Toki апп ба Миний автобусны картны цэнэглэлт

Токи апп-ийг хэрхэн хэрэглэж байгаа билээ

Анх юнителийн дата цэнэглэлтээ 2 дахин үржүүлж аваарай гэдэг сурталчилгаа намайг татсан байх. Дараа нь автобусны картаа цэнэглээд дата бэлэг авдаг байсан нь энэ өдрийг хүртэл хэрэглэх шалтгаан болж байсан.

Дата2х
Токи апп-р датагаа аваад 2 үржүүлээрэй

Урамшуулал
Umoney картаа амжилттай цэнэглэснээр урамшуулалд оролцон бэлэг нээх 1 эрхтэй боллоо. Бэлэгээ нээх үү?

Oxygen
Танд Oxygen хөтөлбөрт оролцох эрх байна. Oxygen хөтөлбөр нь таны байгальд ээлтэй үйлдэл бүрийг урамшуулах хөтөлбөр юм. Жишээ нь та Токи-р автобусны картаа цэнэглэх бүрдээ Oxygen цуглуулж бэлэг хожих боломжтой болох юм. Дэлгэрэнгүй

Шинэ оны бэлэг
Урамшууллаар Токи-д 2000 төг ирсэн.

Oxygen 
Хувийн унаа унахаас татгалзан нийтийн тээвэр сонгон үйлчлүүлж буйд баярлалаа. Таны цэнэглэлтээс oxygen үүслээ. Oxygen-ээ цуглуулаад олон олон бэлгийн эзэн болоорой.

Тoki-доод дататай
Та дахин дурын 2 үйлчилгээ аваад 3GB дата бэлгэнд аваарай.

Umoney
2500₮-с дээш дүнгээр Umoney картаа 3 удаа цэнэглэх бүрд 3GB дата бэлгэнд аваарай.

Токи апп-ын хамт олон хэрэглэгч надад дээрх олон боломжийг олгож байсан тул банкны картаа холбож, автобусны картаа цэнэглэх, такси үйлчилгээний төлбөр, мөн гар утасны цэнэглэлтийн төлбөрөө хялбар гүйцэтгэж өнөөг хүрсэн.


2024-2-1 өдрөөс миний тогтмол хэрэглэдэг автобусны картаа 3 удаа цэнэглэхэд өгдөг тэр өдрийнхөө 23:59 цагаас өмнө хэрэглэх 3GB дата урамшуулал нь зогссон байна.

Цаашид манайх өрхийн 3 гишүүний хэрэглэдэг 4-5 автобусны картаа ямар апп-аар цэнэглэх сонголт хийх цаг болжээ.

Өрхийн орлого, зарцуулалтын бүртгэл

Манайх өрхийн мөнгөн орлого, бараа бүтээгдэхүүний хэрэглээгээ 2000-2012 онуудад Өрхийн төсвөө бүртгэн, тайлан бэлтгэж, нийтэлдэг байсан.

Саяхан Санхүүгийн боловсролын сургагч багш, доктор, дэд проф. Б.Оюунсүрэн нь 
<< Та 2022, 2023 өрхийн төсөв тайлангаа гаргасан уу
Таны жишээг сургалтад хэрэглэх хүсэлтэй байна. >>
гэж асууж харилцсаны дараа 2024.2.1 өдрөөс өрхийн хэрэглээгээ Excel програм дээр бүртгэж эхэллээ.

Comments