Иргэний Хөдөлгөөний Намын дарга Өлзийбатын БАЯРАА Илтгэлийн 1-р хэсэг
Ялагдал үгүй Мөнх Орших Ирээдүйн Төлөө!
Ялагдал үгүй Мөнх Орших Ирээдүйн Төлөө!
За, Энэ сайхан өдрийн 1д баярын мэндийг, 2д Монгол улсын чухал хувь заяаг шийдэх цаг болсныг зарлаж байгаа
Иргэний хөдөлгөөний намын хамгийн хариуцлагатай өдрийн мэндийг
Монгол улсад сүүлийн 34 жилд үзэгдээгүй байх үзэгдлийн хэмжээгээр үзэгдээгүй юмыг үзэх шаардлагатай болсон цагийн шаардлагаар та бүгдийнхээ мэндийг эрье.
Бүгдээрээ амар мэнд үү?
Иргэний хөдөлгөөний намынхаа их дуудлагыг авч
Эх орныхоо өнцөг булан бүрээс (нийслэл)
Их монгол улсынхаа эртний их түүхийг эргэн сануулахын учир шалтгаан дор
энэ Нийслэл хүрээндээ хуран чуулсан та бүгдийнхээ (үнэхээр) чин сэтгэлийн амар мэндийг эрье
Та бүхэн амар мэнд үү?
Жамыг танихуй дор Ёс гүйцмой
Ёс гүйцэхүй дор Төр бүтмой
Төр бүтэхүй дор ТНГР буумой гэж эцэг өвгөдийн аугаа их сургааль, онол номлолд ингэж хэлжээ. Үнэхээр хуралддаг болсон цагийн түүх 100000 жилийн өмнө гэнэ.
Мэдээж мэтгэлцэж маргах зүйл энэ цагт дадаж заншсаны дагуу бол байж болох, гэхдээ эрүүл оюун санаатай хүнд хүлээн зөвшөөрөх зайлшгүй шаардлага үүсэх зүйлийг эцэг өвгөд минь эрт бүтээсэн их түүхийнхээ учир шалтгаанаар эргүүлэн сануулж байна
Хуралддаг болсон цагийн түүх 100000 жилийн өмнө гэнэ.
Өнөө бид нар хэдэн жилийн үүх түүхээ нэхэн санаж байгаа билээ. Тэгвэл юу нь ямар учир шалтгаанаар энэхүү буурал түүхийн учир бидний санах ёстой, бидний сэрэх ёстой, бидний бүтээх ёстой их үйл хэрэг болж өнөө нэхэгдэж байна вэ
Өнөөдөр үнэхээр та бүхэндээ баярлахгүй байхын арга алга
Бид нар урьд нь улс төр, хурал, магадгүй төрийн, засгийн, нийгмийн үйл хэрэг гэдэг зүйл бидний амьдралын өдөр тутмын асуудлыг шийдэхээ болиод удаж байгаа нийгмийн үр дагавар болж,
хуралдаан гэдэг зүйл үнэхээр учир шалтгаанаа алдаж, (хэлэх) хэл ороолдож, хэл ороолдсоны учир шалтгаан нь хөлөө ороож, хөлөө ороолдсоны учир шалтгаан нь толгой самууруулах тийм үйл явц руу эргэн орсон байна.
Тэгвэл үнэхээр Монголоо эргэн санасан, үнэхээр буман жилийн түүхээ нэхэн санасан, тэр буурал түүхийн эн дээр хэдийнээ хуралдах буюу заавал заншигдах ёстой заншлыг шүүх чадвартай хэлэлцэх тэр их үйл хэргийг эргэн нэгэн сануулж байгаа ийм хариуцлагатай нэгэн өдөр болж байна.
Энэхүү өдрийг хамтдаа бүтээж байгаа та бүгдэдээ чин сэтгэлээсээ гялайн талархаж байна.
(Хурай Хурай Хурай)
Өнөөдөр түрүүн мандатын комиссын илтгэлд дурдагдсанаар нилээдгүй олон зүйлийн ёс төрийг бүтээж, хамтдаа Монголын ирээдүй, цаашилбал Дэлхийн хүн төрөлхтөний ирээдүй, тэдний сонорт хүргэх олон үйл хэргүүдийг ёслол төгөлдөр босгож, бүтээж, түүнийг бүтээж байгаа энэ наран, энэ нараныг бүрэн бүтэн болгож байгаа олон талт энэ амьдралын амьд харилцааны эздэд хүргэх шаардлага хэрэгцээтэй байсан.
Гэтэл тэрхүү шаардлага хэрэгцээ өнөөдрийн бидний хараа бүрхэг болж, сонор таг харанхуй болсны учир шалтгаанаас болж хуульчилсан бүх үзэгдлүүд дурын дүрэм журам руу шилжиж, өнөөдөр их ёс төрөө ч үйлдэх боломжгүй болсон. Энэхүү нэхэн шаардлагууд дахин дахин ирж, бид үйлдэх ёстой ёс төрөө нэхсээр байгаад, аргагүйн эрхэнд өчигдрийн наранд энэ хуульчилсан хууль эрх зүйн хүрээг өөрийн дураар дүрэмлэн журамлан зохиож байгаа тэрхүү эрх зүйн этгээдүүдийн шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй болсон. Ингээд олон талт үйл ажиллагааг цуцалсан.
