Монгол ардын хөлөгт тоглоом Хянгарцаг
Эх сурвалж: Н. Намжилдорж. "Монголын (хөлөгт) тоглоом" (дэд дэвтэр) УБ. 1966. 459-476-р тал.
Хянгарцаг бол манай Монголын эртний тоглоомуудын нэг мөн. Хянгарцгийг одоо Дорноговь, Хэнтий аймаг, нийслэл Улаанбаатар хотод ихээхэн тоглож байна.
Бусад аймгуудаар бас тоглодог байсан байна.
Хөлөг
Хянгарцгийн хөлөг бол манай Монголын өргөн уудам нутгийн хот-айл бүхэнд харилцан адилгүй, тэг дөрвөлжин, гонзгой дөрвөлжин хэлбэртэй ч байдаг. Гэвч хөлгийн талууд 7:9:11:13:15:17:19 буудалтай юм.
Хянгарцгийн хөлгийн талууд
7:7
7:9, 9:9
7:11, 9:11, 11:11
7:13, 9:13, 11:13, 13:13
7:15, 9:15, 11:15, 13:15, 15:15
7:17, 9:17, 11:17, 13:17, 15:17, 17:17
7:19, 9:19, 11:19, 13:19, 15:19, 17:19, 19:19
энэ мэт байх бөгөөд 7+6+5+4+3+2+1=(8 х 3)+4=28
Хянгарцаг бол эдгээр 28 хөлөгтэй. Эдгээрийн дотроос ихээхэн хэрэглэгддэг Хянгарцгийн их, дунд, бага хөлөг гэж буй.
Хянгарцгийн их хөлөг талдаа 19 буудалтай, бүгд 361 буудалтай тэг дөрвөлжин болно.
Хянгарцгийн дунд хөлөг талдаа 13 буудалтай, бүгд 169 буудалтай тэг дөрвөлжин болно.
Хянгарцгийн бага хөлөг талдаа 9 буудалтай, бүгд 81 буудалтай тэг дөрвөлжин болно.
Эдгээрээс гадна 9х13 талтай, бүгд 117 буудалтай гэх мэтийн хөлгүүд өргөн дэлгэр хэрэглэгддэг.
Хөлөг бүхний төвд далай буй.
Чулуу
Хянгарцгийн их хөлөг 361 буудалтай, төвийн нэг буудалд далай гэж нэг тал бөөрөнхий шүр тавихад цаана нь 360 буудал үлддэг. Тэдгээр 360 буудлууд 180 цагаан чулуу, 180 хар чулууг холилдуулж хутгалдуулж байгаад бүгдийг буудал бүхэнд хамаа намаагүй байрлуулж өрчихдөг юм.
Үүнд: цагаан чулууг тэнд тэгж, хар чулууг энд ингэж өрнө гэсэн зүйл байхгүй.
Хянгарцгийн дунд хөлөг 169 буудалтай, үүнээс төвийн нэг буудал нь далай болох тул шүр тавина. Үлдэх 168 буудалд 84 цагаан чулуу, 84 хар чулууг холилдуулж байгаад хаа тохиолдсон буудлуудад өрнө.
Хянгарцгийн бага хөлөг 81 буудалтай болохоор, төвийн нэг буудал далай болох тул нэг шүр тавин, үлдсэн 80 буудалд 40 цагаан чулуу, 40 хар чулууг холилдуулж байгаад хаа тохиолдсон буудлуудад өрнө.
Мөн бусад хөлгүүдэд энэ мэт өрдөг.
Шоо
Хянгарцаг тоглоход гурван шоо хэрэглэдэг. Шоо орхих жижиг аяга хэрэгтэй.
Хул
Гурван шоо гурвуул ижил нүдээрээ буухыг хул гэнэ. Жишээ: хэрэв гурван шоо ижлээрээ гурван гурван нүдээрээ буувал хул буулгасан хүн нь <<гурван гурвын хул хур хурай>> гэж аягатай шоогоороо далладаг байсан.
Хэрэв гурван шоо ижлээрээ зургаа зургаан нүдээрээ буувал хул буулгасан хүн нь <<зургаа зургаагийн хул хур хурай>> гэж аягатай шоогоороо далладаг байсан удаатай.
Хул буухад ямар ашигтай вэ гэвэл хул буулгасан хүн нь тоглож байгаа бусад хүн бүхнээсээ хул буусан гурван шооны нүдний тоогоор тэчнээн чулууг авдаг юм.
