Цай ундтай холбоотой нийтлэлүүд



Цай ундны талаар ямар нийтлэл хаана байна

***

Эх: Tsetsegjargal Dorj

Өндөр Дээд Буурлуудын чулуун тулган дээр чанаж хүртдэг байсан цайны жоруудаас.
- Царай тунгалаг болгох цай: Өглөөний унд. Шүүдрийн ус эсвэл хурын ус тосож бэлтгэж түүнд хатаасан олон жимстийн цай хийж давсгүй охь болгон буцалгаж өтгөн байван дээр нь шинэхэн сүүг өрөмлөхгүйгээр хийж чанана. Шөнө унтсан биеийн хор гадагшлуулна. Настан хөгшдийн тамирыг сэргээнэ. Ходоод түлэгдсэнийг амрааж царайг гэрэлтүүлнэ. Арьс илаарьшуулна.
- Боргио цай: Нөжит улаан хаг, аагт гашуун цай, нуурын бор давс, хивэгтэй бор гурил хийцэлж чанаад өрөмлөсөн сүүгээр чанах цай. Хаг цэцэгт цай. Хадан дээр ургадаг хаг цэцэг цайны ургамал.
- Их үдийн цай: Шар зутан. Шар будааг арвинтай угааж, төмөр уур эсвэл чулуун ууранд хийж нунтаглаж, гурилтай хамсарган шар тосонд хуурч хийцэлж, улаан цайгаар амталж, чулуун давсаар хужирлаад өрмөлсөн сүүгээр чанаж, гурвантаа боргиож өтгөрүүлээд хүотэнэ. Гурил хувирсан учраас өтгөн зутан болж шаргал туяаг нь шар цай гэдэг юм.  Бараг л хоол. Энэ цай нь хүний дархлыг дэмжиж тэжээл болдог.
- Дүн халууны цэхэр цагаан цай: Цэгээн булгийн усаар хийх цай. Сэрүүн цайны ургамал-ногоон, нэгэн халбага хужир марал хийж, өрмөлсөн сүүгээр чанаж, амны цангаа гаргаж, цөсний илүүдлийг биеэс гаргаж, дотор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Биеийн бохирдлыг арилгах нэгэн төрөл цэвэрлэх цай. Энэ нь элдэв хавдар яр шарх, алив бүхнийг илаарьшуулах шидтэй. Мөн аагим халуунд биеийг дотроос сэрүүцүүлж тархийг амраана. Уусны дараа бага зэрэг арван хором амарвал биеийн хүч сэргэж тархины чилээ арилж, бие тавирна.
- Оройн цай. ясан цай: Ясаа чанаж цэгээн шөл гаргаад бор цай хийж, будаа эсвэл гурил хийж самран, шөлтэй ясан хоол болгоод сүүгээр сүлж хийх нэгэн төрөл хоол. Биеийн дулааныг нөөж оройн жинг биеэс гаргаж бөөр болоод нурууг чийгээс хамгаалж, биеийн тамирыг сэргээх хүнслэг цай.
- Бүрий болоход тархи амрааж нойрсуулах цай. Долоон нойрны тан: Хурын усаар цай чанаж, моносын гол, мойл хатаасан байж болно, арвай бол хөх тариа хуурч ногоон цайгаар цайлж, хөнгөн цэхэр цай чанана. Бага сүүтэй. Арвай будаагаа идэхгүйгээр, зөвхөн цайг ууж биед хуримтлуулсан хорыг гарган тархийг амрааж, мөн бага зэрэг чихэрлэгийг тэтгэж, амттан идэж, хужиртай усаар амаа зайлаад унтдаг. Энэ цайг ууснаас 2 цагийн дараа биеээс бохирууд гадагшилдаг тул уусан даруйдаа нойрсдоггүй. 
- Шөнийн шар шувуу цай: Хатаасан алимыг чанаж, гаат улаан цайгаар чанасан, өрөмлөөгүй оройн сүүгээр сүлсэн цайг шөнө өөрийгөө сэргээж, тархийг сэргэлэн байлгаж мэдрэхүйг дээшлүүлэх гэж хүртэнэ. Бага зэрэг бурмаар амталсан байж болох. Нэгэн төрлийн сэргээх цай.  Хүйтнээр нь зооглосон ч сайхан амттай. Бор гаат улаан цай нь том навчит энэтхэг цай. Зааны навчин цай.
- Найрын цай: Сархадтай үед уудаг цай. Хурын усыг хэрэглэнэ. Хордлого тайлна. Гурван халбага анхилуун улиасны нүүрс, нэг халбага мараал хужир, ногоон цай хийж сүлээд чанана. Хор биеийн гүнд нэвчихгүй. Булгийн усанд зэгзгэр хусны мөчир бугалга хэрийн төө төө хэрчээд – цаг хэрээтэй  хийгээд тасарсан хүнд уулгавал сайн. Маш хурдан архи гарна. Сүүдэр газар байлгана. Мөн хусны мөөг чага байвал хэрэглэж болно. Элэгний шар ихэдсэн, удаан хугацаагаар тамирдсан хүнд хэрэглэнэ. 
- Цийдэм: Булгийн ус сүү хоёр. Бага балчир өсөж яваа хүүхдэд сайн Ясыг тэжээнэ.
- Наранд цохиулсан хүн уудаг цай: Усаа наранд халаана. Унтахын алдад энэ усаар цай чанана. Буйлс, долоогоно, үрэл, хушингар, далан хальс, дохиурт сонгино, нойрны цагаан цэцэг орно. Нойрны цагааны оронд хушга хийж болно.