Магадгүй өнцөг булан бүрээс аливаа үнэн байх учир шалтгаан болгоныг зүрх сэтгэлээрээ мэдэрч, ИХ намын их дуудлагыг авчирсан та бүхнийхээ өмнө хүлцэл өчихөөс өөр аргагүй болоод байна. Чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Гэхдээ мөн мандатын комиссын даргын илтгэлийн дотор дурдсанаар ирэх ирэх олон сайхан наруудыг хамтдаа бүтээж, ирж байгаа цагийн ерөөлийг бүрэн бүтэн болгох тийм сайхан ёс төрийг мянга мянган удаа, бум буман жилийн түүхийн энгээр ирээдүйд ирж байгаа үр хүүхдүүдийнхээ хийж бүтээх тэр аугаа их сайн сайхан үйлийг нээх тийм олон олон учрал ерөөл ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна. Дахин хэлэхэд, чин сэтгэлээсээ гялайлаа.
(Хурай Хурай Хурай)
Шинэ нийгэм руу алхаж ороод өнөөдөр 34 жилийн нүүр үзсэн байна. 90 оноос эхэлсэн энэхүү өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа тэр нийгэм 34 насыг насалжээ. Тэр үед төрийн, улсын, засгийн, нутгийн ноён нуруу болж байсан эзэд өнөө хэдийнээ тэнгэртээ буцжээ. Тэр үед ид явсан хүмүүс өнөөдөр хэдийнээ эмгэд өвгөд болсон байна. Тэр үед залуу халуун байсан хүмүүс өнөөдөр хэзээний өвөө эмээ болж үр ач, гучаа үзжээ. Тэр үед бага балчир байсан хүмүүс хэдийнээ аав ээж болсон байна. Тэр үед сураг ч үгүй байсан хүмүүс өнөөдөр улс орныхоо өнцөг булан бүрд хэдий хэцүү хатуу байгаа ч гэсэн эх орныхоо ачааг үүрч, түүнийг бүтээгч насанд хүрч, эх орноо өргөж явах хэм хэмжээнд хүрчээ. Мөн зарим нь ирээдүйг тодорхойлж өсч хүмүүжин байна.
Монголын амьдрал нэгэн их томоохон өөрчлөлтийг хийж 34 насанд хүрлээ. Зайлшгүй шийдсэн шийдэл байсан, үүнтэй маргах юмгүй. Ардчилал хэрэгтэй юу, хэрэгтэй. Харин ардчилал гэдэг маань юу байсан юм болоо, түүнийг юу гэж ойлгох хувь хүн, юу гэж ойлгох хувь хүмүүсийн нэгдмэл байх тэр хүчийг нэгтгэн зангидах илэрхийлэл байх байсан юм болоо. 90 онд шилжлээ гэсэн, шилжсэн. Бүтээ гэсэн, ол гэсэн, тань гэсэн, мэд гэсэн, бүгд гараанаас гарч гүйсэн. Бүгдээрээ гүйсэн, бүгдээрээ эцэж цуцалтгүй шинэ нийгмийн үнэт зүйлийг олохын төлөө, шинэ нийгмийн үнэт зүйлийг бүтээхийн төлөө, шинэ нийгмээ бүтээн байгуулж өөрийн амьдрал болон үр хүүхдийнхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө өдөр шөнөгүй хичээн зүтгэсэн.
Харамсалтай нь олсонгүй. Яагаад олоогүй юм болоо, учир нь бид гараанаас гарахдаа тийм юмыг авна, тийм юманд хүрнэ, тэдэнд хүрнэ гэж бүх юмаа асуугаагүй юм билээ. Хувь хүн миний хувьд 90 онд 18тай байсан. Одоо 52той. Миний үеийнхэн бүгд өвөө эмээ нар болж. Бид өнөөдөр ч, ардчилал гэдэг тэр зүйлийг амаа цангатал ярьж байгаа боловч олж үзсэнгүй. Яг юу нь ардчилал болоод, юу нь эрх чөлөө болоод, юуных нь үр дүнд бид нар аз жаргалтай, сайн сайхан болчихов оо. Энийг одоо хэнээс асуух вэ. Би бүгдийг муу муухай боллоо гэж ерөөсөө хэлээгүй. Бүгд л нэг зүйлд хүрч байгаа. Харин энэ нь нэгдмэл үнэт зүйл болж хувь хүн болгоны хүсч хүлээсэн тэрхүү сайн сайхан зүйл нь нийгмийн сайн сайхан болж нийтээрээ, хамтаараа, бүгдээрээ, 3 үе, 3 цагаараа түүхтэй байх, түүхийг бүтээсэн алдар нэр хүндийн эзэд байх, түүнийг нь магтан дуулж итгэл үнэмшлээрээ залах ирээдүй хойчтой байж улс гүрэн, амьдрал, түүх бүтдэгийг бүрэн бүтэн баталсан тийм зүйлийг бид олсонгүй.
Түүхээ үгүйсгэлээ, үндсээ үгүйсгэлээ, үүслээ үгүйсгэлээ, өнөөдөр үе хоорондоо бие биенийгээ үгүйсгэж байна. Улсынхаа нэрнээс эхсүүлээд бүхий л зүйлийг багтааж байгаа соёл иргэншлээ үгүйсгэлээ. Үр дүнд нь юу олсон юм болоо.
