Сүүгээ хаанаас авч, ямар цагаан идээ хүртэж байна вэ?

Сүүгээ хаанаас авч байна вэ?

Үнээний фермтэй сүүний үйлдвэрээс үү?

Фермийн үнээний сүү нь цагийн хуваариар идэж байгаа тэжээлийнх нь шим тэжээл, тугалаа хөхүүлж ивлэх, тугалаа долоож хайрлах дааврын үйлдэлгүй байдаг. 

Фермер нь өдөр бүр гарч байгаа тэжээлийн зардлаа бууруулахын тулд пивоны үйлдвэрийн шаар, талх, нарийн боовны үйлдвэрийн гологдол хаягдлыг үнээндээ тэжээл болгон өгдөг нь 
сүүний амт, тослог, бүтэц чанарт нөлөөлдөг. 

Мөн ийм тэжээл байнга идэх, хөдөлгөөнгүй байх, чийглэг пүнзэнд байнга хэвтэх, зохиомол хээлтүүлэг зэрэг нь малын эрүүл мэндэд нөлөөлж, 5-6 жил амьдарч, ядрах өвчлөх нөхцөл болж байгаа гэнэ. Иймд вакцин тарилга, агаар орчин нөхцөл, биеийн байдлаас сүүний чанар чансаа өөр байна. 

Сүүний үйлдвэр нь технологийн шаардлагын дагуу тослог багатай сүүг фермерээс өглөө бүр авч, импортлон авчирсан тослог ихтэй хуурай сүүтэйгээ хольж, ариутган боловсруулж савлаж, худалдаанд нийлүүлдэг. 

Манайх ар гүнтэд байдаг фермтэй айлаас сүү авч хөөрүүлж, тараг бүрж үзэхэд, бараг өрөм тогтохгүй, сүү тараг сайхан амтгүй, спирт, иссэн будааны хальсны үнэр амт нь сүүндээ шингэсэн, сүү уусан хүүхдийн толгой эргэж, толгой өвдөж байна гээд голоод больсон. 


Малтай айлаас уу? 


Comments