2026 оны хавраас 2027 оны хавар ( хугацаанд үнээ (сүүн сүрэг) маллаж байгаа тэмдэглэл
2026.6 сар
Том хар үнээ, бярууны үс бүрэн гуужаагүй, өрвийсөн байдалтай тул орой эрдэс тэжээлтэй хивэг 2 атга
Магван ах:
Үнээ тугалахад давстай бүлээн усаар хөхийг шавшиж уургийг зөөллөөд, хөхүүлж, сайн саа
Батка ээж:
Нялх тугал сүү ихэдвэл цагаан чанга удаж зүгээр болно
2026.7.14
Болдын хар үнээ буханд гарсан.
Болдын хар үнээ буханд гарсан.
2026.7.17
Отгонцөгаан:
- тугал зогсохдоо нуруугаа бөгтийгөөд байвал баас нь хатсан, ус уулгах, эсвэл дотроо өттэй болохоор байхгүй байгаа тул туулга уулга
- үнсээ буцалгаж хүүхдийнхээ үсийг угааж бөөсийг цэвэрлэдэг,үхэр мал бөөствөл үнсээ түрхээд бэлчээ
- үнээ, хонь бол хотондоо ирдэг хотны мал, адуу бол хээрийн мал
2026.7.18
Бухан бяруугаа хөнгөлүүллээ.
- бярууны урд 2 хөлийг холбож уяна
- бярууны ард 2 хөлийг холбож татаж унагаад, урд хөлний уяаны дундуур уяагаа оруулж, татаж 4 хөлийг нийлүүлж уяна
- бярууны ард 2 хөлийг холбож татаж унагаад, урд хөлний уяаны дундуур уяагаа оруулж, татаж 4 хөлийг нийлүүлж уяна
- хурууны 1 үе урт, гурвалжин үзүүртэй хутганы ирээр төмсөгний оройн дунд нимгэн хэсгийн арьсыг ярж, 2 хуруу өргөн зүсэж, төмсгийг татаж аваад, судсыг үлдээлгүй татаж авна.
- 2 арьсыг нийлүүлж чимхээд, өд мэт хөнгөн, сум мэт хурдан байх болтухай, дүррр гэж хэлнэ
- хэвтсэн бярууны толгойг өргөж, гэдсийг нь ороолгож босгоод алхуулна
- тэр өдөртөө хэвтүүлэхгүй байгаарай
- 3 хоног сүү сааль гэрээс гаргадаггүй ёс
- 3 хоног сүү сааль гэрээс гаргадаггүй ёс
2026.7.22
Эр бярууг хавар өвсөнд цадсан үед хөнгөлнө. Оройтож засахаар яваад сурсан мал явчих гээд байна
2026.7.23
Өлзий-осор:
Хөх ширх, хар ширх, ... гэсэн 3 ширх байдаг.
Ширхэнд баригдсан мал өөрийгөө долоож, үсийг нь яраад үзэхэд хагтсан мэт цагаан болсон байдаг.
Ширхтэй бууцанд адсага хийж овоолж намар ширх цугласан адсагийг хол аваачиж шатаана
Үхэр бол задгай таруу хэвтдэг, пүнз саравч нь тугалд зориулсан.
Хаврын өвсөнд цадсан адууны хомоол үхэрт сайн хэвтэр болно.
2026.7.23
Алтан тариагаас авчруулсан хивэг 1 уут дүүрч, 2 дах уутаа эхлүүлэв.
Оройд 1.5 шанага хивэг, 1 аяга эрдэсийг таргийн шар сүүгээр зуурч 4 үнээ, 4 бяруу, 3 тугалд атга, атгаар өгч байгаа. Өглөөд 5л таргийн шар сүү 4 бяруу, Болдын үнээ, Том улаан үнээ дуртай ууж байна.

Comments