Гадуураа (өвсвөл) толгойгүй, дотуур өвсвөл сүнсгүй болно гэж. Сүнс сүлдгүй этгээд, толгой тархигүй хэн нэгэн өөртөө болоод өрөөлд нэмэр болж чадах болов уу, үгүй. Энэний бодит жишээ нь та бидний нэгэнтээ байгуулчихсан энэ бодит дүр зураг болоод байна. Үнэхээр болохоо байжээ. Нэг л биш боллоо. Яг юу нь болохоо байчихав аа. Болохоо байчихаад байгааг бол бүгд мэдэж байна. Гаръя гэж байна, шийдье гэж байна, учрыг нь олъё гэж байна, бүгдээрээ хөдөлж байна. Нам улс төрийн хүчин бүгдээрээ хөдөлсөн. Улс орноороо хөдөлсөн. Эхлээд бурууг хэн нэгнээс хайсан. Дараа нь ямар нэгэн улс төрийн хүчнээс хайсан. Олдохгүй байна. Удаа дараалан ярьж, цоллож үзлээ. Бусад руу буруугаа чихэж үзлээ, өөр зуураа, өвөр зуураа бие бие руугаа чихэж үзлээ. Учир нь бас л олдсонгүй. Яг энэ ардчилал гэж ер нь юу байна. Хариуг нь үгүйсгэх биш харин хүлээн зөвшөөрч хайж олмоор байна. Яагаад гэвэл үгүйсгэж болохгүй тийм ойлгогдохгүй зүйл болчихоод байна. Одоо энэ ойлгохдохгүй байгааг нь, ойлгохгүй байлгах тийм хэм хэмжээ хэрэг зорилгоор улс төр хийдэг боллоо. Урьд нь ардчилал гэдгийг ойлгож, үнэт зүйлийг нь олж үр дүнг нь эдлэхийн төлөө байсан нийгэм, сүүлийн 14, 15 жилийн дотор харин ч ойлгогдох ёсгүй юм байна, ойлгуулахгүй байж байж ойлгохын төлөө явж байгаа олныг өөрийн дураар залж болох юм байна гэж бодох тийм хий зайчийг үүсгэчихээд байна. Ийм учраас энэ ардчилал гэдэгт цэг тавих шаардлага хэрэгтэй. Зогсоож биш, учрыг нь олж, утга учиргүй зүйлийг тов тодорхой болгож, тов тодорхой зүйлийг хийж бүтээж болдогийг, хийж бүтээж болж байгаа зүйлээс үр дүн хүлээж болдогийг даруй хурдан, бүр нэн даруй хурдан шийдэх хэрэгтэй боллоо. Бүр нэн даруй хурдан, хангалттай удаан хүлээж байна. 34 жил. Үүнээс цааш хүлээх, үүнээс цааш тэвчих, үүнээс цааш тодорхойгүй нөхцөл байдлаар маш тодорхой бодит амьдралыг турших тийм цаг дууссан. Маш бодитой хариулт өгөх ёстой. Энэ хариултыг олсон учраас 2007 онд байгуулагдсан Иргэний хөдөлгөөний нам 2023 оны 10 сарын 15нд дахин шинэчлэн зохион байгуулагдаж, олсоноо зарлаж, олсоны учир шалтгаан, тодорхой юм бүрэн бүтэн болдогийнхоо хэм хэмжээгээр Монгол улсынхаа хөгжлийг урт хугацааны хэрэг зорилго, хэрэгцээ шаардлаганд тохируулан бүрэн бүтэн төлөвлөн хэрэгжүүлж түүнийгээ нийгмийн хэмжээнд нэгдэн нийлж улс орноо бүтээн байгуулж, цаашид Дэлхийн улс орны хөгжилд Монгол улсын хүлээгдэж буй хувь нэмэр, онгойж буй тэр зайч суудлыг эзлэх тэр цагийг авчирахаар ИХ нам их дуудлагаа зарласан. Түүнийг үнэхээр цаг нь болсоныг мэдэрч, хүлээж авч, чин сэтгэлээсээ, хэн нэгэнтэй хэрэлдэж, нэг нэгэн рүүгээ буруу чихэж биш, аль нэг улс төрийн намыг буруутгаж, зорьж байгаа зорилгыг үгүйсгэх биш, Монголын хариуцлага, муу сайн ч Монгол хүнд өөрт нь хамаатай гэдгийг ухамсарлаж үнэхээр эрслэн босч байгаа ИХ намын журмын анд нөхөд та бүгдэдээ чин сэтгэлээсээ гялайя
(Хурай Хурай Хурай)
Монгол улсын ирээдүй Монгол хүн өболгоноос хамаатай. Ямар нам измтэй байх нь хамаагүй. Ямар настай байх нь хамаагүй. Монгол хүн болгон Монголынхоо төлөө ажиллах тийм боломжийг ИХ нам авчрах ёстой. Алагчлалгүй, бие биенийгээ талцалгүй тэр нийгмийг, хэн нэгэн намын нийгэм биш, иргэний нийгмийг, жинхэнэ монголын ирээдүйн нийгмийг бид хамтдаа байгуулж бүтээж үлгэрлэн харуулах ёстой. Энэ зорилго, энэ хэрэгцээ ИХ намыг нийгмийн хэмжээнд, түүхийн хэмжээнд нэхэн гаргаж, түүнийг мэдэрсэн та бүгдийн нэгдмэл эрх зүйгээр энэ өдрийг ертөнц тэнгэрийн энгээр, газар огторгуйн хооронд, мөнх ТНГРийн хүчин дор, ертөнц ТНГРийн их сүр сүлдээр хүн гэх аугаа оюун ухаант эздийн нэгдэн нийлсэн эв нэгдлийн хүчээр зарлаж байна. Мөнх ТНГР-ийн хүчин дор мөнхрөх болтухай.
(Хурай Хурай Хурай)
Монгол өвгөдийнхөө үгийг, Монгол эзэн хаадынхаа сүр сүлдийг, Монгол төрийнхөө сүр хүчийг, Монгол хүнийхээ Дэлхийн түүхийг бүтээсэн тэр аугаа авъяас чадварыг харуулах цаг болоод байна. Өнөөдрийн асуудал зөвхөн Монголд тулаад байгаа юм бишээ, энэ Дэлхийн хүн төрөлхтөн тулаад байна. Дэлхийн хүн төрөлхтөний асуудал Монгол шийдэхээс өөр аргагүй тийм гүн гүнзгий, гүний, эртний, холын, өнө ирээдүй, хойчийн асуудлуудыг хөндсөн тийм асуудал тулаад байна.
