2024 оны УИХ-ын сонгуульд ажилласанаар



Энэ сонгуульд өөрийн амьдардаг дүүрэг, хорооны харъяаллаар ИХ намын 5-р хорооны үйл ажиллагааг дэмжиж ажиллаж, сонгуульд ажиглагчаар ажиллаж үзлээ.

Дараах бодол сэтгэгдэл, тэмдэглэлээ таниулъя. 

Нэр дэвшигчийн А4 хэмжээтэй танилцуулгыг би БЗД-ийн 3 хорооны 7ш төмөр нэгдсэн самбарт байрлуулах үед, 

- гооглэ координатаар өгсөн байршилдаа төмөр самбар нь байхгүй тохиолдол 2 байсан. Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны зохих ажилтан болон тухайн хэсгийн сонгуулийн тойрог хариуцсан ажилтанууд байршлыг бататгаж нягтлаагүй нь харагдлаа. Тэр өөр байршилд байгаа төмөр самбарын ашиглалт 50 хувь буюу ихэнх нэр дэвшигчийн сонгуулийн ажлын алба эрж хайж олоод танилцуулгаа байрлуулаагүй байдлаас харагдсан

- сонгуулийн хорооноос төмөр самбар дээр оноож өгсөн байрлалд өөр нэр дэвшигч танилцуулгаа байрлуулсан зөрчил олон байсан. Энэ үед лавхарлаж наах, хуулж аваад наах арга хэрэглэсэн. 
харахад нэр дэвшигч, намын хороо, сонгуулийн хороо зэрэг байгууллагын мэдээлэл солилцоо, мөн нам, нэр дэвшигчийг дэмжиж ажиллаж байгаа хүмүүсийн ойлголцол нэгдмэл болоогүй, уялдааг илүү ойлгомжтой харилцаагаар шийдэх

- зарим төмөр самбарыг арай өндөр хөлтэй хийсэн үү, газарт нь гүехэн суулгасан уу,  танилцуулгаа дээд эгнээнд наахад гар бие намдаад байгаа тохиолдол байсан

- хуулгатай цаасанд хэвлэсэн А4 танилцуулгаа сурталчилгааны хугацаа дуусаад хуулж авахад төвөгтэй байсанаас харахад нэг бол ууттай хийх, нөгөө бол наахдаа хагас, хэсэгчилж нааж байж. 

- автобусны буудалд ойр, зам дагуу байгаа самбарт хүмүүс зогсож үзэж танилцах зай талбайтай байх, төмөр самбарын ашиглалт, үр дүнг үнэлж, тооцох шаардлагатай 

Тойрогт болон намын жагсаалтаар нэр дэвшигчдийн танилцуулга сэтгүүл, мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг түгээхэд

- мэдэх хүсэлтэй, нөхцөл байдлыг дүгнэх шинжлэх хүсэлтэй хүнд зориулсан агуулгатай байсан хэдий ч хүн өөрийн одоо үзэж туулж байгаадаа итгэж найддаг нь харагдлаа

- хураамж төлбөргүй өгч байгаа, сонгуульд оролцоход, сонголт хийхэд, нэр дэвшигчээ танихад хэвлэмэл хуудас хэрэгтэй гэдгээр нь хүн болгон авч байсан ч, мөн л ашиглалтын байдалд дүгнэлт хийх

- сонгууль, их хурлын гишүүн, засгийн газар, хороо дүүргийн удирдлагын шинж чанар, мөн чанар, амин чанарыг таньж мэдэхэд чиглүүлэх

Сонгуулийн хэсгийн хороод, хороодод ажиллаж байгаа ажилтанууд

- хэсгийн хорооны байрыг сонгож, санал өгөх үйл явцын дарааллыг зохион байгуулахдаа өрөөний гэрэлтүүлэг, подвал биш байх, 
- саналын хуудас хүлээн авах, үлдэгдэл хэрэглээгүйг тоолж тулгаж, өнцгийг хайчилж хэрэглэх боломжгүй болгож, хүлээлгэж өгөх
- санал өгөх явцад сонгогчийг заавраар хангах, тайван орчин харилцаа бүрдүүлэх
- эмч, цагдаа, төв хэсгийн хороо, иргэний бүртгэл, сонгуулийн хороо, ажиглагчид зэрэгтэй уялдан ажиллах

