Насан туршийн боловсролын төвд Оёдол эсгүүрийн сургалтанд суралцсан тэмдэглэл




Энэ байгууллагууд дээр иргэдийн ахуй боловсролыг дэмжсэн төрөл бүрийн сургалт, мэдээллийг зохион байгуулдаг болохыг биеэр очиж танилцаж, мөн ийм тийм сургалт зохион байгуулагдаасай гэх хүсэлтээ өгч болох юм.

Гэргий бид хоёр Баянзүрх дүүргийн НТБТөвд очиж Эсгүүр, оёдлын сургалтанд бүртгүүлэн, суралцаж байна.

Эсгүүр, оёдлын сургалтын мэдээллийн дагуу очсон.
Бүртгүүлсэн өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд 7 хоногт 3 удаа цагийн хуваариар ирж эсгэх, оёх сургалтандаа оролцох ба оёдлын материал даавуу, утас, хайч зэргээ өөрсдөө авчирдаг.
Бүртгэлийн хураамж 10000 төг тушаасан.
Манай оёдлын багшийг Дашпил гэдэг. Энэ багш нь оёдлын онол заагаад бичүүлээд суулгадаггүй, ямар хувцас оёх хүсэлтэйгээ багшдаа хэлж, тохирох даавуу материал дээрээ зөвлөгөө авч, бусад суралцагчдын оёж байгаа хувцасыг хэрхэн эсгэж, оёж байгааг хамт заалгаж, өөрийн материалаа авчирч эсгүүрийг заалгаж, алхам алхамаар оёдлын аргачлалаа заалгадаг юм байна.

Нярайн баривч оёх

Ихэнх суралцагч хамгийн эхэнд Нярай хүүхдийн баривч эсгэж, оёхыг сонгож байгаа шиг бид хоёр дараагийн өдөр ирэхдээ дотор, гадрын 1, 1метр даавуугаа авчирч эсгүүлж, оёж эхэлсэн.

Даавууны сонголт хийхдээ, өлгийний орос зузаан даавуу. Даавуу зузаадвал, хүүхэд халуудаад байгаагаа хэлж чадахгүй, шилээ шөргөөгөөд байдаг.

Comments