Хүмүүний уг хөх нуруутууд, та биднийг хэлж байна. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй, та биднийг хэлж байна. Их суудалдаа эргэн залрах цаг болсон, бусдыг дээрэлхэж доромжлохын тулд биш. Угаас заяагдсан тэр суудал дээр сууж хүн болгон өөрийн хувь тавилан, үндэстэн болгон өөрийн газар нутаг, цаг хугацааны энгээр олгогдсон тэр боломжоо, үнэт зүйлээ эдэлж байж сая амьдрал гэдэг зүйлийг бүрэн бүтэн болгодог, тэр жам ёсны хуулийн дагуу их суудалдаа эргэн залрах цаг болсон.
Оюун ухаант хүний сая жилийн их түүх энэ газар нутаг дээр үүсэн бий болж, эндээс 50хан мянган жилийн өмнө анхны хүн эндээс нүүж байсан. Тэр нь одоогийн Өмнөд, болон Хойд Америк тивийн уугуул оршин суугч. Дараагийн их нүүдлүүд залган залгасаар Дэлхий гэдэг энэ аугаа их амьдралыг авчирсан амьд цэнхэр Дэлхийг хүн гэдэг оюун санаатын амьдран оршихуйгаар ний аяар нь бүрэн бүтэн цогцлуулсан. Эндээс хүн төрөлхтөний түүх эхэлсэн, эндээс хүн төрөлхтөний анхны өлгий соёл эхэлсэн юм. Яах ч аргагүй та бид хүмүүний уг аа, та бид хүн төрөлхтөний өвгөн түүхийн эзэд ээ, энийгээ цээж дүүрэн, нүүр бардам хэлж, түүний хажуугаар өргөх ёстой хариуцлагаа үүрэх цаг болсон.
Өнөөдөр өлмийнөөсөө, хамрын үзүүрээсээ цааш харахгүй байсаар наандаж улс орныхоо, цаандаж хүн төрөлхтөнийхөө өмнө хүлээх хариуцлагаа бид хөсөрдүүлээд байна.
Өнөөдөр олон олон юмыг намын хурал дээр ярьж болно, энэ их чуулганы индэр дээрээс ярьж болно. Маш олон байшин барилга, маш олон цахилгаан станц, бүгдийг хэлж болно, хэрэгтэй, хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ яагаад яриад бүтэхгүй байгаа юм вэ, Хэн, юундаа учир нь байгаа юм бишээ, яаж, хэзээ, хаана. Яагаад маш олон жил яриад юу ч бүтэхгүй байгаа юм. Бүтдэг арга зам гэж байна. Бүтээдэг арга ухаан гэж байна. Тэр арга замыг олоод, тэр арга ухааныг эзэмшээд, түүнийгээ эвлэлдэн нэгдэж нэгдмэл хүч болгох юм бол хэн ч юуг ч бүтээх болно. Уулаасаа хүн төрөлхтөний түүх ингэж л бүтсэн. Хамгийн гол нь байшинг барих тухай биш, барьдаг аргыг нь ойлгох хэрэгтэй, барьж байгаа хүний аргыг нь олох ёстой, барих хэрэгцээ шаардлагыг нь ойлгох ёстой, тэгж байж түүний үнэ цэнэ тодорч байж, тэр хэрэгцээ шаардлага болж байж тэр бүрэн бүтэн болдог. Өнөөдөр яг энэ хариуцлагатай цаг хугацаанд Монгол улсын ээлжит сонгууль гэж УИХыг, Монгол улсын чухал шийдвэрийг өдөр болгон гаргах тэр эрх зүйн боломжийг сонгож байгаа цаг хугацаанд, бид нар энэ шийдлийг бүрэн бүтэн гаргаж, энэ 34 жилийн алдааг нь эцэслэж, оноо бүгдийг нь бүрэн бүтэн дүгнэж, үүнээс хүлээгдэж байгаа бүх үйл хэргийг ирэх 4 жилд маш хурдтайгаар бүрэн бүтэн шийдэж, Монгол улсын хөгжлийг хүрвэл зохих газарт нь хүргэж, суух ёстой суудалд нь бүрэн бүтэн залах хэрэгтэй байна.
