Иргэний хөдөлгөөний намын гишүүн боллоо. Юу болов?
Гэргий бид хоёр аав ээжийн гэрээс тусгаар болж,
өрх бүлээ бүтээгээд 26 жил болж байна. 4 хүүхэд төрүүлж өсгөж, өнөөдөр ач хүүтэй болсон байна.
48 жилийн амьдралаа эргэн хараад,
- унаган газар нутаг, уул усыг минь уул уурхай, ашигт малтмал нэрээр ухаж төнхөж, лиценз нэрээр биднээс алга болж байгаад гэмшиж,
- үр хүүхэд минь ажилтай, завгүй гээд эцэг эх, эмээ өвөөтэйгээ уулзаж хуучлах, тоглож наадах, ярилцаж шийдэх ч завгүй ажилласаар байгаа мөртлөө ахуй, боловсролд нь авч байгаа мөнгө төгрөг нь хүртээлгүйд гэмшиж,
- эд хөрөнгө, мөнгө төгрөгт найдсан чөтгөрийн тойрог гэж нэрлэгддэг "мөнгөний боолчлол"-д улам ороод байгаад гэмшиж,
- ах дүүс, хамаатан садан, анд нөхөд нэгдэн нийлэх Үндэсний үнэт зүйлсээ таних, суралцахаас хойш сууж байгаад гэмшиж,
- хүмүүс бид сошиал, цахим орчинд оюун ухаант хүний мэдрэл, мэдрэмжээ өгч, үнэт бүхнээрээ амийг тэтгэсэн байгаль, өрх бүлтэйгээ нэгдэж амьдрахгүй байгаад гэмшиж,
- тамхи татах, архи уух, эм хэрэглэх нь энгийн зүйл мэт болж, мангуурч, өөрийн ухаанаа алдаж, хүний арга мэхэнд хууртах нь амархан болж буйд гэмшиж,
Энэ бүх уруудал доройтол өөдгүй миний байгаа байдлаас болж байгаад гэмшиж,
Эцэг өвгөдийн үнэт өв захиас Алтан дээд Гэр ИЭ - Үндэсний Онол, Арга зүйн мэдлэгийг Дэмч багш зэрэгт эзэмшиж,
13-р зуунд Их засаг хуулиар Их Монголын амар амгалан (Pax Mongolica) Нийхэмийн гэгээрлийн хэрэгцээг баттай хангасан ГЭР БҮЛ тогтолцоог өнөө цагт бүтээж байгаа
Иргэний Хөдөлгөөний Нам /ИХ Нам/-д бид бүрэн эрхэт гишүүн боллоо.
Иргэний Хөдөлгөөний Нам /ИХ нам/-ын Нийхэмийн Хөгжлийн Уриа:
Сонгодог Ардчилсан Нийхэмийн Төлөө!
/Иргэний Сүр Сүлдийг ёсчлон дээдлэх/
Иргэний Хөдөлгөөний Нам /ИХ нам/-ын Гишүүний АНДГАЙ:
Байх үгүй
Болох үгүй
Мэдэх үгүйг
гээхүйд
Чадах үгүй хэмээх явдал
Огт үгүй болж
Ялагдал үгүй Мөнх Оршино.
Хэрхэхийг Хөх Мөнх ТНГР Эцэг
Та минь мэдэх билээ!
Их Төрийн Минь Сүлд Өршөөг!
I. Сонгуулийн үндсэн уриа:
ТНГР сонголт, Хаан сонголт, Мөнх сонголт
Монгол сонголт
II. Сонгуулийн ерөнхий уриа
МОНГОЛ СОНГОЛТ
Иргэний Хөдөлгөөний Нам /ИХ Нам/-ын ЗОРИЛГО:
“Нүүдлийн Соёл Иргүншил” -т Сонгодог Нийхэмийн Хөгжлийг
Бүтээн байгуулахын Төлөө!
“Нүүдлийн Соёл Иргүншил” бол Монгол Улсын Хөгжлийн үндэс мөн.
“Оюун Мандалын Соёл Иргүншил”-т Төгс Нийхэмийн Хөгжлийг
Бүтээн байгуулахын Төлөө!
“Оюун Мандалын Соёл Иргүншил” бол Дэлхийн Хүн төрөлхтөний Хөгжлийн үндэс мөн.
ИХ намын YouTube суваг
ИХ намын Facebook хуудас
ИХ намын вэб хуудас
Comments