ШИНИЙН 12-ны өдөр буюу АРВАН ХОЁР ЖИЛИЙН ӨЛЗИЙТ ерөөл
Гал Морь жилд бүх жилтний ерөөл
Морь жилийн галын илч, хийморийн салхи дор
Арван хоёр жилтэн хотол олонд өргөн дэвшүүлэх ерөөл:
Хулгана жилтний ухаан хурц байж,
Хуримтлал арвижин, ажил үйлс өөдөө дэлгэрэх болтугай.
Үхэр жилтний тэвчээр хатуужил бат байж,
Үр шим арвин, хөдөлмөрийн буян дэлгэрэх болтугай.
Бар жилтний зориг хийморь бадарч,
Бат алхам бүхэн нь ялалт амжилтад хүрэх болтугай.
Туулай жилтний энэрэл нигүүлсэл тэлж,
Түвшин амгалан амьдрал цэцэглэх болтугай.
Луу жилтний сүр хүч мандан бадарч,
Давшран дэвжих зам мөр нь гэгээн байх болтугай.
Могой жилтний билэг ухаан гүнзгийрч,
Мөнхөд ивээл заяа түшиж явах болтугай.
Морь жилтний хийморь тэнгэрт тулж,
Мөрөөдөл бүхэн нь биелэн бадарч байх болтугай.
Хонь жилтний буян хишиг арвижиж,
Хайр энэрэл айл бүрд дэлгэрэх болтугай.
Бич жилтний овсгоо самбаа гялалзаж,
Бэрхшээл саадыг төвөггүй давах болтугай.
Тахиа жилтний сэргэлэн цовоо хийморь бадарч,
Талархал баяр дүүрэн байх болтугай.
Нохой жилтний үнэнч шударга зан батжиж,
Нөхөрлөл итгэл бат орших болтугай.
Гахай жилтний элбэг хангалуун буян дэлгэрч,
Гэр бүл, үр сад аз жаргалаар бялхах болтугай.
Галын илчээр ариусч,
Морины салхиар дэвжиж,
Хийморь сүлд нь мандан бадарч,
Хэлсэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэж,
Санасан бүхэн нь биелэх болтугай!
2026.02.28
Эх: Bear Baavgai Bear
***
Comments