Хүлээх цаг үгүй болсон. Маш олон шийдэх асуудлууд урд байна. Учрыг нь олчихбол бүтээх амархан гэж сая хэллээ. Юуны учир юм бол, нэг зүйл дүгнэх хэрэгтэй байна. Энэ 34 жилээр яваад бид зүгээр суугаагүй, хүн болгон. Ер нь хийж бүтээсэн болгон алдаж онож байдаг. Явсан хүн яс зууна, хэвтсэн хүн хээл алдана гэж, явсан хүн ёс танина гэж. Яагаад бүгдээрээ өглөөнөөс орой хүртэл, бүр шөнө дөл хүртэл, бүр үүр цайтал ажиллаж хөдөлмөрчихөөд юм бүтэхгүй байна аа, ганцхан үг бий. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ, хэрэггүй юманд хүзүүний махаа барна гэж. Бид буруу замаар яваад байна аа, буруу зам дээрээс зөвийг олохгүй, энийг ойлгох цаг болсон, энийг ИХ нам ойлгуулах цаг болсон, бид зөв зам дээрээ маш хурдан, яаралтай гарах хэрэгтэй байна. Энэ зам дээрээс хүн аз жаргал олохгүй, энэ замаар улс орон хөгжихгүй, хангалттай 34 жил, 3 үеийн олон олон эрдэмтэн мэргэн, хөдөлмөрч хичээнгүй малчин, эмч, тариачин, барилгачин, эрэгтэй, эмэгтэйгүй, үр хүүхэдгүй бүгдээрээ нийлээд олоогүй юм, өөрийгөө бусдаас битгий гэнэт сэрсэн гоц ухаантан гэж бодооч ээ, хүн болгон, нам болгонд хэлье, зүгээр л энэ буруу байна. Хэрвээ хүнээс онцгой хүн явж заавал юманд хүрдэг юм бол энэ зам чинь бас бидэнд хэрэггүй юм биш үү, би лав энгийн хүн, надад хүнд хэрэгтэй л юм хэрэгтэй, хүнд хэрэггүй, онцгой содон тийм хүнд хэрэгтэй юм бол тэр яг тэрэнд хэрэгтэй болохоос бидэнд ямар хэрэгтэй юм вэ, заавал улс төр гэж ийм байх ёстой юм уу, заавал сонгууль гэж ийм байх ёстой юм уу, заавал улс төрч нь, сонгууль чинь хэрүүл хараал, бусдын мууг үздэг юм бол тийм юмаар, тийм аргаар хийгдсэн сонголтын үр дүн хэнд аз жаргал авчрах юм вэ, хэнд амар амгаланг авчрах юм вэ, хэний ирээдүйг шийдэж чадах юм болоо, харин сонгууль нь баяр наадам, дүүрэн аз жаргалтай, эртний их түүх болгондоо үндэстэн болгоны соёл болгонд байгаа хөдөлмөр дандаа баяр наадамтайгаа нэгдмэл байгаа тэр аз жаргалтай их үйл хэргүүд ирээдүйд үр дүнг авчрах ёстой.
Улс төрчид авчраагүй аз жаргал яаж ард түмэнд ирэх юм вэ, сонгуулиар бие биенээ хүндэлж чадаагүй байхад сонгогдсоны дараа яаж тэр сонгуулиар сонгогдсон зүйлийг ард түмэн эдэлж бие биенийгээ хүндлэх юм вэ, улс төр ийм байх ёстой юм уу, эсвэл улс төр чинь өөр юм уу, ардчилал чинь эсхүл энэ юм уу, эсхүл ардчилал чинь өөр юм байна уу, асуух цаг болчихоод байна.
Би хэн нэгнээс асуугаад байгаа юм биш, би намын нөхдөөсөө асуугаад байгаа юм биш, би бусад нам улс төрийн хүчнээс асуугаад байгаа ч юм биш, хүн болгон өөрөөсөө асуух цаг болсон. Би өөрөөсөө асуугаад байгаа юм. Одоо ингээд буруу замыг үргэлжлүүлээд л, дахиад л хэн нэгнийг буруутгасаар байх уу, үгүй юм бол, одоо нэг зогсосхийгээд, нэг жаахан сууж байгаад, тайван тухтай гүнзгий амьсгалаад эргэн тойрноо нэг тухтай харах цаг болоогүй юу,
Бүгдээрээ хэсэгхэн хугацаанд үүнийг төсөөлж харъя. Өнөөдрийн 34 жилийн бусдыг ийш тийш нь авч давхисан тэр зүйлээс салж байгаад харъя. Юу харагдах юм болоо гэж. Нар нь ургасаараа ургаж, мандан гийсээр л байна. Сар нь жаргадагаараа жаргаж, үнэхээр амьдрал гэдэг хэвээрээ л байна. Ирэх нь ирж байна, буцах нь буцаж байна, хайрлаж байна, дурлаж байна, гэрлэж байна, салж байна, дуулж байна, уйлж байна, бүх юм байдгаараа л байна. Яг юу өөрчлөгдсөн юм болоо. Яг бид юу хайгаад байна аа. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа, энэний юу нь өөрчлөгдсөн юм болоо. Хөдөлмөр хүнийг бий болгосон, энэ одоо юу нь өөрчлөгдсөн юм болоо, энийг үгүй болгосон ирээдүйд юу хамаатай байдаг юм болоо, Ахаа алд, дүүгээ дэлэм хүндэл, эвээр өөдөлж, ховоор уруудна, энэний юуг нь өөрчлөх ёстой юм болоо, энийг өөрчилсөн ирээдүйн нийгэмд бас хэн хэрэгтэй болдог юм болоо, үнэтэй болгоноо зарж, хамгийн сүүлд нь тусгаар тогтнол гэдэг тэр эрх чөлөөний дээд, яс цус хөлсөөр бүтдэг тэр тусгаар тогтнолыг сонгох эрхийг өнөөдөр бид худалдаж, худалдаалж байна. Өөр юугаа худалдах юм болоо. Худалддаг тэр нийгэм ирээдүйд яаж оршин тогтнох юм болоо, та бидний яг нүүрэн дээр, яг дэргэд, өмнө чинь улс орны эрх чөлөө ямархуу байдалд оров оо, энэ ирээдүй мөн үү
өнөөдөр бид энд уртын сайхан дуугаа, морин хуураа эгшиглүүлж, энэ Монгол улсын угсаатан үндэстэн төрийн өв соёлын дээдэд залсан тэрхүү их үйл хэргээрээ эхлүүлж дийлэхгүйдээ хүрээд байна. Жамыг таньбал ёс гүйцнэ, ёсыг гүйцээвэл төр бүтнэ, төр бүтвэл ТНГР бууна. ТНГР гэдгийн тухай онол ном хэлжээ, байгаа бүгдийг хорвоо гэмой, та бидний үзэж байгаа өнгө дүрс хэлбэр дүрстэй зүйлийг хорвоо гэжээ, байгааг нь таних юм бол ертөнц болно гэж, учир шалтгааныг нь хэлж, байлгахуйг ТНГР гэнэ, энэ бүтээгчийн хүчийг хэлж, энэ Монгол үндэсний шинжлэх ухааны нэр томъёолол, үүнийгээ ойлгохгүй, ойлгохуйн учир шалтгаант үйл хэргээ өргөх, өөрөө өөрийнхөө ирээдүйг өөрөө шийдэх боломжгүй болтлоо бид уруудаад байна, энийг ирээдүй гэх юм уу, эсхүл эцэс төгсгөлгүй хэрүүл хараалын бузар болж бие биенийгээ буруутгахыг ирээдүй гэх юм уу, юм бодох цаг болсон юм аа, арай ч дэндээд байна. энэ шалан дээр бид оччихоод, энэнээс цааш унах ямар ч боломж байхгүй, энийг зүгээр ярих биш, бүгдээрээ хамтарч шийдэх цаг болсон. Ямар шийдэл, орших уу, эс орших уу.
