Хадны шар хаг
эрэгтэй боожгойнд маш сайн. Ямартаа ч 8-10 сард сүүдэр газрын хадны шар хагыг борооноор түүж аваад гэрт (бөөрөнхий гэрт шүү) 3 шөнө 4 өдөр хатаагаад савлаад 9 эхлэхэд эрчүүд цайны оронд ууж эхлээд 9 дүүрэхэд зогсоно. Зарим нэг муурын боожгойтой юмнууд энэ чинь ажиллахгүй байна гээд хуцаад байдаг😂😂😂😂би ямар босгодог юм гээ юуу😂😂😂😂мөрөөрөө дүлэхгүй чичрэхгүй шээж л байвал барав гэж хэлээд боожгойгоо харуул гэж хэлэхээр намайг блоклоод явчихдаг😂😂😂😂😂тэнэг юмнууд😂өвөө нар угаасаа дороосоо даарч мал гэж явсаар байгаад шээхэд зовиур учирдаг . Ер нь хүн баас шээсээ л зовлонгүй гаргаж байвал жаргал тэр. Балга шингэн цацаж яаах гээд ч байгаан(нугас нурууны шингэн шүүдээ угтаа бол)алгаа үрснээс болж(алга үрнэ гэдэг нь боожгойгоо сааж гар хангалга хийхийг хэлнэ)нуруу сууна ахар сүүлээр өвддөг болно,нурууны диск гулсана зөвхөн алгаа үрснээр та суумгай ч болж болно.🙃🙃🙃🙃. Хатаасан шар хагнаас өглөө бүр 200 мл буцалсан усанд нэг жижиг халбагыг хийж хандлаад орой унтахдаа шүүгээд ууна.40 өөс дээш насныхан уух ёстой. Элдэв өвчин олж ирээд уудаг юм биш шүү замбал баатрууд минь‼️‼️‼️‼️‼️эрэгтэй шээс давсагны үйл ажиллагааг дэмждэг юм. Эмэгтэйчүүд бол таван салаа ууна.
Эх сурвалж: Dashnyamiin Enkhtuvshin
***
ЛУУЛЬ
Дайны үед олон хүнийг өлсөглөнгөөс аварсан ачит ургамал.
АМЬ ГАРАХЫН ТӨЛӨӨХ ЛУУЛЬ — БУРХАНААС ИРСЭН БЭЛЭГ
Бурхан хүн төрөлхтнийг дэлхий дээр илгээхдээ амьд үлдэх боломжийг нь бодолцсон. Тэгээд бүхнийг анагаах увидастай, устаж үгүй болохын аргагүй ургамлуудыг хамт өгсөн. Эдгээрийн дунд хүний дэргэд үргэлж ургаж, дэмжиж байдаг нэг өвс бий. Тэр бол — лууль.
Лууль бол гайхамшигтай ургамал. Түүнийг үерт автсан ч, галд шатсан ч, жавар хүйтэнд дарагдсан ч дахин ургадаг. Бид зуслан дээрээ ууртайгаар зулгааж, түр зуур дараад мартдаг ч удалгүй ахин ургаж ирдэг. Учир нь лууль — хүний дэргэд байхын тулд заяагдсан.
Жишээлбэл, нэг л лууль ургамал жилдээ 700,000 хүртэл үр гаргана! Тэр үр нь зарим нь шууд, зарим нь 38 жилийн дараа ч соёолж ургадаг. Байгалийн ямар ч сүйрэлд тэсэж гарч чаддаг.
Ганц лууль байхад л хүн амьдарч чадна. Навч, үр нь амттай. Үүнд уураг болон 9 төрлийн бичил элемент агуулагддаг.
Лууль боловсроод ирэх үедээ багцлан хөмөрч хатаадаг. Доор нь цаас дэвсээд орхиход үр нь аяндаа унаж, шүүрдээд хадгалах боломжтой болдог.
