гүйлгээ 100 төгрөгөөр бодоход өдөрт
270000000 сая
10 хоног 2.7 тэрбум
100 хоног 27 тэрбум
1 жилд 98.5 тэрбум үүн дээр мессежний 50₮ нэмэгдэнэ
Мөн бусад банклуу, Зээлийн 1%-н шимтгэл гээд!!!!
Дуслыг хураавал далай гэж: Энэ бол Монголын нийгэм дэхь олон банкны асар том системийн ЛУЙВАР шүү
Comments