Орших уу, эс орших уу. Үлдэх үү, нүүх үү, өвгөдийн хэлээр. Суусан суурин дээрээ гацаж, энэ гацаа түгжээндээ үүрд үлдэж, үүнээс өөр орчлон хорвоод юу ч байхгүй юм шиг, энэ шаварт суусан, нүхэн дотор байгаа, харанхуй дотор юм олж үзэх гэж тэмчичсээр үгүй болж дуусах уу, эсэхүй бол амьдрал хэвээр байгааг, уртын дуу шигээ аялгуулж байгааг, уудам тал шигээ алс холын хязгаарт нүд болон оюун санааг тань бэлчээж байгаа тэр үнэнийг, уул чинь уулаараа байгаа, ус чинь усаараа байгаа, хүн чинь хүнээрээ байгаа, эцэг өвгөд чинь эцэг өвгөдөөрөө байгаа, үр хүүхэд чинь үр хүүхдээрээ байх ёстой тэр замаар явж амар амгалан аз жаргалтай байх юм уу, дэлэнт малын буяныг зарвал өөдийн бараа үзэхгүй гэж, одоо бүх юмаа зардаг боллоо, дараа нь хэнийг юуг хэзээ зарах юм болоо, худалдаж болдоггүй, хуурч болдоггүй, хулгайлж болдоггүй, сольж болдоггүй, хольж болдоггүй, халж болдоггүй зүйл байна, та бид нар олон зүйлийг өөрөө шийддэггүй, энийгээ мартсан байна, бүгдийг өөрөө шийдэх юм шиг бодож байна, үгүй, та хэзээ ирэхээ, хэзээ буцахаа та өөрөө шийдэхгүй, та хэн болохоо шийддэггүй, та ямар үндэстэн болохоо шийддэггүй, та ямар хэлээр амлаж хэл хөлд орохоо та шийддэггүй, таны шийдэхгүй юм их байна, тэр өөрчлөгддөггүй, хувирдаггүй өнө мөнхөд хэвээрээ байгаа тэр бүхэн таны шийддэг биш, харин таныг шийддэг зүйл мөн. Бид энийг өөрчлөх гэж оролдсон, бид энийг хуурах гэж оролдсон, бид энийг худалдах гэж оролдсон, бид энийг хулгайлах гэж оролдсон, бид энийг солих гэж оролдсон, бид энээс салах гэж оролдсон, хангалттай оролдсон, одоо ч оролдсоор байна, гэхдээ яаж ч чадахгүй, яагаад гэвэл өөрчлөгддөггүй юм байна, яаж ч угаагаад Монгол нэр чинь өөрчлөгдөхгүй, яаж ч муулаад эх түүх чинь таниас алга болохгүй, арилж балрахгүй, тэр түүхийн бүтээл нь та, түүний үнэт зүйлээр болох болохгүйн хил чинь хэмжигдэнэ, үнэнтэй нэгдэж хүлээн зөвшөөрөх цаг болсон. Өнөөдөр үнэхээр шийдэл хийх хэрэгтэй цаг болсон юм. Өнөөдрийн энэ болохгүй зүйл мухар замд орсоныг даруй шийдэж гарах, нэгэнтээ явах ёстой замаа олсон бол хүссэн бүхнээ үйлдэн бүтээж, өөрийн ирээдүйг өөрөө шийдэх тэр боломжийг өөрийг чинь шийдэж байгаа болгонтой нэгдэн нийлж бүтээх тийм замыг тийм шийдлийг гаргах цаг болсон юм. Өнөөдөр үнэхээр сонгох цаг ирээд байна, шийдэх цаг ирээд байна, гэхдээ хэн нэгний үгээр биш, хэн нэгэн намын үзэл бодлоор биш, зайлшгүй тулаад байгаа үнэн, зайлшгүй бүтээгээд байгаа үнэн бүгдийг хүлээн зөвшөөрч, ирж байгаа цагийн чинь хүлээлт болгоныг хүлээн зөвшөөрч шийдэх цаг, шийдэх хэрэгцээ үүсч байна. Энийг л ИХ нам нийгэмд зарлаж, ирж байгаа цаг хугацааны их үйл хэрэг болгож бүтээхээр зорьж, зорилго нэгдэж, энэ өдрийг ирэх цаг хугацаа болгонд Монгол хүн эх түүх, эх орон, хувь заяандаа эзэн байх тэр боломжийг мөнхөд дархлах тэр их үйл хэргийг ёсчилж батлахаар энд хуран чуулаад байна.