Луулийн үр – шим тэжээлийн ундарга
Луулийн үрийг хэрэглэхийн өмнө хэдэн цаг усанд дэвтээгээд угаавал гашуун амт нь арилна. Үрээр нь агшаасан будаа нь гречкатай төстэй амттай. Хэдхэн хоног идэхэд:
Гэдэсний колит хурдан эдгэнэ
Цөсний хүүдий баярлана
Өтгөн хаталт, цөсний түгжрэл арилна
Ходоодны өвдөлт намдана
Амнаас шинэ агаар үнэртэнэ
Арьс цэвэршиж, хацар улаанаар гэрэлтэнэ
Луулийн үрийг кофе бутлагчид нунтаглаад шөл, гуриланд хийж болно.
Луулийн шөл – эрүүл мэндийн шидэт ундаа
Би луулийн шөлийг ингэж хийдэг:
Луулийн навчийг угааж, жижиглэн хэрчээд 2 төмс, хэдэн махтай бөөрөнхийтэй хамт шөлөнд хийнэ
Шөл бэлэн болохоос 5 минутын өмнө навчийг хийж зөөлөн буцалгана
Дээрээс нь 1 цайны халбага зөөхий нэмбэл үнэхээр амтлаг болдог
Энэ шөлийг анх уугаад би дурласан. Өдөр бүр барилгын хашааны цаанаас лууль түүж ирдэг байсан. Харин дараа нь найздаа хэлж, тэр нь найз нартаа хэлж, тэд миний луулийг түүж дуусгасан. Одоо би өөрөө олж чадахаа больсон. Хэрвээ танд лууль байгаа бол — та үнэхээр азтай хүн!
Цацраг туяаны дараа луулийг заавал хэрэглэ
Ялангуяа гэдэс орчмын туяа эмчилгээ хийлгэсний дараа лууль сэргээш болдог.
Түүхий навчийг салатанд
Үр, навчийг шөлөнд
Эсвэл чанаж хэрэглэнэ.
Ингэснээр хүнд цацрагийн түлэгдэл арилж, дотоод эрхтнүүдийн эд эс шинэчлэгддэг.
Амьсгалын болон мэдрэлийн тогтолцоонд луулийн нөлөө
Хүнд хэлбэрийн бронхит үед хуурай ханиалгыг нойтон болгоод хурдан эдгээдэг
Паркинсоны өвчтөнүүдийн чичрэх нь зогсож, өдрийн нойрмог байдал арилдаг
Сэтгэл гутрал, уйламтгай байдал тайвширч, тогтуун ухаантай, ажил хэрэгч хүн болно
Үе мөчний өвдөлт багасна
Лууль — үл дуусах эрүүл мэндийн эх булаг
Тийм ээ, энэ бол зэрлэг ургамал. Гэхдээ бурханлаг амттай, аминд орсон ивээлт өвс юм.
Эх сурвалж Book Lab
Багваахай — Даруухан хэрнээ хүчирхэг байгалийн бэлэг
Багваахай бол бидний хөл дор, зүлгэн дээр, хашаа хороо, уулын бэлчир гээд хаа сайгүй ургадаг жирийн нэг шар цэцэг мэт санагддаг. Гэхдээ энэ жижигхэн ургамал байгалиас бидэнд заяасан хамгийн үр дүнтэй байгалийн эмийн нэг юм.
Яагаад багваахайг онцлох ёстой вэ?
1. Үе мөчний өвдөлт намдаана:
Навчийг нь жижиглэн нухаж, өвдөг, тохой зэрэг өвдөж, хавдсан хэсэгт жин тавихад үрэвслийг дарж, өвдөлт багасгана.
2. Элэг, бөөрийг цэвэрлэнэ:
Багваахайн үндсийг хатааж, буцалгаж ууснаар биеийн хор тайлах, шээс хөөх, элгийг дэмжих үйлдэлтэй.
3. Дархлаа сайжруулна:
Цэцгийг хатааж, цай болгох эсвэл салатанд хийж хэрэглэвэл дархлаа дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах нөлөөтэй.
4. Арьсанд тустай:
Шарх, батга, арьсны үрэвсэл дээр багваахайн навчийг шууд тавих эсвэл шүүсийг нь ашиглавал эдгэрэлтийг хурдасгана.
5. Хоол боловсруулалтад сайн:
Цэцгийн толгой болон үндэс нь хоол боловсруулах шүүсийг өдөөж, ходоодны үйл ажиллагааг дэмждэг.