Жишээлэхэд нэг нэгийн хул (буюу чиг чигийн хул) буувал бусдаасаа гурав гурван чулуу авна. Хэрэв хоёр хоёрын хул буувал бусдаасаа зургаа зургаан чулуу авна. Хэрэв гурав гурван хул буувал бусдаасаа ес есөн чулуу авна.
Хэрэв дөрөв дөрвийн хул буувал бусдаасаа 12 чулуу авна. Хэрэв тав тавын хул буувал бусдаасаа 15 чулуу авна. Хэрэв зургаа зургаагийн хул буувал бусдаасаа 18 чулуу авдаг юм.
Хул буусны шан гэж гурван шоо дахиж ээлжгүйгээр орхидог юм.
Угтаа
Нэг шулуун дээр байгаа тоглогчдын морьдын хооронд бөгөөд тоглогчдын аль нэгний морь нь нөгөөгийн моринд эгц тулж очоод нөгөөгийн морины наад талын зэргэлдээ буудалд буухад идэх юм байвал түүнийг иддэг юм.
Үүнийг угтаа буюу угтах гэдэг ингэж угтвал, угтаж очсон морины эзэн нь угтуулсан морины эзнээс таван чулуу авдаг юм.
Энэ зураг дээр үзэхэд
хэрэв 1.3 дээрх морины эзэн гурван шоо орхиход гурван шооны нэг буюу хэсэг нь нэг нүдээрээ (чиг) буувал 1.3 дээрх морийг 9.3 дээр аваачиж 10.3 дээрх морийг угтаад 9.1 дээрх чулууг авна.
Угтсаны таван чулууг угтуулсан морины эзнээс бас авна.
Хэрэв 10.3 дээрх морины эзэн гурван шоо орхиход шоо нь хоёр ба түүнээс олон нүдээр буувал 10.3 дээрх морийг 2.4 дээр аваачиж 1.3 дээрх морийг угтаад, 2.5 ба 2.6 дээрх хоёр хар чулууг авна. Угтсаны таван чулууг угтуулсан морины эзнээс бас авна.
Хэрэв 1.3 дээрх морины эзэн гурван шоо орхиход шоо нь гурав ба түүнээс олон нүдээр буувал 1.3 дээрх морийг 1.7 дээр аваачиж 1.8 дээрх морийг угтаад 2.7, 4.7, 6.7 дээрх гурван цагаан чулууг авна. Угтсаны таван чулуу бас авна.
Хэрэв 1.8 дээрх морины эзэн гурван шоо орхиход шоо нь дөрөв ба түүнээс олон нүдээр буувал 1.8 дээрх морийг 1.4 дээр аваачиж 1.3 дээрх морийг угтаад 5.4, 6.4, 7.4, 9.4 дээрх дөрвөг цагаан чулууг авна.
Дайраа
Тоглогчдын аль нэгэн нь морио хоосон шулууны дагууд явуулж бусдын морины хажуудах зэргэлдээ хоосон буудалд аваачиж хажуу талын чулуу авахыг дайраа гэдэг.
Дайрсан хүн нь дайруулсан хүнээс гурван чулуу авдаг юм.
Энэ зураг дээр үзэхэд хэрэв 3.3 дээрх морины эзэн гурван шоо орхиход хэрэв нэг (чиг) ба хоёр-нууд буувал 3.3 дээрх морийг 10.3-д аваачиж 10.4 дээрх чулууг аваад, дайрсны гурван чулууг дайруулсан морины эзнээс авна. Бас хоёрнууд (хоёр хоёр нүд) буусан тул морио 10.3-аас 9.3-д аваачиж 9.2 дээрх морийг дайрч 9.5 ба 9.6 дээрх хоёр цагаан чулууг авна.
Дахиад хоёр нүд буусан байх тул морио 9.3-ээс 9.4-д аваачиж 10.4 дээрх морийг дахин дайрч 1.4 ба 2.4 дээрх хоёр цагаан чулууг авна. Бас дайрсаны гурван чулууг дайруулсан морины эзнээс авдаг юм.
Хэрэв 9.2 дээрх морины эзэн гурван шоо нь
2, 4, 5 нүдээрээ буусан гэж бодвол 9.2 дээрх морийг 9.4 дээр тавьбал 10.4 дээрх морийг дайрч 1.4 ба 2.4 дээрх цагаан чулууг авна. Дайрсаны гурван чулууг дайруулсан морины эзнээс авна.