Бид сонгох хэрэгтэй, бид сонгох хэрэгтэй болоод байна. Бид юуг сонгох ёстой юм болоо. Нөгөө ардчилал гэдэг зүйлийн чинь тодорхой болсоны хэм хэмжээ гэж юу байх ёстой юм болоо. Түүнийг сонгох хэрэгтэй болоод байна. Ардчилалын унаган хэл нь демократ буюу демос, кратус гэсэн грек гаралтай үг байх юм аа, демо гэдэг нь өөрийгөө, крат нь засаглах, өөрийгөө засаглах, өөрийгөө удирдах, өөрийгөө хөгжүүлэх гэсэн шууд утгатай. Тэгвэл өөрийгөө, хэнийг Хүнийг, ямар хүнийг, Монгол хүнийг, Монгол нийгмийг, Монгол төрийг, Монгол улсыг засаглах, удирдах хөгжүүлэх. Тэгвэл тэр Монгол нь юу юм бол, тэр монгол нь хаана байгаа юм болоо, тэр Монголоо ойлгочихвол тэр Монголд нэмэр болж болох юм биш биз, тэр Монгол улсад, тэр Монгол хүнд, тэр Монгол гэж өөрийгөө хэлж байгаа хүний зорьж байгаа, хийж байгаа, бүтээж байгаа болгон утга учиртай, үнэ цэнэтэй болчих юм биш биз. Энэ л асуултын асуулт нь. Монгол гэдэг учир шалтгааныг бүрэн бүтэн болгож, эцэг өвгөдийн аугаа их онол ном Монголын нууц товчоо буюу Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр түүхийг Алтан дээд гэриэ буюу АКОК МОН ОГОУ Ул лар НЭҮ КЭМ ииэр жэтэ ИЭ ЖН ГҮН бол КАУ ии КҮЭН урдүйтү ИЭ ЭКЭ Жай Аайий СУУ ИЭ КҮ ии ЧИН ЧУ ла КАУ Жүй Ир ЧОО хиймэ нү Эиэ Эл УКАУ ту Алтан Өрө көб ГЭР ИЭ хэмээх алтан түлхүүрээр тайлж, хүний оюун санааны дээд боловсролын хэмжүүр болсон чин үнэн гэс байдалд зохицсон чингэс хэмээх тэрхүү үнэнийг тайлж, түүний тайлсаны үр дүн нь МОН ОГОУ ОУЛ байхын учир шалтгаант Монгол хэмээх нэр минь ертөнцийн чихнээ дуурсаж, ирж байгаа цаг хугацаа, ирж байгаа ирээдүй, бидний хийж бүтээх болгон Монгол нэрийн мөр бүтэн, ёс бүтэн, тэнгэр бүтэн тайлсаны учир шалтгаан дээр та бүгдийн үнэт зүйл бүрэн бүтэн болсоныг тунхаглан зарлаж, ИХ нам их үйл хэргээ босгож нүүхүйд нэгдэж их нүүдэл эхлэхийг энэ цагийн Монголчуудад, ирж буй цагийн үр хүүхдүүдэд энэ бүгдийг бүтээсэн эцэг өвгөдийн зарлиг дор зарлаж байна.
(Хурай Хурай Хурай)
Одоо хэдхэн хүний тухай, ядмагхан зүйлийн тухай, ямар нэг юмын зөрөө гаргах тухай биш, амьд байхын төлөө биш, амьдран оршихын төлөө, үхэж биш, мөнхөрдөг байх тэр үнэнийг өргөж нэр төртэй нүүр бардам амьдрах цаг болсон, тэр маргааш биш, яг одоо, яг эндээс хойш тавиад байх ямар ч хэрэггүй, хэн нэгэн нь маргалдаж мэтгэлцээд байх шаардлага хэрэгцээгүй, мөнх ТНГРийн зарлиг ёсон доор хийж бүтээх тийм шийдлийг, тийм уриалгыг, тийм боломжийг хамтдаа (баталж), түүнийгээ мөнх ТНГРт нь зарлан тунхаглаж Их ертөнцийд нь зарлан дуурсгаж, энэ цаг хугацаанд нь бүрэн бүтэн уриалан дуудах цаг боллоо. Жинхэнэ улс төр, жинхэнэ сонгуулийг мөр бүтэн бүтээж, түүний үр дүнд сэтгэл амар амгалан байх тийм ирээдүйг бүтээх цаг боллоо. Монголын цаг боллоо. Монголчуудын цаг ирлээ. Та бидний цаг ирлээ, таны, миний, бидний цаг ирлээ, мөн Хүн төрөлхтөний цаг ирлээ, Оюун ухаант хүн төрөлхтөн амар амгалан аз жаргалтай амьдрах тийм цагийг бид хамтдаа бүтээх болно.
(Хурай Хурай Хурай)
Дэлхийн хамгийн хурцадмал асуудал, НҮБ-аас тавьж байгаа шийдэж чадахгүй байгаа тэр 17 асуулт та бидний өдөр болгон, өвөг дээдэс их түүхийнхээ энгээр хийж бүтээж өргөж авч явсан Нүүдлийн соёл иргэншил дотор тань байнга байгаа, тэр хариултаар дүүрэн үйл хэргүүд хүн төрөлхтөний шийдэх хамгийн хэцүү асуудал болоод байна. Та бид хариулах цаг болсон, жаахан ч гэсэн бусдын төлөө боддог байх хэрэгтэй боллоо. Дэлхийн хүн төрөлхтөнөөр туслуулах бус, Дэлхийн хүн төрөлхтөний шийдэж чадахгүй байгаа асуудлыг ойрын хугацаанд шийдэхийн төлөө хамтдаа ажиллах, шийдэх чадвартай тийм нийгмийг, тийм улсыг, тийм засгийг, тийм төрийг бүтээн байгуулах өдрийг яг энэ өдрөөс яг энэ цагаас тунхаглан зарлаж байна, Хүлээн авагтун.
