Сайн байна уу,
Эрхэм танд
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран 2010-5 сараас 1 жилийн хугацаатай хэрэгжүүлж төслийнхөө тайланг хүргэж байна.
Сүүлийн үеийн судалгаагаар Монгол улсад нийт 9402 хараагүй, 130000 орчим харааны өөрчлөлттэй хүүхэд байна гэсэн тооцоо байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 гаруй хувийг эзэлж байгаа ба үүнээс 40 гаруй нь оюутан төрийн болон хувийн их дээд сургуульд, 80 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч суралцаж, 130 гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж бусад хүмүүс нь гэртээ байна.
Анх Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь НЗДТГ, МХҮХ-той хамтран 2004 онд
харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан“ Ярьдаг номын төв”-ийг нээн мэдээллийг хүн бүрт тэгш хүргэх нийтийн номын сангийн үндсэн зарчмаа хэрэгжүүлж эхэлсэн.
Ярьдаг номын төв нь 247 нэр төрлийн 743 аудио бичлэг, 151 нэр төрлийн 1263 ш тэмтрэх үсгээр бичигдсэн брайль ном, 30 нэр төрлийн 34ш том үсэгтэй номын фондоор үйлчилгээ явуулж байсан ба энэ байдлыг сайжруулахын тулд
“DAISY цахим ярьдаг номын төв” төсөл боловсруулж Билл болон Мелинда Гейтсийн сангаас санхүүжүүлж, EIFL олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх “Нийтийн номын сангийн шинэчлэлийн хөтөлбөр” төслийн уралдаанд http://www.eifl.net/plip оролцож шилдэг төслөөр шалгарч 30000 ам.долларын санхүүжилт авсан. Энэхүү төслийн уралдаанд 49 орны 324 төсөл ирснээс 12 төслийг шалгаруулсан байна.
EIFL-с хэрэгжүүлж байгаа “Нийтийн номын сангийн шинэчлэл”-ийн хөтөлбөр нь мэдээллийн технологийн хэрэглээгээр дамжуулан хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх номын сангийн шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.
DAISY – Цахим ярьдаг номын төв төслийн зорилго нь Ном хэвлэл болон мэдээллийн бусад эх сурвалжийг хэвлэмэл байдлаас DAISY стандартаар хөрвүүлэн цахим ярьдаг номыг бүтээн харааны бэрхшээлтэй хүмүүст хүргэж, мэдээллийг хүртээмжтэй хүлээн авах боломжоор хангах явдал байсан.
Төсөл 2010 оны 05 сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн ба төслийн хүрээнд DAISY студийг Монголд анх удаа байгуулан DAISY технологоор 20 гаруй DAISY цахим ярьдаг номыг бүтээж, Нийслэл болон Монгол улсын 21 аймгийн төвүүдэд түгээж ашиглуулж эхлээд байна.
Ингэж түгээж ашиглахдаа DAISY номыг унших БНСУ-д үйлдвэрлэгдсэн 12 гб-тын багтаамжтай, DAISY файлыг сонсохоос гадна, дуу сонсох, FM радио сонсох, текст файлыг унших Booksense төхөөрөмжийг 40 ширхэг захиалан авч,
- УБ хотын төв номын сангийн Хараагүй хүмүүст зориулсан уншлагын танхим,
- Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль,
- Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо,
- МХҮХ-ны дэргэдэх Нөхөн сэргээх сургалтын төв,
- Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр, болон
- 21 аймгийн нийтийн номын сангуудад тус бүр нэгийг өгч хот хөдөөгийн харааны бэрхшээлтэй хүмүүст DAISY номын сангийн үйлчилгээг зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд Booksense төхөөрөмжийг ашиглан DAISY номыг унших сургалтуудыг харааны бэрхшээлтэй иргэд, 21 аймгийн номын санчдын дунд зохион байгууллаа. Мөн ярьдаг номыг My studio PC програм ашиглан унших сургалтыг хараатай уншигч, сайн дурын хүмүүсийн дунд зохион явууллаа.
Энэхүү төслийн чухал 5 ололт амжилт, үр дүн нь дараах байдлаар тодорхойлогдож байна. Үүнд:
1-рт Монгол улсад анх удаа DAISY студийг байгуулж, DAISY технологийг нутагшуулж эхэллээ.
2-рт Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан DAISY цахим номыг бүтээлээ
3-рт 21 аймгийн харааны бэрхшээлтэй хүмүүст DAISY номыг хүргэсэн
4-рт Мэдээллийн технологийн дэвшлийг Монголын харааны бэрхшээлтэй хүмүүс хүртэж эхэлсэн.
5-рт Монгол улсад харааны бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх DAISY цахим номын сангийн үйлчилгээний сүлжээ бий болсон
Бичсэн Төсөл: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2010/08/application-for-grants-establishment-of.html
Төслийн анхны товч танилцуулга: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2010/08/daisy.html
Төслийн шинэчилсэн танилцуулга: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/2011-3-30.html
Case study, Impact Assessment нь аливаа төслийн үр дүнг хэмждэг: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/case-study-and-impact-assessment.html
Story нь бас л төслийн үр дүнг хэмжих чухал ойлголт: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/03/interviews-on-daisy-talking-book-usage.html
Сонин хэвлэл, радио тв-д өгсөн ярилцлага, нэвтрүүлэг бас маш чухал: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/ub-post-article-about-tsengel.html
BookSense төхөөрөмжийн гарын авлага: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/booksense-x-daisy.html
Төслийн хаалтын тайлан: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/final-report-and-impact-assessment.html
Төслийн санхүүгийн тайлан: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/blog-post.html
Цаашид бидэнтэй хамтран ажиллах эрхэм танд баярлалаа,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн ажилтан

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---
Comments