Хэрэв гурван нүд буусан байвал 3.3 дээрх морийг дайрч болох байсан билээ.
Хэрэв 10.4 дээрх морины эзэн гурван шоо орхиход дөрөв-нүүд ба зургаа буусан гэж бодвол авах чулуу байхгүй тул энэ удаа хоосон өнжихөөс өөр аргагүй болжээ.
Хэрэв гуравнууд ба түүнээс олон буувал нөгөө хоёр морины аль нэгийг дайрч болох байсан билээ.
Хэрэв 1, 2, 3 нүдээрээ буусан гэж бодвол 10.4 дээрх морийг 10.7 дээр аваачиж 9.7 дээрх хар чулууг авч, морио 10.7 аас 10.4-д аваачиж 1.4 ба 2.4 дээрх хоёр цагаан чулууг аваад морио 10.4 аас 3.4 дээр аваачиж 3.5, 3.7, 3.8 дээрх гурван хар чулууг тус тус авах байсан билээ.
Шооны нүд
Шооны нүдэнд зарим нэрс буй.
1. Шооны нэг нүдээрээ буусныг <<чиг>> гэж нэрлэдэг. Хэрэв шоо 1, 3, 6 нүдээрээ буувал чиг хоёр зургаа гэдэг
2. Гурван шоо орхиход хоёр нь ижлээрээ буувал <<нууд>> гэдэг сүүл залгаж нэрлэдэг. Хэрэв шоо 2, 2, 5 нүдээр буувал <<хоёр-нууд тав>> гэдэг. Хэрэв шоо 1, 5, 5 нүдээр буувал <<чиг тав-нууд>> гэдэг.
3. Гурван шоо гурвуул ижил буувал <<хул>> гэж нэрлэдэг.
Унаа
Тоглогчдын аль нэгний морь нь нөгөөгийн морийг унаж байж хажуугийн чулууг авбал түүнийг унаа буюу унах гэдэг.
Үүнд унаад ойр салах, унаад хол салах гэж хоёр янз байдаг. Унаад ойр салах гэдэг бол унасан морь нь унуулсан морины дэргэдэх зэргэлдээ буудалд бууж шооны нүдээр зохих чулуу авахыг унаад ойр салах гэдэг. Унаад ойр салсных гэж унуулсан морины эзнээс 12 чулуу авдаг.
Унаад хол салах гэдэг бол унасан морь нь унуулсан морины дэргэдэх зэргэлдээ биш буудалд бууж буусан шооны нүдээр зохих чулуу авахыг хэлнэ. Хол салсных гэж унуулсан морины эзнээс долоон чулуу авдаг.
Харин унуулсан морь нь унасан морь салахаас нааш хөдлөх эрхгүй тул чулуу авах, идэх ч эрхгүй болно.
Энэ зураг дээр үзэхэд 4.6 дээрх морины эзэн гурван шоо орхиход шоо нь хоёр ба түүнээс олон нүдээр буувал 10.4 дээрх морийг унаад 10.6 ба 10.10 дээрх хоёр цагаан чулууг авна.
Энэ зураг дээр үзэхэд 10.4 дээрх унасан морины эзэн гурван шоо орхиход хоёр ба түүнээс олон нүдээр буувал унасан морь нь 10.5 дээр бууж ойр салаад 2.5 ба 3.5 дээрх хоёр цагаан чулуу авна. Унаад ойр салсаных гэж унуулсан морины эзнээс 12 чулуу авна (10.4) дээрх мориноос ойр сална гэдэг нь 9.4, 11.4, 10.3, 10.5 эдгээрийн аль нэгэнд бууна гэсэн хэрэг юм. Хэрэв хол сална гэдэг нь эдгээр дөрвөөс бусад буудалд бууна гэсэн хэрэг юм.
Хэрэв гурван шоо орхиход чиг буусан бол унасан морь нь 6.4 дээр бууж хол салаад 6.13 дээрх хар чулууг авна. Хол салсных гэж долоон чулууг унуулсан морины эзнээс авна. Эсвэл унасан морь нь буухдаа чиг мөргөвч идэх учир бас буй иймд гурван шоо орхиход чиг буувал 10.4-өөс 10.5-д бууж ойр салаад 10.12 дээрх хар чулууг бас авна.