Сонгуулийн ажиглагчаар ажиллаж анзаарсанаар

- сонгуулийн санал өгөх байр буюу аль хэсгийн хороонд очихоо мэдэхгүй олон хүмүүс байна. Энэ нь үнэхээр хувь хүний идэвхи, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүсийн ажлын арга барил, бүр цаашилбал сонгуулийн ерөнхий хорооноос 4-р сарын 1-ээс хэрэглэхийг сурталчилсан вэбийг ашиглах чадвар мэдлэг хүрээгүй ажил гэхээс илүү хүн хоорондын харилцаа ямар эмх цэгцгүй, ойлгомжгүй, нэгдмэл биш байгааг илтгэлээ
- санал авах байрны дэс дараалалт үйл ажиллагаа цагийн зүүний дагуу байхыг эрхэмлээгүй
- хөгжлийн бэрхшээлтэй залуусыг ах эгч нь дагуулж, өндөр настай аав ээжийгээ үүрч өргөж орж ирээд хамтдаа саналаа өгдөг, тэр нь хажуугаас харахад шийдвэр гаргах чадваргүй хүмүүс сонгуульд гэр бүлийн гишүүнээр дамжин оролцдог нь утгагүй байсан. Ингэж оролцогчийг нэмж, санал цуглуулдаг. 
- хаягийн түр хасалт хийсэн гэх хүмүүс эргэн ирж хаягаа сэргээгээд санал өгдөг, эсвэл энэ хороонд түр оршин суугч 3 жил амьдарч байгаа байтал хаяг хуучиндаа, шилжиж ирээгүй гээд санал өгөх боломжгүй болох зэрэг нь иргэн бүр улс орондоо харъяалагдах, улс орныхоо ирээдүйн төлөөх үүрэг байна. 

Саналын хар машины ажиллагааг хараад

- сүлжээнд холбохгүйгээр бие даан ажилладаг техник, программын систем гэж ойлголоо
- ажиглагч, цагдаа гэх мэт олны дэргэд хар машиныг асааж эхлүүлэх код, эхний тэг тайланг хэвлэж өгөх, хаах код, эцсийн тайланг хэвлэж өгөх, мөн CF картаа компьютерт холбож санал өгсөн файлыг флашыг автоматаар форматлаж хуулдаг хэсэг бол хүн дундуур нь орж өөрчлөхийн аргагүй, сүүлд нь дугаартай лацаар лацдаж хадгалдаг, харин анх яаж программчилж өгснийг дундын аудит хийлгэдэг байх чухал 
- Сонгуулийн үйл ажиллагааны цаг дүүрч, хар машинаас эцсийн тайланг хэвлэж, бүх нэр дэвшигч, намын авсан саналын тоог ажиглагчид болон сонгуулийн хэсгийн хороонд өгсөн.  Энэ байдлыг программд аудит хийснээр баталгаажуулж зөвшөөрөх хэрэгтэй 
- хар машинд саналын хуудсаа уншуулахдаа хажуу талаас ажиглагчид болон бусад хүмүүс ажиглаж чадахааргүй болгох маш чухал санагдлаа
 Саналын хуудсаа машинд уншуулж байгаа, зогсоо байдалтай хүн бусад хүмүүст харагдахааргүй кабин, эсвэл саналын цаас бүхэн харагдахгүй хэмжээтэй хаалт шаардлагатай. Ингэснээр сонгогчийн сэтгэл зүй тайван байх болов уу. Учир нь ажиглагч хүмүүс өөрсдийн дэмжигч хэн орж ирээд саналаа өгөхийг нь өөрсдөө хянаж байгаа нь ажиглагчдын үг яриа, тэмдэглэгээ, ашиглаж байгаа апп зэргээс тодорхой бна
- хар машины техник, програм хангамж нь санал цуглуулах, тоолж, дүгнэлт тайлан гаргахыг хялбарчилж чадсан байна. Гэхдээ заавал олон, 50-100 байж болох байх, хүн оролцуулж ил аргаар санал өгч, яаж бөглөсөнийг ил цуглуулж, хар машины гаргасан дүнтэй хамт хөндлөнгийн хяналт хийх боломжийг олгох чухал байна
- Хар машины дүн мэдээг тулгаж гар аргаар тоолж байгаа аргачлал нь  намын саналын хуудас, нэр дэвшигчдийн саналын хуудсанд байгаа оролцогчдын тооноос хамаарсан мөн санал өгсөн хүний тооноос шууд хамаарсан Тооллогын хуудас, Нэгтгэлийн дүн гэсэн хүснэгтэнд тоо тэмдэглэж  цуглуулж, дүн гаргадаг нүсэр их цаас, цаг, олон хүний нойр, зовлон юм байна. 
Ядаж л хар машины нэр дэвшигч бүрийн санал авсан тоог гар аргаар бодож гаргахад таарч байгааг нягталбал их хугацаа орохыг харлаа. 