***

14 хоногтоо ядаж нэг удаа шар будаа сүүлний өөхтэй багсарсан цай уух,


 7 хоногтоо нэг удаа хөц болон гурвалжин будаатай шөл уух гэх мэт үр тариаг өнжихгүй биш юм аа гэхэд өөртөө бодоод хааяахан хэрэглээд байхад халуухан бие тэнхээ ч хамуурахгүй хат сууж, хатингаршихгүй харшихгүй ханатай байдаг юм аа гээд л уламжлалын эмч дүү учиртайхан зөвлөсөн байдгийг санагалзан үе үе хэрэгжүүлдэг дээ. Үхэр бэлчихээс өмнө амжуулдаг даа. Хүн хоолноосоо болж өвддөг хоруу чанарын хүнснээсээ урхаглаж хооллох буруу горимоосоо бараг жаран хувь нь өвдөх сэдлээ авдаг гээ биздээ. Нүнжиггүй шөл уух нь шимтэй, нүдэн дээр илт хоруу чанартай хүнснээс дальдчих нь зүй болов уу хө. Дандаа кофе уугаад байх ч цөвтэй санагдана. Цөхрөлтгүй зүтгэж байж л цөлх хорвоог туулдаг жамыг санагалзан, зам зуурын зайгуулаас зайлсхийн засралыг олох шимтэйг шилэн шилэгдмэлийг хүлхэн сэтгэл тайван явахад л шилэрч доройтохгүй сэвтэж мунхрахгүй явах буйЗа. 2026.09.11 #Төрсөннутагтүшихөв


***

Эх: Ariuna Altan

Өнөөдөр бие жаахан булруу. Гэртээ өнжингөө тогоо шанага угсруулж сууна. 

Шар тос 
Шаант чөмөг
Шар будаа агсааж цайгаа чанаж 

Цогийг бадрааж 
Цондонг тэгшилнээ хө.

Цай гэдэг чинь унд ч болдог, эм ч болдог, илбийг ч гүйцээдэг шингэн гал* буюу. 

Цайнд орсон зүйлсийн учир нэг бүрчлэн тайлъяа.
Шар тос идээний дээж, дээд шим билээ.
Шаант чөмөг махны эрчим, малын буян буюу.
Шар будаа нь хөрстийн өглөг, хорыг тайлагч гэдээг.
Энэ 3ыг загсааж, галын дөлөөр илбээд , сэтгэл шившлэгээ шингээгээд хүртэхэд буян заяа тэгширж, буг зайлдаг бөлгөө.
Үнэрт нь гэр ариусдаг юмаа. Үйл тэгширдэг юмаа.

Бүсгүй хүн та галаа манаж, цайгаа шүтэж ,
урдуур өнгөрсөнийг ундаалж, дэргэдэхээ дэмнэж , эмнэж явах увидас дүүрэн байгаарай. 

Урд нэгэн төрөлдөө цай сайт чавганц байсан хүний үг шүү. 😉

***

***



Comments