---
Хэрэглэх энгийн арга:
Навчийг ногооны салатанд
Цэцгийг хатааж цай болгоод
Үндсийг нь буцалгаж шөлөнд хийж болно
Эсвэл зураг дээрх шиг өвдөлттэй хэсэгт шууд тавих байдлаар гадаад хэрэглээнд
Санамж: Хэт их хэмжээгээр хэрэглэх, эсвэл харшилтай хүмүүст тохирохгүй байж болзошгүй тул зохистой тунгаар хэрэглээрэй.
---
Багваахай бол зүгээр нэг ургамал биш — энэ бол байгалийн эмч!
#Багваахай #БайгалийнЭмчилгээ #ЭрүүлАмьдрал #ДархлааДэмжигч #МонголЭмчилгээ #ҮеМөч #Хоргүйжүүлэх
***
Нохойн хошуу
🌿🌱
Нохойн хошуу алимнаас 100 дахин илүү С витаминтай. Хөгширч тамир доройтсон хүн хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч 0.5 литр усанд хийж, 15 хором зөөлөн гал дээр буцалган хучиж, шөнөжин хандлаад шүүнэ. Зөгийн балтай хольж, өдөржин цай мэт ууна. Ингэвээс биеийн чалх сайжирч, судас хатуурахаа болино.
Ханиад томуу туссан бол нохойн хошууны хуурай жимсийг үрж нухлан, хоолны таван халбагыг нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж, 8-10 цаг хандлан байлгасны дараа шүүнэ. Өглөө эртнээс нэг шилэн аягаар хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, чанамал жимс, элсэн чихэртэй холиод, хоногийн турш ууна. Уух бүрийн дараа амаа бүлээн усаар зайлна. Эс тэгвээс хүчил нь шүдний пааланг иднэ. Долоо хоног уухад өвчин бүрэн илааршина.
Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн.
Элэгний халуун өвчний хорын үед нохойн хошууны үр ашиглана. Нохойн хошууны үр С амин дэмээр баялаг. Түүнд агуулагдах амин дэм нь үхрийн нүднээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагджээ.
Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна.
Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугдана.
Цөс өвдөхөд нохойн хошууны жимс, тэхий шээгийн мод, алтан гагнуур, гоёог адил хэмжээгээр хольж буцалгаад өдөрт хоёр удаа 7-21 хоног ууна.
Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохой хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно.
Үе мөчний өвчнийг эмчлэхийн тулд таван сайн рашаанд үхэр арц, даль, нохойн хошуу, ганга өвс тэнцүү нийлүүлэн буцалгаж хөргөөд өвчилж буй газарт шавшиж хэрэглэ. Жилд хоёр удаа давтана. Нэг удаад энэ эмчилгээг 7-9 удаа давтана.
Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэлт зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавина.
***
Цээнэ
Цээнийг өдөр болгон нэг халбага ууваас эрэгтэйчүүдийн түрүү булчирхай бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн сав, бөөр, шээс задгайрах өвчинд нэн сайн.Асууж лавлах бол 88814060
Эх: Тосон багшийн ургамал хуудас
***
ХАЛГАЙ ҮХЭЖСЭН ЭСИЙГ ЦЭВЭРЛЭНЭ
Халгайг сонгино, сармис болон халуун ногоотой хольж идэж болохгүй. Учир нь халгай бол хүний биед хуримтлагдсан үхэжсэн эс, бодисын солилцооны үлдэгдэл, хорыг гадагшлуулдаг ургамал. Харин сонгино, сармис эсвэл халуун ногоотой хольж идвэл энэ үйлчилгээ нь устаж үндсэн чанараа алддаг. Халгай нь үхэжсэн эсийг гадагшлуулдаг учир төрсний дараах 6 сартай нялх биетэй эмэгтэйчүүдэд савны үлдэгдэл шавхарга сайн хөөж гадагшлуулна. Халгай нь биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, эд эсийн шинэчлэлтийг дэмждэг. Ингэснээр бие дотор хуримтлагдсан хуучин, үхэжсэн эсүүд аажмаар солигдож эхэлдэг. Мөн цусны эргэлтийг сайжруулна. Халгайн найрлагад төмөр, кальци, магни зэрэг эрдэс бодис их байдаг тул цус төлжилт, цусны эргэлтэд эерэг нөлөөтэй. Бодисын солилцоог хурдасгана. Халгайг тогтмол хэрэглэх нь хоол боловсруулалт, бодисын солилцоог дэмжиж биеийг дотроос нь цэвэрлэх үйл явцыг идэвхжүүлдэг. Халгайг түүхэд гар, хөл түлэх нь гаднах шоргоолжны хүчил агуулсан тосон бүрхүүлтэй холбоотой. Харин үхэр хэлэндээ маш их шүлстэй тул халгайг түлэгдэхгүй шууд идэж чаддаг.