(Уухай, Уухай, Уухай, Уухай, Уухай, Уухай, Уухай, Уухай, Уухай)
Дэлхийн экологийн цэвэр хөгжил, Дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалан оршино гэдэг нь нүүдлийн соёл иргэншлээс өөр юу байгаа юм вэ, нүүж байгаа, хөдөлж байгаа, амьдарч байгаа бүхэнтэй зөрчилгүй нэгдэн нийлж, эвлэсэн нэгдсэн болгон зорьсон хүссэнээ авдаг (байдаг) тэр аугаа их соёл иргэншлээс өөр юу байна аа, байгаль дэлхийтэйгээ харьцаж дийлэхгүй, хүн хүнтэйгээ харьцаж дийлэхгүй, цаг хугацаа орон зайтай харьцаж дийлэхээ больтлоо бид зөрчил мухардалд ороод байна. Нүүдлийн соёл иргэншил гэдэг бол зөрчих үгүй, саад үгүй, бүхэнтэй нэгдэн нийлж бүрэн бүтэн болдог тийм нийгэм мөн. Нүүдлийн соёл иргэншил гэдэг бол ялагдал үгүй мөнх орших, ялагдал үгүй мөнх орших ёстой, ялагдал үгүй мөнх оршдог, ялагдал үгүй мөнх оршоод ирсэн түүхтэй тийм соёл иргэншил мөн. Нэг нь ч ялагддаггүй, хэн ч ялагддаггүй, юу ч ялагддаггүй, яагаад ч ялагддаггүй, хэзээ ч ялагддаггүй, хаана ч ялагддаггүй тэр нийгэм бол Дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалан оршиж ирсэн, цаашид хадгалан орших ёстой, одоо ч оршсоор байгаа Нүүдлийн соёл иргэншил мөн. Малчин эрдмээр тэнгэрт мэндэлж, Мал малчин хоёрыг ХААНаар залсан цагт ирж байгаа цаг бүхэн амар амгалан байж, үнэн бүгд үүрд эдлэвэл зохих эрх болохыг мөнхөд санахтун гэсэн эцэг өвгөдийн сургаалийг их засгийн хуулиар үндсэн хуулийн үнэн мөн чанар болгож тунхаглах цаг болсон. Хэнээс асуух билээ, бид шийдэх ёстой, Монголчууд ирээдүйгээ шийдэх ёстой, Монголын цаг болсон. Хэлэх үг биш, хийж бүтээх үйлдлээрээ Монголын ирээдүй, Монголын цаг, Монголын хийж бүтээн байгуулах их үйл хэрэг болсон. Улс орныхоо их үйл хэргийг бүрэн бүтэн болгож, Дэлхийн хүн төрөлхтөний ирээдүйг оюун мандлын соёл иргэншил гэдэг тэрхүү хүн төрөлхтөний зорьж байгаа тэр соёл иргэншлийг удирдан манлайлж, бүтээж, дэлхийн хүн төрөлхтөнтэй эрх тэгш% харилцан үр ашигтай, хамтран ажиллаж, нүүр бардам харилцах цаг болсон. Ялагдал үгүй мөнх орших ирээдүйн төлөө хамтдаа бүтээх цаг боллоо. Мөнхрөх болтухай.
Хурай, Хурай, Хурай
Сонгодог ардчилсан нийгэм буюу Үндэсний сонгодог ардчилсан нийгмийг байгуулах цаг боллоо. Энэ зөвхөн Монголчуудад биш, Дэлхийн улс орон болгонд өөрийн үндэсний онцлогтой ардчилал сая хэрэгжиж байж Дэлхийн энх тайван, амар амгалан амьдрах нэгдмэл эрх зүйн харилцааг баталгаажуулж чадна. Түүний төлөө, түүнийг баттай болгосон тийм шийдэл, тийм сонгууль байх болтухай. Монголын ирээдүй, Хүн төрөлхтөний ирээдүйг авчирсан сонгууль байх болтугай.
Хурай, Хурай, Хурай
Монголоо сонгосон Монголын сонгууль байх болтухай.
Хурай, Хурай, Хурай
Үнэнийг сонгосон сонгууль байх болтухай
Хурай, Хурай, Хурай
Энэ удаа үнэхээр, ТНГР сонголт хийсэн, Хаан сонголт хийсэн, Мөнх сонголт хийсэн Монгол сонголт байх болтухай.
Хурай, Хурай, Хурай
Мөнх ТНГРийн хүчин дор Их суу залийн эгээгэн дор мөнхрөх болтухай
Хурай, Хурай, Хурай
Нөхөддөө чин сэтгэлээсээ гялайлаа, Их хурлын тэргүүлэгчид болоод эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхэндээ чин сэтгэлээсээ гялайлаа. Үнэхээр Монголчууд бие биендээ чин сэтгэлээсээ гялайсан, чин сэтгэлээсээ зөөлөн дулаан халуун үгийг өдөр болгон хэлсэн, худлаа ярьдаг биш, үнэнээр оршдог тийм сайхан амар амгалан нүүдлийн аугаа их соёл иргэншилт амьдралыг бүтээхийн төлөө хамтдаа зорьцгооё. Энэ бол ИХ намаас энэ удаагийн сонгуульд чихтэй, нүдтэй, ойлгох тархитай бүхэнд дахин сануулахгүйгээр, нэхэн сануулахгүйгээр, хүлээх тэвчих цаг хугацаа үгүй болсон тийм учир шалтгаанаар нэхэн сануулах тийм сонгууль байх болтухай. ИХ нам ялагдал үгүй мөнх орших ирээдүйн төлөө, хүн төрөлхтөний төлөө мөнхөд зүтгэх болно. Мөнхрөх болтухай
Хурай, Хурай, Хурай
Comments