586th experience. Mongoliafriend Kjetil from Norway

Баасан гарагийн өглөө босоод гар утсан дээрээ имэйлээ шалгахад Traveling Spoon үйлчилгээний захиалга иржээ.

 Нягталж харвал Ням гарагт оройн хоол хамт хийж идэхээр Норвеги улсын утасны дугаартай, 1964 онд төрсөн хүн захиалгаа баталгаажуулжээ.

Ингээд бид зөвшөөрч байгаагаа хариу имэйл бичсэнээр, захиалга хоёр талдаа баталгаажиж, болзсон цагтаа товлосон газраа уулзах болсон.

Зочид буудлаас очиж аваад, хамт битүү шөл, ороомог бууз хийж амталж, 4 шагайгаар 6 тоглоом тоглож, сэтгэгдлийн дэвтэрт талархал, хүслээ бичиж үлдээн, буцаад зочид буудалд хүргэж өгсөнөөр манай үйлчилгээ амжилттай дүүрсэн.

Энэ уулзалт, ярилцах үед дараах мэдээллийг хүлээн авч, бодлууд төрлөө:

- онгоцны зардлаа багасгахын тулд Монгол улсаар дамжин өөр улс руу нисэхээр сонгосон 24 цагийн аялагч

- энэ хүн Норвегийн нисэх компанид онгоцны жолоочоор олон жил ажилласан гэнэ

- Малайз эмэгтэйтэй гэрлэсэн хүн эхнэрийнхээ фамили нэрийг өөрийн нэрэндээ авдаг

- жингээ хадгалах, эрүүл мэндээ хамгаалахын төлөө бага хэмжээ, амталж иддэг

- Пумагаас Дарь эхд такси 1км 1500 гэвэл 7000-8000 төг талдаа гарна


#MongoliaFriend
2008.7.8 өдрөөс эхэлсэн #ХоостАйл-ын 586 дах зочлол

 
2023.4.2 өдөр Дарь эхд байдаг манай 4 ханатай гэрт өрнөлөө.

#MongoliaFriend Kjetil Jikiun from Norway

Би өнөөдөр Бий, Соё та хоёртой уулзсандаа баярлаж байна.

Маш сайн харилцаж, ойлголцлоо.
Гэр доторх ахуй, соёл, Монгол хоолны орц, бэлтгэх арга ажиллагаа, бүх зүйлс миний хувьд тэсрэлт, сонирхолтой байлаа.

Орон нутгийн хүмүүстэй уулзах таны хүсэл, эрэлхийлэл, холбоо барьсан үйлдлийг үнэлье.
Таны энэ алхам бүхний эхлэл болсон. Харин 2-рт бид бэлэн байх хэрэгтэй юм.
Таны энэ хүсэл, алхам Хүн ямар байхыг харууллаа.

Таны нэр, хаанаас ирсэн тухайгаа товч таниулна уу?

Kjetil Jikiun (Хээтил), Норвеги хүн. Грекийн Crete аралд шар айрагны үйлдвэр ажиллуулдаг.
Грекээс Өмнөд Солонгос руу ажлаар явж байна.
Тэнд гадаад худалдаанд зориулан үйлдвэрлэсэн шар айргийг амталж, үнэлж дүгнэх юм.

Танд нэг мэдрэх чадвар байгааг би харсан.
Та шар айрагны амталгаагаар суралцсанаас гадна таны удамшилд үнэрлэх, амтлах мэдрэмж өндөр гэж би бодсон.
Тийм ч учраас та манай хоолыг clean clean (цэвэр амт) гэж үнэлсэн, Японы судлаачдын хэлдэг 5 дах амт umami гэж хэлсэн.

Та бидний энэ хамтдаа байгаа цаг хугацааг дараагийн удаад та гэр бүл, найз нөхөдтэйгээ Монголд дахин ирж үргэлжлүүлээрэй гэж хүсэн ерөөе!
Энэхүү эхлэл, гарааны цэгт талархая.

#MongoliaFriend Kjetil Jikiun from Norway
(Норвеги хэлээр Хээтил гэж уншдаг)

#MongoliaFriend Kjetil Jikiun from Norway by traveling spoon on Sun, 2 Apr., 2023

Сэтгэгдлийн дэвтэрт 


I ended up taking a 24HR transit in Ulaanbaatar on my way to Seoul from Heraklion, Greece.
Through TripAdvisor I was able to book a Cooking session with Bee and Soy. 
I have enjoyed this day throughly. Not only the cooking and eating, but the company of Bee and Soy and the insight into Mongolian culture. 
Next time, when coming back hopefully with my wife. 
I want to do it again. 
(signature) Kjetil Jikiun, Norway

Review on hosting experience

Kjetil is a human with an interest to meet locals and lover to meet local cooking culture. He is genetically talented to smell and taste on food, not only studied on beer brewery science. 
We inspired by his interest to local cooking, and explained receiving nutrition to our body by bone game playing, eating steamed dishes and making family communication.
We received his honory by words, the clean and umami meal and food in Mongolian family was blast.
See you again in Mongolia.

2023 онд манай гэрт ирж байгаа
#MongoliaFriend-ууд хэн хэн байна вэ?

Бид аль болох өөрсдийн дуулж сонсож байгаа Дэлхийн хүмүүсийн түүхээс аливаа зүйлийг анзаарч, өөрсдийн ахуй соёлоороо бахархан илүү дурлан тэмүүлж, хөдөлмөрлөх хүсэлтэй байдаг.
Бидэнтэй хэн хэн уулзсаныг энэ нийтлэлээс үзээрэй.




Comments