Тиймээс хоолонд хэрэглэхээс өмнө:
•Хүйтэн усанд хэсэг хугацаанд дэвтээнэ
•Эсвэл буцалсан усанд түр дүрэх
ингэснээр гаднах цочроогч, түлэх бодисууд нь задрана.
Битүү жигнэж идэх: Халгайн шим тэжээл усанд амархан уусдаг учраас битүү жигнэж хэрэглэх нь илүү тохиромжтой.
Хатааж хэрэглэх: Навчийг нь хатааж цай болгон чанах, хоолонд нэмэх, нунтаглаж хэрэглэх аргууд байдаг.
- Хэзээ түүхэд хамгийн шимтэй вэ?
Халгай хэт нялх үедээ шим тэжээл бүрэн гүйцээгүй байдаг. Харин хэт томорвол ширүүсч, шим нь буурч эхэлдэг. Тиймээс дөнгөж бойжиж буй дунд шатны үед нь түүх хамгийн шимтэй. Ялангуяа зуны эхэн сар халгайн навч шим тэжээлээр хамгийн баялаг үе байдаг. Халгайг дангаар нь мах гурилтай хольж идэх нь зөв.
Жишээ нь: Хуушуур, Бууз, Банш, Гурилтай шөл, Цуйванд гэх мэт.
(Хөдлөшгүй БясалгагчDaisy Cruise)
Өөрийнхөө бэлдсэн халгайгаар хэрхэн гэртээ үсээ ургуулах олон жилийн турш батлагдсан үр дүнтэй арга
Халгайгаа анх түүхдээ савхин эсвэл зузаан бээлий өмсөж нялх үед нь түүдэг. Томорсон халгайг үсэндээ хэрэглэхгүй.
Түүсэн халгайгаа үсэндээ хэрэглэхээс өмнө заавал хорыг нь гадагшлуулна. Үүний тулд халгайгаа хатаадаг. Ингэснээр хор нь гадагшилна.
Хатаахдаа сэрүүн, салхи орохгүй битүү харанхуй газар хатаана.
Бэлдэж хатаасан бүх халгайгаа нэг жилийн дотор хэрэглэж дуусгах хэрэгтэй. Учир нь түүнээс цааш халгай ямарч шимгүй болно.
Одоо харин үсэндээ халгайг хэрхэн түрхэж хэрэглэх вэ гэвэл:
Хатаасан халгайгаа буцалж буй халуун усанд хийж цай шиг өтгөн хандлана.
Дараа нь өөрт тохирох халуун бүлээн болох үед нь халгайны хандаа үсэндээ шавшина.
Үүний дараа үсээ хаттал нь алчуураар боогоод л болоо.
Нууц нь ердөө л энэ.
Хөдлөшгүй БясалгагчDaisy Cruise
#халгай #Үс #ургуулах
***
Эх: Tuvshin Jargal
УРГАМЛААР ЭМЧЛЭХҮЙН АРГА
-Агь, ганга, шивээ хандлаж шавшиваас өвдөгний хавдар арилмой.
-Агь чанаж ууваас хоолны шингэц сайжирна.
-Хөх арвайгаар утваас томуу, шуухинаа эдгэнэ.
-Алтан хундага, шар төмс хоёрыг тагтай саванд чанаж ууваас нэгэн зүйл зүрхний өвчинд сайн.
-Агар буцалгаж ууваас зүрхний халуун арилмой.
-Гүргүм буцалгаж уухуйд элэгний эмгэг бүхэнд сайн.
-Гүзээлзгэний навчны ханд уухуйд дотуур хөөрлөг\артерийн даралт\ тун амархан буудаг.
-Ганга өвсний хандыг тагтай саванд хийж байгаад уухуйд хий ханиалга дарагдмой.