Сонгуулиар санал авах арга барилууд

- сонгуулиас хэдэн сар, жилийн өмнөөс сонгогч хүмүүстээ сэтгэл хөөрлийг, дурсамжийг аялал, амралт, сургалт, төсөл хөтөлбөр гэх мэт бүхий л аргаар давтамжтай өгч батжуулсан байдал
- сонгуулийн сурталчилгааны үеэр та надад санал өгөхөөс өөр аргагүй, би таныг харж байгаа гэх мэт айдас сэтгэл төрүүлж, регистрийн дугаар цуглуулах, өөр бусад үйлдлүүд
- санал өгөх өдөр саналаа өгөх цагийг хэлж, Ажиглагч гэдэг хүнээр айдсыг нь сануулсан, ажиглаж байна гэдгээ тэмдэглэж харуулдаг үйлдэлтэй бэлтгэгдсэн хүмүүс
- санал хураалтын байрнаас гадагш мэдээ дамжуулдаг цахим, утсан аргууд


Миний таньж байгаа 

- гадаадын туршлага, ажиллагааг хуулбарлаж хэрэглэхдээ өнгөн ойлголт, шинж байдлаар хандсаар байгаагийн жишээ нь нэгдсэн төмөр самбар зураг наахдаа цавуутай цаас хэрэглэж буцаагаад хуулж авах хүндрэлтэй байдлаас харагдлаа. 
Аливаа зүйлийг яагаад тэгж хийж байгааг мөн чанар, амин чанараар таньж ойлгоход анхаарцгаая
- гар тооллогын үйл явц хэдий цаг хугацаа, хэдэн хүний хүчээр өрнөхийг урьдчилан тооцоолохгүй сонгуулийн хэсгийн хороонд ажилласан, мөн ажиглагч хүмүүс эцэж, няцдаг байдал үүсгэж байна
1000 хүн санал өгч, нам болон нэр дэвшигчийн хэдэн саналын хуудас хэрэглэж, аль хуудаснаас хэдийг сонгогчид хүчингүй болгосон бүртгэл, өгсөн саналыг Хяналтын тооллогын хуудас, Нэгтгэлийн дүнгийн хуудсаар нэгтгэж дүгнэхэд 10 хүн 10 цаг ажиллалаа. 
- Үндсээ олох, үүслээ санаж сэрч, үгийн утга зүй, авиа зүйд тэмүүлцгээе. Үгийг шинжээс давж, мөн, амин чанараар таньж мэдэх их чухал байгааг ярилцацгаая. 

Над шиг олон Монголчууддаа, нам, улс төрийн тухай эцэг өвгөдийн таньж мэдсэн, туулсан амьдралын онож олсон ОНОЛ мэдлэгт хөтөлж,
Амар амгалан хэмээх нь гэгээрлийн болон бусад хэрэгцээгээ нэгдмэл ойлголт, хамтаар хариуцан хангадаг бүтэц тогтолцоо гэдгийг таниулсан, 
Журмын андууддаа баярлалаа. 
Бидний өмнө илүү их нэгдмэл ажил үйлс хүлээж байна. Түүнийгээ хамтаар хариуцацгаая. 


Comments