Чиг мөргөх
Чулуу идвэл зохих морь, идэгдвэл зохих чулуунууд нэгэн шулуун (зураасан) дээр байвал түүнийг чиг мөргөх гэнэ.
Чиг мөргөсөн морь нь мөргөсөн чулуугаа иддэггүй учир иймд 3.2 дээрх морь нь баруун тийшээгээ, мөн доошоогоо чиг мөргөжээ (чиг эргэжээ) бас 8.10 дээрх морь зайлахгүй байвал 3.10 дээрх морь чиг мөргөсөн хэвээр байх болно.
Хөлөг дээр үлдсэн эцсийн ганц чулуунд мөргөсөн морины эзэн нь <<чиг мөргөж дуудуулна>>. Чиг мөргөж дуудуулах гэдэг нь эцсийн ганц чулуунд чиг мөргөсөн морины эзэн гурван шоо орхих бүрд бусад тоглогчид нь чигчий хуруугаа гаргаж <<чиг>> гэж дууддаг, дуудуулж байгаа хүний орхисон шоо нэг нүдээрээ буугаад байвал тоглогчид <<чиг чиг>> гэж ээлж дараагүйгээр шоог ахин дахин орхиулна.
Дуудуулж байгаа хүний орхисон шоо ганц нүдээрээ хичнээн олон буувал төчнөөн хэсэг гурван чулууг эцсийн ганц чулуу авсан хүнд төлнө.
Чиг эргэх
Өөр чулуу идэхээр нүүх нөхцөлгүй болж чиг мөргөсөн морийг чиг эргэх гэнэ.
465-р зураг
Энэ зураг дээрх хоёр морь хоёул чиг эргэжээ. Чиг эргэсэн морины эзэн ээлж бүрдээ зөвхөн хул горьдож шоо орхино. Үүнээс өөр горьдох юм байхгүй. (Хэрэв бусад тоглогчид нь замыг онгойлгож нүүж идэх чулуутай болговол чиг эргэснээсээ гарч болох тал буй)
Тоглох журам
Хянгарцгийг гурав, дөрвөн хүн тоглоход зохимжтой гэвч хоёр хүн ч тоглож болдог. Олон хүн тогловол их хөлөг, цөөн хүнд дунд зэргийн хөлөг зохимжтой байдаг. Тоглогчид эхлээд хөлөг дээр цагаан хар чулууг тоо тэнцүүгээр хамаа намаагүй өрчихдөг юм.
466-р зураг
Ингээд хэн эхлэхийгээ шодно. Шодохдоо тоглогчдын нэгэн нь <<Бархай>> гэж хэлээд гурван шоо орхидог, нөгөөдөх нь <<улам бархай>> гэж хэлээд гурван шоо орхидог, гурав дахь нь <<ихэд бархай>> гэж хэлээд гурван шоо орхидог юм. Үүнд: алины нь орхисон гурван шооны буусан нүдний тоо бусдаасаа олон байвал тэр нь тоглоомыг эхэлж гурван шоогоо орхино.
Анхдугаар удаад хэрэв нэгдүгээр хүний шоо доорхи мэт буувал
467-р зураг
<<хоёр>> гэж хэлээд хөлгийн дээд захаас дотогш нь 6.1 ба 6.2 дээрх хоёр хар чулууг авч морио 6.1 дээр тавиад, <<гурав>> гэж хэлээд морио 6.2 дээр тавьж 7.2, 8.2, 9.2 дээрх гурван цагаан чулууг аваад <<тав>> гэж хэлээд морио 6.1 дээр тавиад 7.1, 8.1, 9.1, 10.1, 11.1 дээрх таван хар чулууг авдаг юм. Эхэлж идэхдээ заавал захаас нь дотогш нь (чиглүүлэн) идэж морио захын буудал дээр тавьдаг ёстой юм.
Хэрэв хоёрдугаар хүний шоо гурвуул ижил тав нүдээрээ буувал энэ шоо орхисон хүн <<тав тавын хул хур хурай>> гэж аягатай шоогоороо даллаж хурайлаад шоогоо дахиад орхино. Ингэж дахиад орхиход <<чиг>> зургаанууд буусан гэж бодвол дээд захаас ороход илүү олныг идэж болох боловч бусдын хэмхчсэн талаас эхлэн орж болдоггүй тул хөлгийн
Comments