-Гурилын түүхий жонхуу түлэнхийд түрхвээс хорсож өвдөхгүй, боовоос үл цэврүүтмүй, уулгаваас архинд түлэгдсэнийг авармой.
-Гишүүний үндэс чанаж ууваас ходоодны гал сэргэмүй.
-Арцны утаагаар утваас хамар түргэн онгоомой.
-Өргөст арцны ханд ууваас бөөрөнд сайн.
-Арцны халуун ханданд олонтоо оруулваас нялхсын сульдаа эдэгмүй.
-Арцны өтгөн хандаар шүд угаахуйд шүд бөхжмүй.
-Арүрийн яс хүлхэж байваас өтгөн үл хатмой.
-Хар модны боргоцойн ханд ууваас гол дэлсэхийг анагаамой, үү гарсанд түрхвээс арилмой.
-Буудайн хандаар бэртэнг боовоос сайн.
-Шар будааны үнс үлдэнд түрхвээс магад сайн.
-Цагаан будааны шүүс суулгахыг зогсоомой.
-Дутуу болгосон шар будаагаар хөлийн тавхайг шагайнаас доош боовоос шарлагаа өвчин эмчлэхэд эрхэм сайн.
-Ганга өвсний хандаар шавшваас хамуу эдгэнэ, уухад чийг бамын өвчин эдгэнэ.
-Гишүүний ханд уухуйд архинд түлэгдсэнийг аварна.
-Гоньдны шүүсээр ширгэсэн нүд угаах сайн. Гоньдоор утахад нүд аргасныг эдгээнэ.
-Лууль шатааж утваас ургамал ногоо ургах цагт хамар битүүрч нүд улайж нулимс гаргахыг илааршуулах тустай.
-Барагшүнг манжингийн шүүсээр даруулж ууваас нүд чинэрэх өвчин илааршимой.
-Мойлын яс чанаж ууваас суулга зогсмой.
-Модны мөөгний шөл ууваас хоолойн хавдар эдгэнэ.
-Цагаан мөөгний шөл ууваас хүүхэд халуурахыг эдгээнэ.
-Цагаан мөөгний нунтаг хийвээс цэврүү түргэн эдгэнэ.
-Цагаан мөөгний шөл уулгаваас нярайлсан эх түргэн тэнхэрмой.
-Нэрсний ханд ууваас гэдэс гүйлгэхийг зогсооно.
-Давстай усанд саримсаг нухаж хувилсан шарханд түрхэх сайн.
-Саримсагаар бөглөвөөс чихний дүлий арилна.
-Саримсагны хумс нухаж далны ясанд түрхэж гар хөлд боовоос шар ус татаж цэврүүтүүлнэ.
-Саримсагаар хамар бөглөвөөс хоолойд юм тээглэснийг гаргамой.
-Самрын ясны ханд ууваас гэдэс гүйлгэхийг зогсооно.
-Чанасан сонгины халуун уураар утаж, ууваас хий ханиалгаж нүд бүлцийж, хоолой хөөнгөтөхийг арилгана.
-Түүхий сонгино, таана, саримсаг, хөмөл, мангир,гогод, халуун архи хэрэглэвээс нүдний хараанд муу.
-Сонгины шүүс чихэнд дусааваас хүйтэн хийгээр чих хатгуулахыг эдгээнэ.
-Сонгиноор чих бөглөвөөс дүлий чих сонор болно.
-Хатиган дээр сонгино тавьж боох сайн.
-Нурмал шарах сонгиноор жигнэх сайн.
-Сонгино элсэн чихэртэй найруулж шөрмөс сунаж өвдсөн дээр тавьж боовоос сайн.
-Сулхирын тан ууваас нүдны мах шарласныг анагаана.
-Таван салаагаар хөхүүлвээс гар хөлийн шар ус арилмой.
-Шарханд таван салаа тавьж боох сайн.
-Модны тортог хатиганд түрхэх сайн.
-Төмсөнд чихэр найруулж нухаад чанаж, хатаасныг усаар даруулж ууваас ходоодны шарх анагаахуйд сайн.
-Төмсний улаан цэцэг ууваас цус тогтоомой.
- Төмсний уураар утваас ханиад үгдэрч нүүрний яс шархирахыг эдгээмүй.
-Туйфулин уух муу яр эдгээх сайн.
-Тэнгэрийн дүлий ус ихтэй яранд хийвээс сайн.
-Тэнгэрийн дүлий гаансаар татваас тамхины мэнгэр арилна.
-Тэнгэрийн дүлий баавгай \ дорго, мануул\-н тосонд найруулж ташаа цоорсонд түрхвээс сайн, хүрэн сорви тогтоно.
-Тэхийн шээгний тан ууваас давсаг шээсний сүвийн үрэвсэл дарах сайн.
-Улаалзгана ууваас их шээлгэж хөлөрдөг бөөрний өвчин анагаах сайн.
-Улиасны навчсны угийн бондгорыг усанд буцалгаж уух арьсны өвчинд сайн.
-Шарилжны өтгөн утаагаар утахад ургамлын гэмээр хамар битүүрэхийг арилгана.
-Үхрийн нүд жимсний навч уухад хөлөрч бөөр өвдөх намдана.
-Хусны навч чанаж ууваас хаван хөөмүй.
-Хусны гөлөг чанаж түрхвээс эхийн идэшнээс болсон хүүхдийн арьсны өвчин арилна.
-Хусны гөлөг, боролзгоны цэцэг хоёрын тан хаван арилгамой.
-Хусны хальсаар утваас нүднээс нулимс гарахгүй болно.
-Хадны хаг буцалгаж ууваас заг хүйтэн эдгэнэ.
-Хадны хаг буцалгаж уухад шинэ туссан цээж өвчин эдгэнэ.
-Халгайн өтгөн хандаар хоолойн шарх зайлваас магад сайн.
-Цэврүүтвээс чөдөр өвсний хүйтэн тангаар угаа, эсвэл цэврүүг хагалж халуун шар тос түрх. Сүүлд нь арвайн гурилаар арчиж шар усны нүх хаах буй.
-Улиасны холтос ууваас бөөрөнд сайн.
-Давирхайтай хар модны холтос дутуу агшаасан шар будаа хольж үе мөчинд түрхвээс шар ус хатмой.
- Хөмөл чанаж хөл угааваас чийгний хаван арилмой.
-Хушганы ханд ууваас өсгийд яс ургахыг арилгана.
-Сүүнд цагаан төмс буцалгаж өдөр бүр ууваас хаван харьж дотуур хөөрлөг дарагдмой.
-Могой хатгасанд цагаан төмс тавьж боо.
-Цахилдагны үндэс ууваас шүд өвдөх намдана.
-Нялхсын халуунд цээний цэцэг уулгахад үлэмж сайн.
-Хоолой горойвоос чацарганы тос уух маш сайн.
-Чацарганы идээ эс шингэснийг эдгээнэ.
-Чацаргана ууваас мэнгэр дарагдана.
-Чинжүү хамраар татваас ханиад хүрч толгой өвдөхийг илааршуулна.
-Хоолойд гарсан яранд нунтаг чинжүү үлээвээс сайн.
-Даавуун улавчны завсраар чинжүүний хальс хийж өмсвөөс хөл хөрөхгүй болно.
-Могой хатгаж, нохой хазсанд чинжүү түрхэвээс эдгэнэ.
-Хүйтэн усанд чинжүү найруулж шүд зайлваас цусаар шүд өвдөхийн анагаана.
-Чөдөр өвсний хүйтэн уусмалаар үе мөч угаах сайн.
-Чөдөр өвсний хандаар хөлдөж цэврүүтсэнийг угаах сайн.
-Хамба шарилжны ханд ууваас уушги хоолой барьсан ханиад намдмой.
-Царван буцалгаж ууваас хоолойн халууныг арилгана.
-Эрдэнэшишийн салмай чанаж ууваас давсагны өвчин анагаамой.
-Яргуй халгайн хандаар үе мөч шавших сайн. Улаан тамхи давстай жонхуугаар боовоос эрхэм сайн.
-Хоолой улайж торвоос хөх яргуйгаар зайлах сайн.
-Ямаахай ууваас ходоодны галын илч үүсч хүч нэмэх, бадган шарыг арилгаж, цус төлжүүлэхийн дээд болой.
***
***



Comments